Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч *******ыг 20******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы гэрт нууцаар нэвтрэн орж “Asics” брэндийн 1 хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч хохирогчид 144’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас), хохирогч *******ы мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), ******* үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас), шүүгдэгчээс хураан авсан пүүзэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн *******-25 дугаар хуудас), шүүгдэгчээс хураан авсан пүүзийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), шүүгдэгчээс хураан авсан пүүзийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*******аас харилцаа холбооны мэдээллээр гаргасан: Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гурван давхарт байх гэрээс 700’000 төгрөгийн үнэтэй Asics загварын пүүз хулгайд алдагдсан байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас);

- Хохирогч *******ы “...Манайх Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийг ажиллуулдаг. Өнөөдөр буюу 20******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай ээж залгаад “гэрээс дүүгийн чинь пүүз алга болчихсон байна, камер шүүгээд өг” гэж хэлээд намайг дуудсан. Манай аавын гэр төвийн 3 давхарт байдаг ба 3 давхрын буланд нэг камер байдаг юм. Тэр камерыг шүүж үзэхэд хар савхитай, жийнсэн өмдтэй залуу манай гэрээс манай дүүгийн пүүзийг аваад гарсан дүрс бичлэг байсан. Манай аавын гэрийн цоож хурууны хээгээр онгойдог ухаалаг цоож байдаг юм. Аав гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг онгорхой үлдээчихсэн байсан. Тухайн үед манай гэрт байсан ба дүүгээсээ болсон зүйлийн талаар асуухад “нэг хүн орж ирээд аавын чинь дүү болдог хүн байна гэж хэлээд цай уугаад гараад явчихсан” гэж хэлж байсан. Тэгээд бид хэд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгийг үргэлжлүүлэн Худалдааны төвийн 3 давхрын коридор хэсэгт байрлах хяналтын камерын бичлэгийг 20******* оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг сонгон дарж, тус өдрийн 10 цаг 48 минут 46 секундээс эхлүүлэхэд эд зүйл алдагдсан гэх гэрийн хаалганаас цагаан цоохор өннгийн пүүзтэй, харавтар өнгийн жийнсэн өмд, бор хардуу өнгийн савхин хүрэм, цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн хар өнгийн жижиг цүнхийг бариад гарч ирж байлаа. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд тус хар цүнхийг шатны хажууд тавьж үлдээгээд буцаж хаалга руу орон 10 цаг 50 минут 29 секундэд гарч ирээд шатны хажууд үлдээсэн хар өнгийн цүнхийг авч доошоо шатаар бууж явж байснаар үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);

- Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгчээс хураан авсан пүүзэнд үзлэг хийсэн “...Уг хураан авсан цүнх нь хар өнгөтэй, гадна талаараа цагаан өнгийн хүрээтэй, Asics гэх цагаан өнгийн бичиглэлтэй байлаа. Уг цүнхийг нээж үзвэл цагаан өнгийн пүүз байлаа. Уг цагаан өнгийн пүүз нь цагаан үдээстэй ягаан, улбар шар зэрэг өнгийн ултай /өсгийтэй/, 39.5 гэх бичиглэл бүхий размертай байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн *******-25 дугаар хуудас);

- ******* үнэлгээ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХВЦ-*******-1******* дугаартай “...Шинжилгээний объектын 20******* оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ 144’000 /нэг зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт байх худалдааны төвд ломбард хайж яваад гурван давхарт нь байдаг юм болов уу гээд гурван давхарт гараад тухайн айл руу ороход 2 хүүхэд байсан. Гэрийн үүдэнд байсан пүүзийг аваад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* 20******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж “Asics” брэндийн 1 хос пүүзийг авч хохирогчид 144’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний буруу байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж, мөн түүний өмгөөлөгч ******* “...гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Зүйлчлэлийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас маргаагүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл янз бүрийн маргаан байхгүй” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

3.2. Шүүгдэгч ******* нь 20******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж “Asics” брэндийн 1 хос пүүзийг авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы амьдардаг орон сууцыг орон байр гэж үзнэ.

Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.

Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь обьектив талын нэмэгдэл шинж юм. Тодруулбал хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы гэр нь шүүгдэгч *******ын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байна. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

3.4. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******д 144’000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан байна.

Хохирогч *******ы “...Би пүүзээ эргүүлж авсан. Миний хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн. ...Надад гомдол санал алга байна, пүүзээ буцааж авсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас), мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн “...20******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай хураан авах зөвшөөрлөөр хураан авсан Asics гэх бичиглэлтэй хар өнгийн цүнхтэй, цагаан пүүзийг 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан: *******” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн нь нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), мөн хэрэг хариуцах чадвартай болох нь 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас)-ээр тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг бүрэн хэрэглэх боломжтой гэж харж байна. ...******* нь арван найман настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Энийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэх санал тус тус гаргажээ.  

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.

Иймд гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учирсан буюу хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлах үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч ******* сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг ойлгон ухамсарлах чадвартай болох нь 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас)-ээр тогтоогдсон. Мөн өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг хүлээх насанд хүрсэн байна.

Дээрх хэм хэмжээг хэрэглэх үндэслэлийн талаар Монгол Улсын дээд шүүхээс  тодорхой хэрэг хянан шийдвэрлэх замаар “...18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул. Энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохино” гэж тодорхойлсон байна. Иймд өмгөөлөгчийн саналыг хангах үндэслэлгүй болно.

4. Мөрдөгч 20******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Мөрдөгч Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байх ба уг бичлэгийг сиди дискт бэхжүүлж хэрэгт хавсаргажээ. Уг дуу-дүрсний бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэргийн хамт ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА