| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0383/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/540 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
хохирогч ***,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Цэен-Ойдов,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210025950470 дугаартай, 4 хавтаст хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдөр *** дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа, нийтийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэгт *** (РД:*** ).
2.Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** сумд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “*** захирлаар ажилладаг, ам бүл-3, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэгт:
1. Шүүгдэгч ***эс: *** тоотод манай оффис байрладаг. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг очиход *** эгч болон нягтлан *** нар байсан. Миний суудаг өрөөний хаалганы түлхүүрийг өгөөч, яагаад хаалганы голыг сольчихсон юм бэ, би өрөөндөө ороод ажлаа хийх ёстой гэтэл би мэдэхгүй ээ, *** ирээд цоожилсон гэж хэлсэн. *** эгч рүү дуут мессеж явуулахдаа *** эгчээ би маргааш 09 дүгээр сарын 30-ны өдөр ирнэ, та миний өрөөний түлхүүр аваад байж байгаарай, яагаад гэвэл би өөрийнхөө өрөөнөөс хувийн эд зүйлээ авах шаардлагатай байна гэж хэлсэн. Энэ үед би өмгөөлөгч Нарантуяагийн хамт явж байсан. *** эгч болон ***нар манай компанийн үндсэн ажилчид, бусад гэрчийн мэдүүлэг өгсөн ***, *** нар үндсэн, албан ёсны ажилчид биш *** гэх хүнийг дагаж ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг очиход дээр дурдсан хүмүүсээр баг бүрдүүлээд хурал хийгээд сууж байсан. Би ороод сайн байцгаана уу би өрөөндөө ороод эд зүйлээ авъя гэтэл байж бай гэсэн. Намайг хүлээгээд байж байтал ***өмгөөлөгч рүүгээ *** ирсэн, түлхүүр өг гээд байна гээд хэлсэн. Би түлхүүр өгөх үү, үгүй юу цагдаад дуудлага өгөх үү яах вэ гэж бодож байгаад өмнө нь цагдаад мэдэгддэг байсан учраас энэ удаа мэдэгдээд яах вэ эд зүйлээ аваад явъя гэж бодоод хүлээгээд сууж байсан. Тэгтэл миний өрөөнд байдаг санхүүгийн бичиг баримтуудыг уутанд хийгээд ширээн дээр тавьчихсан байсан. Дотроос нь цэнхэр хавтастай баримтыг гаргаж үзээд хаашаа авч явах гэж байгаа юм бол гэж бодоод баримтжуулаад утсан дээрээ бичлэг хийж байтал ***ирээд намайг араас өшиглөсөн, тэгээд утас унасан. Тухайн онд би хорт хавдрын хагалгаанд ороод удаагүй байсан учраас хагалгаа хийлгэсэн газраа хамгаалаад цонхны хана ширээ хоёрын голд ороод зогсож байсан. Тэр үедээ 102 руу хоёр удаа дуудлага өгсөн, тэгээд авч байгаа үгүй нь мэдэгдэхгүй байж байтал ирээд хөлөөс маань чирээд өрөөндөө оруулсан тэр үед би авраарай, туслаарай гээд чанга чанга орилсон. Өрөөнд ороод ***хурдан ирээрэй гээд утсаар ярьж байх хооронд би өмгөөлөгч Нарантуяа руу залгаад намайг зодоод байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Хан Түшээ хотхонд *** эгч амьдардаг, яг өөдөөс харсан орцонд нь *** амьдардаг болохоор нь би залгаад туслаарай гэж хэлсэн. Ноцолдож байх үедээ би гэдсээ хамгаалаад ***өшиглөсөн. Тэгээд ***намайг заамдаад өвдөглөх гэж байхад нь *** орж ирээд ***түлхээд хажуу тийшээ болгосон. Би орилоод газраас өөрийн утас, үсний боолт зэргээ аваад зугтаад гарсан. Намайг зугтаад гарах үед *** эгч зогсож байсан. Би *** эгчээ би түрүүнээс хойш орилоод тусламж гуйж байхад та яагаад иргэний үүргээ гүйцэтгээд цагдаа дуудаагүй юм бэ гээд цүнхээрээ *** эгчийг цохиод гарсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт очоод мэдүүлэг өгч байхад цагдаа таны нүүр хавдчихсан байна. Хоёр давхар луу гараад шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авах уу гэхээр нь тэгье гээд байж байтал цагдаа танайхаас дахиад дуудлага ирээд байна, *** гэх хүн дуудлага өгч байна гэхээр нь би тийм ээ манай ажилтан байгаа юм, би өөрөө ирчихсэн байна гэсэн. Тэгээд ***бие муудаад байна гээд дуудлага ирэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлэх бичгээ авахгүйгээр шууд хоёрдугаар эмнэлэг рүү охинтойгоо очоод шөнөжин тэнд байсан. *** эгч бас эмнэлгийн гадаа машиндаа шөнөжин байсан. *** намайг хамгаалсан надад тусалсан гэж бодож явж байтал хэрэг буруугаар эргэсэн байсан. Би *** эгчийг гомдол гаргаагүй байхад нь цүнхээрээ цохиод зодсон гэдгээ шүүхэд хэлсэн байсан.гэх мэдүүлэг,
2.Шүүгдэгч ***ээс: Миний шууд удирдлагын хүн намайг авраарай гэсний дагуу би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 03 минутын үед очсон. Намайг ороход *** байгаагүй. *** салгаад аваад гарахдаа *** гэх хүнтэй таарсан. ***намайг ямар нэгэн байдлаар буруутгах санаа зорилготой байсан. *** салгаж аваад хамт гарахад ***бие нь өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн байсан. Энэ хооронд ямар ч логикгүй зүйлс хэргийн материалд авагдсан байсан. Жишээлбэл ухаангүй нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн гэсэн байна. Эмнэлэг хүргэгдэх замдаа биеийн байдлынхаа талаар хэлсэн байдаг. Ухаангүй байсан байж компанийн данснаасаа мөнгө шилжүүлсэн байх гэх мэт олон зөрүүтэй мэдүүлгүүд ***д байдаг. Хоёрдугаарт гэрчийн мэдүүлэг өгсөн *** гэх хүн тухайн газар байгаагүй, хараагүй байж яаж гэрч болсон бэ. Хохирогч *** тухайн өрөөнд байгаагүй байж мэдүүлэгтээ *** гар далайсан гэсэн байсан гэх мэт гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрөөд байгаа логик дараалалгүй. Гуравдугаарт шүүх шинжилгээний дүгнэлт өөрөө бодит амьдрал үйл явцтай нийцэх ёстой. Шинжээчийн дүгнэлт дээр 15-30 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай бол хүндэвтэр гэмт хэрэг гэж тооцно. Харин ***20 хоногийн дараа зүгээр ажлаа хийгээд явж байсныг олон хүмүүс нотолно. Гэм буруу гэдэг бол хөдөлшгүй хүний хувь заяатай холбоотой учраас үнэн зөв шийдээсэй.гэх мэдүүлэг,
3. Хохирогч ***гаас: Тухайн үед харсан байсан ганц хүн нь би л байна. Энэ асуудал үүсэхээс өмнө буюу 2022 оны 06 сараас хойш ***, *** нар ажилдаа ирэхээ больсон байсан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *** надаас ирж түлхүүр нэхсэн. Хаалганы гол сольсон байна гэх асуудал яригдсан. Над руу дуут мессеж явуулсан. ***аас миний өрөөний түлхүүрийг аваад байж байгаарай надад өгөөрэй гэсэн. Маргааш нь *** ирэхэд 15 цаг өнгөрч байсан. Бид нар хуралдаа сууж байхад *** сайн байна уу гээд орж ирээд суусан. Тэгэхээр нь бид нар чимээгүй сууж байгаад тараад явсан. Цахилгаанчин ***гийн хамт бид хоёр автобусанд суугаад явсан. Тэр үед над руу ***залгаад миний түлхүүрийг авчирч өг гэж надад гэсэн. Тэгээд би оруулж өгөхөд өрөөний цаана *** харагдаж байсан. Тэгээд би түлхүүрээ өгчхөөд өрөөндөө ороод тагтан дээр зогсож байсан. Ийм зүйл болно гэж мэдэхгүй түлхүүрээ буцаагаад авна гэж бодож байсан. Манай гэрийн түлхүүр ажлын түлхүүр нэг оосорт байдаг. Өрөөний цаанаас юм булаацалдаж байгаа чимээ сонсогдсон. Би энэ хоёрыг байнга маргалдаж байдаг болохоор гэр бүлийн асуудалд оролцоогүй. Тэгээд тагтнаас буцаад орох гээд тагтны хаалганы хажууд зогсож байхад *** гаднаас гүйгээд ороод ирсэн. Тэгээд *** хаалга тогшиход ***өөрөө хаалгаа онгойлгож өгсөн цаанаас нь *** өнгийгөөд харж байсан. Тэгээд хаалга хаагдаад би коридорт байхдаа хоёр удаа цагдаад дуудлага өгсөн. Хамгийн сүүлийн дуудлагыг өгч байхад *** гүйгээд гарч ирээд муу тэнэг авгай гээд намайг шууд цүнхээрээ цохисон. Тэр үед миний ярьж байсан утас савагдаад 8 давхрын тавцан руу унасан. Намайг цүнхээрээ хэд хэдэн удаа цохисон. Тэгээд *** ***ийг одоо явъя, наадахаа орхичих гээд ***ий цамцных нь товч мултарсан байдалтай гарч ирээд намайг хараад та нарыг бүгдийг чинь ална аа гэсэн. Тэгээд явахдаа *** намайг дахин нэг удаа цохисон. Би явсных нь дараа өрөө рүү бичлэг хийгээд ороход ***хэлээ гаргачихсан газар хэвтэж байсан. Өрөөнийх нь эд хогшил хэдэн тийшээ тарсан байсан. Тэгээд би түргэн дуудсан, тухайн үед ярьж ч чадахгүй явах замдаа нүүр нь хөхрөөд яг ухаангүй байдлаараа эмнэлэгт очсон. Би хэл мэддэгээр нь *** захирал руу залгаад охинтой нь дуудсан. Өмдөндөө бааж шээсэн байсан. Тэр хувцсыг нь *** захирал аваад явсан байх.гэх мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2210025950470 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “манай найз Хятад иргэнийг 2 хүн зодоод бие нь тааруу 103 аваад явлаа гэх” утгатай бүртгэгдсэн дуудлагын, лавлагааны хуудас, БНХАУ-ын иргэн ***(***)-ын өмгөөлөгч Ж.Оюунболдоос гаргасан гомдол (1 дэх хавтаст хэргийн 2-4 дэх тал),
2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Түшээ хотхоны 301 дүгээр байрны 902 тоотод *** ХХК-ын оффис манай байгууллагын захирал хятад улсын иргэн болон цахилгааны ерөнхий инженер ***, ерөнхий нягтлан бологч *** бид нар хурал хийж байсан. Тэгтэл манай байгууллагад *** орж ирэхээр нь бид нар хурлаа дуусгаад гараад явсан. Тэгээд би ажлаасаа гараад Оргил худалдааны төв дээр автобусанд суугаад явж байсан чинь захирал ***над руу утсаар яриад өрөөний түлхүүрийг 1 дүгээр хороололд орхисон байна, чи надад түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би буцаад байгууллагын оффис дээр ирсэн чинь захирал надаас түлхүүрийг аваад цааш өрөөндөө ороод хаалгаа хаасан. Би оффисын үүдний өрөөнд зогсож байсан чинь захирал ***, ***эс бичиг баримт өг гэж хэлээд байсан. Би тагтан дээр гараад зогсож байгаад буцаад өрөө рүү орсон чинь гаднаас *** гүйж орж ирээд шууд захирлын өрөө үү ороход би хальт харсан чинь *** захирал ***руу гараа далайлгаж байгаа харагдаад хаалга хаасан. Би оффисынхоо үүдэнд коридорт өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би цагдаа дуудчихаад шатны хажуугийн цонх руу хараад зогсож байсан чинь *** оффисын өрөөнөөс гүйж гарч ирээд гартаа нэг саарал өнгийн цүнх барьсан байдалтай цахилгааныг нь хаах гээд зогсож байсан. Тэгтэл намайг хараад миний араас шилэн хүзүү дагз руу гараар цохисон чинь би доош сөхөрч суусан чинь миний гартаа барьж байсан гар утас маань шат руу унасан. Тэгсэн чинь газар сууж байгаад босох гэсэн чинь миний араас зүүн хөл гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би дээш боссон чинь *** гартаа барьж байсан цүнхээрээ миний шилэн хүзүү рүү хэд хэдэн удаа цохичхоод цахилгаан шатан дээр очоод гартаа барьж байсан цүнхнийхээ цахилгааныг хаах гээд оролдоод байж байхад *** цаашаагаа ***д хандаж одоо болио явъя гэж хэд хэдэн удаа хэлсэн. *** гарч ирсэн. *** цахилгаан шатанд суухаасаа өмнө гартаа барьж байсан цүнхээрээ намайг дахиад цохих гэхэд нь би гараараа хаасан. Тэгтэл *** цахилгаан шатны товчлуур дарсан чинь ирэхгүй байсан чинь *** 8 давхрын шат руу гүйсэн. *** нааш ир гэж хэлсэн чинь *** буцаад миний хажуугаар зөрөхдөө шилэн хүзүү рүү гартаа барьж байсан зүйлээрээ ханатай хавсарч цохисон. Ингээд *** *** 2 цахилгаан шатанд суугаад доош буухдаа *** та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд доош буусан. Би оффис руу орохгүйгээр дахиад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагаас надаа хариу хэлэхдээ таны дуудлага мэдээллийг хүлээн авсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэлсэн байгаа гэж хэлсэн. Би оффисын өрөө лүү орохдоо өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн чинь захирал ***газар унасан байдалтай хэвтэж байхаар нь та яасан бэ, зүгээр үү харвалт өгөх гэж байна уу гэж асуусан. Яагаад ингэж асуух болсон бэ гэхээр хэлээ гаргаад зуусан байдалтай байхаар нь би яаралтай түргэн тусламжийн 103 эмчид дуудлага мэдээлэл өгсөн. Захирал ***надаас гараараа нэг зүйл нэхэх шиг болсон. Би юу юм бэ, эм авах юм уу цүнх юм уу гэж асуугаад цүнхийг нь хайсан боловч цүнх нь надаа олдоогүй. Хэсэг хугацааны дараа яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч ирээд үзээд дээш өргөж байхад нь би захирлын хүзүү нь улайсан байгааг харсан. Түргэний эмчид *** миний хоёр гарыг бариад, *** намайг боосон зодсон, цээж рүү дэвссэн, би амьсгалж чадахгүй байна гэж хэлэхээр нь сандал дээр суулгаад түрээд цахилгаан шатанд суулгаад түргэн тусламжийн 103 авто машинд суулгах гэж байхад захирал өмдөндөө бие зассан байсан. Их муухай үнэр үнэртээд байсан. Би түргэний машинтай хамт улсын хоёрдугаар эмнэлэг рүү явсан. Замдаа хүчил төрөгч залгаж хөхрөлт өгөөд ухаан алдсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш байгаль орчны мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж байгаа. Хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр *** ажил дээр ирээд нягтлан бодогч *** бид хоёрт хандаж би энэ компанийн захирал хэвээрээ байгаа шүү, та нар ямар нэгэн хууль бус зүйл хийх юм бол та нартай ярина шүү гэж хэлээд *** өөрийнхөө сууж байсан 901 тоот өрөөний оффисын түлхүүрийг надаас нэхээд байхаар нь надаа түлхүүр байхгүй байгаа гэж хэлсэн чинь захирал ***-с авч өгөөрэй гэж хэлсэн. Би хэрэг гардаг өдөр ямар санаа зорилгоор ирсэн талаар мэдэхгүй. *** *** ХХК-нд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл захирлаар байж байгаад БНХАУ-ын ***захирал болсон. Одоо бол *** ХХК-тай ямар нэгэн хамааралгүй гэж бодож байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн үед эмч намайг үзээд толгойн зураг авхуулах, хэвтэн эмчлүүлэхдээ эмчээр оношоо бичүүлээд авч ирж өгөөрэй гэж хэлсэн чинь би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “***” нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. 10 дугаар сарын 31-ний өдөр би шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг мэдээгүй учраас би тухайн шүүх эмнэлэг дээр очсон чинь 10 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлт гаргасан байсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Би 2019 оны 03 дугаар сард *** ХХК-нд ажилд ороход *** ажиллаж байсан. Миний ажилд ороход бүрдүүлж өгсөн бичиг баримтыг авч байсан болохоор би хүний нөөцийн ажилтан юм болов уу гэж бодож байсан. Манай байгууллагын ажилчид ярилцахдаа *** *** хоёрыг гэр бүлээс гадуурх харилцаатай гэж яриад байдаг учраас би гэр бүлээс гадуур харилцаатай ойр дотно байдаг юм байна даа гэж бодсон. *** захирлын өрөө лүү ороод гараараа далайж цохиж байгаа үйлдэл харагдсан, яг хаашаа нь цохисон талаар мэдэхгүй. *** захирлын өрөөнд ороод хаалгаа хаасан учраас дотор юу болж байгаа нь надад харагдаагүй. Дээр нь намайг коридорт зогсож байхад *** ***д хандаж одоо болно явъя гэж хэлж байсан. Тухайн өрөөнд бол *** болон захирал ***нар байсан учраас захирлын биед *** гэмтэл учруулсан. Захирлын зүүн нүдний доод зовхи нь урагдсан урт *** өнгөтэй, цээж хэсэг нь хөхөрсөн болон хүзүүний нугалаа хэсэг нь улайсан байдалтай байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэгт үзүүлж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** нэртэй эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчлүүлсэн. Би хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 3,0 сая төгрөг гаруй эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн, баримтыг хавсаргаж өгнө. Дээр нь би сар гаран ажилгүй, цаашид хэдий хугацаанд ажилгүй байхыг мэдэхгүй. Цаашид эмчилгээ үйлчилгээ хийх шаардлагатай байна. Би ***тэй нэг байранд амьдарч байгаа учраас маш айдастай байгаа. Миний бие эрүүл мэндэд гэмтэл учруулсан ***д гомдолтой байна. Намайг айлган сүрдүүлсэн ***д мөн гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулж авмаар байна.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 9-12 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: Би ***д зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв, хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нийтдээ 3,315,477 төгрөгийн зардал гарсан. Ажил хийж чадаагүй тул нэг сарын цалин 2,600,000 төгрөг, нийтдээ 5,915,477 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),
3. Хохирогч ***(***)-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн ажлын байр ***тоотод *** ХХК-ын ажлын байр дээрээ ***, ***, *** нарын хамтаар хурал хийж байсан чинь эхнэр *** гаднаас орж ирсэн чинь юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна, хурал хийж байсан манай ажилчид бүгд гараад явсан. Би өөрийнхөө өрөөнд сууж байсан чинь миний араас *** орж ирээд ширээн дээр ил байсан нягтлангуудын тайлан, банкны дансны хуулга, хүдэр худалдах, худалдан авах гэрээ, хүдрийн хүлээж авсан бичиг баримтыг аваад, мөн ширээн дээр байсан үүргэвчийг авахаар нь би цүнхийг өгөхгүй гээд бид 2 тал талаасаа татаад булаацалдаж байсан чинь *** өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд *** рүү залгаад ямар нэгэн зүйл ярихгүй байсан чинь гаднаас *** орж ирээд миний араас зүүн хөл рүү өшиглөхөөр нь би газар унасан чинь *** миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон. *** миний дээр гараад миний хүзүүг боож байхад миний баруун гар дээр өвдөглөөд дарсан байсан. Зүүн гар хөдөлгөх гэхээр *** миний баруун гарыг бариад намайг хөдөлгөхгүй байсан. *** боож байхад миний ухаан балартсан, миний хальт сонссон үг бол *** миний цээж рүү 5-6 удаа цохиж байхдаа намайг хужаа пизда гэж хэлсэн. Нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн. *** миний өрөөнд орж ирээд 1 цаг гаруй болсон. *** надаас 901 тоот өрөөний түлхүүрийг нэхэхээр нь би түлхүүрээр яах гэж байгаа юм гэсэн. *** би авах юмаа авна, өөрийнхөө компанийг өөрөө мэднэ гэж хэлэхээр нь би ***ийг *** ХХК-ын гүйцэтгэх захирлаас Хас компаниас зээлсэн мөнгөө олж ир, компанийн мөнгөөр авсан машин хаана байна вэ гэж хэлэхэд *** надад хандаж ***ийг гүйцэтгэх захирал хийлгэх үгүйг, чи мэддэг юм уу,би мэддэг юм уу гээд надтай маргалдаад байхаар нь ***д чи яах гэж ингэж байдаг юм, гэж хэлээд гарах гэж байсан чинь *** өрөөний хаалга цоожилсон. *** миний зүүн гуяны ар хэсэгт нэг удаа өшиглөж газар унагааж миний хоолойг боож цээжин тус газарт 5-6 удаа дэвсэж, миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. *** ХХК-ийн тамга, тэмдэг, үүрдэг цүнхэнд 2,0 сая гаруй төгрөг байсан. *** ХХК-ийн үйлдвэр худалдан авах гэрээ, хүдрийн бүртгэл 8,9 сарын банкны хуулга гэх мэт зүйлүүдийг авч явснаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг эмнэлэгт байхад миний төрсөн охин ****** ХХК-ын тамга тэмдэг болон компанийн дансны хуулгаас бусад эд зүйлсийг авч ирж өгсөн. Хэн өгсөн юм бэ гэхэд ээж өгч явуулсан гэж хэлсэн. Эмчилгээнд зарцуулсан мөнгөний баримт байгаа.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-21 дэх тал),
- Хохирогч ***(***)-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: Би ***, *** нарт зодуулсны улмаас Улсын клиникийн төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, зүрхний хагалгаанд орсны улмаас одоогийн байдлаар 4,989,508 төгрөгийн бодит хохирол учраад байна. Би өөрийгөө эмчлэхийн тулд БНХАУ-ын Бээжин хотоос зүрхний тариа эм авч хэрэглэж байгаа. Ойролцоогоор 40,000 орчим юаниар авч байгаа тул эм тарианы бичгийг албан ёсны орчуулга хийлгэж хэрэгт хавсаргаж өгнө. 40,000 юань нь ойролцоогоор 20,0 орчим сая төгрөг болж байна. Мөн зодуулсны улмаас зүрх өвдөж, хэм алдагддаг, жоохон хөдлөхөөр амьсгал боогдож гар, ам хөхөрч ажиллахад бэрхшээлтэй байна. Би зодуулахаас өмнө миний биеийн байдал зүгээр байсан. Зодуулснаас хойш зүрх өвддөг болсон, цаашид гарах эрүүл мэнд амь нас зүрх өвдөх, зүрхний хагалгаатай холбоотой зардал асуудлууд амьдралын явцад харж асрах, амь насны аюулгүй байдал зэргийг хэрхэн яаж шийдэх вэ, мөн ирээдүйд учрах асаргаа сувилгааны зардал зэргийг хэрхэн шийдвэрлэж нөхөн олгох вэ, мөн “***” ХХК-ийн тамга, санхүүгийн баримт зэргийг авахын тулд намайг зодсон.гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал),
4. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №13550 дугаартай:
-***гийн биед тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал),
5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №962 дугаартай:
-***гийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
-Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд ***гийн биед нэмж гэмтэл тогтоогдсонгүй, урьд гаргасан дүгнэлтэд нөлөөлөхгүй.гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 161-164 дэх тал),
6.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №941 дугаартай:
-***-ын биед зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Зүрхний цочмог шигдээс өвчин нь биеэ даасан өвчин юм.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал),
7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №41 дугаартай:
-Зүрхний булчингийн цочмог шигдээс өвчин нь гэмтлээс үүсэхгүй.
-***-ний биед учирсан гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 188-190 дахь тал),
8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №283 дугаартай:
-Урьд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 941, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 41 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
-***-н биед зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Зүрхний булчингийн шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба цээж хэсэгт хөлөөрөө дэвсэх, хүзүү хоолойг боох зэрэг үйлдлийн улмаас үүсэхгүй. ***ы зүрхний титэм судасны ховдол хоорондын таславчийн өмнөд салааны эхлэл хэсгээр 100% бөглөрсний улмаас цусан хангамж дутагдан зүрхний цочмог шигдээс болж улсын хоёрдугаар төв эмнэлэгт судас тэлэх мэс ажилбар хийгдсэн байна.
-Хүзүү хоолой боох, ухаан алдуулах үйлдлийн улмаас хүний биеэс өтгөн шингэн ялгарч болно.
-2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зүрхний эмчийн үзлэг, эхо шинжилгээгээр ***-ний зүүн тосгуур, ховдол, баруун ховдол хөнгөн зэргийн томрол, сулралын үйл ажиллагаа 1 дүгээр зэргийн алдагдал, зүүн ховдлын ерөнхий агших үйл ажиллагаа агшилтын эзлэхүүн 43% буурсан өөрчлөлттэй. Биеийн байдал одоогоор тогтвортой байна. гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 5-10 дахь тал),
9. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим 103-аар хүнд зодуулсан, цээжний өвдөлттэй өвчтөн ирсэн...Асуумжид монголоор хагас дутуу ярихдаа цээжээр хүчтэй өвдсөн, хоолой руу шахаж боогоод байна. Гэртээ юм уу ажил дээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн ваартай эм уусан гэсэн. Мөн хамт ажилладаг хүндээ зодуулсан, хоолойгоо боолгуулсан, цээжин дээрээ дэвсүүлсэн гээд нүүрний ил харагдах хэсэг бага зэргийн хөхрөлттэй харагдаж байсан тул ар гэрийн хүмүүсийг дуудах шаардлагатай байна гэхэд охиноо дуудна гэж хэлсэн. Тухайн үед өвчтөн 2 гар утастай байсан, охин руугаа залгаад дуудаж яриад байсан. Охин нь сайн ойлгохгүй байсан тул сувилагч яриад эмнэлгийн хаяг зааж өгсөн. Хэсэг хугацааны дараа эхнэр нь гэх эмэгтэй ирээд өвчтөнтэй уулзъя гэж хэлэхээр нь өвчтөнөөс эхнэр чинь ирсэн, тантай уулзуулна гэсэн чинь би эхнэрийгээ хармааргүй байна, охинтойгоо уулзана гэхээр нь эхнэрт нь хандаж хэлээд уулзуулаагүй. Өвчтөнийг зүрхний шигдээсний тасаг руу шилжүүлсэн. ***ы биеийн байдлыг үзэж, өөрөөс нь асуумж асууж өвчтөний түүхийг нээсэн. ***нь өөрийгөө зүрх өвддөггүй, эм ууж байгаагүй гэж хэлж байсан. Миний цээжин дээр дэвссэн, цээж дээр хүчтэй өвдсөн тул ваартай эм уусан гэж ярьсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 61-62 дахь тал),
10. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №825 дугаартай:
-Зүрхний шигдээс өвчин стрессээс болж шууд үхэлд хүргэх нөхцөл шалтгаангүй болно. Харин зүрхний шигдээсний үед илрэх өвдөлт нь хэдэн минут огцом үргэлжилдэг бөгөөд уг өвдөлт нь бие махбодын болон сэтгэл санааны стресст оруулдаг.
-Зүрхний шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй.
-Зүрхний булчингийн шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба цээж хэсэгт хөлөөрөө дэвсэх, хүзүү хоолойг боох зэрэг үйлдлийн улмаас үүсэхгүй.
-Сэтгэл санааны хүчтэй цочролд ороход зүрхний булчингийн шигдээс өвчин үүсэхгүй. Харин уг өвчний өвдөлт нь өвчтөнийг сэтгэл санааны стресст оруулдаг.гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 195-202 дахь тал),
11.Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найзтайгаа гэртээ мах чанаж идээд сууж байсан чинь миний утас дугарч очоод хартал захирал *** залгаад намайг авраарай, намайг аллаа гэж хэлсэн, хаана байгаа юм бэ гэхэд оффисын өрөөнд гэж хэлээд утас тасарсан, би утсаа хартал *** захирлаас цагдаа дуудаад өгөөч гэсэн мессеж 10-аад минутын өмнө ирсэн байсан тул гэрээсээ гараад оффисын өрөөнд ганцаараа яваад орсон. Цаад өрөөнд захирал *** зодуулж байгаа бололтой яая гэж дугарч байхаар нь яваад очтол ****** захирлыг газар унагасан багалзуурдаад шанаа руу нь гараараа тулсан байдалтай байхаар нь ***ыг болиоч гэж хэлээд цааш нь түлхсэн чинь тавиад цааш болонгуутаа буцаад над руу дайрч орилоод цохих гэж оролдсон. Би бараг зугтаах шахам өрөөнөөс гарах үед лифтний урд хэсэгт ***тай таарсан чинь *** *** руу та ямар муухай юм бэ гээд барьж явсан цүнхээрээ цохихоор нь та одоо болиоч гэж хэлээд *** захирлыг аваад гадаа гарч машинд нь суухад захирал уйлаад байхаар нь тайвшруулж байгаад өмгөөлөгчтэй нь холбож өгсөн чинь шууд цагдаад мэдэгдэх шаардлагатай гэж хэлсэн. Захирлын хамт Хан-Уул дүүргийн цагдаа руу явахад нь хамтдаа явж байгаад номин дэлгүүрийн орчим бууж такси бариад гэртээ харьсан. ****** захирлыг зодож байхад нь би салгаж байсан тул хурдан оффисын өрөөнд орсон, мөн цагдаа руу явахад захирал сэтгэл санаа тогтворгүй байсан тул замдаа яаж ч магадгүй гэж бодоод хань болж явсан. Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь ***нь мөнгө байхад танай цагдаа хуулийн байгууллагын хүмүүс яаж ч чадахгүй гэж нэг биш удаа хэлж ярьж байсан тул бүгдийг зохион байгуулалттай хийж намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж, мөн гэрч нар худал мэдүүлж байна гэж үзэж байна. Би 2021 оноос хойш ***тоотод сарын 800.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан. Энэ байрандаа амьдарч болох байсан ч янз бүрийн хүмүүс над руу ярьж утсаар дарамтлах үйлдэл гаргаж байсан тул би ээжтэйгээ амьдарч байна. Надад өөр нэмж ярихад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байгаа тул шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байна.гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал),
12. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгч ***ий иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 105-110 дахь тал),
- шүүгдэгч ***гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 114-119 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***тоотод БНХАУ-ыг иргэн ***ы зүүн хөл гуя хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал цус хуралт хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан; мөн шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***тоотод ***гийн толгой хэсэг рүү цүнхээр цохих, хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн бугалга гурын цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ***ий хувьд хохирогч БНХАУ-ын иргэн ***биед зүүн гуяны булчин зөөлөн эдийн няцралыг учруулсан хэсэгт яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ хэргийн үйл баримтад хохирогчийн өгсөн мэдүүлгийг улсын яллагч шууд нотлох баримт гэж дүгнэж шүүх хуралдаанд нотолж байгаа. Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаанд бусад гэрчүүдийг болон гэмтэлтэй холбоотой зүйлийг маргаж тайлбарлалаа. Гэрчүүдийн хувьд *** гэх гэрч тухайн эмнэлэгт 2 хоног сахиж байсан. Тухайн үед гэмтэл учирсан талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогч тухайн үед боолгоод миний эрүүл мэндэд хэсэг цаг хугацаанд манарсан боловч өөрийн эрүүл мэндэд хэрхэн яаж хохирол учирсныг мэдүүлсэн. Хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрчийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой гурван дүгнэлт гарсан. Эрүүл мэндэд учирсан тухайн хохирол хэдий хэр хугацаанд хохирол учирсан, гэмтлийн зэрэг нь хөдөлмөрийн чадварыг хэр хугацаанд алдагдуулсан талаар хүндэвтэр хохирол гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад БНХАУ-ын иргэн хөлд учирсан гэмтлээс гадна зүрхний инфакт болоод байгаа асуудал нь *** миний цээжин дээр 5-6 удаа дэвссэний улмаас надад учирсан хохирол гэж гомдол гаргаж, эдгээр дүгнэлтийг 2 болон бүрэлдэхүүнтэй гэж дахин гаргасан. Гэхдээ тухайн зүрхний гэмтэл нь тусдаа гэмтэл гэх байдлаар хэрэгт авагдаагүй. Дээрх гэмтлийг хавсраад хохирогчийн гуянд үүсээд байгаа гэмтэл нь хүндэвтэр гэмтэл гэх дүгнэлт удаа дараа гарсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж улсын яллагч үзэж байгаа тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 дугаар хавтаст хэргийн 35-40 нийт 4,989,508 төгрөгийн хохирол учирсан талаар баримтаар гаргаж өгсөн. Дээрх хохирлыг шүүгдэгч ***ээс хохирогч ***д гаргуулж олгох, шүүгдэгч ***хувьд хохирогч өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна, Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгч буй мэдүүлгүүд, хавтаст хэргийн бичгийн баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт зүүн бугалга зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Шүүгдэгч хохирогч ***тай маргалдаж гарч ирээд *** гэх хүнийг хэрхэн цохисон талаараа мэдүүлсэн. Гэм буруугийн тал дээр маргахгүй гэж оролцож байгаа боловч үйл баримтын хувьд харилцан зөрүүтэй эсрэг сонирхол байна. Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 3 дугаар хавтаст хэргийн 42-45 хуудаст, хохирогч ***гаас гаргаж өгсөн нийт 5,915,477 төгрөгийн хохирол учруулсан гэх баримтыг гаргасан байна. Дээрх хохирлоос нэг сарын цалин 2,600,000 төгрөг нэхэмжлээд 3,315,477 төгрөгийн эрүүл мэндийн хохирол гэсэн байна. Баримтаар авагдсан 3,315,477 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***эс гаргуулах саналтай. Цалин гэх 2,600,000 төгрөгийг тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн гэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн сарын үндсэн цалин хэдэн төгрөг байдаг талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ баримтуудын жич нэхэмжлэлийг нээлттэй үлдээх саналтай байна.гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ий өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос: Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаагч хууль зөрчсөн, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ алдаатай, илтэд зөрүүтэй нотлох баримтыг шүүхэд өгөх үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлүүд хэрэгт авагдсан. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгсөн ***ий хувьд эсрэг ашиг сонирхолтой, хоёр хохирогч, шүүгдэгч ***хувьд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргээс ***ий өгсөн мэдүүлгүүдийг судлан харахад эхний гэрч хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авахгүй гэсэн байна. Дараагийн удаа прокурор яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулах үед өмгөөлөгчтэй мэдүүлгийг өгнө гэсэн байхад дараагийн удаад өмгөөлөгчгүй дахин мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгчөөр хангах үүрэг нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор энэ үүргийг гүйцэтгэх ёстой. Хохирогч ***, ***нарын хувьд гурван өмгөөлөгч мэдүүлэг өгөхөд нь ээлжилж орсон. ***гийн мэдүүлэгт оролцсон өмгөөлөгч дараа нь ***ы мэдүүлэгт оролцсон. ***ий хохирогч ***, *** нэг өмгөөлөгчтэй. Дээрхээс үзвэл хэргийн бодит байдлыг тогтоох, гэрчийн үнэн зөв мэдүүлэг гарах боломжгүй нөхцөл байдалтай болсон гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулж шүүхэд өгөх ёстой. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 729 дугаартай яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг нэг ширхэг цагаан өнгийн хатуу дискийг хүргүүллээ гэсэн, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг дискийг хэргийн хамт хүргүүллээ гэсэн байна. Хэрэгт авагдсан яллах дүгнэлтэд заасан эд мөрийн баримтгүй байна. Энэ нь байсан нотлох баримтыг байхгүй болгосон ноцтой үйл явдлаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар өөрийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтаа судлуулах эрхээ алдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд зөрчигдсөн эрхээ сэргээх гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар сэргээж явуулах нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас хэрэг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй байгаа учраас буцаах саналтай байна.гэсэн,
Шүүгдэгч ***өмгөөлөгч Г.Нарантуяагаас: Миний үйлчлүүлэгч *** хувьд хорт хавдартай мэс засалд ороод ажилдаа хэсэг хугацаанд оролцож чадахгүй байсан. ***10,000,000 төгрөгөөр халхавчилж компанийн 70 хувийн хувьцааг авсан. Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг *** гэх хүн гүйцэтгэх удирдлага болохоор гарын үсэг зураад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн. 70 хувийн хувьцааг буцаан авахтай холбоотой асуудлаар ***, ***нарын хооронд маш их маргаан дэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би ***тэй хамт очиж түлхүүр асуусан, тухайн үед *** зүй бус ааш араншин гаргаагүй эелдгээр хөдөө явах гэж байгаа тухайгаа хэлээд та маргааш түлхүүр авчхаарай гэж хэлээд бид хоёр хамт явсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би Төв аймагт шүүх хуралтай байх үед *** намайг ***зодоод байна гэж надад хандсан. Хуралтай байсан учраас цагдаад дуудлага өгөөрэй гээд мессеж бичихээс өөрөөр туслалцаа үзүүлж чадаагүй. ***өрөөний хаалганы голыг сольсон хэргээр өмнө нь цагдаагийн байгууллагад хандаад шалгагдаад явж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаад мэдүүлэг өгөөд явж байсан. Хохирогч ***г яагаад цохисон тухайгаа тайлбарлахдаа өмнө нь эгч дүүсийн дотно харилцаатай байсан байхад *** эгч яагаад ийм байдалд хүргэж байгаа юм бэ гомдож байна. Тэгээд би үүрч явсан саарал даавуун цүнхээрээ цохисон гэсэн байдаг. *** үүнээс болоод гэмтлийн зэрэг тогтоогдоод тухайн үед цохисны улмаас үүссэн бол би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэдэг. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн байр суурийг дэмжиж байгаа гэм буруу дээрээ маргахгүй. Харин нэхэмжилж байгаа хохирол нөхөн төлбөрийн хувьд зөвшөөрөхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тархины доргилт болон хөл гарын зулгаралт гэх асуудал яригддаг. 3 дугаар хавтаст хэргээс 42-45 талд авагдсан 3,315,477 төгрөгийн баримтад дүн шинжилгээ хийхээр толгой бүтэн нуруу бүтэн биеийн компьютер томографикт 620,000 төгрөгөөр ороод хэвлийн хөндийн үзлэгт орсон байдаг. Гэтэл гэмтлийн эмч мэдрэлийн компьютер томографикт харуулаарай гэсэн чиг үүргийг өгсөн байдаг. Шүүх Шинжилгээний Үндэсний төвд үзүүлсэн 8000 төгрөгийн үзлэгийг зөвшөөрнө. Компьютер томографикт мэдрэлээ үзүүлсэн 240,000 төгрөгийг зөвшөөрнө. Тэгтэл бүтэн биеийн MRI хийлгээд байгаа 620,000 төгрөг, цаашилбал хэвлийн ЭХО-д харуулаад байгааг Шүүгдэгч *** яагаад төлөх ёстой бэ, мөн уламжлалын эмнэлэгт үзүүлээд рашаан тан авсан төлбөрүүд байгаа, би хохирогч болсон гэснийхээ зоргоор хүнээс мөнгө нэхнэ гэвэл хууль тийм биш шүү гэдгийг хэлмээр байна. Мөн “Цуу Эрдэнэ” гэх эмнэлэгт 14 хоног хэвтсэн 2,145,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа. Хийлгэсэн эмчилгээнүүдийг нь харвал бодисын солилцоо сайжруулах, дотор гэдсэнд эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдсан байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн хөнгөн гэмтэл нь богино хугацаанд сарниулах гээд хуульд заасан. 3 дугаар хавтаст хэргээс 46 дахь талд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд хохирогч *** 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхлээд явсан байна. Дээрх асуудлуудтай холбоотойгоор хохирогч өнөөдрийг хүртэл эрүүл мэнд нь сарниад 5,915,477 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зохимжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилласан хугацааны цалин 2,600,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь хэрвээ тухайн компанийн ажилтан өвдсөн бол акт аваад, акт цалин хоёрын зөрүүг нэхэмжилдэг болохоос бүтэн цалингаа нэхэмжлэх хууль зүйн зохицуулалт байхгүй. Мөн хохирогч *** ***гэх хүнээс 2,400,000 төгрөгийг авсныг тодотгож тайлбартаа хэлмээр байна. Шүүгдэгч *** гэм буруу дээрээ маргахгүй. Нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан түшээ” хотхоны 301 дүгээр байрны 902 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *** (***)-ын зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан түшээ” хотхоны 301 дүгээр байрны 902 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч ***гийн толгой хэсэгт цүнхээрээ цохих, зүүн хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “манай найз Хятад иргэнийг 2 хүн зодоод бие нь тааруу 103 аваад явлаа гэх” утгатай бүртгэгдсэн дуудлагын, лавлагааны хуудас, БНХАУ-ын иргэн ***ы өмгөөлөгч Ж.Оюунболдоос гаргасан гомдол (1 дэх хавтаст хэргийн 2-4 дэх тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон (1 дэх хавтаст хэргийн 9-12 дахь тал) 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),
-Хохирогч ***(***)-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 18-21 дэх тал) болон 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (3 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал),
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №941 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал) болон шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №41 дугаартай (2 дахь хавтаст хэргийн 188-190 дахь тал), шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №283 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 5-10 дахь тал), хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №825 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 195-202 дахь тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №13550 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал) болон шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №962 дугаартай (2 дахь хавтаст хэргийн 161-164 дэх тал) дүгнэлтүүд,
-Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 61-62 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Нотлох баримтыг дүгнэсэн талаар.
Өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос хохирогч ***гийн өмгөөлөгч нь хохирогч ***гийн өмгөөлөгчөөр оролцсон, гэрчийн мэдүүлэгт мөн оролцсон нь хэргийн бодит байдлыг тогтоох, үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй болгосон, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зэргээр нотлох баримтыг хууль зөрчсөн гэж мэтгэлцсэнийг шүүх дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.гэж заасан ба хохирогч нар, гэрч өөрсдөө өмгөөлөгч сонгон авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, тэдэнд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар олгогдсон эрх нь юм. Хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа нь үнэн зөвийг мэдүүлэх үүргийг танилцуулж, худал мэдүүлэг гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх талаар сануулж мэдүүлэг авч нотлох баримтыг цуглуулсан байх ба хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Мөн өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос шүүгдэгч *** эсрэг ашиг сонирхолтой байхад хохирогч, шүүгдэгч *** нараас өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан, ***ээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг заавал өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гэжээ. Хуулийн агуулгаас үзэхэд хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой субъектийн тухайд өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэлтэй ба прокуророос шүүгдэгч ***ийг хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.*** хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллаж ирүүлсэн буюу тэд тусдаа өөр зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байхад нэг хэрэгт холбогдсон харилцан эсрэг ашиг сонирхолтой шүүгдэгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс ***ээс мэдүүлэг авах ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэлгүй болно.
Шинжээчийн дүгнэлтүүдийн тухайд: Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд: тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн мэргэжлийн байгууллага байна.гэж заасан ба мөрдөн шалгах ажиллагаанд дээрх хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий шинжээчдийг тухайн хэрэгт томилж дүгнэлтүүд гарсан байх тул шинжээчдийн дүгнэлтийг хууль зөрчиж цуглуулсан, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэж нотлох баримтад тооцсон болно.
1.3 Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэгт гүтгэж байна гэж мэдүүлж маргаж оролцсон, мөн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэнээ, эсхүл хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар хохирогч ***(***), *** нарын хооронд маргаан үүссэн, улмаар *** ирж хохирогч ***(***)-ын биед халдаж хөлөөрөө өшиглөж зодсон болох нь тус хохирогчийн мэдүүлэг болон бусад эх сурвалж хохирогч ***гийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаас шүүдэгчээс гэмт хэрэгт гүтгэж байна гэх мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй.
Харин шинжээчдийн дүгнэлтээр ***(***)-ын биед “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл шинэ гэмтэл ба энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зүрхний цочмог шигдээс өвчин нь бие даасан өвчин, тус өвчин нь гэмтлийн шалтгаантай холбоогүй буюу цээж хэсэгт хөлөөрөө дэвсэх, хүзүү хоолойг боох зэрэг үйлдлийн улмаас үүсэхгүй талаар дүгнэсэн байна. Шинжээчдийн дүгнэлтэд салаа утга үгүй, эсхүл тодорхой бус, нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй гэх эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзсэн.
Иймд хохирогч ***(***)-ын биед учирсан зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмт хэргийн шинжид хамаарах хүндэвтэр зэрэгт хамаарсан, хохирогч ***ы эрүүл мэндэд учирсан тус гэмтэл нь шүүгдэгч ***ий үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос гаргасан хэрэгт нотолбол зохих ажиллагааг хангалттай явуулаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж хүлээн аваагүй болно.
Иймд шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч *** нь гартаа барьж байсан цүнхээрээ хохирогч ***гийн биед хэд хэдэн удаа цохиж халдсан байх ба шинжээчийн дүгнэлтээр ***гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *** гэм бурууд маргаагүй.
Иймд хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт бусад баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч ***үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *** хохирогч ***нарын хооронд өмнө үүссэн үл ойлголцол компанийн хувьцаа эзэмшил, тамга, тэмдэг зэрэг үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*** Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан ба шүүх хохирол, хор уршгийн талаарх дараах байдлаар дүгнэв. Үүнд:
1.Хохирогч ***нь хохирол, хор уршигтай холбоотой 4,989,508 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн байх ба шүүхээс нотлох баримтын хүрээнд дээрх төлбөрийг шүүгдэгч ***ээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
2.Хохирогч *** нь хохирол, хор уршигтай холбоотой 3,315,477 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснийг шүүх гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн ба шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаж шүүгдэгч ***эс 3,315,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***д өгч, хохирогч нь хохирол бүрэн барагдсан тухай бичгээр хүсэлтээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байх боловч энэ талаар шаардлага хангасан баримтгүй тул нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***ий хувьд хохиролд нөхөн төлбөр болох 4,989,508 төгрөгийг хохирогчид төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ***хувьд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг гаргаж байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ий өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос: шүүгдэгч ***ий хувьд хохирол нөхөн төлбөр төлөхөө илэрхийлсэн. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлын хувьд хүн туслаарай гэсэн учраас туслах санаа зорилготой очсон боловч өнөөдөр өөрөө гэмт хэрэгтэн болсон. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Ялын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Торгох ялын хэмжээний хувьд шүүх багасгаж тогтоож өгнө үү.гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***өмгөөлөгч Г.Нарантуяагаас: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч *** эрүүл мэндийн шалтгааны улмаас одоогоор ажил хийхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгуулах саналтай байна.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
2.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***, *** нарын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн шүүгдэгч ***д мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
-шүүгдэгч С.*** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
3. Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; шүүгдэгч *** Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч *** 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч *** нь хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ээс 4,989,508 (дөрвөн сая есөн зуун наян есөн мянга таван зуун найм) төгрөгийг гаргуулж хохирогч ***(***)-нд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь цалин хөлсийг бусад нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН