Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 115

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

-насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Жаналхан,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Б.Жандос нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Черүч овогт Бэлэмхааны Жандост холбогдох Эрүүгийн 201719000079 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг,  Төв аймгийн Батсүмбэр сумын  Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Черүч овогт Бэлэмхааны Жандос /РД:нб0262016/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Жандос нь насанд хүрээгүй Ц.Төлөгөн, Б.Нурбек нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Будаан толгой гэх газарт байрлах Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 590.000 төгрөг, 742.950 төгрөгнийн үнэ бүхий хүнс, бараа зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Мягмарсүрэнд 1.332.950 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Жандос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Улсын яллагчийн зүгээс уншиж сонсгосон зүйлтэй тохирч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.

            МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

201719000079 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн Мандал 1-р баг Будаан толгойн Задгайн 1 тоотод Хайрхан нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүрийг нөхөр Мэндсайханы хамт 2009 оноос хойш ажиллуулж байгаа юм. Манай дэлгүүрийн худалдагч Эрдэнэчимэг 2017 оны 01 сарын 20-ны өглөө 09 цагийн үед надруу утасдаад "дэлгүүрт хулгай орсон байна" гэж мэдэгдсэний дагуу очиж үззхэд хаалганы цоожийг хөшиж эвдэлээд дотроос нь тамхи, чихэр, бэлэн мөнгө хүнс бараа алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа шалгаад цасан дээр гарсан мөрийг нь хөөгөөд үдээс хойш нь манай тэр хавиар байдаг 10 жилийн хүүхдүүд болох Жандос, Төлөгөн, Нурбек гэх 3 хүүхэд хулгай хийсэн байсан. Би худалдагчийнхаа хамт тооллого хийж үзхэд дараах эд зүйл алдагдсан байсан. Үүнд нэр бүхий 742 950 төгрөгийн дэлгүүрийн бараа, мөн бэлнээр 590 000 төгрөг нийт 1 332 950 төгрөгийн хохирол учирсан. Би алдагдсан эд зүйлийг дэлгүүрт зарагддаг үнээр бодож нэхэмжилсэн. Тухайн гурван хүүхдийн эцэг, эх нь алдагдсан бэлэн мөнгөнөөс 586 900 төгрөгийг буцааж бэлнээр өгсөн. Мөн 469 150 төгрөгний барааг буцааж авсан. Алдагдсан бараанаас зарим нь чанар байдлаа алдсан байсныг төлүүлж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Манай дэлгүүр хяналтын камертай бөгөөд тухайн үедээ орж ирээд хяналтын камерыг салгасан байсан. Бчилэг 20 хоног хадгалдаг бөгөөд одоо устаад шинэ бичлэгүүд хадгалагдаж явж байгаа тул хэрэг болох үеийн бичлэг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

 

Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн Мандал 1-р баг Будаан толгойн Задгайн 1 тоотод байрлах "Хайрхан" нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлыг 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс хойш хийж байна. 2017 оны 01 сарын 20-ны 09 цагт ирэхэд дэлгүүрийн ар талын хаалганы цоож нь хөшигдсөн байдалтай онгорхой байсан. Дэлгүүрт ороход бүх юм эмх замбараагүй, хяналтын камер болон тог цахилгааныг нь салгасан байсан. Ингээд дэлгүүрийн эзэн Б.Мягмарсүрэн эгчид утсаар мэдэгдсэн. Дараа нь цагдаа руу дуудлага өгсөн. Орлогын мөнгөнөөс дутчихсан залгай мөнгөнүүд нь үлдчихсэн байсан. 742.950 төгрөгийн үнэ бүхий зүйл алдагдсан байсан. Мөн бэлэн 590.000 төгрөг алдагдсан нийт 1.332.950 төгрөгийн хохирол учирсан байсан. Алдагдсан эд зүйлсийг Мягмарсүрэн эгч хүлээн авсан. Манай дэлгүүр хяналтын камертай бөгөөд тухайн үөдээ ажиллаж байсан, Камерийн бичлэгийг дараа нь шүүж үзэхэд 2017 оны 01 сарын 19-ний 22:30 цагт дэлгүүрийн арын хаалгаар үл таних 3 хүүхэд орж ирэн тор аваад тамхинаас ууталж эхлээд нэг хүүхэд нь камер болон тог цахилгааны утаснуудыг салгасан, түүнээс хойш бичлэггүй болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Насанд хүрээгүй сэжигтэн Ц.Төгөлгөн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 01 сарын 19-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Будаан толгой гэх газарт эмээ, өвөөгийнхөө хамт гэрт нь зурагт үзээд байж байсан. Тэр үед гаднаас найз Жандос, Нурбек хоёр орж ирээд хамт гарж тоглоё гэсэн. Тэгээд бид 3 эмээгийн болон Нурбекийн гэрийн үхрийг сааж өгсөн. Бид 3 манай эмээ, өвөөгийн гэрээс 22 цаг өнгөрөөд гарсан. Ингээд Будаантолгойн гэр хороололд байрлах "Хайрхан" нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний хаалганы цоожыг Жандос, Нурбек нар эвдлээд би нэг удаа хөшихөд нь тусалсан юм. Бид гурав дэлгүүрт орсон хойно Жандос, Нурбек нар тамхи, архи, бэлэн мөнгө авсан, би чихэр, боов, ундаа зэрэг идэх юм уутанд хийгээд авч явсан. Бид гурав дэлгүүрээс авсан юмнуудаа Нурбекиин хашаан дотор хойд талд байрлах зоорин дотор оруулж бүгдэнг нь тавьсан. Тэгээд тэндээ жаахан сууж ганц нэг чихэр боовоо идэж сууж байгаад тус тусдаа гэр, гэрлүүгээ явсан. Маргааш өдөр нь сумын цагдаад баригдаж үнэнээ хэлсэн. Би анх хулгай хийх санааг гаргасан. Би тухайн үед дэлгүүрээс чихэрнүүд, жимсний компот, печень, набор, коровка зэрэг эд зүйлс авсан, нөгөө хоёр архи, тамхи зэрэг нилээд зүйл авсан байсан. Бид гурав өөрсдийн санаачлагын дагуу үйлдсэн. Жандос, Нурбек нар тамхийг нь татсан, архи, пивог нь хэрэглээгүй асгаж тоглосон гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/

Насанд хүрээгүй сэжигтэн Б.Нурбек мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Хэрэг хийхийн урд өдөр нь Төлөгөн дэлгүүрээс хулгай хийх санааг гаргаад хамт явъя гээд байсан. Тухайн үед аав намайг гэрээс гаргаагүй тул би гараагүй. Тэгээд 2017 оны 01 сарын 19-ний орой Жандос бид хоёр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Будаан толгой гэх газарт Төлөгөний эмээ, өвөөгийнх нь гэрт очиж түүнтэй уулзаад 22 цагийн үед тус газрын гэр хороолод байрлах Хайрхан хүнсний дэлгүүр ороод дэлгүүрийн хаалганы цоожийг Жандос, Төлөгөн бид гурав зэрэг хөшиж эвдэлж дотогш орсон юм. Тухайн үед Жандос архи, дарснуудыг нь авсан, Төлөгөн тамхи хараад эхэлж аваад уутанд хийж байхаар нь би хамт хийлцсэн юм. Тэгээд мөнгийг нь Төлөгөн авч байсан ба бид гурав мөнгийг хувааж авсан. Би мөн чихэр ундаа зэрэг идэх юм уутанд хийгээд гурвуулаа гарсан. Бид гурав дэлгүүрийн хойгуур нь давж гараад манай хашааны арын нурсан зоорины нүхэнд авсан эд зүйлсээ нууж тавьсан. Маргааш өдөр нь сумын цагдаад баригдсан. Би тухайн үед дэлгүүрээс чихэрнүүд, тамхи, школад, зайрмаг, печень, тараг, бохь зэрэг эд зүйлс авсан, Төлөгөн чихэр, ундаа, тамхи, печень, бал, лаазтай загасны мах, бээлий, бэлэн мөнгө зэрэг эд зүйл, Жандос архи, ундаа зэрэг нилээд зүйл авсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

 

2017 оны 01 сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ: нэр бүхий барааны үнэлгээ нийт 742 950 төгрөг гэх /хх-ийн 41-42/

 

2017 оны 02 сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ: Нокиа 60-70 маркийн хуучин гар утас  үнэлгээ 10 000 төгрөг гэх /хх-ийн 43-44/

 

-2017 оны 01 сарын 22-ны өдрийн Б.Жандосын нас тоолсон тэмдэглэл: Хэрэг гаргах өдөр 14 нас 6 сар 30 хоногтой байсан байна гэх /хх-ийн 68-69/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: уг хэргийн газарт ирэхэд дэлгүүр нь хойноо хаалгатай хаалганы цоожийг эвдэлж орсон байх ба уг хаалгаар дэлгүүрт ороход лангуун дээр байх эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байх ба камерын байсан газрын утаснуудыг нь салгаж, лангуун дор байсан гэх савтай мөнгөнөөс мөнгө алдагдсан гэх, мөн бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19/

-насанд хүрээгүй сэжигтэн Б.Жандос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 01 сарын 19-ний 22 цаг өнгөрч байхад найз Нурбек, Төлөгөн нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг сумын төвийн Будаантолгой гэр хорооллын гудамжинд байрлах "Хайрхан" нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг лоом төмрөөр Төлөгөн, Нурбек бид гурав хамт хөшиж татаж эвдэлээд дотогш орсон юм. Тэгээд дэлгүүр дотроос архи, пиво, вино зэрэг эд зүйлийг нь авсан, нөгөө хоёр чихэр, печинь, зэрэг амттай зүйлсийг нь авсан. Тухайн үед Төлөгөн мөнгөний хайрцагийг нь олж дотор нь байсан бэлэн мөнгийг гурав хувааж авсан. Хулгайлсан эд зүйлээ Нурбекийн хашааны арын нурсан зоорины нүхэнд оруулж тавьсан, мөн зарим авсан юмнаасаа идсэн. Маргааш өдөр нь сумын цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

-эд зүйл түр хураасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/,

-эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /хх-ийн 25-26/

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27/

-орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-42/,

-эд зүйлийн үнэлгээ /Нокиа 60-70 маркийн гар утас/ хх-ийн 43-44

-шүүгдэгч Б.Жандосын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-59/,

 

-шүүгдэгч Б.Жандосыг 2017 оны 02 сарын 06-ны өдөр /хх-ийн 55-56/ сэжигтнээр, 2017 оны 02 сарын 10-ны өдөр /хх-ийн 57-58/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Жандос нь насанд хүрээгүй Ц.Төлөгөн, Б.Нурбек нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Будаан толгой гэх газарт байрлах Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 590.000 төгрөг, 742.950 төгрөгнийн үнэ бүхий хүнс, бараа зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Мягмарсүрэнд 1.332.950 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,  насанд хүрээгүй сэжигтэн Ц.Төлөгөн, Б.Нурбек нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/, 2017 оны 01 сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-42/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26/, нас тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 69/, шүүгдэгч Б.Жандосын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Жандосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Жандос нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугтэй этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга  хэмжээг хэрэглэн, хууль ёсны төлөөлөгч З.Жаналханы хяналтанд өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирлын талаар:

Хохирогч Б.Мягмарсүрэн нь мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхэд хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй болно.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

-2017 оны 02 сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26.5см-ийн урттай, гол хэсэг 6 талт, нэг үзүүр нь хавтгай, нөгөө үзүүр нь шөвх үзүүртэй төмөр 1 ширхгийг устгах,

-2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Нокиа 60-70 маркийн хуучин гар утсыг хууль ёсны эзэмшигч Б.Жандост буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт Б.Жандос нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 295, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     

1. Шүүгдэгч Черүч овогт Бэлэмхааны Жандосыг тусгайлан бэлтгэсэн төмрийг хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Жандосыг хууль ёсны төлөөлөгч З.Жаналханы  хяналтанд өгсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.5 см-ийн урттай гол хэсэг 6 талт, нэг үзүүр хавтгай, нөгөө үзүүр нь шөвх үзүүртэй төмөр 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримтын комисст даалгасугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Нокиа-6070 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Б.Жандост буцаан олгосугай.

 

5. Б.Жандос нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жандост урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Жандост урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА