| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0223/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/239 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/239
2024 06 04 2024/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0223/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд ,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогтын холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000377 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /,******* -ний өдөр******* төрсөн,******* ,******* ,******* боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д ажилтай, , хамт дугаар баг гудамж тоотод оршин суух хаягтай, дүүрэг хороо дугаар байрны оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000377 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Уг бичлэг эхлэхэд цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч , цагдаагийн ахлагч нар зогсоол дээр байрлуулсан хар өнгийн суудлын автомашин руу алхаж очиж талын хаалгыг онгойлгон өөрийгөө танилцуулж байгаа талаар бичигдсэн байв. Цаашид үргэлжлүүлэн үзэхэд автомашины руль дээр хар, цагаан, улаан өнгө хосолсон фудволктой******* хүн байсан ба дэд ахлагчг тухайн иргэнээс бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тухайн иргэн бичиг баримтаа шалгуулахгүй утсаа оролдсон байдалтай үргэлжлүүлэн хаанаас хаашаа явж байгаа талаар асуухад гэр рүүгээ харьж байна. Хаанаас тээврийн хэрэгсэл жолоодсон бэ гэхэд энүүхнээс хөдөлсөн гэх, цааш нь алба хаагч албаны согтуурал тандагч багажаар тухайн иргэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл байж байгаарай гээд тухайн шалгаж байгаа алба хаагчийн гарыг түлхэж шалгуулахаас зайлсхийж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд тухайн машинаас бууж цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч согтуурал тандагч багажаар дахин шалгах гэтэл уг иргэн шалгуулахгүй гарыг нь түлхэж утсаа оролдсон байдалтай байгаа нь бичигдсэн байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... төвийн зогсоол дээр очиход улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл байсан. очоод талын хаалгыг онгойлготол нэг******* байсан бөгөөд машиндаа ганцаараа байсан. Тэгээд бид хоёр бичиг баримтаа шалгуулна уу гэхэд шалгуулаагүй. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал тандагч багажаар шалгах гэтэл шалгуулахгүй тавьсан шаардлага эсэргүүцэн утсаа оролдоод байсан. Тэгэхээр нь би таныг мөн эсэхийг шалгая гээд регистрийн дугаарыг нь хэлүүлэн шалгахад овогтой гэж хүн байсан бөгөөд 2023 оны сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийнид хандан зогсох дохио өгөхөд уг машин нь баруун гар тийш даран зогсоол хэсэг рүү орж зогссон. Ингээд хяналтын камер асаагаад камерын бичлэгээр бэхжүүлсэн. Уг хүний биеийн байцаалтыг шүүхэдын нь 2023 оны сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Уг хүн согтуурал шалгах багаж руу үлээхээс татгалзсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Б. мөрдөн байцаалтад 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр, 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр өдөр 00 цагийн үед Дархан сумын 13 дугаар баг баарны зогсоол дээр хүнтэй уулзах гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Тэгээд би тэр хүнийг хүлээнгээ машин дотроо ганцаараа Сэнгүр нэртэй пивоноос гурван лаазыг уусан. Тэгсэн уулзах хүн маань ирэхээ болихоор нь би буудал орж амардаг юм билүү гээд баарны зогсоолоос машинтайгаа хөдлөөд дугаар баг хээтэй хорооллын урд зам дагуу явж байхад цагдаагийн алба хаагч ирээд бичиг баримт шалгуулна уу гэхэд нь би бичиг баримтаа шалгуулаагүй. Мөн дараа нь согтуурал хэмжих багажаар шалгуулна уу гэхэд нь үлээж шалуулаагүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хурдан хугацаанд хэргээ шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 30 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны сарын 27-ны өдрийн дугаартай: "...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасав." гэх шийтгэлийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б. өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 20 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 20 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР