| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/014 |
| Огноо | 2017-01-30 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/014
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: А.Т
Шүүгдэгч: К.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Кын Хд холбогдох эрүүгийн 201604000222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр оршин суудаг, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Кын ХРД:*******.
Шүүгдэгч К.Хнь хувь хүнээс зээлж авсан бэлэн мөнгөний өрөө төлөх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Х.Бийн хаамтан эгч И.Хгээс /хоч нэр нь А/ түр хэрэглэхээр авч ашиглаж байсан гэх хар өнгийн “Асер” маркийн 250000 төгрөгний үнэтэй зөөврийн компьтерийг “нөтбүүк”, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Сын хар өнгийн “Леново” маркийн 500000 төгрөгний үнэтэй зөөврийн компьютерийг “нөтбүүк”, мөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Р.Мгийн хар өнгийн “Компаг мини” маркийн 350000 төгрөгний үнэтэй зөөврийн компьютерүүдийг тус тус би цэцэрлэгт ажиллаж байгаа, ажлын төлөвлөгөө хийчихээд буцаагаад өгье гэж бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг төөрөгдөлд оруулах замаар итгэлийг эвдэж, давтан үйлдлээр залилан мэхэлж авч ламбард болон хувь хүнд барьцаанд өгч бэлэн мөнгө авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч К.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд "...Би ээжтэй хамт Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 11 цагийн үед Микро" маркийн машинаар Бугат сумаас аймгийн төврүү ирж байх замдаа машины дотор багын найз, зуны улиралд хамт зусдаг байсан Бтэй тааралдаж би түүнээс зөөврийн компьютер байна уу, надад тур хэрэглүүлээч гэж Б надад би нагац ах Сы хүүхэд болох Аийн зөөврийн компьютер надад байгаа тэр зөөврийн компьютерийг аваад түр хэрэглээд өгөөрэй гэж зөвшөөрсөн байсан. Би Бээс зөөврийн компьютерийг өнөөдөр хэрэглээд маргааш нь буцаагаад егье гэж хэлээд тэр өдөр Бийг дагаад түүний эгчийн гэрт очиж авсан байсан. Тухайн үед Бээс авсан зөөврийн компьютер болохоор хуучивтар хар өнгийн "Асег" маркийн нөтбүүк /зөөврийн компьютер/ байсан. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Б нь Бугат сумын бүрэн дунд сургуульд дадлага хийгээд явж байхад төлөвлөгөө бичээд дуусаагүй, дуусахаар нь өгье гэж компюторыг асуухад Б зөвшөөрсөн байсан. Тэгээд тэр өдөр би А гэдэг охинд өгөх өглөгтэй байсан ба тэр надаас өдөр болгон мөнгөө нэхээд байхаар нь би Бээс "Асег" маркийн зөөврийн компьютерийг Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангийн нэгдсэн орон сууцны 1 дүгээр давхарт байрладаг “Бес- Арыс-2" нэртэй ломбардад очиж барьцаанд тавьж 120000 төгрөг аваад уг мөнгийг Ат өгсөн байсан. Дараа нь Б надад өдөр болгон залгаад асуухад би төлөвлөгөөг хийж дуусаагүй гэж хэлдэг байсан ба хааяа тааралдахад хэлдэг байсан юм. Хамгийн сүүлд буюу 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б над руу залгаад хоёулаа уулзахаар болоод МҮСТ-ийн урд талд "улзсан байсан ба уулзах үед би Бд нэг хүнд өгөх өртэй байсан ба тэр хүн өдөр болгон над руу залгаад мөнгөө нэхээд байхаар нь би чиний нөтбүүкийг ломбардад 120000 төгрөгийн барьцаанд тавчихсан гэж үнэнээ хэлсэн ба чамд аваад өгнө гэж хэлэхэд Б надад за гэж хэлсэн. Дараа нь мөнгө олдохгүй байсан ба Б надад нэг өдөр би Улаанбаатар хот руу явах гэж байна миний зөөврийн компьютерийг өгөөрэй гэж надад нэхээд байхаар нь би яахаа мэдэхгүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед байх 2 дугаар бүрэн дунд сургуульд номын санч ажилтай гаднаас таньдаг байсан С гэдэг хүнд очиж тэр хүнээс та зөөврийн нөтбүүкээ өгч байгаач гэж гуйсан ба С гэдэг хүн би өөрөө юм хийж байгаа гэхээр нь би тэгвэл танд 20000 төгрөг өгөөд 2 хоногоор түрээслээд авах гэхээр нь тэр хүн өгсөн байсан. С гэх хүнээс шинэвтэр хар өнгийн нөтбүүкийг аваад Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Бес-Арыс" гэх нэртэй ломбардын 1 дүгээр салбарт нь аваачиж барьцаанд тавьж 170 000 төгрөг аваад 2 дугаар бүрэн дунд сургуулийн доод талд байдаг 1 дүгээр цэцэрлэгт дадлага хийж байгаа найз Е гэдэг охинд аваачиж 139600 төгрөгийг өгсөн. Би Ед өгөх өглөгтэй байсан. Үлдсэн 30400 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн болно. Дараа нь Б, номын санч С хоёр өдөр болгон миний утас руу залгаад нөтбүүкүүдийг нэхээд байхаар нь би 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орой 23 цагийн үед байх ангийн багш М гэх хүн рүү Фейсбүүкээр холбогдоод би Сансар гэх нэртэй цэцэрлэгт багшаар ажиллаж байгаа, танд нөтбүүк байна уу, байвал маргааш өгч байгаач би маргааш 2 цаг нээлттэй хичээлтэй, хэрэглэж байгаад өгье гэхэд М багш надад Сансар гэх нэртэй бас цэцэрлэг байдаг уу гэж асуухад би Цоглог нэртэй цэцэрлэгт ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд М багш надад би маргааш өөрөө хичээл заахаар болчихлоо гэж хэлсэн. Дараа нь би 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед байх ангийн багш байсан М гэх хүн рүү дахиад утсаар залгаад багшаа нөтбүүкээ өгч байгаач гэж асуухад надад би чамд гэрт байгаа өөр нөтбүүкийг өгье би орой хуралтай учраас би өөрийнхөө нөтбүүкийг өгч чадахгүй гэж хэлсэн ба би хамаатан дүү Ү гэдэг дүүгээ явуулаад багшийн гэрээс нь нөтбүүкийг авхуулсан. М багшийн жижиг хар өнгийн зөөврийн компьютерийг /нөтбүүк/ 2, 3 удаа таксинд аваад явж байсан таксины жолооч болох Аийн утас руу залгаад 270000 төгрөг яаралтай хэрэгтэй болчихлоо танд мөнгө байна уу, барьцаанд жижиг нөтбүүк өгнө гэж хэлсэн, тэгэхэд тэр таксины жолооч А надад "Ц" супермаркетийн урд талд байдаг таксины зогсоолд аваад ир үзье гэж хэлсэн. Тэгэнгүүт би уг нөтбүүкийг аваад тэнд очиж Ат үзүүлээд 270000 төгрөг авсан. Урьд нь өөрийнхөө барьж байсан 2 утасыг Ат барьцаанд тавьж 270000 төгрөг авсан байсан ба хүүг нэмээд нийтдээ 586000 төгрөг өгөхөөр тохирсон байсан болно. Би сүүлд нөтбүүкийг барьцаанд тавиад авсан 270 000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн байсан. Би анх хэрэг бүртгэгч Тд байцаалт өгөхдөө өөр нэг хүнийг нөтбүүкийн барьцаанд тавьсан ба тэр хүнийг нөтбүүкийг авч өгсөн гэж худал хэлсэн. Өөртөө пүүз, хувцас худалдаж авсан болно. Тэгээд М багш, номын санч С, найз Б нар надаас нөтбүүкээ нэхээд байсан ба надад мөнгө олдолгүй ломбарднаас чөлөөлж өгч чадахгүй байсан. Хамгийн сүүлд С-Э гэдэг хүний өөрт нь тохирч нөтбүүкийг ломбардад тавьж хэдэн хоногийн дараа ломбарднаас нөтбүүкийг нь авч өгсөн. Гэхдээ өөрт нь таны нөтбүүкийг ломбардад тавина гэдгийг хэлсэн байсан. Би дээрхи хүмүүсийг хууран мэхлэж нөтбүүкийг нь ломбардад тавьсан байснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 1998 оноос эхэлж одоо хүртэл 18 дахь жилдээ 2 дугаар бүрэн дунд сургуульд номын санчаар ажиллаж байгаа болно. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орой 16 цагийн үед би сургуульд багш хөгжлийн танхимд сууж байхад Бугат сумд оршин суудаг байсан талийгаач К гэдэг хүний охин болох Х, манай сургуулийн багш Б багштай хамт орж ирсэн. Орж ирээд Б багш надад энэ охинд зөөврийн компьютер байвал өгөөч гэж гуйсан ба тэгэхээр нь би өөрийнхөө хариуцаж байсан албанаас олгосон хар зөөврийн компьютерийг /нөүтбүүк/ цэнэглэгчийн хамт цүнхэнд хийгээд өгсөн. Хминий зөөврийн компьютерийг авах үед 2 хоногийн хугацаатай түрээсний мөнгө болох 20000 төгрөг өгөөд авсан байсан. Тэгээд би 2 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед Хгийн барьж байсан ******* гэсэн дугаар луу залгахад Хнадад би үдээс хойш танд аваачиж өгье гэж хэлсэн. Үдээс хойш өөрөө надад ирээд дахиад 10000 төгрөг өгөөд, дахиад нэг хоног хэрэглэж байгаад өгье гэж хэлээд явсан байсан. Дараа нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед Хруу залгаад нөүтбүүкийг авчирч өгөөрэй гэж хэлэхэд би одоохон очлоо та хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгэнгүүт би сургуульд Хг орой 17 цаг 30 минут хүртэл хүлээж байгаад ирэхгүй болохоор гэрлүүгээ яваад өгсөн. Маргааш нь буюу 27-ны өдөр 15 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна ямар ч гэсэн нууцалсан дугаараас миний утас руу залгаж би Хбайна, та нэг хоног хүлээж байгаач, би таны зөөврийн компьютерийг чинь авчирч өгнө гэж хэлсэн, тэгэхэд би түүнд би тайлан, төлөвлөгөө бичмээр байна хүний зөөврийн компьютерийг авчихаад өгөхгүй яах гээд байгаа гом бэ гэж хэлсэн. Тэгэхэд Хнадад эгчээ та хүлээж байгаач би одоохон гэж хэлээд утсаа тасалчихсан ба би эргээд түүний барьж байсан ******* дугаар луу залгахад утсаа дахин дахин таслаад байсан. Тэр өдөр 17 цагийн үед байх Хөөрийн ******* гэсэн дугаараас над руу залгаад та хаана байна вэ? би одоохон очлоо гэж утсаар хэлэхээр нь би гэрт байна, гэрт авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр дахиад Хнадад худал яриад манай гэрт нөүтбүүкийг авч ирж өгөөгүй. Ер нь Хнадад утсаар байнга худлаа юм яриад намайг хууран мэхлэж байсан. Маргааш нь өглөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өглөө 09 цагийн үед би номын санд сууж байгаад Хгийн ******* гэсэн дугаар луу залгаад миний зөөврийн компьютерийг хурдан авч ир гэсэн чинь бас сураггүй алга болсон. Дараа нь би багш нараас ХМ багшийн
зөөврийн компьютерийг бас аваад өгөхгүй байгаа гэдгийг сонсоод М багшийн ангид очиж багштай уулзахад 2016 оны 09 дугээр сарын 27-ны өдөр ХМ багшийн компьютерийг аваад өгөхгүй байгаа талаар надад М багш өөрөө хэлсэн. Тэгээд Хгийн одоо амьдарч байгаа айлын охин болох Ү гэдэг охин М багшийн ангид сурдаг байсан ба багшаас нь чөлөө аваад Үийг дагуулж аваад Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах Б гэдэг хүний гэрт нь очиход Хгэрт унтаж байсан. Тэгэнгүүт би Хд зөөврийн компьютерийг яг одоо авъя, би чамаас салахгүй гэхэд Хнадад та байж байгаарай би М багшийн бас зөөврийн компьютерийг хамт өгье гэж хэлээд гэрээс гарсан. Гэрээс Хг дагуулж гарсан ба гэрийн гадаа таксигаар Б гэдэг охин ирээд Хгаас бас нэг зөөврийн компьютер нэхэж байсан. Хнадаас зөөврийн компьютерийг авахаас өмнө өөрийнхөө Б гэж танилцуулсан охины зөөврийн компьютерийг аваад өгөхгүй түүнд худлаа хэлээд яваад байсан байна. Дараа нь гурвуулаа таксинд суугаад 5 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд ломбардад барьцаанд байгаа тэндээс авч өгье гэж хэлээд гүүрийн цаанаа дугаар бүрэн дунд сургуулийн наана байдаг таксины зогсоолд очиж зогсоод байж байхад Хмашинаас буугаад нэг хун рүү утасаар яриад байсан ба яг юуны тухай яриад байсныг би сонсоогүй, бодвол тэр компьютерийг барьцаанд тавьсан хүн рүү ярьсан байх гэж бодож байна. Бид нар гүүрийн цаана очих замдаа "Ах дам" захын хажуугаар явж байхад Үийг машинаас буулгаад явсан байсан. Дараа нь гурвуулаа тэндээс хөдлөөд 2 дугаар бүрэн дунд сургуульд ирээд буцаад таксигаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн наана гурван замд буулгачихаад буцаад 2 дугаар бүрэн дунд сургуульд очсон. Б таксинаас буух үед Хд би ажилтай болчихлоо, миний зөөврийн компьютерийг утсаар яриад өгөөрэй гэж хэлээд буусан. Тэгээд сургуулийн хажууд ирээд М багштай уулзсан юм. М багш сургуулиас гарч Хд миний зөөврийн компьютер хаана байгаа юм бэ гэж асуухад таны нөүтбүүк нэг хүнд байгаа гэж хэлсэн. Тэгэнгүүт би Хгаас тэгвэл миний зөөврийн компьютер /нөтбүүк/ хаана байгаа юм бэ гэж асуухад өөр нэг газарт байгаа гэж хэлсэн ба яг хаана байгаа талаар тодорхой хэлээгүй. Хбид хоёр 2 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд ирэхэд тэр таксины жолооч явчихсан байсан ба М багш, Хбид гурав явган баруун дөрвөн замын хажууд буюу "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины зогсоолд очсон. Тэнд очоод таксины зогсоолд таксинд явж байсан 5860 БӨТ гэсэн дугаартай, цагаан өнгийн машинтай таксины жолооч залуутай уулзсан ба М багш тэр таксины залуугаас энэ Хгэдэг охин миний зөөврийн компьютерийг аваад өгөхгүй байгаа, хаана байгаа, Хтанд байгаа гэж байна, энэ үнэн үү гэж асуухад таксины жолооч М багшид надад байгаа нь үнэн мөнгийг нь авч ирж аваарай гэж хэлсэн. М багш, Хбид гурав сургуулийн гадна талд байж байхад Хнэг хүний утасны дугаарыг өгсөн ба тэр хүн рүү М багш яриад хаана байгаа юм бэ гэж асуухад "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины зогсоолд таксинд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэнд очсон байсан. Дараа нь энэ талаар М багш Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно. Тэгэхэд Хцагдаад өгнө гэдгийг мэдээд зугтагаад явсан. Би өөрийнхөө нөтбүүкийг бүрэн хүлээж авсан ба одоо надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 21-25-р хуудас /
- Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 09 дүгээр сард Бугат сумын бүрэн дунд сургуульд дадлага хийхээр болж хамаатны охин Аээс зөөврийн компьютер /нөтбүүк/-ийн асууж авсан. 09-р сарын 09-ний өдөр байх өдрийн сайн санахгуй байна. Бугат сумаас микро автобуст суугаад ирж байтал дотор нь урьд өмнө хөрш байсан К.Хгэх эмэгтэй тааралдаж надад чамд нөтбүүк байгаа юу, надад түр өгч байгаач, би төлөвлөгөө хийж байгаад өгье гэж гэрт дагаж очоод миний компьютерийг аваад явсан ба тэр чигээрээ авч ирээд өгөөгүй. Би залгах болгонд одоо аваачиж өгнө гэж хэлсээр 14 хоног орчим явсан. Тэгээд 09 дүгээр сарын 28-ний өдөр байх над руу залгаад компьютерээ ирж ав гэхээр нь би такси хөлслөөд яваад очиход таксинд суугаад гүүрийн цаана очоод би утас өгөөд компьютер авах ёстой утас аваар ирье гэж дахиж төв рүү ирээд 2 дугаар бүрэн дунд сургуульд очиж дүүгээсээ утас авна гэсэн боловч дүү нь гарч ирээгүй. Тэгээд би нөтбүүкээ авч ирээд өг гэж хэлээд буугаад гэрлүүгээ явсан. Тухайн үед бас нэг хүний нөтбүүкийг аваад өгөхгүй байна гэснийг мэдээд цагдаад гомдол гаргасан. Миний нөтбүүкийг ломбарданд тавсан байсныг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас /
- Гэрч Р.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 1993 оноос эхэлж одоо хүртэл 23 дахь жилдээ 2 дугаар бүрэн дунд сургуульд Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байгаа. 2010 онд миний удирдсан анги болох 11-в ангиас төгссөн Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг иргэн К.Х гэгч 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орой 22 цаг 50 минутын үед Фейсбүүк /Расеbоок/ хаягаар над руу сайн байна уу багшаа, танд зөөврийн компьютер байна уу, байвал маргааш 2 цаг хэрэглүүлээч гэж мессеж бичсэн байсан, тэгэхэд би түүнд багш нь маргааш өглөө өөрөө хичээлтэй гэж хэлэхэд тийм уу багшаа гэж хэлээд дахиж мессеж бичээгүй байсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 30 минутын үед К.Х гэгч өөрийн ******* гэсэн дугаараас миний утас руу багшаа би өдөр 13 цагаас нээлттэй хичээл заахаар болчихлоо, та яаралтай зөөврийн компьютерээ өгч байгаач гэхээр нь би түүний утас руу залгаад би гэртээ цайнд байна ирээд аваарай гэж хэлсэн ба түүнд би өөрөө 16 цагаас хуралтай тэр үед сургуульд авчирч өгөөрэй гэж хэлэхэд тэр надад хичээл дуусангуут өөрөө аваачиж өгье гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр орой 18 цагийн үед хуралд сууж байгаад Хгийн ******* гэсэн дугаар луу би багш нь байна, хичээлээ явуулж дууссан уу, зөөврийн компьютерийг авчирч өгөөрэй гэж мессеж бичсэн байсан ба хариу ирээгүй болохоор 30 минутын дараа дахиад юу болсон бэ, яагаад авчирч өгөхгүй байгаа юм бэ гэж мессеж бичсэн боловч дахиад хариу өгөөгүй. Тэгээд байж байгаад тэр өдөр орой 22 цагийн үед К.Хгаас багшаа маргааш дахиад нэг нээлттэй хичээл заагаад өгье гэж мессеж ирсэн байсан. Тэгэнгүүт би "чи хэрэглэсэн бол авчирч өгөөчээ" гэж мессеж бичихэд тэр над руу би Бугат сумаас гараад явж байна гэж мессеж бичсэн ба би түүний утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би түүний утас руу тэгвэл одоо хэрэггүй маргааш өглөө дүү Үт егөөд явуулаарай гэж мессеж бичсэн. Маргааш нь би 09 цагийн үед Ү гээд хүүхдийн ангид хичээл орж байхад манай сургуулийн номын санч С гүйж ирээд надад Ү гэдэг охинд чөлөө өгөөч гэхээр нь ямар ажилд авч явах гээд байгаа юм вэ гэж асуухад түүний хамаатан эгч нь болох Хгэх охин миний зөөврийн компьютерийг /нөүтбүүк/ авч явсан тэр компьютерийг авахуулах гэсэн юм гэж хэлсэн. С надад Хминий зөөврийн компьютерийг аваад 6 хонож байна гэж хэлсэн, тэгэнгүүт би манай ангиас төгссөн Хуу гэж асуухад надад тийм гэж хэлсэн. Тэгэнгүүт би сэжиг аваад Х миний зөөврийн компьютерийг бас худал хэлээд авсан байна гэж бодсон. Дараа нь би Ү гэдэг охинд чөлөө өгөөд номын санч Стай хамт явуулсан. Х болохоор хүргэн ахын гэрт буюу Ү гэх охины гэрт байдаг гэдгийг сонсоод тэдний гэрлүү нь явуулсан. Тухайн өдөр номын санч С түүний байж байгаа гэрт нь очиж Хтай уулзаад дагуулж гараад түүнд М багш бид хоёрын нөтбүүкийг олж өгөөрэй гэж хэлэхэд тэр таксигаар Стай хамт энд тэнд очоод өглөө 09 цаг 30 минутаас 11 цаг 30 минут хүртэл яваад олж өгөөгүй байсан. Энэ талаар би Сд утсаар залгаад асуугаад байсан. Тэгж байгаад өдөр 11 цаг 50 минутын үед С Хг сургуульд дагуулж ирсэн. Сургуульд дагуулаад ирэхэд Хнадад таны нөтбүүкийг 99426900 гэсэн дугаартай таксины жолоочид барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгэнгүүт би тэр дугаар луу залгаж асуухад тэр хүн надад би Ц дэлгүүрийн урд талд таксины зогсоолд байна, наад охин чинь нөтбүүкийг надад барьцаанд тавьсан ирж аваарай гэж хэлсэн. Тэгэнгүүт би би С, Хтай хамт очоод тэр хүнтэй уулзсан. Тэр таксины жолооч 560000 төгрөг төлөөд аваарай гэж хэлсэн, харин Хболохоор надад тэр таксины жолоочид 270000 төгрөг өгөөд авна гэж хэлсэн. Дараа нь энэ талаар Цагдаагийн байгууллагад ирээд мэдэгдсэн болно. ...Би өөрийнхөө зөөврийн компьютерийг буцаагаад авсан нь үнэн, одоо надад нэхэмжлэх зүйлгүй болно. Мөн миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р хуудас /
- Иргэний нэхэмжлэгч Т.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "Бес-Арыс" нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Бес арыс" нэртэй ломбардны 2 дугаар салбарт Х гэгч өөрийн эцгийн нэр, регистрийн дугаараа буруу тэмдэглүүлж хуучивтар хар өнгийн "Асер" маркийн зөөврийн компьютерийг 120 000 төгрөгний барьцаанд тавсан байна. Энэ зөөврийн компьютерийг 7 хувийн хүүтэй 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 128400 төгрөг авч ирж авах ёстой байсан. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х гэгч манай Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Музей"-н баруун талд байдаг "Бес-Арыс-1" салбарт хуучивтар хар өнгийн "Леново" маркийн зөөврийн компьютерийг 180 000 төгрөгний барьцаанд тавьж 7 хувийн хүүтэйгээр 2016 оны 10-р сарын 01-ний өдөр 192600 төгрөг төлж авах ёстой байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Т манай ломбарданд дээрх Х гэгч барьцаанд тавьсан 2 зөөврийн компьютерийг хурааж авсан болно. ...Тухайн үед би 2 зөөврийн компьютерийг барьцаанд авч нийт 300 000 төгрөг зээлсэн ба хүүтэйгээ нийт 321 000 төгрөг авах ёстой байсан. Би нийт 321 000 төгрөгийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч И.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өдрийн цагаар байх би гэрт сууж байхад миний аав болох Сы эгчийн хүүхэд Х.Б ирээд надад бие даалт хийх гэсэн боловч нөтбүүк /зөөврийн компьютер/ байхгүй байна, чи хэд хоног надад өөрийнхөө "Асер" маркийн зөөврийн компьютерийг өгч байгаач гэж гуйхаар нь өгөөд явуулсан. Дараа нь хэд хоногийн дараа Х.Бийн утас руу залгаад асуухад би бие даалтаа хийгээд дуусаагүй, байж байгаад өгье гэж хэлсэн. Хамгийн сүүлд буюу 2016 оны 09-р сарын 29-ний өдөр орой 18 цагийн үед Х.Б миний зөөврийн компьютерийг манай гэрт авч ирж өгсөн. Зөөврийн компьютерийг авч ирж өгөх үед Х.Б надад чиний зөөврийн компьютерийг би хэрэглэж байх хугацаанд буюу 2016 оны 09-р сарын 09-ний өдөр гаднаас зүс таньдаг Хгэдэг охин гуйж аваад өгөхгүй
байсаар байгаад өнөөдөр арай гэж авлаа. Тухайн үед би чамаас айгаад энэ талаар хэлээгүй байсан гэж хэлсэн. Би хар өнгийн "Асер" маркийн зөөврийн компьютерээ Х.Бээс 2016 оны 09-р сарын 29-ний өдөр бүрэн бүтэн хүлээж авсан нь үнэн ба одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно" гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас /
- Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины зогсоолд байж байхад Хгэдэг охин ганцаараа ирээд надад "би зөөврийн компьютерийг ломбардад барьцаанд тавих гээд байна, надад бичиг баримт байхгүй байна, та өөрийнхөө нэр дээр барьцаанд тавьж өгөөч гэж гуйсан байсан. Тэгээд бид хоёр тэндээс хөдлөөд Голомт банкны хажууд байдаг "С" нэртэй ломбардад очиж би уг Хөгсөн том хар өнгийн зөөврийн компьютерийг 200000 төгрөгийн барьцаанд тавиад ломбарднаас гарч ирээд уг 200000 төгрөгийг Хд өгсөн. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өдрийн цагаар Х гэгч над руу залгаад та хаана байгаа юм бэ, дүү нь мөнгөтэй болчихлоо, таны бичиг баримтаар ломбарднаас барьцаанд тавьсан зөөврийн компьютерийг /нөүтбүүк/ авмаар байна гэж хэлсэн ба түүнд би "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины зогсоолд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд тэр өөрөө ганцаараа "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины зогсоолд хүрээд ирсэн. Тэгээд хоёулаа тэндээс хөдлөөд Голомт банкны хажууд байдаг "С" нэртэй ломбардад очиж, би буугаад өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр барьцаанд тавьсан зөөврийн компьютерийг аваад, хүүг нь нэмээд ломбардын эзэнд 216000 төгрөг өгсөн. Хнадад зөөврийн компьютерийг ломбардад барьцаанд тавих үед би Ховд аймгаас явж байна, ШШГА-ны замын эсрэг талд барьж байсан барилганд тогоочоор ажилладаг, сард 1000000 төгрөгийн цалинтай гэж хэлж байсан. Тэр өдөр би ломбарднаас зөөврийн комльютерийг аваад гарч ирээд машинд суугаад зөөврийн компьютерийг сайн хараад аваарай гэж Хгийн өөрт нь өгсөн. Тэр зөөврийн компьютерийг аваад машины дотор сууж байгаад надад энэ нөтбүүкийг дахиад өөр ломбардад 280000 төгрөгт тавимаар байна, таны бичиг баримтаар тавья гэж хэлсэн ба тэгэхэд би түүнд тэгвэл энэ зөөврийн компьютерээ надад барьцаанд 280000 төгрөгөөр тавиад авах үед 286000 төгрөг өгөөд аваарай гэж санал болгосон. Тэгэхэд Хнадад тэр нөтбүүкийг өгөөд би 280000 төгрөг өгөөд явуулсан. Хнадаас мөнгө авах үед би хүнээс авлагатай, энэ мөнгийг орой авчирч өгөөд зөөврийн компьютерийг авна гэж хэлээд явсан байсан. Нээх удалгүй 1 цагийн дараа байх Хдахиад хүрч ирээд надад жижиг зөөврийн компьютер байгаа, энэ жижиг зөөврийн компьютер миний ээжийн ахын хүүхдийн зөөврийн компьютер байгаа юм гэж хэлсэн. Хнадад энэ жижиг зөөврийн компьютерийг мөн энэ 2 утасыг ав гэж Самсунг С4, Самсунг нөт 3 маркийн гар утсыг, 98959898 гэсэн дугаартайгаа хамт авчирч өгөөд нийдтээ 300000 төгрөгөөр барьцаанд авчих гэж хэлсэн. Би урьд нь утас зардаг байсан болохоор гар утасны үнийг мэддэг байсан тул тухайн үед түүний авчирсан хар өнгийн, жижиг зөөврийн компьютерийг, мөн 2 утастай, дугаартай хамт барьцаанд аваад 300000 төгрөг өгөөд явуулсан. Тухайн үед Ххажууд нэг сургуулийн охиныг дагуулж ирсэн ба тэр жижиг зөөврийн компьютер энэ охиных гэж хэлж байсан. Тэрний дараа тэр өдөр орой 17 цагийн үед байх Х дахиж хүрч ирээд би урьд тавьсан том хар өнгийн зөөврийн компьютерийг нэг багшид зарах гэж байна, зарсаны дараа таны мөнгийг чинь авч ирж өгье гэж хэлээд урьд тавьсан зөөврийн компьютерийг аваад явсан. Тэгээд Хтэр өдөр орой буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой Хгийн утас руу залгахад утсаа тасалчихсан ба сүулд утас нь холбогдохгүй болчихсон. Маргааш нь өглөө 10 цагийн уед байх Х6 ангийн эрэгтэй хүүхдийг дагуулж ирээд өчигдөр танд барьцаанд тавьсан жижиг хар зөөврийн компьютер энэ хуүхдийн нөүтбүүк та өгчих, би мөнгийг нь дараа авч ирж өгье гэхээр нь би мөнгөө авч ирж өгөөд аваарай би өгч чадахгүй гэж хэлээд явуулсан. Дараа нь 11 цагийн үед байх нэг үл таних эмэгтэй над руу залгаад Хгэдэг охин миний нөтбүүкийг танд барьцаанд тавьсан байна, та хаана байгаа юм бэ асуухад би "Ц" супермаркетийн замын эсрэг талд байдаг таксины эогсоолд таксинд явж байна гэж хэлсэн. Удалгүй Ххажуудаа 2 эмэгтэй хүн дагуулж ирсэн. Уг эмэгтэй хүний нэг нь болох М гэдэг эмэгтэй надад өчигдөр Хтанд барьцаанд тавьсан жижиг хар өнгийн нөтбүүк миний нөтбүүк өгчих гэхээр нь би тэр хүнд өгөөгүй болно. Дараа нь Цагдаагийн байгууллагаас Т гэдэг байцаагч залгахад би ирээд тэр хүнд өгсөн. Намайг Цагдаагийн байгууллагаас дуудаагүй байхад Хминий утас руу өөрийнхөө дугаараар залгаж хэрэв таныг Цагдаагийн байгууллагаас хүмүүс эалгаж Х гэгч барьцаанд эд зүйл тавьсан уу гэж асуувал барьцаанд тавьсан эд зүйлээ аваад явсан гэж хэлээрэй гэж хэлчих гэсэн юм. Гэхдээ би Хуулийн байгууллагад худлаа хэлээгүй, барьцаанд тавьсан надад байгаа гэж хэлсэн ба барьцаанд тавьсан байсан бүх зүйлээ Т байцаагчид хүлээлгэн өгсөн болно. ... Би энэ талаар огт мэддэггүй байсан ба К.Хнадад нөтбүүкийг өөрийнхөө нөтбүүк гэж хэлдэг байсан. Тэр надад нөтбүүк авч ирж надаас гуйгаад та энэ нөтбүүкийг өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьж өгөөчээ гэж хэлсэн. Би зөөврийн компьютер /нөтбүүк/-ийг барьцаанд тавихдаа ломбардын эзэнд үнэнийг хэлээд энэ хүний нөтбүүк гэж барьцаанд тавьсан болно. К.Хнадад энэ гар утас, нөтбүүк минийх, надад мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь би түүний өгсөн гар утас, нөтбүүкийг барьцаанд авч, тодорхой хэмжээний хүүгээр мөнгө зээлдүүлдэг байсан. Тэр надад би Ховд аймгаас явж байна, би өөрийнхөө бичиг баримтаа гэртээ үлдээсэн байна, та өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьж өгөөчээ гэхээр нь тавьж өгсөн болно. Би энэ охины хийсэн хэрэгт ямар ч холбоогүй, тэр надад ирээд гуйхаар нь би түүний эд зүйлийг барьцаанд авч, мөнгө өгсөн болно" гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас /
- Гэрч С.С-Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай нагац ахын эхнэрийн эгчийн хүүхэд болох К овогой Хнь 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг сайн санахгүй байна би гэрт сууж байхад миний утас руу залгаад надад "та надад мөнгө зээлэх үү, мөнгө байна уу" гэж гуйсан. Тэгэхээр нь би К.Хд надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр надад тэгвэл танд нөтбүүк байна уу, байвал 2 хоногоор өгөх үү, би нөтбүүкийг чинь нэг газарт барьцаанд тавиад 2 хоногийн дараа буцаагаад өгье гэж асуусан байсан. Тэгэхэд би К.Хд тэгвэл миний нөтбүүкийг ирээд гэрээс маань аваарай, гэхдээ 2 хоногийн дараа заавал авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд К.Х гэгч манай гэрт ирээд миний нөтбүүкийг аваад явсан ба 2 хоногийн дараа миний хар өнгийн нөтбүүкийг авч ирж өгсөн болно. Тэр надаас дахин дахин гуйж байхаар нь би өөрийнхөө хар өнгийн нөтбүүкийг өгсөн байсан. Тэр надад үнэнийг хэлээд миний нөтбүүкийг асууж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
- Гэрч В.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний найз болох К.Хнь надаас 2016 оны эхээр нийт 120000 төгрөг зээлж авсан ба уг мөнгийг надад 7 хоногийн дараа өгнө гэж зээлж авч байсан юм. Би уг мөнгийг К.Хгаас 2016 оны дүгээр сарын 27-ны өдөр авсан. К.Хнадаас мөнгө авах үед надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд авсан ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би уг мөнгийг өдөр болгон К.Хгаас нэхэж байгаад арай гэж 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно" гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
- Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Өлгий сумын 8 дугаар багт оршин суух А.А нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зөөврийн компьютерийг өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавиад 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буцаад барьцаанаас чөлөөлж авсан болно. Тухайн үед А.А нь зөөврийн компьютерийг барьцаанд тавих үед би нэг хүнээс мөнгө авах ёстой байсан ба тэр хүн мөнгө өгөхгүй, оронд энэ зөөврийн компьютерийг өгсөн гэж хэлж байсан болно. А.А нь урьд өмнө манай ломбардад ирж өөрийнхөө бичиг баримтаар ямар нэгэн эд зүйл барьцаанд тавьж байгаагүй болно" гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Б.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 09-р сарын 27-ны өдөр 13 цагийн үед байх эгч К.Хнад руу утсаар залгаад "би сая М багшруу яриад зөөврийн компьютерийн асуугаад авахаар болчихлоо, чи уг зөөврийн компьютерийг багшийн гэрээс очоод аваад ир" гэхлээр нь би сургуулиас гараад М багшийн гэрт очиж жижиг зөөврийн компьютерийг нь авсан. Эгч рүү залгаад хаана байна гэж асуухад 2 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд байдаг цэцэрлэгийн хажууд байна гэхлээр нь тэнд хүргэж өгсөн болно. Дараа нь би эгчийн хамт "Ц" супермаркетийн урд талд засмал замын нөгөө талд таксины зогсоолд таксинд явж байсан бүдүүн цагаан царайтай нэрийг нь мэдэхгүй хүнд М багшаас авсан жижиг хар нөтбуүкийг миний нөтбуүк /зөөврийн компьютер/ гэж үзүүлээд тэр хүнд барьцаанд өгсөн нь үнэн. Гэхдээ Хтэр хүнээс мөнгө авсан эсэхийг би мэдэхгүй. Хтэр таксинд явж байгаа хүнд энэ нөтбүүк миний дүүгийн нөтбүүк байгаа юм гэж намайг заагаад үзүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
- Гэрч Ш.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Бугат сумын 4-р багт оршин суудаг К.Хг сайн танина. Яагаад гэвэл К.Х2016 оны 06-р сард манай сургуулийг төгссөн байсан. Бид хоёрын хооронд төрөл садангийн болоод өс хонзонгийн асуудал байхгүй. 2016 оны 09-р сарын эхээр байх К.Х гэгч надаас нийт 130 000 төгрөг зээлж авсан ба надаас мангө хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Тэгээд би уг мөнгийг 09-р сарын сүүлээр буцааж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/
- Гэрч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
- Гэрч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
- Гэрч К.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/
- Гэрч Е.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/
- Хохирлыг төлсөн баримт /хх-ийн 172-р хуудас/
- Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8, 10-12-р хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9, 13-14-р хуудас/
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65, 73-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88, 89-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай үнэн зөв гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч К.Хнь хувь хүнээс зээлж авсан өрөө төлөх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.Бөөс түүний хаамтан эгч И.Хгийн “Асер” маркийн 250000 төгрөгийн үнэтэй зөөврийн компютерийг “төлөвлөгөө бичээд 1 хоногийн дараа өгнө” гэх нэрийдлээр хураан мэхэлж аваад ломбарданд тавьсан, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Сын 2-р сургуулийн өмч болох “Леново” маркийн 500000 төгрөгний үнэтэй зөөврийн компьютерийг хоёр хоногийн хугацаагаар түрээслэх нэрийдлээр хуран мэхэлж аваад ломбарданд тавьсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Р.Мгаас “Компаг мини” маркийн 350000 төгрөгний үнэтэй зөөврийн компьютерийг “өдөр 13 цагаас нээлттэй хичээл заахаар болчихлоо, хичээл дуусахаараа өөрөө аваачиж өгье” гэж худал хэлж хуурч мэхлэн авч бусдад барьцаанд тавьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, шүүгдэгч К.Хгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч К.Хгийн ярьж байгаа шиг нээлттэй хичээл заах, төлөвлөгөө бичих шаардлага, зорилго түүнд огт байгаагүй бөгөөд бусдын эд хөрөнгийн хурч мэхэлж, итгэлийг нь эвдэж олж аваад улмаар ломбарданд тавьж мөнгө олох шунахайн сэдэлт зорилготой, өөрийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадваргүйг мэдлээр байж буцааж өгөх зорилгогүйгээр давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч К.Хд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч К.Хгийн үйлдсэн гэмт хэргтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б, Б.С, Р.М нарын хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Хий бичгээр гаргасан баримт /хх-ийн 172-р хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч цагдан хоригдож байгаагүй түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгчийн өмчийн “Эл Жи” хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэрийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Кын Хг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч К.Хг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч К.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.1-д зааснаар шүүгдэгч К.Хгийн өмчлөлийн “Эл Жи” маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан К.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ