Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны *******ийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, ******* хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус *******ийн танхимд нээлттэй явуулсан ******* хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч *******ийг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын угийн зүүн хэсэг, зүүн нүд, хөмсөгний төгсгөл хэсэг, хүзүүний зүүн хэсгүүдэд тус бүр зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх *******ийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), Ховд аймаг дахь ******* ******* ******* 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дүгээр хуудас), гэрч ий мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг *******ийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*******эс: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багийн нутаг дэвсгэрт иргэн ******* миний биед халдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч ******* “...Би 2024 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн шөнийн 03 цагийн үед найз 6 найзтайгаа хамт архи уугаад сууж байсан чинь гаднаас ******* найзтайгаа хамт орж ирээд бид нартай хамт архи уусан. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. ******* намайг хоёроос гурван удаа алгадсан гэсэн би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас);

- Гэрч гийн “...2024 оны 03 дугаар 10-ны орой би найз гэрт , ******* бид 4 пиво ууцгаагаад сууж байсан. Орой 17 цагийн үед байсан байх манай найз найз ******* ирсэн байсан. Тухайн үед манай найз ******* бид 2 нэлээд согтсон байсан болохоор зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед ******* жаахан согтоод янз бүрийн зүйл яриад *******тэй маргалдаад байсан би тэр үед үүдний өрөөнд найз , нарын хамт байсан. Тэр үед ******* унтуулах гээд том өрөө рүү явж орсон. Удалгүй тэр 2 дахин чи би энэ тэр гээд маргаад байхаар нь би яваад орсон чинь тэр хоёр “би том, чи том, чи намайг цохисон” гээд ******* хэлж байсан. ...Харин маргааш өглөө нь босоход ******* нүд орчим хэсэгт бага зэрэг хөхөрч хавдсан байхаар нь хэн цохисныг нь асуухад ******* “би цохичихсон юм аа, орой үгэнд орохгүй хашхичаад унтахгүй болохоор нь нэг, хоёр удаа алгадаж цохисон” гэж хэлсэн. Тэр хоёрыг хэн нь хэнийгээ цохихыг би хараагүй хажуугийн өрөөнд ороод маргаад байхаар нь явж орсон чинь ******* чи намайг цохисон гэж хэлж байсан. *******, ******* нар нь хажуугийн өрөөнд хоёулхнаа байсан , бид гурав тэр хоёрыг нэгийгээ цохихыг хараагүй маргааш нь өглөө ******* нүд хөхөрсөн байх үед ******* би цохичихсон юм гэж хэлэх үед л мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);

- Гэрч ий “...би гадагшаа гараад тамхи татаж байгаад буцаж орж ирэх үед *******, ******* хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би юу болсон талаар тэд нараас асуугаагүй. Маргааш өглөө нь босоход ******* гэх залуугийн нүд хавдаж хөхөрсөн байдалтай байсан ба юу болсон талаар асуухад ******* “өчигдөр ******* бид хоёр маргаад би 2 удаа алгадсан” гэж хэлсэн” гэж хэлчхээд гэр лүүгээ орчихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас);

   - Шүүгдэгч *******ийн гэм буруу хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2024 оны 03 дугаар 10-ны орой би гадуур 2 найзтайгаа хамт байхад манай доод ангийн залуу над руу залгаад “та юу хийж байна манайд хүрээд ирэх юм уу” гэхээр нь би “байж байгаад очъё” гэж хэлээд орой 17 цагийн үед гэрт найзтайгаа хамт очсон. Тэднийд очих үед хажуудаа 4 найзын хамт байсан тэдний 2 найз нь унтаж байсан тэгээд бид нар нийлээд 1 шил архитай, 2 том 2.5 литрийн пиво ууцгаасан. ...бид нар бүгдээрээ уугаад сууж байхад найз гэх ******* гэх залуу намайг хэл амаар дайрч доромжлоод “чи манай ах нарыг мэдэх үү” гээд том яриад, чанга дуугараад байхаар нь би ******* гэх залууг том өрөөнд оруулаад “одоо унтаж амар чи согтсон байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь миний урдаас янз бүрийн юм яриад хашхичаад байхаар нь эхэндээ унтуулах гээд дарсан боловч унтахгүй тийчлээд хашхичаад байхаар нь 2 удаа ташсан (алгадсан) чинь ******* гэх залуу “чи намайг цохидог хэн бэ” энэ тэр гэхээр нь найзууд болон манай найзууд орж ирээд намайг боль гэхээр нь би больсон. ******* гэх залуу бид 2 хоорондоо тэврэлдээд эвлэрээд гадагшаа гарч хамтдаа дэлгүүр явж дахин пиво авч ирж хамтдаа ууцгаагаад тухайн айлд хамдаа хоноод маргааш нь өглөө бүгд гэр гэртээ харьцгаасан. Тухайн үед байшингийн том өрөө гэрэлгүй харахуй байсан болохоор би ******* гэх залууг орон дээр дарж унтуулах гэх үед ******* унтахгүй орилоод байхаар нь би тэр залуугийн зүүн хацар, нүд орчим хэсэгт баруун гараараа 2 удаа алгадаж цохисон өөр цохисон зүйл байхгүй. Тухайн өрөөнд ******* бид 2 хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогчийг нүүр рүү нь хоёр удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч ******* биед хийсэн ******* эмнэлгийн ******* ******* дугаартай “...******* зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын угийн зүүн хэсэг, зүүн нүд, хөмсөгний төгсгөл хэсэг, хүзүүний зүүн хэсгүүдэд тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчийн довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч М.Мөн-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын угийн зүүн хэсэг, зүүн нүд, хөмсөгний төгсгөл хэсэгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

3.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч ******* “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), шүүгчийн туслах хохирогчтой утсаар ярьсан “...Надад ******* хохирол гэж мөнгө төгрөг өгөөгүй. Мөн эм тариа авч өгөөгүй. Би *******өөс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 85 дугаар хуудас) зэргийг үндэслэн шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болгохгүй юм.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал, шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч *******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан *******ийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны *******эд анхан шатны *******ээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА