Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000116  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний шилжих шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар баг, 500 тоот хашаанд оршин суух иргэн *******гийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн яллагдагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний шилжих шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар баг, 500 тоот хашаанд байрлах гэрт хууль бусаар нэвтрэн орсны дараа иргэн *******г хүчиндэхийг завдсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал гаднаас нэг хүн хаалга татаад байхаар нь “хэн бэ” гэж асуухад “******* байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би юм хэлэхгүй хэвтэж байтал ******* нь хаалганы цоож эвдээд гаднаас ороод ирсэн. Орж ирээд шууд хувцсаа тайлаад миний өвөр лүү ороод ирэхээр нь “би цагдаа дуудлаа шүү” гэхэд миний орноос босоод хувцсаа өмссөн. Тэгээд гараад явчих байх гэж бодоод хэвтэж байтал гэрэл унтрааж байгаад намайг орноос өргөөд газар хэвтүүлсэн, тэгээд надтай секс хийх гээд дайраад байхаар нь би өөдөөс нь эсэргүүцэж байгаад орон дээрээ гарч хэвтсэн, тэгтэл ******* нь миний ор луу гарж ирээд миний өмдийг ахиад тайлах гээд надтай зууралдаж байтал гадаа машин ирэхээр нь “манайд хүн ирж байна” гэж хэлээд орноосоо босож гэрээс гарахад манай дүү ирсэн байсан бөгөөд дүүдээ болсон үйл явдлын талаар хэлээд гэртээ ортол ******* нь миний орноос буугаад газар хэвтээд унтаж байгаа юм шиг дүр эсгээд байсан. Тэгээд манай дүү очоод “юу болоод байна ахаа” гэхэд ******* нь босож ирээд “зүгээр зүгээр ах нь явлаа” гээд манай гэрээс гараад явсан. Манай 2 хүүхэд болон ******* бид хэд 4 байсан. Дараа нь гаднаас манай гэрт ирсэн. *******аас нэлээн архи үнэртэж байсан бөгөөд хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Зүгээр таарахаараа ахын дүү гээд өнгөрч байдаг. Танилын харьцаатай. Миний уруулнаас хазаад байсан мөн миний өгзгийг гараараа базаад байсан. Би гомдолтой байна.. гэх мэдүүлэг  /хх-ийн 24-26 / ,

... ******* нь 10 жилийн манай нэг дээд ангийн залуу байгаа юм, тэр утгаараа бие биенээ танина, төрөл садангийн холбоо байхгүй. Бид хоёрт хувийн ямар нэгэн харилцаа байхгүй. ******* нь өмнө нь манай гэрт огт орж ирж байгаагүй, зөвшөөрөлгүй нэвтэрч байсан зүйл байхгүй, өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан зүйл огт байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед би гэртээ 3 хүүхдийн хамт унтаж байтал гэрийн хаалга нүдсэн юм. Тэгэхээр нь би “хэн бэ” гэтэл гаднаас “******* байна аа” гэхээр нь би дуугараагүй юм. Гэтэл гэрийн хаалгыг гаднаас нь татаад онгойлгоод ороод ирсэн юм. Тэгэхээр нь би гэрийн гэрлээ асаасан юм. Гэтэл ******* нь тухайн үед өмд, цамц, куртиктэй орж ирсэн ба өнгийг нь би сайн санахгүй байна, би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр бага хүүхдийнхээ хамт хэвтэж байтал шууд бүх хувцсаа тайлаад миний урдуур ороод ирсэн юм. Тэгэхээр нь би “чи болиоч охин хүүхэдтэй байж, би цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл Ч.******* нь босоод эргээд хувцсаа өмссөн юм. Тэгснээ эргээд над руу дайраад миний дотуур хувцастай унтаж байсан би тэр хувцсыг тайлах гээд дайраад байсан. Мөн намайг орноос тэврээд газарт хэвтүүлээд дээрээс дараад дайраад байсан. Тэгэхээр нь би утсаар цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад авсан юм. Тэгээд над руу хүчлээд дайраад байж байхад нь хашааны гадаа машин дуугарахаар нь “би хүн ирж байна” гэтэл ******* нь газарт хэвтээд өгөхөөр нь би гэрээс гараад явсан чинь манай хамаатны дүү болох нь ирж байхаар нь би гэрт болсон зүйлийг хэлээд бид хоёр гаднаас гэрт хамт орж ирсэн. Гэтэл ******* нь худлаа унтаж байгаа дүр эсгээд газарт хэвтэж байхад нь “ах аа юу болоод байна аа” гэтэл ******* нь “за за уучлаарай” гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн юм. Над руу дайраад байсан учир нь шалтгаан нь надтай бэлгийн харилцаанд орох гээд байсан, би *******ыг эсэргүүцэж 2 цаг ноцолдсон байх. Тухайн үед ийм л зүйл болсон юм. Манайх гэрийн хаалгаа төмрөн бариулны голоор модон таягаар дараад түгжсэн байсан юм. Төмрөн бариулын шрүп нь хугараад унасан байсан, өөр эвдэрсэн зүйл байхгүй, тухайн бариулан би эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй юм. Тухайн үед *******тай ноцолдсоноос болоод миний бөөр өвдөөд байсан юм. Тэгэхээр нь би аймагт бариачаар 3 удаа бариа хийлгэсэн. мөн шинжилгээ өгөөд ЭХО-д харуулаад эмчид үзүүлж, эмийн эмчилгээ бичиж өгсөн, би тухайн үедээ хувийн эмнэлэгт үзүүлсэн Нарангарав гэдэг эмчид үзүүлсэн юм. Би шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Би эмчид үзүүлж, эход харуулсан. эмчийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилж байна. Надад үзүүлсэн баримтууд нь байгаа, би гаргаж өгнө.....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед ахындаа очиж амаръя гэж бодоод хөдөө Тасархай улаан гэх газраас мотоциклтойгоо явж байтал миний мотоцикл явж байх замд эвдрэхээр нь найз болох гэх хүн рүү утсаар ярьж намайг ирж аваад  сумын төв хүргээд өгөөч гэж хэлэхэд нь  над дээр ирэхээр болж 01 цаг өнгөрч байхад намайг тухайн газраас авч сумын төв рүү хүргэж өгсөн. сумын төвд ирээд ахынхаа гэрт орох гэж байтал манай эгч болох нь гэрээсээ нэлээн ууртай гарч ирээд “намайг хүчиндэх гээд байна” гэхээр нь гэрт нь явж ороход ******* ах газар хэвтэж байхаар нь “ахаа та одоо харьж амар” гэхэд ******* ах “за ах нь одоо харьж амарлаа” гээд гэрээс гараад явсан. Намайг ороход эгчийн 2 жоохон хүүхдүүд нь орон дээрээ унтаж байсан. Харин ******* ах газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 32-33  /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн өгсөн “... Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал гаднаас нэг хүн хаалга татаад байхаар нь “хэн бэ” гэж асуухад “******* байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би юм хэлэхгүй хэвтэж байтал ******* нь хаалганы цоож эвдээд гаднаас ороод ирсэн. Орж ирээд шууд хувцсаа тайлаад миний өвөр лүү ороод ирэхээр нь “би цагдаа дуудлаа шүү” гэхэд миний орноос босоод хувцсаа өмссөн. Тэгээд гараад явчих байх гэж бодоод хэвтэж байтал гэрэл унтрааж байгаад намайг орноос өргөөд газар хэвтүүлсэн, тэгээд надтай секс хийх гээд дайраад байхаар нь би өөдөөс нь эсэргүүцэж байгаад орон дээрээ гарч хэвтсэн, тэгтэл ******* нь миний ор луу гарж ирээд миний өмдийг ахиад тайлах гээд надтай зууралдаж байтал гадаа машин ирэхээр нь “манайд хүн ирж байна” гэж хэлээд орноосоо босож гэрээс гарахад манай дүү ирсэн байсан бөгөөд дүүдээ болсон үйл явдлын талаар хэлээд гэртээ ортол ******* нь миний орноос буугаад газар хэвтээд унтаж байгаа юм шиг дүр эсгээд байсан. Тэгээд манай дүү очоод “юу болоод байна ахаа” гэхэд ******* нь босож ирээд “зүгээр зүгээр ах нь явлаа” гээд манай гэрээс гараад явсан. Манай 2 хүүхэд болон ******* бид хэд 4 байсан. Дараа нь гаднаас манай гэрт ирсэн. *******аас нэлээн архи үнэртэж байсан бөгөөд хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Зүгээр таарахаараа ахын дүү гээд өнгөрч байдаг. Танилын харьцаатай. Миний уруулнаас хазаад байсан мөн миний өгзгийг гараараа базаад байсан. Би гомдолтой байна.

... ******* нь 10 жилийн манай нэг дээд ангийн залуу байгаа юм, тэр утгаараа бие биенээ танина, төрөл садангийн холбоо байхгүй. Бид хоёрт хувийн ямар нэгэн харилцаа байхгүй. ******* нь өмнө нь манай гэрт огт орж ирж байгаагүй, зөвшөөрөлгүй нэвтэрч байсан зүйл байхгүй, өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан зүйл огт байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед би гэртээ 3 хүүхдийн хамт унтаж байтал гэрийн хаалга нүдсэн юм. Тэгэхээр нь би “хэн бэ” гэтэл гаднаас “******* байна аа” гэхээр нь би дуугараагүй юм. Гэтэл гэрийн хаалгыг гаднаас нь татаад онгойлгоод ороод ирсэн юм. Тэгэхээр нь би гэрийн гэрлээ асаасан юм. Гэтэл ******* нь тухайн үед өмд, цамц, куртиктэй орж ирсэн ба өнгийг нь би сайн санахгүй байна, би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр бага хүүхдийнхээ хамт хэвтэж байтал шууд бүх хувцсаа тайлаад миний урдуур ороод ирсэн юм. Тэгэхээр нь би “чи болиоч охин хүүхэдтэй байж, би цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл Ч.******* нь босоод эргээд хувцсаа өмссөн юм. Тэгснээ эргээд над руу дайраад миний дотуур хувцастай унтаж байсан би тэр хувцсыг тайлах гээд дайраад байсан. Мөн намайг орноос тэврээд газарт хэвтүүлээд дээрээс дараад дайраад байсан. Тэгэхээр нь би утсаар цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад авсан юм. Тэгээд над руу хүчлээд дайраад байж байхад нь хашааны гадаа машин дуугарахаар нь “би хүн ирж байна” гэтэл ******* нь газарт хэвтээд өгөхөөр нь би гэрээс гараад явсан чинь манай хамаатны дүү болох нь ирж байхаар нь би гэрт болсон зүйлийг хэлээд бид хоёр гаднаас гэрт хамт орж ирсэн. Гэтэл ******* нь худлаа унтаж байгаа дүр эсгээд газарт хэвтэж байхад нь “ах аа юу болоод байна аа” гэтэл ******* нь “за за уучлаарай” гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн юм. Над руу дайраад байсан учир нь шалтгаан нь надтай бэлгийн харилцаанд орох гээд байсан, би *******ыг эсэргүүцэж 2 цаг ноцолдсон байх. Тухайн үед ийм л зүйл болсон юм. Манайх гэрийн хаалгаа төмрөн бариулны голоор модон таягаар дараад түгжсэн байсан юм. Төмрөн бариулын шрүп нь хугараад унасан байсан, өөр эвдэрсэн зүйл байхгүй, тухайн бариулан би эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй юм. Тухайн үед *******тай ноцолдсоноос болоод миний бөөр өвдөөд байсан юм. Тэгэхээр нь би аймагт бариачаар 3 удаа бариа хийлгэсэн. мөн шинжилгээ өгөөд ЭХО-д харуулаад эмчид үзүүлж, эмийн эмчилгээ бичиж өгсөн, би тухайн үедээ хувийн эмнэлэгт үзүүлсэн Нарангарав гэдэг эмчид үзүүлсэн юм. Би шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Би эмчид үзүүлж, эход харуулсан. эмчийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилж байна. Надад үзүүлсэн баримтууд нь байгаа, би гаргаж өгнө.....гэх мэдүүлэг,

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед ахындаа очиж амаръя гэж бодоод хөдөө Тасархай улаан гэх газраас мотоциклтойгоо явж байтал миний мотоцикл явж байх замд эвдрэхээр нь найз болох гэх хүн рүү утсаар ярьж намайг ирж аваад  сумын төв хүргээд өгөөч гэж хэлэхэд нь  над дээр ирэхээр болж 01 цаг өнгөрч байхад намайг тухайн газраас авч сумын төв рүү хүргэж өгсөн. сумын төвд ирээд ахынхаа гэрт орох гэж байтал манай эгч болох нь гэрээсээ нэлээн ууртай гарч ирээд “намайг хүчиндэх гээд байна” гэхээр нь гэрт нь явж ороход ******* ах газар хэвтэж байхаар нь “ахаа та одоо харьж амар” гэхэд ******* ах “за ах нь одоо харьж амарлаа” гээд гэрээс гараад явсан. Намайг ороход эгчийн 2 жоохон хүүхдүүд нь орон дээрээ унтаж байсан. Харин ******* ах газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч орсон үйл баримт болсон нь нотлогдсон байна гэж үзлээ.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архидан согтуурсаны улмаас хохирогч *******гийн гэрт шөнийн 02 цагт хаалганы түгжээг татаж гэрт нь орж хохирогчийг хүчиндэхийг завдсан буюу шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагт хохирогч эмэгтэй *******г унтаж байхад нь гэрийн түгжээтэй хаалгыг татан орж түүнийг унтаж байсан орноос нь буулгаж хүчиндэхийг завдах үед дүү ******* ирсэний улмаас гэмт хэрэг таслан зогсоогдсон байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын хүсэл зоригоос үл хамаарах хамаарах нөхцөл буюу хохирогч *******гийн дүү гаднаас ирсэн нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг төгсөөгүй тул хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр шүүхэд хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д заасан зургаан сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Гэмт хэрэг үйлдэхийг завдсан үед Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд завдсан гэмт хэрэгт ялын доод хэмжээг хуульчилж заагаагүй тул Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д заасан  “зургаан сараас хорих ял оногдуулах” гэсэн ерөнхий заалтыг баримтлан хорих ялын доод хэмжээг оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх гэсэн заалтад хамаарахгүй” гэж хуульчилсан тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хариуцлага хүлээлгэхгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын  дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах...” гэсэн заалтад хамаарахгүй юм.

Учир нь “хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах” гэсэн заалтыг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах болохыг ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1-д заасан ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэрийн хаалгыг түгжиж байсан гэх модон таяг 1 ширхэгийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр  орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар 1, 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлтийн 1-д зааснаар оногдуулсан нэг сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар модон таяг 1 ширхэгийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.БАТЦЭНГЭЛ