| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 4 дүгээр гудамж, 27 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь өвчүүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би Улаанбаатар хотоос найз *******ынд ирээд 10 гаруй хонож байгаа юм 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өглөө 11 цаг өнгөрч байх үед босоод ******* бид 2 2 шилээр хувааж ус 15 цагийн үед ******* бид 2 ямар шалтгаанаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Нэг мэдсэн ******* миний цээж рүү хутгахаар зүсчихсэн байсан. Миний цээжнээс цус гараад ******* эмнэлэг дуудсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 268,916 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би Баруун бүс худалдааны төв дээр явж байтал манай найз ******* над руу өөрийнхөө дугаараас залгаад “би г хутгалчихлаа. Тэгээд 103 дуудсан чинь ирэхгүй удаад байна. Чи такси бариад хүрээд ир. г эмнэлэг рүү аваад хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд би такси бариад *******ын гэрт очтол гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн ******* хажууд нь сууж байсан. Тэгээд би ороод байж байтал эмнэлэг болон цагдаа ирсэн. гийн хэвтэж байсан газар нь цус болчихсон. гийн хажууд орон дээр ногоон цэнхэр өнгийн бариултай хутга байсан. Би гийн цээжийг харах үед цээжнээс нь цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг г аваад явсан. Ийм зүйл болсон.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би найз *******г хутгаар зүссэн нь үнэн. Би тухайн хэргээ түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаар шинжээчийн:
1. *******гийн биед өвчүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаан үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эр үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын согтолтын хэмжээг шалгасан фото зураг /хх-ийн 12, 15/,
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-73, 86/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 4 дүгээр гудамж, 27 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь өвчүүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 34-35/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын согтолтын хэмжээг шалгасан фото зураг /хх-ийн 12, 15/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-73, 86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь хавтаст хэргийн 22-23 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн хохирогч *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 268,916 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулав.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 286,916 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг хэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА