Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 4-451 тоот гадна чанга дуу гарган найзуудыгаа хайхад ******* гэрийн хашааны хаалга хэсэгт очиж, хашаанд оруулахгүй гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг хориглоход гараараа 1 удаа нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд тухайн үед *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр найз *******, нартай гадуур явж ганц пиво уусан ба тэгж явж байхад ******* нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьчхаад Амчуулд айлд очиж хоол идье гэсэн. Тэгээд бид нар такси бариад Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 4-4-451 тоот хашаанд очсон ба *******, Өсөхбаяр хоёр түрүүлээд хашаа руу орсон. Би таксинд үлдэж хүлээж байгаад 5 минутын дараа таксинаас буугаад хашааны хаалга дээр очоод гээд *******ыг дуудсан чинь хашаанаас нэг согтуу ах гарч ирсэн. Тэгээд тэр ах над руу согтуурхаад бид хоёр маргалдсан ба би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Өөр зүйл болоогүй, тухайн хүн намайг цохиогүй. Тэгээд дараа нь миний цохисон хүнийг ******* гэдгийг мэдсэн. Бид нар 2.5 литрийн хэмжээтэй 3 сав пиво 3 лаа хувааж уусан болохоор согтолт багатай байсан. Би болж байгаа зүйлийг бүрэн мэдэж байсан. ******* нь мөн их согтуу байгаагүй .....гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой би гэртэйн унтаж байсан чинь манай хашааны гадаа машин ирэх шиг болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааны үүдэн дээр очсон. Тэгсэн чинь нэг залуу манай хашааны үүдэн дээр нэг залууг гараад ир гээд орилоод зогсож байсан. Тэгээд би яах гээд байгаа манайх хүн оруулахгүй гээд хашааны үүдэн дээр зогсож байхад нөгөө үүдэн дээр зогсож байсан залууг би хашаандаа оруулахгүй гээд хашааны жижиг хаалганы дэргэд зогсож байхад тэр залуу миний нүүр лүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд шууд зугтаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр залууг танихгүй. Огт харж байгаагүй залуу байсан.. гэх мэдүүлэг  /хх-ийн 08-09 / ,

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 сарын 12 таксинд 10 мянгатад явж байхад дугуй засвартай гудамжнаас 3 залуу гарж ирээд гараа өргөөд миний машинд суусан. 4-4 очъё гээд хэлсэн. Тэгээд 4-4 гудамж рүү ороод айлын хашааны үүдэн дээр очоод 2 залуу түрүүлээд машинаас буугаад тэр айлд орсон. 1 залуу нь машинд үлдсэн. Тэгээд машинд үлдсэн 1 залуу буугаад түрүүлж орсон. 2 залуугаа дуудаад машин дотроо сууж байгаад хүмүүс маргалдаад байхаар нь машинаас буугаад хашааны үүдэн дээр гээд 2-3 удаа дуудсан. Би гар утсаа оролдоод машиныхаа хажууд зогсож байсан. Тэгсэн чинь чи намайг цохичихлоо гээд нэг хүн байсан машины номер хараадах би зодуулчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би таксинд явж байгаа юм мөнгөө авах гээд хүлээж байсан юм. Тэгж хэлээд хөдлөөд явсан, цохиж зодсон зүйлийг хараагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 04 дүгээр сарын 12-ний орой би гэртэй хоолоо хийх гээд сууж байхад манай хашааны үүдэн дээр цагаан машин ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр ******* гэрээс гараад үүд рүү явсан. Тэгэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Би гэрээс хараад сууж байсан чинь нэг залуу хашааны үүдэн дээр орилоод зогсож байсан юм. Манай нөхөр тэр залуу дээр очоод яах гээд байгаа оруулахгүй гээд зогсож байхад тэр залуу орно гээд байсан. Тэгээд удалгүй манай нөхөр энэ залуу намайг цохичихлоо гээд цагдаа дууд гээд орилоод байсан. Тэгээд би гараад очтол нүүр лүү цохичихлоо гээд гараараа нүүрээ дарсан цус гоожсон маягтай зогсож байсан. Тэгэхээр нь би яасан гээд асуусан чинь энэ залуу намайг цохичихлоо гээд зогсож байсан. Тэгээд тэр би хашаанаас гарахад тэр залуу байхгүй байсан. Тэгээд манай хүн цагдаа дуудсан....гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/,

6. Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 12-ний орой З.Батрших В.Цэндчир бид нар 10 мянгатад гурвуулаа 2 том сэнгүүр нэртэй пиво ууж сууж байгаад В.Цэндчирын гар утас дугараад нэг охин залгасан тэр охин манайд ирж хоол ид гэсэн тэгээд бид 3 гараад гудамны үзүүр гараад такси барьсан . тэгээд 4 багт 4-4-451 гэсэн хаяган дээр таксигаар хүргүүлсэн В.Цэнд-Очир бид хоёр таксинаас буугаад тэр айл руу түрүүлээд орсон З.Батрших би гадаа хүлээж байя гээд таксины жолоочтой гадаа үлдсэн тэгээд бид хоёр тэр айлруу ороод сууж байсан чинь гадаа хүн орилоод байсан тэгээд гараад очсон чинь нэг ах нэг эгч тэгээд З.Батрших 3 хашааны үүдэн дээр зогсож байсан тэр зогсож байсан ахын хөмсөг хэсгээс нь цус гарцан зогсож байсан энэ залуу намайг цохисон гээд З.Баторших руу заагаад зогсож байсан. Тэр зогсож байсан ахын хөмсөг хэсгээс нь цус гарсан зогсож байсан. Энэ залуу намайг цохисон гээд ******* руу заагаад байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

7. Гэрч В.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 12-ний орой З.Батрших Х. бид нар 10 мянгатад гурвуулаа 2 том сэнгүүр нэртэй пиво ууж сууж байгаад над руу манай найз залгасан манайд ирж хоол ид гэсэн тэгээд бид 3 гараад гудамжны үзүүр гараад такси барьсан . тэгээд 4-р багт 4-4-451 гэсэн хаяг дээр таксигаар хүргүүлсэн Х. бид хоёр таксинаас буугаад тэр айл руу түрүүлээд орсон З.Батрших би гадаа хүлээж байя гээд таксины жолоочтой гадаа үлдсэн тэгээд бид хоёр тэр айл руу ороод сууж байсан чинь гадаа хүн орилоод байсан тэгээд гараад очсон чинь нэг ах нэг эгч тэгээд З.Батрших 3 хашааны үүдэн дээр зогсож байсан тэр зогсож байсан ахын хөмсөг хэсгээс нь цус гарсан зогсож байсан юу болсон мэдэгдэхгүй орилоод цагдаа дууд гээд дайраад байсан. Танай найз чинь намайг цохисон гээд З.Батрших руу заагаад зогсож байсан тэгээд бид хэд таксиндаа суугаад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

8. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой би гэртэйн унтаж байсан чинь манай хашааны гадаа машин ирэх шиг болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааны үүдэн дээр очсон. Тэгсэн чинь нэг залуу манай хашааны үүдэн дээр нэг залууг гараад ир гээд орилоод зогсож байсан. Тэгээд би яах гээд байгаа манайх хүн оруулахгүй гээд хашааны үүдэн дээр зогсож байхад нөгөө үүдэн дээр зогсож байсан залууг би хашаандаа оруулахгүй гээд хашааны жижиг хаалганы дэргэд зогсож байхад тэр залуу миний нүүр лүү 1 удаа гараараа цохисон.....” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн 235 дугаартай шинжээчийн “*******ын биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч З.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 4-451 тоот гадна чанга дуу гарган найзуудыгаа хайхад ******* гэрийн хашааны хаалга хэсэгт очиж, хашаанд оруулахгүй гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг хориглоход гараараа 1 удаа нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч З.******* нь хохирогч *******ыг хашаанд оруулахгүй гэх үл ялиг  шалтгаанаар  түүний зүүн хөмсөг нүүрэнд цохиж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч З.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул З.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч З.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч З.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.*******од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч З.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ