| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Н.Цогням,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хаан банканд ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн г тодорхойлсон баримт бичгийг буюу түүний Монгол улсын иргэний үнэмлэхийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тэтгэврийн зээл авах зорилгоор киоск цахим төхөөрөмжид хийж А. мэтээр ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкнаас А.н нэр дээр 2,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг а, өөрийн дансанд шилжүүлэн авч, Хаан банканд 2,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Голомт банканд ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн г тодорхойлсон баримт бичгийг буюу түүний Монгол улсын иргэний үнэмлэхийг ашиглан бодит байдлыг нуух замаар дугаартай тэтгэврийн зээлийн гэрээнд А.гийн гарын үсэг мэтээр “” гэж бичиж, бусдыг төөрөгдөлд оруулж 9,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг дансанд шилжүүлэн авч, Голомт банканд 9,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг,
Үргэлжилсэн үйлдлээрээ өөрийн танил А.н зөвшөөрлөөр авсан 860,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг төлж өгнө гэж хуурч, түүний иргэний үнэмлэхийг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 2,400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас 2,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 9,000,000 төгрөгийн тус тус тэтгэврийн зээлийг авч, өөртөө шилжүүлэн авч, хохирогч А.д төрөөс сар бүр олгодог өндөр насны тэтгэврийн 2023 оны 11 сараас 435,800 төгрөг, 2023 оны 12 сараас 435,800 төгрөг, 2024 оны 01 сараас 439,050 төгрөг, 2024 оны 02 сараас 439,050 төгрөг нийт 1,749,700 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.н мөрдөн байцаалтанд өгсөн ... Би гэж хүнтэй одоогоос 3 жилийн өмнө танилцаж байсан манай багийн иргэн учраас багийн байр ахмадын хурал цуглаан дээр танилцаж байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоогүй хүн байгаа юм 2023 оны 9 дүгээр сард байх өдрийг нь санахгүй. Намайг гэртээ байх үед гэдэг хүн ганцаараа манайд ирээд мөнгө төгрөг хэрэгтэй байна аа. Та тэтгэврийн зээлээ аваад өгөөч удахгүй буцаагаад төлнө гээд байхаар нь би болохгүй гээд хэлсэн. Тэрнээс хойш 2 3 хоног охин тойгоо цуг ирээд зээл аваад өгөөч ээ гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч 860 мянган төгрөгийг Хаан банкан дээр очиж би өөрөө авч өгсөн. Дахин зээл авч өгөхгүй шүү гэж хэлсэн. Уг зээлийг авахад болон түүний охин той цуг явсан. Тухайн үед миний иргэний үнэмлэхийг болон түүний охин нар авсан. Тэрнээс хойш 2024 оны 10 дугаар сард 500 мянган төгрөг, Дараа нь 2023 оны 11 дүгээр сард 480 мянган төгрөгийг тус тус надад бэлнээр өгсөн. Тухайн үед би хүүхдээсээ нуугаад хэлээгүй. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүү миний тэтгэврийг банкнаас авах гээд цуг очтол миний тэтгэвэр ороогүй байсан. Банкнаас Асуудалд тэтгэврийн зээл авсан байна гэхээр нь би хүү д гэдэг хүнд 860 мянган төгрөгийн зээлийг авч өгсөн талаар хэлсэн. Гэтэл миний нэр дээр 860 мянган төгрөгөөс илүү 2 удаагийн үйлдлээр 4 сая 100 мянган төгрөгийн зээлийг авсан байсан. Би энэ зээлийн талаар мэдээгүй. нь охины хамт миний өмнөөс авсан байсан. Тэгээд хүү мэдээд болон түүний охин нараас Зээл авсан байна гээд зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа хэлж шаардсан чинь 2023 оны 12 дугаар сард байх аа. Өдрийг нь санахгүй байна. Манайд охинтойгоо ирээд Таны зээлийг хааж өгнө та иргэний үнэмлэхээ аваарай гээд болон түүний охин бид 3 Хаан банкаар очиход зээл төлчихсөн гэж надад хэлсэн. Тэгээд намайг тухайн өдөр дагуулж яваад Голомт банк орсон. Би яг юу хийгээд байгааг нь мэдээгүй. болон түүний охин нар нь надад юу ч хэлээгүй. Би зээлээ төлчихлөө гэж бодсон. Тэгээд маргааш нь дахиж намайг Хаан банк болон Голомт банкаар дагуулж явсан. Голомт банкан дээр намайг сууж бай гээд болон түүний охин нар нь дээшээ гараад явсан. Яг юу хийгээд яваад байгааг нь надад хэлээгүй. Болчихлоо л гэж хэлсэн. нь манай хүү д зээлээ төлсөн гэж хэлсэн. Тэрнээс хойш 2024 оны 2 дугаар сард цагаан сар болох гээд хүү ы хамт тэтгэврээ авах гээд Хаан банкан дээр очсон чинь тэтгэвэр ороогүй. Хаан банкнаас нийгмийн даатгалын хэлтэс рүү очиж уулз гээд явуулсан. Би гэртээ буусан хүү Гэрэл сайхан учрыг нь Олно гээд явсан. Тэгтэл маргааш нь миний тэтгэврийг Голомт банк руу шилжүүлсэн байна гэхээр нь хүү ы хамт Голомт банкин дээр тэтгэврээ авах гээд очтол мөн дахин тэтгэврийн зээл авсан байна гэсэн. Би гайхаад зээл аваагүй гэсэн. Тэгээд шалгуулсан чинь болон түүний охин нар байсан. Тэр үед миний өмнөөс миний бичиг баримтыг ашиглан зээл авсан болохыг нь мэдсэн. Тэгээд хүү ы хамт очиход найзынхаа итгэлийг алдлаа даа гээд байсан. Тэрнээс хойш мөнгө төл гэхэд төлөхгүй өдий хүрч байна. Би нарт нэг удаа 860 мянган төгрөгийн зээл аваарай гэж бичиг баримтаа өгч авхуулсан. Өөр зөвшөөрөл өгөөгүй. Тэгтэл миний бичиг баримтыг ашиглаад надад хэлэлгүй миний өмнөөс Хаан банкнаас 2 удаагаар буюу 4 сая 100 мянган төгрөг Голомт банкнаас 9,000,000 Төгрөг авсан байсан. надад бэлнээр 500 мянган төгрөг дараа нь бэлнээр 480 мянган төгрөгийг тус тус өгсөн. Мөн 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр миний дансанд 440 мянган төгрөгийг хийсэн байсан. түүний охин нар нь иргэний үнэмлэхээ Өгчих гэхээр нь би өгсөн. Надад буцаагаад хэрэглэж дуусчхаад өгсөн. Миний нэр дээр авсан зээлийг ******* нь төлж барагдуулж дууссан. Би тэтгэврээ Голомт банкаар хэвийн авч байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-126, 2-р хх-ийн 29/,
Иргэний нэхэмжлэгч ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Харилцагч ******* нь тухайн банкны хохирлыг барагдуулсан. Одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 29/,
Иргэний нэхэмжлэгч гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...*******, нар нь манай байгууллагаас авсан зээлээ төлж барагдуулсан учраас манай байгууллагад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн ... Манай ээж нь өндөр настай ганцаараа амьдардаг хүн байдаг юм. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тэтгэврийг нь авч өгч ойр зуурын хүнсний зүйлс авч өгөхөөр ээж гийн хамт бэлэн мөнгөний АТМ дээр очоод тэтгэврийг нь авах гэтэл тэтгэврийн дугаартай дансанд мөнгө байгаагүй. Би гайхаад ээжээс асуутал нуугаад эхлээд хэлээгүй би банкнаас асуутал тэтгэврийн зээл авсан байна гэхээр нь ээжид та зээл авсан байна гэж асуутал би манай нэг таньдаг гэдэг хүнд зээл авч өгсөн. Би дансны хуулгыг нь аваад үзтэл 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 860,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээл тус тус авсан байсан. Нийт 5,260,000 төгрөгийг авч өгсөн байсан бөгөөд энэ гэдэг хүн нь манай ээж зээл авсны 500,000 төгрөгөөр 1 удаа, 480.000 төгрөгөөр 1 удаа нийт 980,000 төгрөгийг буцааж өгсөн байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд гэдэг хүнтэй утсаар холбогдож авсан зээлээ төлүүлэхийг удаа дараа шаардаж нэхэхэд одоо удахгүй мөнгийг нь олж өгнө гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийг хааж төлж дуусгасан шүү гэж надад гэдэг хүн хэлсэн. Тэгээд би банкин дээр очиж дансыг хуулгыг хартал зээл хаав гээд 4,100,000 төгрөгийг төлсөн байсан. Тэрнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цагаан сар болох гээд тэтгэврийг нь авах гэтэл орж ирээгүй байсан. Би Хаан банкин дээр очоод асуусан чинь Нийгмийн даатгалын хэлтсээс асуу гэхээр нь би Нийгмийн даатгалын хэлтэс рүү очиж мэргэжилтэнтэй нь очиж уулзах гэсэн чинь ажил дээрээ байгаагүй. Би ээжийн овог нэрийг нь шалгуулахаар үлдээсэн. Тэгтэл маргааш нь над руу Нийгмийн даатгалын хэлтсээс залгаад танай ээж гийн тэтгэвэр Голомт банк руу шилжүүлсэн байна гэхээр нь ээжийг дагуулаад Голомт банкны теллер дээр очиж тэтгэврийг нь авах гэтэл зээлтэй байна гэж гарч ирсэн. Би гайхаад ээжээс асуусан чинь би зээл аваагүй ямар сонин юм гэхээр нь би теллерээс нь асуусан чинь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тэтгэврийн 9,000,000 төгрөгийн зээл авсан байна гэхээр нь энэ хүн өөрөө зээл аваагүй байхад яагаад зээлтэй болов гэсэн чинь теллер нь би шалгаад өгье гэсэн. Тэгтэл зээл авсан цаг минутаар нь камерыг шүүгээд үзтэл настай эмэгтэй охинтойгоо зээл авч байхыг зургийг нь үзтэл манай ээж биш байсан. Ээжид уг хүний зургийг нь үзүүлтэл гэдэг хүн нь манай ээжийн иргэний үнэмлэхийг нь ашиглан 9,000,000 төгрөгийн зээлийг аваад урд авсан байсан 4,100,000 төгрөгийг зээлийг хаасан байсан мөн болоогүй 2024 оны 01 дүгээр сарын тэтгэврийн 440,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны данс руу ******* ******* гэсэн утгаар хийсэн байсан. Би ээжээс дахин сайн асууж та гэдэг хүндээ зээл аваад өгсөн юм уу гэхэд ээж мэдэхгүй байсан. гэдэг хүн нь охин тойгоо нийлж ээжийн бичиг үсэг мэдэхгүй юмны учир ойлгохгүйг далимдуулж өөрт нь мэдэгдэхгүй иргэний цахим үнэмлэхийг зээлийг нь хааж өгнө гэж худал ярьж аваад Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тэтгэвэр авдаг банкийг өөрчлүүлж Голомт банк руу шилжүүлж тэтгэврийн зээлийг өмнөөс авч залилсан байх тул шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан юм. Бид нарын тухайд болон түүний охин нартай уулзахад тиймээ зээлийг авсан нь үнэн удахгүй Хашаагаа барьцаанд тавиад аваад өгнө гээд байсан одоо болтол төлөөгүй байна. Мөн ээж хэлэхдээ би гэдэг хүнд урд өмнө 1 удаа 860,000 төгрөгөөр зээл авахыг зөвшөөрсөн гэж хэлсэн. Тэгтэл гэдэг хүн нь охин ыг хамт Хаан банкнаас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 860,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 5,260,000 төгрөгийн зээл авсан байсан нь ээжийг юмны учир ойлгохгүйг далимдуулж удаа дараа зээл авсан байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 128-130/,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Миний бие Голомт банкны Баянхонгор аймаг дахь салбарт 2022 оны 11 дүгээр сараас хойш харилцааны менежерээр ажиллаж байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед би ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад хөгшин эмэгтэй хүн орж ирээд тэтгэврийн зээл шинээр авах гэж байгаа гээд миний ширээн дээр материалаа тавьсан би үдээс хойш зээл гарахгүй гээд материалыг үзтэл А. гэдэг хүн байсан материалыг хартал бүрэн байсан тул өнөөдөр зээл гарахгүй доор теллер дээр очоод дансаа нээлгэчхээд маргааш зээл гарна гэж хэлээд явуулсан манай банкны теллер дээр тэр өдрөө дансаа нээлгэсэн байсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед намайг ажил дээр байх үед урд өдөр зээл авах гэж байсан настай эмэгтэй охинтойгоо гээд эмэгтэй хүнтэй цуг ирээд би материалыг үзэхэд А. гэсэн хүний бичиг баримт байсан үзэж байгаад 9 сая төгрөгийн зээлийг гаргасан би тухайн үед тухайн настай эмэгтэйг А. гэдэг хүн мөн байна гэж бодсон. Тэр нь миний алдаа болсон байна лээ. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээр байх үед А. гэх эгчийн хүүхэд гэдэг хүн ирээд манай ээж нь зээл аваагүй байхад танай банк 9 сая төгрөгийн зээлийг гаргасан байна гэхээр нь А. гэх эгчийг харсан чинь тухайн үед надаас нэрээр зээл авсан эгч биш байсан. Би гайхаад сайн нягталж үзсэн чинь өөр хүн ирээд зээл авсан байсныг мэдсэн. Тухайн үед зээл авсан өдрөөр нь камерын бичлэг, зээлийн материал зэргийг үзтэл урд өмнө манайхаас зээл авч байсан гэдэг хүн гэх хүний өмнөөс охин ын хамт ирж авсан болохыг мэдээд захиралд мэдэгдэж манай банкнаас гэдэг хүнтэй очиж уулзахад зээл авсан нь үнэн төлнө гэж ярьж байсан. Миний тухайд ажлын хариуцлага алдаж буруу хүнд зээл гаргасан байна. Мөн гэдэг хүн нь охинтойгоо мөн гэх хүний нэрийг ашиглан Хаан банкнаас зээл авсан байсан... Иргэн гэх хүний өөрийг нь гэдгийг сайн нягталж шалгаагүйн улмаас өөр хүнд буюу түүний охин нарт гэх хүн дээр 9,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг гаргаж өгсөн гэж манай банкны хяналт, шалгалт хийж үзээд намайг буруутай гэж үзэж тухайн зээлийг надаар төлүүлэхээр шийдвэр гаргасан байна. Миний тухайд хэдий ажлын хариуцлага алдсан хэдий ч намайг болон , Голомт банкийг залилсан болон түүний охин нарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133, 135-136/,
Гэрч ийн хэрэг бүртгэлтэд өгсөн ... Би эрхэлж байгаа ажил үүргийн дагуу иргэний хүсэлтээр тэтгэвэр авч байгаа банкийг өөрчлөх үүрэгтэй банкийг солихдоо одоо тэтгэвэр авч байгаа банкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолтыг иргэний хүсэлт иргэн өөрийн биеэр /цахимаар/ ирсэн байхыг шаардлага энэ шаардлагыг хангасан бол банкийг сольдог А. гэгч нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр над дээр банкны зээлгүй гэсэн тодорхойлолтоо авчирч өөрийн биеэр ирж гарын үсэг зурж Голомт банк руу шилжсэн харагдаж байна. Манай ажлын тухайд өдөрт 20-30 хүн орж үйлчлүүлж байгаа тул тэр болгон одоо санахгүй байна. Миний хувьд өөрийн биеэр заавар ирэх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Гэтэл өөр хүн ирсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед би иргэний цахим үнэмлэхийг харж байгаад шилжүүлсэн. А. гэгчийг өөрөө ирсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 138-139/,
Гэрч ын хэрэг бүртгэлтэд өгсөн ... Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтийн маягтын үзлээ. А. гэх настай эмэгтэй хүн миний хариуцаж байгаа Номгон тооцооны төв дээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед өөрийн биеэр 1 охины хамт иргэний бичиг баримтын хамт ирээд зээлгүй гэсэн тодорхойлолт авах хүсэлт гаргасны дагуу манай ажилтан нь программ дээр байгаа гарын үсгийн загварыг тулган үзэхэд тэтгэврийн зээлээ хаасан байсан тул тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн үед миний бие гадуур ажилтай байсан. Орлож ажиллаж байсан харилцааны менежер Батбаяр нь тодорхойлолт дээр миний нэр дээр гарын үсэг зуран иргэнд өгч явуулсан байсан. гэх эрэгтэй хүн ирээд манай ээжийн дээр тодорхойлолт гаргаж өгсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу тухайн үеийн хяналтын камерын бичгийг шүүж харуулахад гэгч нь өөрөө мөн байна гэдгийг хараад явсан. Манай дээр өөрөө ирсэн болох нь тогтоогдсон. Харин хажууд явж байсан эмэгтэй нь танихгүй хүн байсан... Манайхаар үйлчлүүлэхээр манай гарын үсгийг заавал тулгаж шалагдаж юм. гэх хүний хүү нь ирээд камерын бичлэгийг үзэхэд өөрөө мөн байсныг тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142/,
Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлтэд өгсөн ... Би яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй, одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө.. Тэгэхээр нь би д найзад нь мөнгө хэрэгтэй байна. Чи найздаа нэг 3 сарын зээл аваад өгчхөөч гэсэн чинь тэг тэг харин удааж болохгүй шүү гэсэн. Тэгээд би за гээд хамт яваад Хаан банкнаас 850,000 төгрөгийн зээл аваад дараа нь буцааж бэлдэн мөнгөөр нь өгсөн. Тэгээд үүний дараа нь нэлээд хэд хоногийн дараа 2,400,000 төгрөгийн зээлийг нь цагаан машинд гийн иргэний үнэмлэхийг нь хийж байгаад авсан. Дараа нь дахиад цагаан өнгийн машинаас нь 2,000,000 төгрөгийн зээлийг нь авсан. Дараа нь тай хамт явж тэтгэврийг нь Голомт банк руу шилжүүлээд Голомт банкнаас 9,000,000 төгрөгийн зээлийг авсан... Би Голомт банкнаас зээл авахдаа банкны бичиг дээр нь гэж бичээд зээл авсан. Банкны хүнд нь гэдэг хүн нь би байна гэж хэлсэн. яаж ч оролцоогүй. Би бүгдийг нь авсан... Манай хүүхдүүд мөнгө өгсөн. Бас би барилга дээр ажиллаад хэдэн цаас орж ирэхээр нь би гийн нэр дээр авсан зээлийг төлж барагдуулсан. Одоо өр төлбөр байхгүй. Би гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 246/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай
“...1.Шинжилгээнд хүргүүлсэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байгаа баримт, Голомт банкны баримтууд зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх шинжлэгдэж буй гарын үсгүүд нь иргэн А.гийн гарын үсгийн загваруудтай хувийн болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна.
З.Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх шинжлэгдэж буй гарын үсгүүд нь Ц. гэх гар бичмэл бичиг үсгийн загваруудтай тохирохгүй, *******гийн гэх гарын үсгийн загваруудтай хувийн болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 203-213/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 114/,
Хохирогч А.н банкны хуулганууд /хх-ийн 152-161, 165-166/,
Шүүгдэгч *******гийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 169-174/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын банк солих хүсэлтийн маягт, Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 176-177/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 249, 2-р хх-ийн 1-17/
Хаан банк болон Голомт банкнаас гаргаж өгсөн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хаан банканд ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн г тодорхойлсон баримт бичгийг буюу түүний Монгол улсын иргэний үнэмлэхийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тэтгэврийн зээл авах зорилгоор киоск цахим төхөөрөмжид хийж А. мэтээр ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкнаас А.н нэр дээр 2,400,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг а, өөрийн дансанд шилжүүлэн авч, Хаан банканд 2,400,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хаан банканд ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн г тодорхойлсон баримт бичгийг буюу түүний Монгол улсын иргэний үнэмлэхийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тэтгэврийн зээл авах зорилгоор киоск цахим төхөөрөмжид хийж А. мэтээр ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкнаас А.н нэр дээр 2,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг а, өөрийн дансанд шилжүүлэн авч, Хаан банканд 2,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Голомт банканд ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн г тодорхойлсон баримт бичгийг буюу түүний Монгол улсын иргэний үнэмлэхийг ашиглан бодит байдлыг нуух замаар дугаартай тэтгэврийн зээлийн гэрээнд А.гийн гарын үсэг мэтээр “” гэж бичиж, бусдыг төөрөгдөлд оруулж 9,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг дансанд шилжүүлэн авч, Голомт банканд 9,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг,
Үргэлжилсэн үйлдлээрээ өөрийн танил А.н зөвшөөрлөөр авсан 860,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг төлж өгнө гэж хуурч, түүний иргэний үнэмлэхийг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 2,400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас 2,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 9,000,000 төгрөгийн тус тус тэтгэврийн зээлийг авч, өөртөө шилжүүлэн авч, хохирогч А.д төрөөс сар бүр олгодог өндөр насны тэтгэврийн 2023 оны 11 сараас 435,800 төгрөг, 2023 оны 12 сараас 435,800 төгрөг, 2024 оны 01 сараас 439,050 төгрөг, 2024 оны 02 сараас 439,050 төгрөг нийт 1,749,700 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А., гэрч Д., , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хохирогч А.н банкны хуулганууд /хх-ийн 152-161, 165-166/, Шүүгдэгч *******гийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 169-174/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын банк солих хүсэлтийн маягт, Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 176-177/, Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 249, 2-р хх-ийн 1-17/, Хаан банк болон Голомт банкнаас гаргаж өгсөн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч А. болон иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-*******, нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, өндөр настай, ам бүл ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА