Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, /РД:*******/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* , /РД:/,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт гийн , /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүрээ” гэх газраас иргэн эзэмшлийн 2 тооны бог малыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, *******, ******* нар хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл  хх-ийн 24 дүгээр хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 26-30 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг хх-ийн 57-59 дүгээр хуудас, гэрч ын мэдүүлэг хх-ийн 80-81 дүгээр хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 36-42 дугаар хуудас, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 33-35 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 43-47 дугаар  хуудас, “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 15 дугаар дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар дүгнэлт хх-ийн 87, 147 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч *******, *******, ******* нар хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох үүрэг хүлээлгэсэн тул шүүгдэгч *******ийг Завхан аймгийн Улиастай сумын төвөөс, шүүгдэгч *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс явахыг хориглох үүргийг техникийн хяналт тавихыг Завхан, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгалаа.

Мөн шүүгдэгч *******, ******* нарын энэ хэргийн учир тус тус цагдан хоригдсон 45 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцлоо.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Мөн шүүгдэг нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7005 БНХ улсын дугаартай приус тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 6.400.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 2.134.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Завхан, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан  бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* , овогт гийн нарыг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс, шүүгдэгч *******ийг Завхан аймгийн Улиастай сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Завхан, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөчин тав хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь тус тус хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7005 БНХ улсын дугаартай приус тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 6.400.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 2.134.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Завхан, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ