Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000149 тоот хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: *******/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 15- наас 16-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн 615 тоот хашаанд байсан иргэн *******ы эзэмшлийн улаан өнгийн бүтээлэгтэй, цэнхэр өнгийн улсын дугааргүй мустанг загварын мотоциклийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... 2023 оны 03 дугаар сарын 14-ны орой 17 цагийн үед Богд сумын төвд явж байгаад тай таарсан. Тэгээд намайг цуг айлд очъё гэхээр нь нэг танихгүй айлд очоод тэндээ 2 шил 0.5 литртэй архийг хувааж уугаад тэндээсээ ы гэрт нь авч очсон. Тэгтэл ыг үзүүрийн гудамжны айлд очно гээд хүргүүлээд тэндээ үлдсэн. Тэндээсээ би яваад дүүгийндээ очиж байж байгаад шөнө 1 цагийн орчим гараад ыг хүргэж өгсөн айлд нь очсон. Очиход хүмүүс унтсан, гэр нь гэрэлгүй байсан. ы мотоцикл хашаан дотор байсан. Мөн хашааны хаалга онгорхой байхаар нь мотоциклыг хашаанаас түрж гаргаад, мотоциклийг төв түлхүүрийн утсыг нь салгаад мануулаар нь гишгэж асаагаад Өлзийт сумын 2 дугаар багт байх Цэнгэлийн өглөө нар тусаагүй байхад очсон юм. Тэндээ 1 хоноод байж байхад Богд сумын цагдаа ирсэн. ы мотоциклыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Одоо ямар нэг барагдуулах хохирол байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 121-122 /,

.....Би Төв аймгийн Жаргалант сум руу явж айлын үхэр малласан, Хүрээмарал сум руу явж 1 сар айлын мал малласан, Баянцагаан сумын Тариат гэдэг газар руу явж ******* гэж ахынд очиж ямаа самнасан тэгээд Баянцагаан суманд мотоциклоос унаад эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгэж байх үед цагдаа ирээд намайг Баянхонгор аймаг аваад ирсэн. Би өөрийнхөө хэргийг шийдүүлэхгүй оргож зугтаж явсан үйлдэлдээ гэмшиж байна, би одоо зугтаахгүй хэргээ шийдүүлнэ. Миний баруун талд бага зэрэг шалбарсан тэгээд Баянцагаан сумын эмнэлэгт боодол хийлгэсэн бас Баянхонгор аймгийн эмнэлэгт боодол хийлгэсэн. Би тухайн үед ганцаараа мотоцикл унаж яваад уначихсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 192-193/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг рүү өөрийн унаж хэрэглэдэг мотоциклоороо эрт илрүүлэгт хамрагдахаар явсан юм. Тэгээд Баянхонгор аймгаас 2023 оны 03 дугаар сарын 14-ны орой 17 цагийн үед Богд сумын төвд Нацаг гэх айлд ирсэн. Тэгээд *******ынд очоод мотоциклоо хашааны гадаа нь тавьчхаад орсон. *******ынд хоол цай идэж уучхаад унтахдаа *******ыг миний мотоциклийг хашаандаа оруулчхаарай гээд хэлсэн. Тэгсэн ******* надаас түлхүүр аваад гарсан. Удалгүй миний мотоциклийн түлхүүрийг оруулчихлаа гээд надад эргүүлж өгсөн. Тэгээд бид хэд унтаж амарсан. Би *******ын эхнэрийг дуудаад ах явъя гээд хэлэхэд гэрлээ асаасан. Би цаг харахад 2 цаг болж байхаар нь хувцсаа өмсөөд гэрээс нь гараад мотоциклоо хартал хашаан дотор нь байхгүй байсан. Би *******ынд эргэж ороод миний мотоциклийг хаана тавьсан бэ гэхэд ******* гэрийн урд тавьсан гэхээр нь тэр газар чинь алга байна гэсэн чинь ******* хувцсаа өмсөөд гэрээсээ гараад ирсэн. Бид хоёр мотоцикл тавьсан газраа очоод хартал мотоциклийн мөр ухраад хашаанаас гарсан байсан. Хажууд нь арзгар гутлын мөр байхаар нь бид хоёр хашааны гадаа гарч хартал элсэн дээр мотоциклийн дугуйны мөр болон гутлын арзгар мөр байсан чинь ******* би цагдаад очиж хэлчхээд ирье гээд яваад өгсөн.. Миний мотоцикл цэнхэр өнгийн Мустанг-150 загварын улаан бүтээлэгтэй, суудал дээгүүрээ саарал бүтээлэгтэй байгаа. Миний мотоцикл улсын дугаар бол байхгүй. Өмнө унаж байсан хүнд гаалийн бичиг нь байгаа..гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/,

Надаас мотоциклоо өгөөч гэж хүн тухайн үед болон өмнө гуйж байгаагүй. Би мотоциклоо хэнд ч өгч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46/

4. Гэрч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Манайд 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 19 цагийн үед ах аймгаас ирлээ гээд манайд ороод ирсэн.  Тэгээд эхнэр ахад хоол цай хийж өгсөн. Бид гурав хоорондоо ярьж хөөрөөд байж байтал ах намайг хашааны гадаа миний мотоцикл байгаа оруулаарай гэхээр нь би гэрээсээ гараад хашааны гадаа гартал мотоцикл нь байж байхаар нь би хашаандаа түрж оруулаад гэрийн урд тавьсан. Тэгээд бид гурав унтаж амрахаар орондоо ороод унтаж амарсан. Тэгсэн ах гэнэт намайг сэрээгээд мотоцикл алга байна гэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд мотоцикл тавьсан газраа хартал байхгүй байсан Би хашааныхаа гадаа гараад хартал элсэн дээр мотоциклийн мөр гарчихсан хажууд нь арзгар гутлын мөр байхаар нь хулгайд алдчихлаа гэж бодоод би гэртээ эргэж ороод түлхүүрээ аваад машинаа асаагаад сумын цагдаагийн байранд ирж дуудлага өгсөн. Би мотоциклийг нь 20 цагийн үед хашаандаа оруулж тавьсан. ах манайд ирээд удаагүй байхад л оруулж тавьсан. Манай том жижиг хаалганы урд байсан. Бид гурав архи уугаагүй. Манайд хүн орж ирээгүй. Манай хашааны хаалга онгорхой байсан. ахын байнга унадаг мотоцикл нь байгаа юм. Манайхаар орж гарахдаа унадаг болохоор нь мэддэг...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 /,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би өөрөө Жинст сумын гаралтай болохоор энэ хүн болох Б.*******ыг танина. Манайд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед ирсэн. Ганцаараа мотоцикл унж ирсэн.Улаан бүтээлэгтэй, суудал дээр саарал бүтээлэг, цэнхэр өнгөтэй Мустанг загварын мотоциклтой манайд ирсэн. Би өдөр жаахан юм ярингаа асуухад бол Богд сумаас Анхаагийн хашаанаас мотоциклийг нь унаад наашаа давхиад ирсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

6. “Энх нахиа” ХХК-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн:... Мустанг маркийн мотоцикл 1.200.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2023 оны 03 сарын 22-ний байдлаар 1.200.000 /  Нэг сая хоёр зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 31/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 15- наас 16-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн 615 тоот хашаанд байсан иргэн *******ы эзэмшлийн улаан өнгийн бүтээлэгтэй, цэнхэр өнгийн улсын дугааргүй мустанг загварын мотоциклийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч  *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.*******, нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ы мотоциклийг шунахай сэдэлтийн улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь алдагдсан мотоциклоо биетээр нь хүлээн авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч Б.*******ын 22 хоног  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  зургаан  / 06 / сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин хоёр / 22 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ