| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 142/2023/01246/И |
| Дугаар | 001/ХТ2025/00005 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00005
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2024/00092 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00862 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015.03.02-нд төрсөн хүү Б.Дийг эх С.Үын асрамжинд үлдээсүгэй.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч С.Үаас 120,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээс, хариуцагч С.Ү нь нэхэмжлэгч Г.Бт холбогдуулан гаргасан хүү Б.Дд тэтгэлэг тогтоолгох, макбүүк зөөврийн компьютер, жэммүв нүүрний лед аппарат, нүүр цэвэрлэгээний аппарат, массажны аппарат, шүүс шахагч, ууршуулагч, хүүхдийн ууршуулагч, пүүз, кет зэрэг эд зүйлс, хувцас болон диплом, бусад бичиг баримтуудыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг тус тус баталж, эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгон, Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 болгон
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812,150 төгрөг, хариуцагч С.Үын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Үаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 5, 7 дахь заалтыг 6 болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.10-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД