| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт *******н *******, ******* овогт *******ын , овогт ын нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт *******н *******, ******* овогт *******ын , овогт ын нарыг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт *******н *******, ******* овогт *******ын , овогт ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж тэдгээрийн хорих ялыг хоёр жил таван сарын / 02 жил 05 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, Б. нарт хоёр жил таван сарын / 02 жил 05 сар / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Э.*******, *******, Б. нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн ярианы бичлэг бүхий СД 1 ширхэг, ариун цэврийн цаас 1 ширхэг, 4 ширхэг дотуур хувцас хураагдсан бөгөөд СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ариун цэврийн цаас 1 ширхэг, 4 ширхэг дотуур хувцас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Э.*******, *******, Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг энэ өдрөөс цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******, *******, Б. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА