| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 23.7.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
2024 07 26 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч *******ийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн ******* гэх нэртэй фейсбүүк хаягаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, ******* ******* ******* сайд *******ын хувийн фейсбүүк чат руу “Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаанаа махаа минь, чамд сум зооно хулгайч минь” гэх байдлаар амь насанд нь заналхийлсэн утга бүхий мессеж илгээж нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын гишүүн, ******* ******* ******* сайдын Дуут сумын ард иргэдтэй хийх уулзалтыг хүч хэрэглэхээр заналхийлж цуцлуулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас), уг тогтоолыг танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), шүүгдэгчийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас), шүүгдэгчийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас), шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас), шүүгдэгчид гар утсыг нь буцаан өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), банк дахь шүүгдэгч *******ий *** тоот дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас), шүүгдэгчийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас), шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас), шүүгдэгч *******ий гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас), хохирогч *******ын хүсэлт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128 дугаар хуудас), Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч ийн албан тоот (хавтаст хэргийн 152 дугаар хуудас) зэрэг болно.
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ээс биечилсэн сурвалжилгаар “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт оршин суух хаягтай ын нь цахим орчинд өөрийн фейсбүүк хаягаас МУ-ын УИХ-ын гишүүн, зам ******* сайд *******ын хувийн фейсбүүк чатаар дамжуулан амь насанд нь халдахаар заналхийлсэн утга бүхий мессеж илгээсэн гэх гомдол мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн “...Хар өнгийн гадаргуутай утас нь гурван камертай, утасны ард талын доод хэсэгт латинаар SAMSUNG гэх бичиглэлтэй, утас руу нэвтрэх гэхэд нууц үг нэхэх бөгөөд *******ий хэлснээр 0817 дугаарын нууц үг хийж утас руу нэвтрэв. Утсанд аваагүй 12 дуудлага, фейсбүүкт 17 мэдэгдэл, чат мессенжерт 9 мессеж ирсэн байв.
...Фейсбүүк ороход фейсбүүк шууд нээгдэх бөгөөд кирилл үсгээр ******* гэх хаягтай хөх өнгийн дээл өмссөн бүрх малгайтай *******ий өөрийнх нь профайл зурагтай фейсбүүк хаяг байв.
...Чат мессенжерт гийн хаягтай хэрэглэгчтэй 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж чатаар харьцсан мессежнүүд байх бөгөөд уг чат мессежнүүд болон , , гийн хаягтай чаталсан мессежнүүдийг хуулбарлаж авав. Утасны галерейг нээхэд , , гийн , гэх хаягтай хэрэглэгч нартай чатаар мессеж бичсэн хэсгүүдийг скрийн шот болгож утсан дээр хадгалсан байв. гэх хаягтай хэрэглэгчтэй чатаар мессеж бичсэн зургийг нээхэд 22 цаг 02 минутад “Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаана махаа минь, сдаа, Чамд сум зооно хулгайч минь” гэсэн мессеж явуулсан бөгөөд гэх хаягтай хэрэглэгчээс “Айн?” гэсэн мессеж ирсэн байв, уг мессежний доод талд “Чамайг 12 онд гишүүн болоход би үхтлээ зүтгэсэн. Түүний хариуд чи надад дунд хуруу өгсөн хогийн сдаа” гэж бичсэн байсныг хуулбарлаж авч тэмдэглэл үйлдэж, гар утсыг хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас);
- хохирогч *******ын “...Миний бие энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаар Ховд аймгийн Жаргалант суманд ард иргэдтэй тайлан уулзалт хийгээд явж байсан. Тэгтэл миний өөрийн “ ” гэх фейсбүүк чат мессенжерт “*******” гэх фейсбүүк хаягтай чатнаас “Чамайг нухнаа, калибертай очиж байгаад нухнаа” гэж нэг удаа биш олон удаа чат мессенжер бичиж миний амь насанд заналхийлж, дарамталсан. Ингээд би тухайн өдөр Жаргалант суманд уулзалтаа хийчхээд Дуут суманд ард иргэдтэй хийх уулзалтаа дээрх этгээдийн үйлдлээс болж цуцалсан. Учир нь ******* миний амь насанд халдахаар заналхийлж байсан учраас төлөвлөсөн ажлуудаа цуцалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* согтуурсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн ******* гэх фейсбүүк хаягаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, ******* ******* ******* сайд *******ын “***” гэх фейсбүүк чат руу “Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаанаа махаа минь, Сдаа, Чамд сум зооно хулгайч минь” гэх байдлаар заналхийлсэн утга бүхий мессеж илгээсэн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас);
- Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч ийн албан тоот (хавтаст хэргийн 152 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хууль ёсоор болон хууль бусаар ямар нэгэн галт зэвсэг эзэмшдэггүй, түүний эзэмшилд галт зэвсэг байдаггүй болох нь тогтоогдож байна.
3. Шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Ховд аймгийн холбоонд тэргүүлэгч ажилтай болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч ******* нь Монгол ардын намаас нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүн болсон. Тодруулбал дээрх үйл баримтыг , , гийн гэх фейсбүүк хаяг руу бичсэн чатны агуулгатай нэгтгэн дүгнэвэл хохирогч, шүүгдэгч нар нь улс төрийн үзэл баримтлал өөр бөгөөд энэ нь шүүгдэгч хохирогчийг заналхийлэх нэг шалтгаан болсон байна.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч нь хохирогчийг 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байхад нь сонгуулийн компанит ажилд нь ажиллаж байсан гэх бөгөөд энэ нь түүний мессенжер чатны “Чамайг 12 онд гишүүн болоход би үхтлээ зүтгэсэн. Түүний хариуд чи надад дунд хуруу өгсөн хогийн сдаа” гэх гэрэл зургаар нотлогджээ. Тухайлбал шүүгдэгч хохирогчийг сонгуулийнхаа ажилд ажиллуулсны дараа дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаанаар заналхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа шүүгдэгч ******* согтуугаар улс төрийн үзэл баримтлал өөр, сонгуулийнхаа ажилд ажиллуулсныхаа дараа дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаануудаар өөрийн ******* гэх фейсбүүк хаягаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, ******* ******* ******* сайд *******ын “ ” гэх фейсбүүк чат руу “Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаанаа махаа минь, Сдаа, Чамд сум зооно хулгайч минь” гэх байдлаар заналхийлсэн утга бүхий мессеж илгээсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
1. Тухайн үед хохирогч ******* нь Улсын Их Хурлын гишүүн, ******* ******* ******* сайдаар ажиллаж байсан байна.
Тухайлбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж;
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус иш татаж тодорхойлжээ. Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.4-т зааснаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн; мөн 11.1.5-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн тус тус төрийн улсын төрийн албан тушаалтанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь нийтийн албан тушаалтан байх боловч уг гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж тогтоогдохгүй байна.
2. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигддөг.
Хохирогч ******* ******* ******* ******* сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14 дэх заалтад заасан эрхлэх асуудлын хүрээнд тус хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй хийх уулзалт нь дээрх бүрэн эрхүүдэд нь хамаарахгүй байна.
Тухайлбал нийтийн албан тушаалтныг хуулиар тогтоосон бүрэн эрхээ (хуулиар тухайн албан тушаалтны заавал биелүүлэх чиг үүрэг, эрхийн нэгдлийг ойлгоно) хэрэгжүүлсний улмаас заналхийлсэн, эсхүл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхгүйн тулд заналхийлсэн байдаг. Хохирогч *******ын ард иргэдтэй хийх уулзалт нь түүний хуулиар тогтоосон бүрэн эрхэд хамаарахгүй тул шүүгдэгчийн заналхийллийн улмаас уг арга хэмжээг цуцалсан нь нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдсөн буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулиар хамгаалсан нийтийн албаны ашиг сонирхолд бодиттой хохирол, хор уршиг учраагүй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Энэхүү гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байлгах гэсэн зорилготой байдаг.
Шүүгдэгч ******* улс төрийн үзэл баримтлал өөр, сонгуулийн ажилд ажиллуулсныхаа дараа дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаануудаар согтуурсан үедээ хохирогчийг заналхийлсэн байх бөгөөд хохирогчийн иргэдтэй хийх уулзалтыг зогсоохыг, түүнийг нийтийн албан тушаалтных нь хувьд хуульд заасан бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой шийдвэр гаргуулах, үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой шийдвэр гаргуулахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаагүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй байна.
Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэргийн обьектив тал нь хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл байдаг.
Хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг нь тухайн шаардлагыг биелүүлэхгүй бол бодитоор биелэгдэх боломжтой, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах хор уршигт хүргэхүйц аюултай сүрдүүлэг байна.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч нь согтуурсан үедээ улс төрийн үзэл баримтлал өөр, сонгуулийн ажилд ажиллуулсныхаа дараа дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаанаар “Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаанаа махаа минь, Сдаа, Чамд сум зооно хулгайч минь” гэх чат бичсэнийг шаардлага тавьсан, мөн бодитой биелэгдэх боломжтой, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах хор уршигт хүргэхүйц аюултай заналхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал шүүгдэгч ******* хууль ёсоор болон хууль бусаар ямар нэгэн галт зэвсэг эзэмшдэггүй, түүний эзэмшилд галт зэвсэг байдаггүй болох нь тогтоогдсон тул хохирогчийн амь насанд галт зэвсгээр халдах бодит эрсдэл байхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн заналхийлэл нь хэлбэрийн төдий, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл байна.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх субьектив болон обьектив талын шинжийг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнийг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон шүүгдэгчийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын тоот м.кв байрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, .9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ургийн овогт ын ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын тоот м.кв байрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА