| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
2024 03 20 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох эрүүгийн 2425000000078 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа /дуудлагаар мод хөрөөддөг/ ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суух, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Г ургийн овогт Н-ы С нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтлийн 17-06 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.С “баяр болж байхад архи авсангүй, өмнө нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн шалтгаанаар түлээний модоор олон удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал, нуруу, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, баруун зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Н.Сын мэдүүлсэн:Үнэн мэдүүлсэн,гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000078 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-хохирогч Ц.С мэдүүлсэн... Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод 21 цагийн үед өөрийн 3 хүүхдийн хамт сууж байтал гаднаас манай нөхөр С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 2 найзын хамт орж ирсэн. Би орж ирсэн хүмүүст хоол унд хийж өгөөд манай нөхөртэй цуг орж ирсэн хоёр хүн яваад өгсөн. С “намайг чи архи авсан юм уу?” гэж асуухаар нь би аваагүй гэж хэлтэл С “чи өмнө намайг цагдаад өгсөн, ахиад цагдаа дуудаач пизда минь,” гэж хэлээд модны дөрвөлжинд байсан модыг авч над руу шидээд модоор миний зүүн гарын тохой хэсэг руу, баруун гарын алганы ар хэсэг рүү, баруун мөр баруун гар хэсэг рүү, баруун мөр баруун гар хэсэг рүү баруун гуя хэсэг рүү удаа дараа модоор цохисон, хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Тэр үед аав ээж гэрт орж ирсэн. Одоо зүүн гараа өргөж чадахгүй байна өвдөж байна. Гэрт байсан хивсийг хуулж шидээд, зургийн жаазыг хагалсан. Манай аав, ээж манай гэрийн хажууд залгаа гэртэй байдаг. С архи авна гээд гэрээс гараад явсан. Гомдолгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/
-гэрч Н.Чын: ... Би ганцаараа гараад Сын гэр рүү яваад ортол гэр орон нь эмх замбараагүй, газраар түлээний мод тарчихсан, С нь уйлсан, зүүн гараа барьчихсан сууж байсан. С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Би Сос юу болсон талаар асуух үед С намайг түлээний модоор зодоод байна гэж хэлсэн. Би С бие гарыг хартал хөхөрчихсөн зүүн гараа өргөж дийлэхгүй ёо ёо гээд оёлоод байсан. Тэгээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн..”гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/
-гэрч С.Нийн...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн ...........тоотод аав С, ээж С, 2 эрэгтэй дүүгийн хамт шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед аав С нь уурлаад дөрвөлжинд байсан түлээг ээж рүү шидээд дараа нь түлээний модоор ээжийн зүүн гар, баруун зүүн гуя хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгээд дүү бид хоёр аавыг болиулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №106 дугаартай ...Ц.С биед зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал, нуруу, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, баруун зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт... гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт,/хх-ийн 18-р тал/
-Шүүгдэгч Н.Сын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах 00000тоотод өөрийн эхнэр Ц.С “баяр болж байхад архи авсангүй” гэх шалтгаанаар хүүхдүүдийнхээ хажууд дөрвөлжинд байсан түлээний модыг шидэж, түлээний модоор эхнэр С зодсон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/
-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-49-р тал/
-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1289 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 55-58-р тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Н.С нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг .............. тоот гэртээ эхнэр Ц.С “баяр болж байхад архи авсангүй, өмнө нь цагдаад дуудлага өгсөн” гэж шалтаглан биед нь халдаж түлээний модоор олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал, нуруу, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, баруун зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.Сын үйлдлийн улмаас Ц.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.С... С намайг “чи архи авсан юм уу?” гэж асуухаар нь би аваагүй гэж хэлтэл С “чи өмнө намайг цагдаад өгсөн, ахиад цагдаа дуудаач пизда минь” гэж хэлээд модны дөрвөлжинд байсан, модыг авч над руу шидээд модоор миний зүүн гарын тохой хэсэг руу, баруун гарын алганы ар хэсэг рүү, баруун мөр баруун гар хэсэг рүү, баруун мөр баруун гар хэсэг рүү баруун гуя хэсэг рүү удаа дараа модоор цохисон, хэдэн удаа цохисон талаар санахгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч Н.Чын... Би ганцаараа гараад Сын гэр рүү яваад ортол гэр орон нь эмх замбараагүй, газраар түлээний мод тарчихсан, С нь уйлсан, зүүн гараа барьчихсан сууж байсан. С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Би Сос юу болсон талаар асуух үед С намайг түлээний модоор зодоод байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч С.Нийн”...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн ............... тоотод аав С, ээж С, 2 эрэгтэй дүүгийн хамт шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед аав С нь уурлаад дөрвөлжинд байсан түлээг ээж рүү шидээд дараа нь түлээний модоор ээжийн зүүн гар, баруун зүүн гуя хэсэг рүү 3-4 удаа цохисон.. гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №106 дугаартай ...Ц.С биед зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал, нуруу, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, баруун зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт... гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж,
хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар эхнэр С биед халдсан шүүгдэгч Н.Сын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Шүүгдэгч нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1289 дугаартай шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд баривчлах шийтгэл хүлээж эдэлсэн болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.С түлээний модоор цохиж зодож хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Н.С нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах 00000 тоотод эхнэр Ц.С “баяр болж байхад архи авсангүй” гэх шалтгаанаар модоор зодож “зүүн шуу ясны дотор төвгөрийн хугарал, нуруу, баруун мөр, баруун зүүн бугалга, зүүн дал, зүүн гуя, баруун зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэж дүгнэлт гаргасан.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: өөр саналгүй,дэмжиж байна гэжээ.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Ц.С нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Хэргийн шалтгаан нөхцөлийн талаар: Хувь хүний хүмүүжил,төлөвшилгүй, дураараа байдлаараа амьдралд хандаж, хүч хэрэглэх , уураар, түрэмгий байдлаар гэр бүлийн гишүүдэд,асуудалд хандах байдал хэвшмэл болсон, гэр бүлийн бусад гишүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг үл хүндэтгэх, хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй амьдрах эрхтэйг ухамсарлахгүй байгаа ухамсрын төвшингөөс шууд шалтгаантай гэж дүгнэх үндэслэлтэй.
Н.С нь урьд гэр бүлийн хүчирхийлэл,хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчилд шийтгүүлж байсан байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Г ургийн овогт Н-ны Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Сыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар,ажил,сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.С шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож,ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар С.Сын тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ