| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/222 |
| Огноо | 2024-05-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б,Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/222
2024 05 24 2024/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0209/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* ,******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000337 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,******* овогт******* / РД:******* /, -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ,, хамт баг - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн,******* овогт******* / РД:5 /,89 оны -ны өдөр төрсөн, , эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программ хангамжийн инженер мэргэжилтэй, худалдаа эрхэлдэг, , эхнэр хүүхдүүдийн хамт баг байрны тоотод оршин суух хаягт оршин суудаг / баг хороолол байрны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч*******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах дээр хүргүүлэхдээ машинд гээгдүүлсэн иргэн эзэмшлийн маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэрэг,
Шүүгдэгч******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” төвд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж *******эс 1,500,000 төгрөгийн үнэ бүхий маркийн гар утсыг ашиг олох зорилгоор зах зээлийн үнээс доогуур буюу 100,000 төгрөгөөр худалдан авсан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ялаар тохирсон. Олсон гар утсаа хохирогчид буцааж өгсөн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад мэдүүлгээ бүрэн өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000337 дугаартай хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 04 цагийн үед Дарханд найз нартайгаа гадуур явж байгаад хонох буудал хайгаад олдохгүй урдаас такси бариад хүргүүлээд машинаас буухдаа гар утсаа орхиод буусан байсан. Тэндээс хүний гар утас гуйгаад өөрийн гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд дотор ороод унтаад өгсөн. Маргааш ньын камер шүүгээд дугаар харагдахгүй байсан. Би гар утсаа аваад 8 сар болж байсан. Утсаа 1,600,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал,/
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн: “... маркийн 128 Gb багтаамжтай, 3 ширхэг камертай хар өнгийн гар утас хэрэглэж байсан 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 1500000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 15, 16 дахь тал/,
Эд зүйлийг хураан авсан тухай: “... I phone загварын хөх өнгөтэй, ар талдаа 3 ширхэг камертай гар тусыг Дархан сумын баг байрны тоотод оршин суух хаягтай******* /5 /-оос хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...Хөх өнгөтэй, ар талдаа 3 камертай, загварын ар талын шилэн таг доод хэсэгтэй цуурсан гар утсыг 2024 оны 05дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 00 минутад хохирогч овогтой хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Э. мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр, 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан дотор таксинд явж байсан. Шөнө 04 цагийн үед дугаар баг -н байрны урдаас нэг согтуу эрэгтэй аваад дээр буулгаад хөдлөөд хүнсний өөд өгсөж явахад машины урд сандал дээр гэрэл анивчихаар нь хартал гар утсан байсан. Тэгэхээр нь аваад хартал дуудлага ирж байхаар нь утасны сүлжээг нь хаагаад машины урд хайрцагт хийсэн. Шинэ Дархан орж 16 давхар байрны хажуу Шунхлай колонк дээр очоод түргэн хоолны газар хоол идчихээд хуучин Дарханд өнгөт хороололд байрны гадаа машиндаа унтаад өгсөн. Өдөр нь босоод төвийн гурван давхарт үүн гар талаас эхний гар утасны лангуун дээр код тайлна эгсэн эрэгтэй байхаар нь кодыг нь тайлуулах гэсэн боловч болохгүй байна гэхээр нь та авах уу гэхэд утасны ченж ах наад кодтой утас чинь үсрээд л 100,000 төгрөгөөр сэлбэгт авна гээд миний Хаан банкны тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр гээд шилжүүлсэн. Би мөнгөө аваад өртэй байсан хүндээ өрөө өгсөн. ...Мөнгө хэрэгтэй байсан учраас тухайн олсон гар утсыг гар утас засварын газарт зарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 37-38 дахь тал/,
Н.ын мөрдөн байцаалтад 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажил болох төвийн гар утасны лангуун дээр сууж байхад орчим насны эрэгтэй хүүхэд ирээд сэлбэгт гар утас авах уу гээд Iphone загварын хөх өнгийн гар утас гаргаж үзүүлэхээр би чи наад утасны кодоо мэдэх үү гэхэд кодоо мэдэхгүй гэхээр нь тэгвэл утсыг сэлбэгт 100,000 төгрөгөөр л авна гэж хэлсэн. Нөгөө залуу гарч яваад удахгүй эргэж орж ирээд за 100,000 төгрөгөөр ав ав гээд надад өгсөн. Би 100,000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлсэн. ...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн гар утсыг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч*******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* ,******* нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* ,******* нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч*******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлог гэдгийг мэдсээр байж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч*******т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч******* овогт************** гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* 17.5-,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР