| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0135/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/133 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А.Р сумын Ц.Д гэх газраас 50 ширхэг босоо буюу 6.3 метр куб модыг бэлтгэж, ойн санд 19.587.807 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ц.Д гэх газраас 50 ширхэг босоо буюу 6.3 метр куб модыг бэлтгэж, ойн санд 19.587.807 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-12х), 2 Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол (хх-16х), Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-20х), Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-21-22х), Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хөдөөгөөс ээж Ч.Лын хамтаар Баянзүрх сум руу орсон. Сумын төв ороод манай ээж Ч.Л байгаль хамгаалагч Г.Г хашааны мод бэлтгэх модны гоожин бичүүлж авсан. Гоожингоо авчхаад хөдөө гэр лүгээ гарч ирсэн. ...Модоо бэлтгэхээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Дунд даваа гэх нэртэй газар луу мод бэлтгэхээр ганцаараа явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр 50 ширхэг нойтон, босоо мод огтолж унагаагаад 3-5 метр орчмын хэмжээтэй тайрч биеэрээ цагаалж модны захад гаргасан. Бэлтгэсэн модоо 2 хоногийн дараа хүргэн Баярсүрэн ахыг гуйж өөрийн нь цагаан өнгийн 09-21 улсын дугаартай шинэ машинаар нь тээвэрлүүлж Дунд даваа гэх газарт байдаг хаваржааны хашаан дээр буулгасан. “...гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Босоо мод бэлтгэх эрх иргэн хүнд олддоггүй... экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж нөхөн төлбөрийг гаргуулахыг хүсэж байна...Нийтэд нь тэр жалгыг цахир гэж нэрлэдэг... Б.Р-ын мод бэлтгэсэн газрыг болохоор нутгийн иргэд болохоор Дунд даваа гэж нэрлэдэг. ...” гэх мэдүүлэг (хх-26-27, 29х),
Гэрч Э.Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн хүн бол ойн тухай хуулиар хэрэглээний түлшний мод бэлтгэж байгаа бол унанги модноос бэлтгэх боломжтой. Иргэн хүнийг ойн тухай хуулиар босоо мод огтолж бэлтгэхийг хориглосон. Ойн тухай хуулийн 3.1 15 "ойн цэвэрлэгээ" гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, мөчир мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээгээр л мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэнэ. ...” гэх мэдүүлэг (хх-37х),
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 2 сарын 17-ны өдөр мод бэлтгэх 22-016304 дугаартай 8,6мЗ хэрэглээний мод бэлтгэх 8мЗ түлшний модны гоожин бичүүлж авсан. ...Д.Ч.Л малын хашаа сэлбэх зориулалтаар 2022 оны 02 сарын 17-ны өдөр өргөдөл бичиж өгсний дагуу цэвэрлэгээний ажлаар ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгосон. Ойн сан бүхий газраас иргэн унанги мод бэлтгэж хэрэглээндээ болон түлээний зориулалтаар бэлтгэж авахыг цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх журамтай...би байгаль орчны тухай хууль дүрэм тайлбарлаж өгсөн мөн таны цэвэрлэгээний ажлаар ойгоос авсан унанги модыг шалгана шүү гэж хэлсэн...цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн бичгээр ойг цэвэрлэх унанги мод бэлтгэх эрхтэй...надад Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Тоом гэх газраас бэлтгэнэ гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг (хх-45-46х),
Гэрч Д.Ч.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 01 сарын 14-ний өдөр Баянзүрх сум орж байгаль хамгаалагч Г.Г гэх хүнээс 8,6мЗ хэрэглээний хашаа сэлбэх модны эрх авсан...би тухайн 50 ширхэг мод унагааж бэлдээд нутгийн айл Баярсүрэнгийн цагаан өнгийн 09-31 ХӨН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр 5 удаа зөөж хаваржаан дээр буулгасан...миний хүү Б.Р унагаж бэлтгэсэн. ... гэх мэдүүлэг (хх-48-50, 55х),
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Р 2 сард мод бэлтгэж миний 09-21 ХӨН улсын дугаартай Бонго-3 портер маркийн цагаан өнгийн ачааны машинаар 5 удаа ачиж хаваржаан дээр буулгасан...Б.Р хэрэглээний босоо мод унагааж бэлтгэсэн байсан. ... гэх мэдүүлэг (хх-52-53х),
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Б 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт: 3 1. Иргэн Ч.Бын бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр 3,50 см урттай 6 см диаметртэй шургааг 36 ширхэг, 3,90 см урттай 8 см диаметртэй 38 ширхэг 3.70 см урттай 10 см диаметртэй 41 ширхэг, 3.70 см урттай 12 см диаметртэй 19 ширхэг, 3.70 см урттай 14 см диаметртэй 18 ширхэг, 3.70 см 16 см диаметр 2 ширхэг, 4 см урттай 18 см диаметртэй 3 ширхэг шургааг нийт 157 ширхэг 6,3641 метр куб шургааг мод байна. 2. Ч.Бын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ Шинэс мод 570.216, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 6.3614 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 6.529.269 төгрөг. 3. Ч.Бын унагасан мод нь хэрэглээний мод байна. Мод бэлтгэсэн газар 1-р мужид хамаарна. 4. Мод бэлтгэсэн газар нутаг нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. “... гэх дүгнэлт (хх-58-59х),
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-60х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э 2022 оны 03 сарын 29-ний өдрийн дүгнэлтэд: “...Ч.Бын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход экологи-эдийн засгийн үнэлгээ 6.529.269 төгрөг, 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр 19.587.807 төгрөг. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна. “ гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт (хх69х),
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХӨА1001047 дугаартай авто техникийн үнэлгээ: “... 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ... гэх дүгнэлт (хх-73-74х), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3354 дугаартай: “... Цахилгаан хөрөө 1 ширхэг 250.000 төгрөгөөр тогтов. “... гэх дүгнэлт (хх-79-81х),
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3356 дугаартай: “... Шинэс төрлийн хэрэглээний 6.3614 метр куб нойтон мод нэгжийн үнэ 80.000 төгрөг, нийт 508.912 төгрөг. “... гэх дүгнэлт (хх-86-88х), №22-016304 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” (хх-109х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн *********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл 4 аймгийн Арбулаг сумын Цахир даваа гэх газраас 50 ширхэг босоо буюу 6.3 метр куб модыг бэлтгэж, ойн санд 19.587.807 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-12х), Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-20х), Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-21-22х), Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Нямжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-26-27, 29х), Гэрч Э.Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх37х), Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх45-46х), Гэрч Д.Ч.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх48-50, 55х), Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх52-53х), Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Б 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх42х), Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-60х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний дүгнэлт (хх-69х), 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХӨА1001047 дугаартай авто техникийн үнэлгээний дүгнэлт (хх-73-74х), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3354 дугаартай дүгнэлт (хх-79-81х), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-622/3356 дугаартай дүгнэлт (хх-86-88х), №22-016304 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” (хх-109х), КIA.Bongo3 маркийн 09-31 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар гэрэл зургын үзүүлэлт (хх-115-116х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цахир даваа гэх газраас 50 ширхэг босоо буюу 6.3 метр куб модыг бэлтгэж, ойн санд 19.587.807 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ч.Б нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5 Ойгоос хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цахир даваа гэх газраас 50 ширхэг босоо буюу 6.3 метр куб модыг бэлтгэж, ойн санд 6.529.269 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 19.587.807 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.
Шүүгдэгч Ч.Баас экологи эдийн засгийн хохирол 19.587.807 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Г.Б өмчлөлийн 16.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий КIA.Bongo3 маркийн 09-31 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох, тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 16.000.000 төгрөг, үлдэгдэл 3.587.807 төгрөг нийт хохирол 19.587.807 төгрөгийг шүүгдэгч Ч.Баас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн 6,3 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгч Ч.Бт нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Баягзүрх сумын Засаг даргын тамгын газарт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Баас КIA.Bongo3 маркийн 09-21 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэ 16,000,000 төгрөг мөн үлдэх 3.587.807 төгрөг нийт хохирол 19.857.807 (арван есөн сая найман зуун тавин долоон мянга найман зуун долоо) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан КIA.Bongo3 маркийн 09-21 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Г.Б-д буцаан олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 6,3 м.куб мод, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН