Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/02605

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А-д холбогдох,

Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч,  өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Э.А-ээс хүү М.А-даа тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.А  нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/Ш32021/07618 дугаартай захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагагааг түдгэлзүүлсэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3913 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Э.А  нь М.А-ын биологийн эцэг байх боломжтой байна. Э.А  нь М.А-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9 хувийн магадлалтай байна.“ гэсэн дүгнэлт гарсан болно. Хэдийгээр хүүгийн эцэг Э.А  “...миний зан харьцаа, өмнөх найз залуутайгаа нийлж, салж байсан цаг хугацааны нөхцөл байдал зэрэг бусад байдлаас шалтгаалан хүүгийн эцэг эсэхэд эргэлзэж байна” гэж бодит байдалд огт байгаагүй зүйлийг ичилгүйгээр худал бичсэн. Надад Э.А-тэй хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдрахаас өмнө ямар нэгэн найз залуу надад байгаагүй, улмаар салж, нийлсэн цаг хугацааны нөхцөл ч байдал ч байхгүй байсан гэдгийг хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй юм.

Миний бие Э.А-тэй хамт амьдарч, үр хүүхдээ төрүүлэхдээ түүнд итгэж, сайн сайхан амьдарна гэж л бодож зүтгэж байсан. Тийм ч учраас Э.А  хүүдээ , өөрийн нэрийг өгч, тодорхой хугацаанд хүүгийн минь эцэг байсан баримт байсан. Гэтэл тэрээр түүнийг үгүйсгэсэн, улмаар “миний хүү биш” гэж эргэлзэж байсанд нь ч гомдож байна. Э.А  эцгийн хувьд хүүгийнхээ өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхээс татгалзаж ирсэн. Бид Э.А-ийн гэр бүл, хүүдээ тавих анхаарал, хайр халамж муу, хүүгээ өсгөн бойжуулахад оролцох оролцоо байхгүй, улмаар гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаатай тогтоох зэргээс шалтгаалан хүүг 5 сартай байхад л тусдаа амьдарч эхэлсэн. Хүү М.А минь өнөөдөр 5 нас 10 cap хүрч байгаа ба Э.А  тусдаа амьдарснаас хойш хугацаанд хүүтэйгээ 2 удаа л уулзсан байдаг. Миний бие хүүгээ асарч, халамжлах, эрүүл өсгөн бойжуулах, хөгжүүлэх зэрэгт анхаарч, зөв хүн болгон хүмүүжих бүхий л нөхцөлийг хангахын тулд хичээн амьдарч байпаа. Миний бие тухайн үед А-тэй хамт МУИС ХЗС-д суралцаж байсан ба сургуульдаа явахад хүндрэлтэй байдал үүссэнээс сургуулиа хүртэл орхисон. Шинжээчийн дүгнэлтээр хүүгийн эцэг Э.А  мөн гэдэг нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тoгтooнo.’, гэснийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А-ын эцэг нь хариуцагч Э.А  мөн болохыг тогтоолгохыг хүсэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх ЭДЭЛЖ, үүфЭГ хүлээнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.” гэж тус тус заасныг үндэслэн хүүгийн эцэг Э.Алтаыгэрэл нь хүүгээ өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг болон хүүгийн наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүргийг эхийн адил хүлээх юм. Миний бие хүүгээ өөрийн асрамжиндаа авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсэж байна. Цаашид хүүгийнхээ орон байр, сургуульд суралцах төлбөрийн 50 хувийг ч гаргуулах болно. Иймд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Харагчин овогт Мөнхцэцэгийн А- эцэг нь хариуцагч Э.А  мөн болохыг тогтоож, хүүг миний асрамжинд үлдээж өгнө үү. Өмнө нь хүүдээ эцгээс нь cap бүр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа болно гэв.

 

Хариуцагч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э-ээс шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-ээс Э.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэмж тогтоолгож, хэрэглээний зардал гаргуулах, М.А-ын эцэг нь хариуцагч мөн болохыг тогтоож, хүүг өөрийн асрамжид үлдээх” ихэсгэсэн шаардлагад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

1.Хүү М.А-д хүүхдийн тэтгэмж тогтоолгож, тэжээн тэтгэх үүргийн дагуу цаашид гарах хэрэглээний зардлыг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгуулах гэх шаардлагын хувьд:

Энэ шаардлагын цаашид шаардагдах хэрэглээний зардал гаргуулах гэсэн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагч өөрийн санаачлагаар эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэмж төлөх талаар нэхэмжпэгчтэй 2 удаа уулзаж, мөн хэд хэдэн удаа утсаар ярилцсан боловч “миний хүүхдийг чи зүүгээр сийчэх нь үү” гэх мэтээр хэрүүл хийж одоог болтол ямар нэг арга хэмжээ аваагүй, харин Э.А  нь эцэг тогтоогдсон тохиолдолд хүүхдийн тэтгэмж төлөхөөс өнөөдрийг болтол татгалзаагүй. Шинжээчийн дүгнэлтээр эцэг тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэсэн хэсгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цаашид шаардагдах хэрэглээний зардал гаргуулах гэсэн хуульд заагаагүй, тодорхойгүй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүүхдэд сард олгох тэтгэлгийн хэмжээг тогтоосон бөгөөд одоогоор хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нөхцөл байдал тохиолдоогүй тул нэхэмжпэлийн шаардлагын цаашид шаардагдах хэрэглээний зардал гаргуулах гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.Хүү М.А- эцэг нь хариуцагч Э.А  мөн болохыг тогтоож, хүүг миний асрамжид үлдээж өгнө үү” гэсэн шаардлагын хувьд:

Хүүхдийг төрөхөд хоорондоо харилцан тохиролцсоноор хариуцагчийн нэрээр овоглосон. Хамтран амьдрахаа больсны дараа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжпэгч Б.М  өөрөө “хүүхдийн овгийг солино, Чингэлтэй дүүргийн байранд ирж уулз” гэсний дагуу очиж хүүхдийн овгийг солиход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгсөн. Хариуцагч өөрөө шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан өөрийгөө хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгосон тул нэхэмжлэгчийн хариуцагч нь хүүхдийн эцэг мөн болохыг шүүхээр тогтоолгох, хүүхдийг эх нь өөрийн асрамжид үлдээх шаардлагатай маргахгүй. Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгосноор хүүгийн орон байр, сургуульд суралцах төлбөрийн 50 хувийг гаргуулах үр дагавар үүснэ гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Гэр бүлийн тухай хуульд заасан хүрээнд хүүхдийг тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор маргахгүй.

3.Нэхэмжлэгчээс хамтран амьдрах боломжгүй болсон шалтгааны талаар тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй талаар:

Хамтран амьдрахаа больсон шалтгаан нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй боловч нэхэмжлэгчээс нэгэнт энэ талаар тайлбар гаргаж байгаа тул хариу тайлбар өгөх шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжпэгч Б.М нь “хүүхдэд анхаарал халамж тавьдаггүй, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тул хамтран амьдрах боломжгүй болсон” гэсэн нь үндэслэлгүй, нотолгоогүй, үнэнд нийцэхгүй тайлбар байна. Хамтран амьдарсан 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сард хариуцагч цалин, орлогогүй оюутан байсан, гэтэл нэхэмжлэгч мөнгө олж ир гэж байнгын хэрүүл хийдэг байсан. Мөн хариуцагч 2014 онд волейболлын улсын шигшээ багийн тамирчин болсон бөгөөд Б.М-эй хамтран амьдарч байсан болон хүүхэд төрсөн үед буюу 2015-2016 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хятад, Япон, ОХУ-д болсон олон улсын тэмцээнүүд зэрэг гадаад дотоодын тэмцээнүүдэд оролцох, бэлтгэл сургууль хийж байрлах, дотоодод улсын хэмжээний тзмцээнд шүүгчээр оролцох зэргээр зав зай муутай байсан хэдий ч хүүхдэд тавих анхаарал халамжийг сулруулаагүй, харж, асарч байсан. Хичээл сургууль, тэмцээн бэлтгэл зэрэгт яваад ирэх тоолон “гэртээ байхгүй, цаг зав гаргахгүй гадуур явлаа, яг өөр хүнтэй болсон байна” гэж, таньдаг мэддэг, утсаар ярьсан зэрэг бүх эмэгтэй хүмүүстэй хардаж хэрүүл болдог байсан.

Б.М  нь хэрүүл хийхдээ сэтгэлзүйн хувьд тогтворгүй, хэт түрэмгий, галзуурсан мэт тэвчих аргагүй зан авир гаргадаг, уурлахаараа өөрт болон хүүхдэд, мөн хариуцагчийн эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдлүүд хийдэг, хийхээр заналхийлдэг байсан тул хамтран амьдрах боломжгүй болсон юм. Тухайлбал, бусадтай хардаж хэрэлдэж эхэлмэгцээ хутга, заазуур шүүрч “чамайг алчихаад өөрийгөө ална” гэх, хутгыг нь гараас нь салгаж авах гэж ойртохоор “аллаа, амь авраарай” гэж орилох, эсвэл 9 давхрын балконоос хүүхэдтэйгээ цуг үсэрнэ” гэх мэтээр хашгирч, балконы хаалга онгойлгох гэж ноцолддог зэрэг үйлдлүүд байнга гаргадаг байссан. Хутгаар гэрийн төмөр хаалгыг дотор талаас нь сийчсэн ул мөр одоо хүртэл бий. Гэрт байсан сагсан бөмбөгийн бөмбөгийг “чи энэнээс болоод гэртээ байхгүй, гарч яваад байдаг билүү” гээд хутга зоож хагалж байсан. Хамтран амьдрахаа больсон хамгийн гол шалтгаан нь хариуцагчийн өвөө, эмээ, ээж, эгч, дүү зэрэг ойр дотны бүх хүнийг “танайх 3 үеэрээ ийм тийм” гэх мэтээр дорд үзэж, гэр бүлд нь хүндэтгэлгүй ханддаг байсан тул энэ байдлыг тэвчих аргагүй болж хамт амьдрахаа болихоор шийдсэн юм. Мөн нэхэмжпэгчээс гаргасан “хүүхэдтэй болсноор сургуулиа орхиход хүрсэн” гэсэн тайлбар хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдол, үр дагавартай нь ойлгомжгүй боловч энэ нь мөн үндэслэлгүй тайлбар байна. Хүүхэд төрөхөөс өмнө буюу 2015 оны өвөл /жирэмсэн болоогүй байсан/ улирлын хэд хэдэн шалгалтаа өгч чадаагүй байж байгаад, хавар нь буюу 3 сард жирэмсэн болмогцоо “би жирэмсэн болоод бие муу, шалгалтаа өгч чадаагүй, шалгалтад тэнцүүлж өгөөч” гэж багш нартай уулзаж явсан байдаг. Хариуцагчтай хамтран амьдрахаа больсны дараа хүүхэд нэхэмжлэгчийн эцэг, эх дээр Төв аймагт өсөж, хүмүүжсэн, нэхэмжлэгч Улаанбаатар хотод тусдаа амьдарч байсан тул хүүхэд, эсвэл хариуцагч түүнийг сургуульд суралцах, сургуулиа төгсөхөд саад болсон байх үндэслэлгүй гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Э.А-д холбогдуулан, хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Э.А  нар нь 2014 онд танилцаж,  дотно харилцаатай болж, энэ хугацаанд тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү М.А  төрсөн. Энэ үйл баримт нь иргэний улсын бүртгэлийн 0229 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3913 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.Алтангэрэл нь М.А-ын биологийн эцэг байх боломжтойг тодорхойлжээ.

Хариуцагч Э.А  нь дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд түүнийг хүү М.А-ын эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ...тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул эцэг Э.Алтангэрэлээр хүү М.Азжаргалд оногдох хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчдын тайлбар, Мэнд цолмон өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт баримтаар хүү М.А нь одоо эх Б.М-ийн хамт амьдран, эрүүл өсч бойжиж, сурч байгаа бөгөөд хариуцагч Э.А  нь хүүхдээ ээжийнх нь асрамжинд байлгах талаар зөвшөөрч, маргаагүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, насанд хүрээгүй хүү М.А-ын эцэг нь Э.А  мөн болохыг тогтоож, хүү М.Аз-ыг эхийн арасжинд үлдээж, хүүхдэд оногдох хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.А-ээс 108 065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 00005 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү  М.А-ын эцэг нь Э.А мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн М.А-ыг эх Б.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү М.А-ыг /РД:УЦ16231067/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.А-ээс 108 065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.БАЙГАЛМАА