Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг дэвсгэр “Таван хайрханы булан” гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч *******ын нүүр тус газарт гараараа цохиж биед нь зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дунд дотор хэсэгт, хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд ІІ зэргийн хөдлөл, зүүн буюу 31 дүгээр шүд ІІІ зэргийн хөдлөл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), Ховд аймгийн цагдаагийн газарт *******ээс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), гэрч *******ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), шүүгдэгч *******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), гэрч *******ийн биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), хохирогч *******ын биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас), уг тогтоолыг танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүгдэгч *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), хохирогч *******ын дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), шинжээч эмч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас);

- Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч *******ын биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), хохирогч *******ын дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), хохирлын баримт гаргах өгөх тухай өмгөөлөгчийн хүсэлт (хавтаст хэргийн 112 дугаар хуудас), гэрч *******ийн дансны хуулга (хавтаст хэргийн 117 дугаар хуудас), бензиний зардлын баримтууд (хавтаст хэргийн 119-121 хуудас), шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, хохирогч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Ховд аймгийн цагдаагийн газарт *******ээс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас);

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*** Таван хайрханы булан гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдөр *******, гэх ах дүүс миний эхнэр ******* бид хоёрыг бүлэглэн зодож гэмтэл учруулсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Таван хайрханы буланд 05 дугаар сарын 22-ны өдөр мал нийлээд хэрүүл маргаан болж намайг зодсон. Миний шүд рүү гараараа цохисон” гэх мэдүүлэг;

- Гэрч *******ийн хохирогчоор өгсөн “...Би Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр Таван хайрханы булан гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг. 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед *******н малтай манай мал нийлсэн байсан тул малаа ялгах гээд хашиж байтал миний төрсөн дүүгийн нөхөр болох ******* гэх залуу хамт мал хашиж байснаа “та нар хэргээр мал нийлүүлчихлээ” гэж уурлаад дүү болох гаа “хурдан хүрээд ир мал нийлүүлсэн байна” гэж хэлээд дуудсан. нь ирээд удам судраар доромжилж хэл амаар доромжилж миний гэдэс рүү баруун гараараа хүчтэй цохисны улмаас түр зуур нүд харанхуйлж толгой эргээд зүгээр болсон. ******* нь баруун гараараа миний толгой руу буюу зүүн хацар руу цохисон, тэгээд намайг багалзуурдаж хоёр гараараа хоолой боож, автомашины өндөрлөгөө хэсэг рүү хүчтэй савлаж цохиулсан. ...Миний харж байснаар ******* нь *******ыг үсдэж байгаад толгой руу нь цохиж, баруун гараараа шүд рүү нь цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Гэрч ******* “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би ах *******н ямааны ноолуурыг самнаж байсан. Гэтэл ах ******* “******* ахын малтай манай мал нийлчихсэн байна, ирээд мал ялгалцаадах” гэхээр нь би яваад очтол ******* өөрийнхөө малын хашаанд ах *******н болон өөрийнхөө малыг нийлүүлээд оруулчихсан байсан. Малын хашаанд ороод малаа гаргах гэтэл ******* ах юунаас болсон нь мэдэгдэхгүй малыг гаргахгүй гээд малын хашааны хаалгыг хаачихсан. Тэр асуудлаас үүдээд ******* ах болон *******, ******* эгч нарын хооронд хэрүүл маргаан, зодоон болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);

- Дээрх баримтуудаар нотлогдсон шүүгдэгч *******н яллагдагчаар өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хөлсний хүмүүс аваад Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Таван хайрханы булан гэх газарт ямаагаа самнуулсан юм. Тухайн үед мал хариулах хүн байхгүй болохоор өөрийн аав болох ийг Ховд аймгийн төвөөс дуудаж малаа хариулуулж байсан юм. Манай аав манай малыг ирж хариулж байхдаа над руу ууртай залгаад “******* чиний хэдэн малыг өөрийнхөө малтай нийлүүлээд таслаад аваад явчихлаа, энэ ******* чинь намайг малаа харж чадахгүй байна гэж хэл амаар доромжлоод байна” гэж хэлэхээр нь би малын бэлчээр дээр яваад очтол миний малаас ойролцоогоор 200 гаруй мал тасалж аваад туугаад явж байсан. Би араас нь автомашинтай очоод *******ийг “чи яахаараа хөгшин настай хүнийг хэл амаар доромжилдог юм бэ? алив наад мал өгөөдөх” гэсэн чинь ******* орилж хашхираад намайг хэл амаар доромжилж миний автомашины түлхүүр булааж аваад заамдсан. Хажуугаас нь эхнэр нь болох ******* нь модоор миний биеийн хаа сайгүй цохисон юм. Тэгэхээр нь миний уур маш их хүрч *******ын биеийн аль хэсэг рүү хэдэн удаа цохисноо санахгүй байгаа юм. Гэхдээ би ын биед халдаж цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би буцаж гэртээ очоод манай ямаа самнаж байсан хүмүүсийг дагуулж очоод өөрийнхөө малыг ялгаж аваад явчихсан. ...Тухайн үед миний уур маш их хүрч байсан учраас *******ын биеийн аль хэсэг рүү хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Гэхдээ ямар нэг эд зүйл ашиглаж цохиогүй гараараа л цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр “Таван хайрханы булан” гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч ******* нь гэрч *******, хохирогч ******* нартай “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан нэгнийхээ биед халдсан үйл баримт тогтоогдож байна.

2.2. Гэрч *******ийн биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай “...*******ийн биед зүүн мөрний ар дунд хэсэг, цээжний голд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээр гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас);

- Хохирогч *******ын биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай “...Иргэн *******ын биед зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дунд дотор хэсэгт, хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд II зэргийн хөдлөл, зүүн буюу 31-р шүд III зэргийн хөдлөл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх зүүн буюу 31-р шүд III зэргийн хөдлөл гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) зэргээр хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогч *******, гэрч ******* нарын биед халдсаны улмаас хохирогч, гэрч нарын биед дээрх гэмтлүүд учирсан байна. Тодруулбал шүүгдэгчийн довтолгооны улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Мөн шүүгдэгч *******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай “...*******н биед зүүн мөрний хэсгийн зулгаралт, цус хуралт, цээжний баруун дээд хэсгийн зулгаралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...*******н биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)-ээр хохирогч *******, гэрч ******* нар шүүгдэгчийн биед халдсан үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан байна. Гэвч шүүгдэгчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр “Таван хайрханы булан” гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч ******* нь гэрч *******, хохирогч ******* нартай “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан нэгнийхээ биед халдсан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч *******ын биед зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дунд дотор хэсэгт, хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд II зэргийн хөдлөл, зүүн буюу 31-р шүд III зэргийн хөдлөл, гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

3.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч ******* өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зардалд 1’200’000 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо Ховд аймгийн Буянт сумаас Жаргалант суманд ирэхдээ зарцуулсан бензиний зардалд 260’000 төгрөгийг буюу нийт 1’460’000 төгрөгийн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүд хийлгэсэн эмчилгээний зардалд 5’180’000 төгрөгийн, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо Ховд аймгийн Буянт сумаас Жаргалант суманд ирэхдээ зарцуулсан бензиний зардалд 51’400 төгрөгийн буюу нийт 5’231’400 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргажээ.

4.2. Хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн 6’691’400 төгрөгийн нэхэмжлэлээс 6’686’400 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар нотлогдсон. Үүнээс шүүгдэгч 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчид 500’000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “мөнгөн шилжүүлэг” гэх баримтаар нотлогджээ.

4.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 6’186’400 (=6’691’400-500’000) төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг гол зорилт нь хүний зөрчигдсөн эрхийг сэргээх буюу хохирогчийн эрхийг сэргээх юм. Энэ агуулгаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн илэрхийлэл бус хууль зүйн ойлголт болдог. Тодруулбал шүүгдэгч нь мөрдөгчийн тогтоосон хэргийн үйл баримтыг, уг үйл баримтад хийсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцсон тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэх хууль зүйн ойлголт бий болдог.

Иймд шүүгдэгчийн “шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг нөхөн төлнө” гэх дүр үзүүлсэн илэрхийллийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлдэг.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал;

- Хохирогчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлагын хувьд прокурортой санал нэгтэй байна” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн гаргасан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргажээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж буюу хохирогч уг гэмт хэргийн улмаас шүдээ авхуулсан гэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэх хувийн байдал, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 6’186’400 (зургаан сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгосугай.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА