| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/157 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
- урьд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15’000’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан.
Холбогдсон хэргийн талаар: аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 40 минутад аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын эрэг дээр согтуурсан үедээ дуудлага мэдээллийн дагуу ажилласан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдан албаны хувцсыг урах, албаны ******* ХОЕ улсын дугаартай Toyota prius-30 загварын тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 1-6 дугаар хуудас), яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан баримт (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), ******* ХОЕ улсын дугаартай Toyota prius-30 загварын аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас), хохирогч *******ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), хохирогч *******н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), энгэрийн камер хураан авах прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), мөрдөгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******ыг тогтоосон тогтоол (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), хохирогч *******н мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), хохирогч *******ын биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), хохирогч *******н биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас), үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас), үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 97-102 дугаар хуудас), шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 188 дугаар хуудас), ХХК-ийн захирлын тушаал (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас), шүүгдэгч цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 190 дүгээр хуудас), хохирогч *******н хүсэлт (хавтаст хэргийн 191 дүгээр хуудас), хохирогч *******ын хүсэлт (хавтаст хэргийн 192 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...*******гаас: аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт согтуу хүн албаны ******* ХОЕ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, албаны дүрэмт хувцас урсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
- ******* ХОЕ улсын дугаартай Toyota prius-30 загварын автомашинд үзлэг хийсэн “...******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хөдөлгүүрийн хавхлаг буюу копут хэсгийн зүүн дээд хэсэгт бага хэмжээний хонхорхой хэв зураас үүссэн байдалтай байна. Мөн жолоочийн эсрэг талын тээврийн хэрэгслийн зүүн хаалганы борооны ус хаялга хагарч гэмтсэн, эвдэрсэн байдалтай, хэлбэр нь өөрчлөгдсөн байна. Мөн жолооч талын урд хаалга нь доод хэсгээрээ см хэмжээтэй зурагдсан зураас үүссэн сэвтсэн байдалтай, зүүн хойд дугуйн дээд хэсэгт см хэмжээтэй, сэв зураас үүссэн байдалтай, зүүн хойд дугуйны хамгаалалт хагарч цуурсан байдалтай, тээврийн хэрэгслийн дотор талын хэсэгт байршуулсан хамгаалах тор саадын дунд хэсгээрээ сараалжин тор нь ханзарч урагдаж салсан байдалтай, арын баруун хойд хаалга, хаалганы зааг хэсэг нь шавар шороо болж, арын суудал шалавч хэсэг нь шавар шороо болж бохирлогдсон байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас);
- Цагдаагийн ахлах ахлагч, цагдаа жолооч *******ын хувцсанд үзлэг хийсэн “...*******ын өмсөж явсан хувцас нь нийтдээ шавар, шороо болж бохирлогдсон. Өмдний урд цахилгаан хэсэг нь урагдсан хэлбэрээ алдсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);
- Цагдаагийн ахлах ахлагч *******н хувцсанд үзлэг хийсэн “...тухайн хувцас нь нийтдээ шавар, шороо болсон байдалтай бохирлогдсон халтардсан байв. Мөн хар хөх өнгийн хээрийн өмд халтардсан, бохирлогдсон байв. *******н суга нь урагдсан байдалтай, өмсөж явсан гутал нь шавар болж бохирлогдсон байдалтай байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);
- Энгэрийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...*******гаас хураан авсан энгэрийн камерын дүрс бичлэг бүхий СД-рүү ороход ...ороход ******* ахлах ахлагч ******* руу 2 удаа өшиглөх явцад ******* хөлөөс нь татаж унагааж байх бөгөөд ******* ******* нар 2 гарыг ард нь өчөөд тээврийн хэрэгслийн баруун арын хаалгаар суулгах гэхэд нь арын хаалга хэсэгт зогсож хаалгыг хааж : Одоо ингээд аваад явчихъя гуйж байна гэж хэлж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд ******* ыг тээврийн хэрэгслийн хаалга хэсгээс холдуулаад эрүүлжүүлэх дээр очоод эрүүл хүн дуудаад авчих гэж хэлээд тээврийн хэрэгслийн арын суудал хэсэгт хэвтүүлэх бөгөөд ******* бид нар шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад үзүүлчихнэ эрүүлжүүлэх дээр эмч гэж байгаа та хэдийг аваад явна гээд өчнөөн хэллээ шүү дээ. ******* өмд ураад хаячихлаа шдээ, ******* Би Буянт голынхоо эрэг дээр үхнэ за юу, чи намайг басаад байна. рүү ярина писда, зайлаарай чи муу яагаад байгаа юм бэ, май буугаа аваад ир би буудмаар байна, төрийн өмнөөс энэ юу вэ, *******: Гурав өшиглүүллээ хангалттай юм биш үү гээд бичлэг дуусаж байв” (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “... аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын эрэг дээр 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ дуудлагаар очсон аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдаж, албаны ******* ΧΟΕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох зүүн урд хаалганы борооны хаялага, урд копуд, зүүн хойд дугуйны калбак, дотор хамгаалалтын тор зэргийг эвдсэн байсан. ******* нь байгууллагад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);
Хохирогч *******ын “...Би 2024 оны 04 сарын 19-ны өдөр томилгооны дагуу Цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цаг 20 минутын үед жижүүрийн хэсгийн байцаагч ахлах ахлагч ******* голоос дуудлага ирлээ гээд албаны ******* ХОЕ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй *******н хамт 16 цаг 40 минутын орчим аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт гол дээр очиход дэд ахлагч , нар цагаан өнгийн Ланд-200 маркийн ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд 3 хүний хамт зогсчихсон, ******* гэх хүнийг дарчихсан сууж харагдсан. Тэгээд ахлах ахлагч ******* тээврийн хэрэгслээс буугаад би тээврийн хэрэгсэл дотроо сууж байтал ахлах ахлагч ******* 20 минут орчмын дараа буцаж тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэж байтал ******* гэх хүн гүйж ирээд албаны тээврийн хэрэгслийн баруун талын хоёр хаалганы гол хэсэг рүү өшиглөхөөр нь Жарантай бид хоёр тээврийн хэрэгслээс буугаад цагдаагийн газар руу авч явах гэтэл хамт явж байсан хүмүүс нь зууралдаж байгаад гол руу унагаачихсан. Тэгтэл ******* гол дотроос чулуу авч шидээд тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы борооны хаялгыг хагалаад тухайн чулуу нь ойгоод копуд хэсэгт унасан. Дахиж чулуу авч шидээд тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны калбакийг хагалсан. Тэгээд ******* бид хоёр өчөөд тээврийн хэрэгсэлд суулгах үед бид хоёртой ноцолдож байгаад миний өмдний салтаа хэсгээс хазаад миний өмдний цахилгааны хажуу хэсгийг ураад тээврийн хэрэгсэлд суугаад дотор хамгаалалтын торыг хөлөөрэй жийж эвдсэн. Тэгээд цагдаагийн газар авч ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...******* намайг тээврийн хэрэгсэлд суух шаардлага тавих үед миний гуя хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас);
- Хохирогч *******н “...Би 2024 оны 04 сарын 19-ны өдөр томилгооны дагуу Цагдаагийн газрын жижүүрийн зөрчлийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эргүүлийн цагдаа дэд ахлагч Б. над руу залгаад та өнөөдөр жижүүртэй байгаа биз дээ гол дээр тээврийн хэрэгслийнхээ шилийг цохиулчихлаа яах вэ та завтай байвал хүрээд ирээч гэхээр нь 16 цаг 40 минутын үед албаны ******* ХОЕ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч *******ын хамт аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт гол дээр очиход дэд ахлагч Б., Д. нар цагаан өнгийн Ланд-200 маркийн ΧΟΕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд 3 хүний хамт зогсчихсон, нэг эрэгтэй хүн гэх хүнийг дарчихсан сууж байхаар нь очоод юу болсон талаар асуухад дэд ахлагч Б. энэ хүмүүсийн хажуугаар өнгөрч явтал суудлын олбогоо шидээд салхины шил цохичихлоо гэтэл гэх хүн “бид нар хоорондоо тохирчихлоо, одоо асуудал байхгүй” гээд Б.гийн данс руу 100’000 төгрөг шилжүүлсэн. Б., Д. нарыг явуулаад би тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэтэл ******* гэх хүн гүйж ирээд албаны тээврийн хэрэгслийн баруун талын хоёр хаалганы гол хэсэг рүү өшиглөхөөр нь ******* бид хоёр тээврийн хэрэгслээс буугаад цагдаагийн газар руу авч явах гэтэл хамт явж байсан хүмүүс нь зууралдаж байгаад гол руу унагаачихсан. Тэгтэл ******* гол дотроос чулуу авч шидээд тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы борооны хаялгыг хагалаад тухайн чулуу нь ойгоод копуд хэсэгт унасан. Дахиж чулуу авч шидээд тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны калбакийг хагалсан. Тэгээд ******* бид хоёр өчөөд тээврийн хэрэгсэлд суулгах үед бид хоёртой ноцолдож байгаад *******ын өмдний салтаа хэсгээс хазаад өмдийг нь ураад тээврийн хэрэгсэлд суугаад дотор хамгаалалтын торыг хөлөөрэй жийж эвдсэн. ******* надтай ноцолдож байгаад хээрийн хүрмийн баруун суга хэсгийг урсан. ...******* намайг тээврийн хэрэгсэлд суух шаардлага тавих үед өвдөгний шилбэ хэсэгт 3-4 удаа өшиглөөд баруун мөр рүү 2 удаа өшиглөсөн. Мөн ******* голоос над руу чулуу авч шидсэн боловч би бултаад оногдоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас);
-Гэрч ы “...Би 2024 оны 04 сарын 19-ны өдөр аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харалдаа Буянт бага голын эрэг дээр захирал , түүний найзууд болох *******, нарын хамт байтал ******* ах сууж байсан тээврийн хэрэгслийн суудлын олбог аваад шидтэл хажуугаар өнгөрч явсан суудлын автомашины урд салхины шил нь дээр нь уначихсан. Тухайн автомашины жолооч бууж ирээд цагдаа дуудсан. Тэгтэл захирал тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн данс руу 100’000 төгрөг шилжүүлээд гомдол саналгүй болгосон. Цагдаагийн алба хаагч нар ирээд гомдол саналгүй болчихсон бол явлаа гээд тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэж байтал ахын дараад сууж байсан ******* ах гэнэт алдуураад гүйж очоод цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл рүү өшиглөхөөр нь цагдаагийн 2 алба хаагч бууж ирээд ******* ахын 2 гарыг нь ард нь өчсөн. захирал “наад хүний чинь толгойн өвддөг, зүрх нь муу хүн байгаа юм, бид нар аваад явчихъя” гэтэл за тэгтэл аваад яв гээд ах ******* ахыг захирлын автомашинд суулгах гэж авч явж байгаад ******* ахыг гол руу унагаачихсан. Тэгтэл ******* ах голоос чулуу авч шидээд цагдаагийн албаны тээврийн хэрэгслийг борооны хаялгыг хагалчихсан. Тэгтэл цагдаагийн алба хаагч нар барьж аваад автомашиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас);
- Гэрч гийн “...би тухайн хүмүүсээс холдуулаад тухайн хүмүүстэй уулзаад зогсож байтал цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд нартай уулзчихаад тээврийн хэрэгсэлдээ суугаад явах гэтэл миний дараад суучихсан байсан ******* гэнэт алдуураад гүйж очоод цагдаагийн тээврийн хэрэгсэл рүү өшиглөхөөр нь цагдаагийн 2 алба хаагч бууж ирээд тусгай мэх хэрэглээд 2 гарыг нь ард нь өчсөн. Тэгтэл ******* эсэргүүцүүл үзүүлэхээ болихоор нь бид нар “наад хүний чинь толгойн өвддөг юм аа авч яваад гэрт нь хүргээд өгчихье” гэтэл цагдаагийн алба хаагч “за тэгвэл та нар аваад яв” гэхээр нь би аваад тээврийн хэрэгсэл рүү суулгах гэж авч явж байгаад гол руу унагаачихсан. Тэгтэл ******* голоос чулуу аваад цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл рүү шидтэл цагдаагийн алба хаагч нар барьж аваад “та нар авч явж аваачиж амрааж чадахгүй юм байна, бид нар хуулийн дагуу авч явж эрүүлжүүлнэ” гэж хэлээд тээврийн хэрэгсэлдээ суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Гэрч ын “...******* суудлын олбог аваад шидтэл хажуугаар өнгөрч явсан суудлын тээврийн хэрэгслийн шил нь дээр нь уначихаар уучлалт гуйгаад би 100’000 төгрөг тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн данс руу шилжүүлсэн. Тэгтэл цагдаагийн алба хаагч ирээд юу болсон талаар асууж тодруулаад учраа олчихсон бол би явлаа гээд тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэтэл ******* гүйж очоод цагдаагийн тээврийн хэрэгслийг өшиглөхөөр бид нар гүйж очоод бариад авсан. Тэгтэл дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч энэ хүнийг авч явахгүй бол болохгүй юм байна агсам согтуу тавиад дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй учраас урьдчилан сэргийлээд аваад явна гэтэл ******* явахгүй гээд цагдаагийн алба хаагч нартай ноцолдож байгаад тээврийн хэрэгсэлд нь суугаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас);
- Хохирогч *******ын биед хийсэн шүүх шинжилгээний дугаартай “...Хохирогч *******ын биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас);
- Хохирогч *******н биед хийсэн шүүх шинжилгээний дугаартай “...Хохирогч *******н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас);
- үнэлгээ ХХК-ийн дугаартай “...цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцасны үнэлгээ 91,918 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас);
- үнэлгээ ХХК-ийн дугаартай “тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ 670,400 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-102 дугаар хуудас);
- Шүүгдэгч яллагдагчаар өгсөн “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 40 минутын үед аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын эрэг дээр согтуурсан үедээ дуудлага мэдээллийн дагуу ажилласан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдан албаны хувцсыг урах, албаны ******* ХОЕ улсын дугаартай Toyota prius-30 загварын автомашины эд ангийг гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “хууль сахиулагч” гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хамаардаг. Тухайлбал аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нарыг хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй.
Энэ хүрээнд хохирогч буюу аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нар нь шүүгдэгч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн байна. Тодруулбал шүүгдэгчийн аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* нарын биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны тээврийн хэрэгсэлд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж халдаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
3.2. Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмж халдаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Энэхүү гэмт хэрэг нь хууль сахиулах байгууллагын хууль ёсны байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаад зогсохгүй хүч хэрэглэх явцдаа бусдын эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******д 45’959 төгрөгийн, ******* нарт 45’959 төгрөгийн хохирол, аймгийн Цагдаагийн газарт 670’400 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаар тогтоогдсон.
Хохирогч *******, ******* болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх агуулгатай мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 44, 48 дугаар хуудас) өгсөн байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч хувийн байдлын талаар гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дугаар хуудас), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 188 дугаар хуудас), ХХК-ийн захирлын тушаал (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 115-133 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гэх санал гаргасан ба шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Шүүгдэгч ******* нь урьд авлигын эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн энэхүү гэмт хэргийг догшин авирлаж, олон удаагийн үйлдлээр хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэсэн довтолсон байх тул улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иймд ял шийтгэл гарцаагүй байх зарчимд үндэслэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид 12’000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’000’000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.
Шүүгдэгч цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 190 дүгээр хуудас)-оор шүүгдэгч нь ХХК-д сарын 4’500’000 төгрөгийн үндсэн цалинтай, ойжуулалтын ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд буюу сар бүр 2’000’000 (хоёр сая) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.3. Мөрдөгч 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 2 ширхэг сиди дискт байгаа энгэрийн камерын бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах байгууллагын тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч 12’000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’000’000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд буюу сар бүр 2’000’000 (хоёр сая) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 2 ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА