Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын ******* хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын ******* хяналтын прокурор З.Алтансолонго “******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 6-7 дугаар сарын үед тус аймгийн ******* ******* ******* газарт 2016 онд Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн УАЗ-220695-355 маркийн ******* арлын дугаартай ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн иргэн 3’500’000 төгрөгөөр худалдаалж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол (хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол  танилцуулсан баримт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), Ховд аймгийн дугаартай хөрөнгө бүртгэх тухай тогтоол болон хавсралтын хуулбар (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас), автомашины чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), ******* ХОҮ улсын дугаартай автомашиныг үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас), Ховд аймгийн ******* ******* дэргэдэх нийтлэг үйлчилгээний ******* ******* 21 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Ховд аймгийн ******* ******* тамгын ******* ******* 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай *******г ажил томилох тушаалын хуулбар (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас), шүүгдэгч *******гийн цалин хөлсний тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...Ховд аймгийн ******* ******* ******* ******* өмчлөлд бүртгэлгүй байсан ******* ХОҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг тамгын ******* жолооч ******* нь зөвшөөрөлгүй авч бусдад худалдан борлуулсан байна. Харин тухайн тээврийн хэрэгслийн чиргүүл Ховд аймгийн ******* ******* ******* ******* өвсний фондын хашаанд байсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн хамт ирсэн эд зүйлүүд ашиглагдаад актлагдсан байх гэж бодож байна. Фургон маркийн ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- Гэрч ийн “...Намайг 2016 оны 09 дүгээр сард Ховд аймгийн ******* ******* тамгын ******* ерөнхий нягтлан бодогчоор ажилд ороход ******* ******* тамгын ******* хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй УАЗ-220695-355 маркийн, *** арлын дугаартай, ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт байсныг 2019 онд “***” орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг нийлүүлсэн төсөл дээрээ бүртгэлтэй гэж бодоод өмчийн бүртгэлд бүртгэж аваагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь кроп эвдрэлтэй, мотор солих шаардлагатай, явахаар дугуйгаа дотор талаар нь идээд байдаг гэх оноштой ихэвчлэн гараашинд байдаг байсан. Зайлшгүй шаардлага гарсан үед гарааш, скалад хоёрын хооронд аж ахуйн эд зүйлүүд зөөдөг байсан. Би тухайн үед хариуцаж байсан жолооч ******* гэх хүнд “” орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явуулсан учраас тээврийн хэрэгслийг чиргүүлтэй нь хүлээлгэж өгсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед акт үйлдэж хүлээлгэн өгсөн эсэхийг санахгүй байна. Одоо тухайн тээврийн хэрэгсэл хаана байгааг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас);

- Гэрч ын “...Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ажлыг авсан. 2019 оны 04 сарын үед аж ахуйтайгаа танилцаж байгаад акталсан гараашинд дотор байсан 2-3 тээврийн хэрэгсэл дотор цагаан, саарал өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь ямар учиртай тээврийн хэрэгсэл болох талаар нь тодруулахад 2014 оны үед ирээд 2-3 жил ашиглагдаад цахилгаан мотор, кроп нь эвдрээд засаж чадахгүй тавьсан байгаа гэж хэлж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг эхлээд Цагдаагийн газар болон аймгийн өвчин судлалын газар, рашаан амралтын газрууд авч засварлаж үйл ажиллагаандаа ашиглахаар сонирхохоор нь би тухайн үед судлаад үз боломжтой бол хуулийн дагуу шилжүүлж авч болно гэж хэлж байсан. Тэгтэл ийн рашаан амралтын захиргаа 2019 оны 06 дугаар сарын үед авахаар болохоор нь танай байгууллага засварлаад ашиглана гэвэл хуулийнх нь дагуу шилжүүлж өгье тээврийн хэрэгслийг авч болно гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын үед би ийн рашаан амралтын хүмүүстэй холбогдож асуухад нь манай байгууллага засварлаж, хэрэглэж ашиглаж чадалгүй хуучин байсан гараашинд нь аваачаад тавьсан гэсэн. 2019 оны 10 дугаар сарын үед гараашны халаалт үзээд явж байтал тухайн Фургон гарааш дотор байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн тул одоо тухайн тээврийн хэрэгсэл аль байгууллагын бүртгэлд байсныг би хэлж мэдэхгүй байна. Энэ талаар тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ээс асууж тодруулж болно. Ховд аймгийн ******* ******* ******* ******* жолооч ******* удаа дараа тухайн Фургон маркийн тээврийн хэрэгслийг актлуулж авах талаар 2021 оны 2022 оны үед гуйдаг байсан би тухай бүр зохих журмын дагуу нь авч болно гэж хэлдэг байсан. Харин шууд ав гэж зөвшөөрөл өгөөгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас);

- Гэрч ы “...Би Ховд аймгийн ******* ******* ******* жолооч гэх ******* гэдэг хүнийг огт танихгүй. 2022 оны 06 дугаар сар билүү 7 дугаар сард билүү Ховд аймагт очиж нэг айлаас фургон машин авсан. Тухайн автомашин задаргааных байсан. Би 2022 оны 6, 7 дугаар сарын аль нэгэнд Ховд аймагт автомашин худалдаж аваад явж байсан. Би өөрөө машины ченж хийдэг, машин янзалдаг хүн байгаа. Би тухайн үед Ховд аймагт явж байхад нэг хүн “нэг айлд задаргааны фургон байна” гэж хэлсэн. Тэрийг үзэх гэж очиход тухайн фургон нь цагаан саарал өнгийн улсын дугааргүй, бичиг баримтгүй, мотор хроп эвдэрсэн машин байсан. Тухайн машиныг би 3’500’000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Тухайн үед уг автомашиныг зарсан хүнийг би танихгүй. Би уг машиныг янзлах гэсэн боловч засвар аваагүй. Тэгэхээр нь би тэр машиныг задлаад зарчихсан. Тэр фургон автомашины сэлбэгүүдийг зараад үлдсэн эд анги сэлбэгийг төмөр авдаг хүмүүст өгчихсөн юм. Одоо Ховд аймгаас ирсэн тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд анги, төмөр үлдээгүй. Зөвхөн акталсан машин гэж хэлсэн. Тухайн үед Фургон машиныг худалдаж авсан 3’500’000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас);

- Ховд аймгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай “Хөрөнгө бүртгэх тухай” тогтоол болон хавсралтын хуулбар (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас);

- Автомашин үнэлсэн тухай “...УА3220695 маркийн автомашин 2022 оны 07 дугаар сарын байдлаар 2’500’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас);

- Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “*******г ажилд томилох тухай” тушаал, цалин хөлсний тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолтын хуулбарууд (хавтаст хэргийн 68-74 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 6-7 дугаар сарын үед тус аймгийн ******* ******* ******* газарт 2016 онд Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн УАЗ-220695-355 маркийн, ******* ХОҮ улсын дугаартай автомашиныг гэрч 3’500’000 төгрөгөөр худалдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж  байхдаа тухайн УАЗ-220695-355 маркийн, ******* ХОҮ улсын дугаартай автомашин хариуцаж байсан тул түүнийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.

Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч ******* нь өөрт нь хариуцуулсан автомашиныг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Ховд аймгийн ******* ******* ******* газарт 2’500’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2’500’000 төгрөгийг гаргуулж хохирогч Ховд аймгийн ******* ******* ******* газарт буюу орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Мөрдөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний оршин суугаа ******* хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), үйл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3’500’000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс албадан гаргуулах нь зүйтэй” гэх санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал албадан гаргуулах буюу хураан авахаар заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгоно” гэж, мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус нарийвчлан хуульчилжээ.

Шүүгдэгч нь завшсан УАЗ-220695-355 маркийн, ******* ХОҮ улсын дугаартай автомашиныг гэрч зарж 3’500’000 төгрөгийн орлого олсон нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогджээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж шууд олсон ашиг, орлого болох 3’500’000 төгрөгийг албадан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2’500’000 төгрөгийг гаргуулж хохирогч Ховд аймгийн ******* ******* ******* газарт буюу орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж шууд олсон ашиг, орлого нь хохирлын хэмжээний илүү гарч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 3’500’000 төгрөгийг албадан гаргуулж, үүнээс 2’500’000 төгрөгийг Ховд аймгийн ******* ******* тамга газарт буюу орон нутгийн төсөвт, 1’000’000 төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 3’500’000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг албадан гаргуулж, үүнээс 2’500’000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг Ховд аймгийн ******* ******* тамга газарт буюу орон нутгийн төсөвт, 1’000’000 (нэг сая) төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА