Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Д.О,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ө.Г ххкхууль ёсны төлөөлөгч Т.Б /онлайн/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н”““Нд холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ххк худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 16а тоот гэртээ байхдаа 2022 оны 11 дүгээр сард “Алтанчимэг Энхчимэг” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр

1. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн ......2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5167871835 тоот дансаар 900,000 төгрөгийг,

2. Хөвсгөл аймгийн Рашаант 5 дугаар багийн иргэн ......2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5167902338 тоот дансаар 120,000 төгрөгийг,

3. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн ......2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5167927653 тоот дансаар 144,000 төгрөгийг,

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн иргэн ....2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5167927653 тоот дансаар урьдчилгаа буюу 10 хувийн 80,000 төгрөг, зээл гаргасны төлбөрт 24,000 төгрөгийг нийт 104,000 төгрөгийг,

5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн ...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5167927653 тоот дансаар 180,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 5167708813 тоот дансаар 70,000 төгрөг нийт 250,000 төгрөгийг,

6. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн ....2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн ......эзэмшлийн Хаан банкны 5304848654 тоот дансаар урьдчилгаа гэж 160,000 төгрөгийг,

7. Хөвсгөл аймгийн Рашаант 2 дугаар багийн иргэн ...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн ...эзэмшлийн Хаан банкны 5167991233 тоот дансаар 120,000 төгрөгийг,

8. Баянхонгор аймаг Баянхонгор сумын иргэн ......2022 оны 12 сарын 13-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн ........эзэмшлийн Хаан банкны 5168045365 тоот дансаар 120,000 төгрөгийг,

9. Хөвсгөл аймаг Мөрөн сумын иргэн ......2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн .......эзэмшлийн Хаан банкны 5168045365 тоот дансаар 250,000 төгрөгийг,

10. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн ....2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн ....эзэмшлийн Хаан банкны 5167883591 тоот дансаар 140,000 төгрөгийг,

11. Булган аймаг Рашаант сумын иргэн .......2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн .....эзэмшлийн Хаан банкны 5168097222 тоот данс руу 245,000 төгрөгийг,

12. Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн ..2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Ээзэмшлийн Хаан банкны 5167813227 тоот дансаар 160,000 төгрөгийг,

13. Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн иргэн .....2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5429401024 тоот дансаар 60,000 төгрөгийг,

14. Хэнтий аймгийн Хэрлэн суманд суух иргэн ....... 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр Хаан банкны 5168317670 тоот дансаар 140,000 төгрөгөөр нэг удаа, 70,000 төгрөгөөр нэг удаа, нийт 210,000 төгрөгийг,

15. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн .......... 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн ........... эзэмшлийн Хаан банкны 5168317670 тоот дансаар урьдчилгаа гэж 75,000 төгрөгийг,

16. Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын иргэн ........... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5168132622 тоот дансаар 100,000 төгрөгийг,

17. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн ......... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүнээс гутлын урьдчилгаа төлбөр нэрээр Хаан банкны 5168132622 тоот дансаар 140,000 төгрөгийг,

18. Архангай аймаг Эрдэнэбулган сумын иргэн .......... 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Тогооньхүүгийн Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5168132622 тоот дансаар урьдчилгаа гэж 140,000 төгрөгийг,

19. Баян-Өлгий аймгийн иргэн М.С 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны 5429401024 тоот данс руу 400,000 төгрөгийг,

20. Булган аймгийн Дашинчилэн сумын сумын 4 дүгээр багийн иргэн Г.Б 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Ээзэмшлийн Хаан банкны 5167812916 тоот дансаар 100,000 төгрөгийг,

21. Увс аймгийн Тэс сумын иргэн Л.А 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн .........эзэмшлийн Хаан банкны 5167812916 тоот дансаар 160,000 төгрөгийг,

22. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Н.М 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гутлын урьдчилгаа төлбөр нэрээр иргэн Т.Э эзэмшлийн Хаан банкны 5168132633 тоот дансаар урьдчилгаа гэж 140,000 төгрөгийг,

23. Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Б.М 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5168132622 тоот А.Э гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

24. Төв аймгийн Б.Р сумын иргэн О.Ө 2023 оны 01 дүгээр сарын 13 өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны 5168132622 тоот  гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

25. Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Ч.А 2023 оны 01 дүгээр сарын 13 өдөр годон гутлын урьдчилгаа хэмээн Хаан банкны 5168132622 тоот А.Энхчимэг гэгчийн дансаар 120,000 төгрөгийг,

26. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхон 806-ын 17 тоотод оршин суух хохирогч Б.О 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Тогооньхүү Энхчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167813227 тоот данс руу 80,000 төгрөгийг,

27. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хөдөө 2 дугаар багт оршин суудаг хохирогч Д.А 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны 5168119077 дугаартай ......данс руу 100,000 төгрөгийг,

28. Дорнод аймгийн Замын үүд сумын 5 дугаар багт оршин суудаг хохирогч .. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны 5168317670 дугаартай дансанд руу 215,000 төгрөгийг,

29. Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух хохирогч ........2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ..........Хаан банкны 5168317670 дугаартай данс руу 891119 гэсэн утгаар 115,000 төгрөгийг,

30.  Баянгол дүүргийн 9-р хороон Горькийн 27 дугаар байр 1219 тоотод оршин суудаг хохирогч Б.О 2022 оны 11 дугаар сарын 23-ний өдөр Хаан банкны 5167850587 тоот ...данс руу 160,000 төгрөгийг,

31. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Дээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5429401024 тоот дансанд Н”““Нгийн дансаар 140,000 төгрөгийг,

32. Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт оршин суух хохирогч Ө.А 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны 5167912894 тоот дансаар 160,000 төгрөгийг,

33.  Архангай аймагт оршин суух хохирогч Л.Ц 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5167812927 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 150,000 төгрөгийг,

34. Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суудаг хохирогч Ч.Х2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5167666724 тоот Алтанчимэгийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 120,000 төгрөгийг,

35.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 107-77 тоот, хохирогч М.Б 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Хаан банкны 5167831075 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 320.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 35 хохирогчид нийт 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ****  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүдэгч Б.Н нь фейсбүүк цахим орчинд Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж уг фейсбүүк хаягаар “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэх утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургууд оруулан пост хэлбэрээр нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж   Б.М, Л.У, О.М, Г.А, А.М, Г.Энххишиг, Д.Д, Д.Б, ... нараас нийт 6,258,000 төгрөгийг Хаан банкны 5167708813, 5304848654, 5167991233, 5168045365, 5167883591, 5168097222, 5167813227, 5429401024, 5168317670, 5168132622, 5429401024, 5167812916, 5168132633, 5168119077, 5167850587, 5429401024, 5167912894, 5167812927, 5167666724, 5167831075 дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч, залилсан мөнгөө бонд-007  гэх цахим покер тоглоомын сайтын Алтанчимэг Энхчимэг,  Тогооньхүүгийн  Энхчимэг  гэх хүмүүсийн  зохион явуулдаг покер тоглоомын данс руу хийж, тоглож хожсон мөнгөө өөрийнхөө 5429401024 дугаарын данс руу татаж авч бусдыг залилаж, амьдарлын эх үүсвэр болгосон,

   Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ххкУлаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанаас гурил авсан  харилцагч байгууллагуудын  гурилын мөнгийг өөрийн төрсөн эх Н. Хаан банкны   дансаар  10,221,750 төгрөгийг  шилжүүлэн авч хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

            Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нгийн өгсөн: “.. мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бын өгсөн: “...Б.Н манай дээр анх худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Танайд ажилламаар байна гэж олон удаа ирсэн. Тэгээд ажилд авсан. Анх 4 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг манай дансанд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай дээр учирсан хохирол 6,221,750 төгрөг байна. Уг хохирлыг барагдуулах юм бол манай дээр гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ... өгсөн: “...Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Би фейсбүүк цахим орчинд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр годон гутал хямд үнээр зарна гэсэн зарыг Увс аймгийн зарын нэгдсэн фейсбүүк группээс харсан. Тэгээд тухайн годон гутлын үнийг сонирхож Алтанчимэг Энхчимэг гэх фейсбүүк хаяг руу чат бичсэн. Тэгээд тухайн хаягтай харилцаж өнгө загвараа үзэж сонирхоод 1 ширхэг годон гутал авахаар тохирсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 5802061057 дугаарын данстай интернэт банкаар Энхчимэг гэх хүний 5167813227 дугаарын данс руу 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ачаа бараагаа Увс аймаг руу явдаг унаанд тавиулахаар тохирсон. Тэгтэл захисан ачааг Увс аймаг, Увс плаза дээр байгаа гэх зэргээр намайг хуурч чатны хариу өгөхгүй. Захиалсан годон гутлаа авах талаар чат олон удаа бичихээр хариу өгөхгүй сүүлдээ миний цахим хаягийг блоклосон бөгөөд сүүлдээ тухайн хаягийг хуурамч хаягаар хүн залилж байгаа талаар мэдэж цагдаад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 тал/,

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч .... гаргаж өгсөн дансны хуулга /1 хх-ийн 134 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх 258 тал/,

Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 137 тал/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/78 дугаартай албан бичгээр ..... Хаан банкны 2023.01.03-2023.01.05-ны өдрийг хүртэлх дансны хуулга /1 хх-ийн149-222 тал/,

Хохирогч ...... өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Алтанчимэг Энхчимэг" гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан годон гутал лизинг худалдаа гэсэн зарын дагуу өөртөө авч өмсөхөөр холбогдсон. Дан чатаар холбогдож байгаад 5168317670 тоот данс руу 140.000 төгрөгөөр 1 удаа, 70.000 төгрөгөөр 1 удаа тус тус гүйлгээ хийж нийт 210,000 төгрөг хийсэн тэгэхэд нөгөө хаяг намайг блок хийгээд алга болсон. Би за яахав дээ гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Би өөрийн 5954139612 тоот Хаан банкны данснаас 5168317670 тоот Хаан банкны данс руу 891119 утгатай гүйлгээ хийсэн...мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 238-239 тал/,

Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 240-243 тал/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/79 дугаартай албан бичиг,

.... 5168317670 тоот дансны 2023.01.11-2023.01.13-ны өдөр хүртэлх хуулга /2 хх-ийн 6-48 тал/,

            Хохирогч .... өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байхдаа 16:06 минутад өөрийн фейсбүүк хаягаараа орж байгаад Алтанчимэг Энхчимэг гэсэн хаягтай фейсбүүк цахим хаягаас годон гутал зарна зээлээр олгоно хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэсэн зарын дагуу тухайн хаяг руу мэдээлэл авъя гэж чат явуулсан. Тэгсэн “надад болно та хаанаас холбогдож байна манайх гурван салбартай байгаа та бараагаа сонгоно уу” гээд надад гутлын зургууд явуулсан. Би тухайн явуулсан гутлын зургаас сонгоод нэг гутал зээлээр авах гээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гутлын мөнгө 10 хувь хийчих  гэхээр нь өөрийн 5632191998 дугаартай Хаан банкны данснаас 180.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн Маргааш нь надтай холбогдоод таны гутал 15 хувиар гарах нь гээд нэмж 70.000 шилжүүлчих гэхээр нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 70.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Удалгүй таны мөнгө шилжиж орсон удахгүй явууллаа гээд утас нь хологдохгүй миний фейсбүүк хаягийг блок хийсэн байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд өөрийн 5632191998 дугаарын хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр 880920 дугаарыг бичиж явуулсан. 5167708813 дугаарын данс нь Алтанчимэг гэх хүний нэр гарч байсан нөгөө 5167927653 дугаарйн данс нь Энхчимэг гэх хүний данс байсан. Надтай 9898911 утсаар эрэгтэй хүн холбогдож байсан..шилжүүлсэн мөнгөө авмаар байна... гэх мэдүүлэг /2  хх-ийн 70 тал/,

         Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 71-73 тал/,

         Дансны хуулганд үзлэг хийсэн: “...Хаан банкны 5632191998 тоот данс буюу ...... данснаас 5167927653 данс руу 182.000, Хаан банкны 516708813 данс руу 70.000 төгрөг 880920 гэсэн кодоор шилжүүлжээ...” гэх тэмдэглэл /2  хх-ийн  75 тал, 9 хх-ийн 248-250 тал/,  

          Хохирогч Ш.Ганболдын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ фейсбүүк ороод байж байтал Алтанчимэг Энхчимэг гэх фейсбүүк нэртэй хаягнаас фейсбүүк дээр годон гутал зарна хувь чатаар мэдээлэл өгнө гэсэн зар байхаар нь мэдээлэл авъя гэсэн чинь надад боломжийн санал тавьсан мөн годон гуталнуудын зураг явуулаад тэгээд би 41 размерын гутал асуусан чинь 650.00 төгрөгөөс 1.800.000 төгрөгийн үнэтэй гуталнууд бай-а гэхээр нь би нэг гутал сонгоод энэ хэд вэ? гэхэд надад 1.200.000 төгрөг гэх хэлсэн тэгэхээр нь би энэ адууны арьсан гутал юм уу гэж асуухад үгүй ээ  годон гутал гэж надад хэлсэн юм тэгэхээр нь би лавлаад яг цаа мөн юм уу гэж асуухад цаа мөн гэж надад хариулсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны орой манай зээлийн ажилтантай холбогдоорой гээд 95781714, 98781714 дугаар өгсөн юм. Тэгээд надаас урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүл гэсэн тэгэхээр нь би надад 300.000 төгрөг байхгүй байна 100.000 төгрөг байна гэсэн чинь болно болно 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлээд 5067812916 гэсэн хаан банкны дугаар өгсөн тухайн дансны эзэмшигч нь Энхчимэг гэсэн нэртэй хүн байсан. Тэгээд намайг гүйлгээний утга дээрээ 880920 гэсэн тоо тавиад явуулаарай гэсэн тэгээд би данс руу 100.000 төгрөг явуулсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 100-101 тал/ ,

          Хаан банкны 5276112294 дугаартай ...... данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5167812916 тоот данс руу 880920 гэсэн кодоор мөнгө шилжсэн тухай хуулга /2 хх-ийн  103 тал/,

          Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл  /2 хх –ийн 105-108 тал/,

          Хохирогч ..........  өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус сумын төвийн, Ундрам хүнсний дэлгүүр лүү орсон. Тухайн дэлгүүрт манай найз Мөнхтуяа нь худалдагчаа ажилладаг юм. Намайг дэлгүүрт нь ороход манай найз би фейсбүүк цахим хаягаар урьдчилгаа өгөөд зээлээр годон гутал захиалж байна гэж хэлэхээр нь би тэгвэл  захиалъя гээд Мөнхтуяагаас хаягийг нь авахад надад Аптанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк цахим хаяг өгөхөөр нь орж захиалга өгсөн. Би чат бичиж 800.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 80.000 төгрөг, зээл гаргасны төлбөрт 24.000 төгрөг 5167927653 гэсэн данс руу шилжүүлсэн. Надад гүйлгээний утга дээр 891119 гэсэн би бичээд явуулсан. 98018911 гэсэн дугаартай эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэж ярьсан.... гэх мэдүүлэг /2 хх-ийн 131 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 133-134 тал/,

           .......... Хаан банкны 5632097361 тоот дансны хуулга  /2  хх-ийн 36 тал/,               

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/,

           Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/77 дугаартай: “... 5167927653 тоот данс Тогооньхүүгийн Энхчимэг /ЧР78111485/ хуулга /2 хх-ийн 140-179 тал/,

          Хохирогч ..... өгсөн:“...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байхдаа өөрийн гар утсаараа “Munhtuya Od” гэсэн өөрийн фейсбүүк цахим хаягаараа ороход Алтанчимэг Энхчимэг гэсэн нэртэй годон гутлын зурагтай хаягаас годон гутал зээлээр борлуулж өгнө хөдөө орон нутаг хамаарахгүй зээлээр өгнө гэхээр тухайн хаяг руу чат бичиж мэдээлэл авья гэхэд 98098911 дугаарыг явуулж зээлийн мэдээллийн ажилтантай холбогд гэсэн. Би тухайн утсаар нь холбогдож мэдээлэл авч асуухад надад зээл олгож болно та гутлынхаа 10 хувь хийгээд зээл гарна гэхээр нь би 80.000 төгрөг хийсэн. Тэгсэн намайг таных арай 10 хувиар гарахгүй юм байна гэхээр нь нэмж 40.000 төгрөг хийсэн. Тэр өдрөө таны зээл гарна зээл гаргасны хүү 24.000 хийчих гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд хүргэлтийн хүн гарсан одоо унаанд хийж явууллаа гээд бүр таг алга болсон. Алтанчимэг Энхчимэг гэсэн хаяг руу орох гэтэл шууд блок хийсэн байсан. Тэгээд залилуулснаа мэдсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5632098058 дугаарын данснаас 5167813227 тоот данс руу 80.000, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5167927653 данс руу 40.000, 24.000 төгрөг тус тус шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /2 хх-ийн  204 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 205-206 тал/,      

           ......... 563298058 тоот дансны хуулга  /2 хх-ийн 208 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9  хх-ийн 248-250 тал/,

           Хохирогч ........... өгсөн:“...Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байсан. Тухайн өдөр "Сүхбаатар аймгийн хамгийн том зарын" фейсбүүк групп дээр Аптанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк хаягнаас годон гутал урьдчилгаа төлөөд хүүгүй шимтгэлгүй аваарай гэсэн зар байхаар нь зар дээр байсан зээлийн ажилтан гээд 95781714 гэсэн дугаар луу яриад "гутал авъя" гэсэн тэгтэл надад за "гутал авах бол 10 хувийг урьдчилгаа төлөөд аваарай" гэж хэлсэн тэгэхээр нь би дээрхи хаан банкны данс руу мобайл банкаар 100.000 төгрөг шилжүүлсэн юм. Би нөхрийнхөө 5648027066 дугаартай данснаас 5168132622 дугаартай Аптанчимэг Энхчимэг гэсэн нэртэй 5167927653 дугаартай данс руу шилжүүлсэн... 957814714 дугаараас эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 236 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2  хх-ийн 237-239 тал/,

            ..... 5648027066 дугаарын данснаас 5168132622 тоот данс руу 100.000 төгрөг 2023 оны 01 дүгээр 13-ны өдөр шилжсэн тухай дансны мэдээлэл /2 хх-ийн 241 тал/,

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2  хх-ийн  243 тал/,

            Хохирогч ....... өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн зар гэсэн цахим хаягт "Годон гутал хувь лизинг банк бусаар лизингээр өгнө" гэсэн зарыг "Алтанчимэг Энхчимэг" гэх хаягаар годон гутлын зурагтай хаягаас тавьсан байсан. Тэгээд би уг хүний цахим хаягаар нь орж чатаар бичиж яаж зарах талаар асуутал хувь лизингээр авах бол эхлээд 10 хувь төл регистрийн дугаар хэлбэл код үүснэ гэсэн. Тэгээд би регистрийн дугаараа өгсөн чинь код нь 891119 гэсэн код өгсөн. Уг кодыг гүйлгээний утга дээр бич гэсэн. Тэгээд би уг хүний 5168132622 тоот данс руу 140.000 төгрөг интернэт банкаар шилжүүлж утган дээр нь 891119 гэсэн кодыг бичиж явуулсан юм. Тэгээд мөнгөө шилжүүлээд орой 17 цагаас Тэнгэр плаза дээрээс манай сумын шуудан гарна гэтэл одоо хүргэж өгөхөөр явлаа гэж хэлээд дахиж холбогдоогүй юм. Тэгээд би хүргэж өгсөн эсэх талаар асуух гээд чатаар нь харьцах гэтэл намайг блоклоод дахиж харьцаж чадаагүй юм.... гэх мэдүүлэг /3 хх-ийн 17-19 тал/,

            Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 21 тал/,

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248 тал/,

            Фэйсбүүк цахим хаягт  үзлэг хийсэн  тэмдэглэл /3 хх-ийн  24-25 тал/,

            Хохирогч .... өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкийн зар харж байтал Алтанчимэг Энхчимэг гэсэн хаягнаас годон гутал лизингээр өгч байна гэсэн зар байхаар нь би уг хүнтэй чаталж үзэхэд лизингээр өгч байгаа урьдчилгаа мөнгө өгөөд гутлаа авах боломжтой бол 5167812916 тоот данс руу мөнгө хийгээрэй мөнгө хийхдээ 880920 гэсэн тоо бичиж мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь итгээд хоёр удаагийн гүйлгээгээр 5167812916 гэсэн данс руу АТМ-с нийт 160.000 төгрөг шилүүлээд нөгөө Алтанчимэг Энхчимэг хаяг руу чат бичихэд тухайн хүнтэй холбогдож чадаагүй, фейсбүүкт намайг анпринд хийж миний бичсэн чат уншиж болохгүй байсан. Тухайн үед мөнгө хийхдээ ‘880920" гэсэн тоо бичиж гүйлгээний хийгээрэй гэж хэлсэн. Би мөнгөө        хийхдээ зөвхөн АТМ-ээс бэлэн мөнгөөр шилжүүлсэн. Тухайн үед би нөхрийн хаяг болох “..." гэх хаягнаас Алтанчимэг Энхчимэг хаяг руу чат бичиж харьцсан...гэх мэдүүлэг /3  хх-ийн 50 тал/,

           Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 51-59 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 61-66 тал/,

           Хохирогч ........ өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын "Ужиг” хороо 11-11 тоотод оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай сургуулийн биеийн тамирын багш Отгонжаргалтай  чат бичиж байхад тэр багш ийм цаа бугын годон гутал зарна гэсэн фейсбүүк дээр яваад  байна гэсэн юм тэгээд Отгонжаргал багш өөрөө шилжүүлж амжаагүй байсан юм би бас сэжигтэй санагдаад яадаг юм билээ гээд би өөрийнхөө .. гэсэн фейсбүүк хаягнаас Аптанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк хаяг руу нь чат бичээд үнийг нь асууж гутлын зурагнууд үзэж сонирхоод 4-5 өдөр  болсны дараа Алтанчимэг Энхчимэг фейсбүүк чатнаас та зээлийн хүсэлт авах боломжтой байна та урьдчилгаагаа хийчих гэсэн ээ удаа ч үгүй таны гутлыг Хөвсгөлийн унаанд тавьчихлаа мөнгөө явуул гээд чат бичээд салахаа байхаар нь 1.450.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 140.000 төгрөгийг 5167883591 гэсэн данс руу шилжүүлсэн. Надад 891119 дугаарыг  өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаар нь таны зээлийн чинь гэрээ шүү гэж хэлэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан... гэх мэдүүлэг /3 хх-ийн 84 тал/,

           Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 85 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /9 хх-ийн 248-250 тал/,

           Гэрч ...... өгсөн:“...миний эхнэр Худалдаа хөгжлийн интернэт банкаар ордог юм. Тэгээд миний данснаас годон гутал захиалахаар Худалдаа хөгжлийн 406162883 данснаас Хаан банкны 5167883591 дугаартай Энхчимэг гэх хүний данс руу 1 удаа зарлагын гүйлгээ хийсэн байсан..” гэх мэдүүлэг /3 хх-ийн 95 тал/,

           Хохирогч ......  өгсөн:“..Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр хорооны 12-6 тоотод оршин суудаг. 2023 оны 01 дугаар сарын 23-ний өдөр гэртээ байж байхдаа Аптанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк цахим хаяг дээр годон гутал зарна гэсэн байхаар нь нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр наадах чинь бүтэхгүй чи судалж үзсэн юм уу гэхээр нь би үзсэн зүгээр гэж хэлээд нөхөртөө хэлэлгүйгээр маргааш өдөр нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдөр нь захиалга өгсөн. Би чат бичиж 1.450.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 140.000 төгрөгийг 5168132633 гэсэн данс руу шилжүүлсэн. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр бичээрэй гэсэн... 95331617 дугаараас эрэгтэй хүн холбогдож зээлийн мэргэжилтэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 113 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 114-119 тал/,

           Н.Мөнхзул, .... нарын Хаан банкны 5913138108 тоот дансны хуулга /3 хх-ийн 121 тал/,

           Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/,

           Хохирогч .... “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байж байхдаа фейсбүүк орсон юм. Тэгэхэд "Хэнтий Зар" группт “Годон гутал” хамгийн хямдаар гэсэн зар байсан. Тэгээд би өөрийн Enkhhishig hishgee нэртэй хаягнаас тухайн зар луу мэдээлэл авмаар байна гээд чат бичихэд над руу чатаар захиалж унаанд тавиад өгнө урьдчилгаа мөнгө өгнө гэсэн. Би тэгээд би 800,000 төгрөгийн урьдчилгаа гээд 80.000 төгрөг хийсэн чинь та код хийх ёстой байсан гэхээр нь би сарын төлөлтөөс суутгаарай гээд ахиад 80.000 төгрөг хийсэн. тэр данс нь 5304848654 тоот Хаан банкны ““““““““““ гэсэн данс байсан. Би мөнгө хийгээд удаагүй унаанд тавиа юу гэхэд унаанд тавьсан байгаа гэхээр нь би тоолгүй хаясан. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг фейсбүүк хаягаар блок хийсэн байсан.  Би өөрийн Хаан банкны 5935260201 тоот данснаас 80,000 төгрөг "Хэнтий годон гутлын урьдчилгаа" гэсэн утгатай, мөн өөрийн данснаас 8809 гэсэн утгатай гүйлгээ хийсэн.  Би өөрийн 5935260201 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 151 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 147-148 тал/,

           2023 оны 02 дугаар 20-ны өдрийн 5822/104 дугаартай Хаан банкны албан тоот 5935260201 тоот данс ... данснаас мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 151 тал/,

           Хохирогч .... “...Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад  гэх газарт үйл ажиллагаа явуулах Эко глобал ложистек ХХК-ийн бөмбөлөг нэртэй тусгаарлах байранд байж байхдаа гар утсаар, фейсбүүкээр юм үзэж байхад  Цаа бугын годон гутал" лизингээр худалдана гэсэн зарын дагуу ороод мессеж чатаар холбогдоход зээлийн ажилтан гээд 99388110 гэсэн дугаар өгөөд өгсөн дугаар руу залгахад Цаа бугийн гутал авах гэж байгаа бол урьдчилгаа гээд 10 хувийг нь хийчих гээд надад 5168045365 гэсэн Хаан банкны Алтанчимэг Энхчимэг гэсэн данс өгсөн юм. Тэгээд би өөрийн Хаан банкны 5246091662  гэсэн данснаас 5168045365 гэсэн Хаан банкны Алтанчимэг Энхчимэг гэсэн нэртэй данс руу 120.000 мянган төгрөг шилжүүлж өгсөн юм. Тэгээд удаагүй цаа бугийн гутал зарна гэсэн фейсбүүк хаягаар холбогдож ярьсан 99388110 гэсэн дугаараа мессеж чатаа блоколсон байхаар нь би залилуулсан гээд мэдсэн...120000 төгрөг шилжүүлэхдээ 891119 гэсэн код бичээд шилжүүл гэсний дагуу тухайн кодыг бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 180-181 тал/,

           Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 184-185 тал/,

           Хаан банкны   2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/80 дугаартай: “...5168045365 гэсэн данс Э........ /УП97010305/ гэх албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний  хүртэл / хуулга  9 хх-ийн 186-188 тал/,

           Хохирогч ....... өгсөн: “...2022 онь 12 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дээр годон гутал урьдчилгаа 10 хувь өгөөд хувь лизингээр олгоно. Хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө гэсэн зар байхаар нь хувь чатаар нь хувь лизинг гарч байгаа юу гэсэн чинь гарч байгаа зээлийн ажилтантай холбогдоно уу? гээд Ж Мобайлийн 98018911 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу ярьсан чинь буцаад чат руугаа холбогдоод анкет бөглөж өгөөд зээл авахдаа бэлэн болоод буцаад холбогдоорой гэсэн. Буцаад Энхчимэг Аптанчимэг гэсэн хүний чат руу холбогдсон чинь данс руу мөнгөө хийгээд гүйлгээний 6 оронтой 891119 гэсэн тоо хийгээрэй гэхээр нь данс руу нь 120,000 төгрөг хийгээд буцаад 98018911 гэсэн дугаар луу яриад мөнгөө хийчихлээ гэсэн чинь за би шалгаад үзье гээд утсаа салгасан тэгээд ахиж утсаа авахгүй болохгүй болоод Алтанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк хаяг блоклочихсон. 1 удаа 5167991233 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 151 тал/,

         Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ..... дансны хуулга  /9  хх-ийн  152 тал/,

         Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 153-159 тал/, 

         Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 161-163 тал/,

         ... Хаан банкны 5898070003 тоот дансны хуулга  /9  хх-ийн 160 тал/,           

         Хохирогч ...... өгсөн:“...2022 оны 11 сарын 29-нд фейсбүүкээр годон гутал лизингээр өгч байна гэсэн зар Алтанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүкээр явж байхаар нь хувь чат руу нь годон гутал хөдөө орон нутаг руу явуулах уу гэж асуусан чинь болно урьдчилгаа 10 хувийг нь өгөөд авч болно гэсэн тэгээд манай ажилтантай мэдээлэл ав гээд 98018911 дугаар өгсөн. Тэр дугаар руу ярьсан чинь 10 хувиа данс руу хийгээрэй гээд ... тоот данс огоод мөнгөө хийчихээд фейсбүүк хаяг руу дансныхаа хуулгыг явуулчихаарай  өнөөдөр багтаагаад хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгөө хийчихсэн байсан чинь оройхон чат ирсэн өнөөдөр явуулж амжсангүй маргааш явуулж болох уу? гэхээр нь өнөөдөр л авчмаар байна гэсэн чинь хүргэлтийн хүндээ хэлээдэхье гээд .... салбараас явуулна жаахан оройтох юм байна 2 хүний юм аваачиж өгчихөөд очино гэж манай хүргэлтийн хүн хэллээ гэсэн. Хүргэлтийн хүнийхээ дугаарыг өгчих гэсэн чинь 993881.. гэсэн дугаар өгсөн. Дугаар луу залгасан чинь холбогдохгүй байна гэж хэлсэн чинь би ажлаасаа гэртээ ирсэн амарч байна шүү гэж хэлсэн. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд би мөнгөө буцааж авъя гээд өөрийн Хаан банкны данс 5898026815 тоот данс явуулсан чинь тэр болно гэж хэлээд намайг фэйсбүүк хаягыг минь блоклосон. Хаан банкны 5167902388 тоот данс руу 2022 оны 11 сарын 29-нд 120000 төгрөгийг нэг удаа 200800087937 тоот Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Энэ манай охины хүүхдийн мөнгөний хадгаламжийн данс юм... гэх мэдүүлэг /  9-р хх-ийн 169-170 тал /

          Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Л.Ундармаагийн төрийн банкны дансны хуулга /9 хх-ийн 172 тал/,

          Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /9 хх-ийн 173-179 тал/,

          Хохирогч ... “...би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гар утсаар Фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын  дагуу Цаа бугын годон гутал худалдан авахаар хайж байтал үл таних хүний Алтанчимэг Энхчимэг нэртэй Фейсбүүк хаяганд цаа бугын годон гутал гизингээр зарна гэсэн мэдээлэл байхаар нь тухайн хаягаар харилцаж гутал лизингдэж авахаар болж Алтанчимэг Энхчимэг нэртэй Фейсбүүк хаягнаас чатаар ирүүлсэн Хаан банкны 5168132622 тоот дансанд 140,000 /нэг зуун дөчин мянга/-өөр залилуулсан. Тухайн хаягнаас урьдчилгаа мөнгөө шилжүүл гэж миний мөнгийг авчихаад харин гутлаа өгөөгүй намайг залилсан. Би Алтанчимэг Энхчимэг нэртэй Фейсбүүк хаягнаас ирүүлсэн 5168132622 дугаартай данс руу өөрийн төрийн банкны 181000114456 дугаартай данснаас 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн гүйлгээг хийхдээ Аптанчимэг Энхчимэг нэртэй Фейсбүүк хаягнаас ирүүлсэн 95781714  дугаарын утсаар холбогдоход та 891119 гэсэн кодтой шүү наад дугаараа утга дээр бичээрэй гэсэн тул би тухайн утгыг мөнгө шилжүүлэхдээ бичсэн. Үүнээс хойш надтай өөр ямар нэгэн хүн холбогдсон зүйл байхгүй надад учирсан хохиролыг төлж барагдуулаагүй тул мөнгөө буруутай этгээдээс гаргуулж авамаар байна. Тухайн үед мөнгө шилжүүлсэн банкны хуулга 1 хуудас материалыг хэрэгт хавсаргуулахаар өгч байна..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 98-100 тал/,

            Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 101-105 тал/,

            Төрийн банкны харилцах дансны хуулга /4 хх-ийн 106 тал/,

            Хохирогч ... “...Би цахим орчинд өөрийн ашигладаг “....” гэх нэртэй фейсбүүкийн хаягаасаа онлайн хэлбэрээр цаа бугийн годон гутал захиалсан тухайн зарыг байршуулсан хаяг нь “Аптанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүкийн хаяг байсан. Тухайн хүн 750.000 төгрөгийн үнэтэй цагаан бугийн арьсан гутлыг 10 хувь хямдруулаад тухайн гутлыг 75000 төгрөг төлөөд авах боломжтой байна авахын тулд эхний ээлжинд урьдчилгаа 10 хувийг 5168317670 тоот данс руу хий гэж хэлсэн мөн тухайн данс руу гутлын урьдчилгаа болох 75000 төгрөг хийгээд 95781714 гэсэн дугаарын утас руу яриарай гэж хэлсэн тэгээд би тухайн дугаартай гар утас руу холбогдож ярихад нэг эрэгтэй хүн тухайн дугаарыг аваад ах нь хуралтай  байна эргээд залъя гэж хэлээд дахиж надтай холбогдоогүй. Би өөрийн ашигладаг Хаан банкны ...дугаарын данснаас 2023 оны 01 сарын 12-ны өдөр 5168317670 дугаарын  дансруу  шилжүүлсэн гүйлгээний утга хэсэгт 891119 гэсэн тоог бичиж явуулсан тухайн  хүн мөнгөө хийх үедээ 891119 гэсэн тоог бичээд хийгээрэй гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 126 тал/,

           Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 31-134 тал/,

           Хохирогч ...... өгсөн: “...Би 2022 оны 12 сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хорооны 02-24 тоотод гэртээ байх үедээ фейсбүүк ашиглаж айгаад тухайн зарын дагуу 5168045365 тоот данс руу өөрийн 5030163576 тоот данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн боловч чатаар блок хийгээд эргэж холбогдохоо байж 250.000 төгрөг залилуулсан юм. Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5168045365 тоот данс руу 130.000 утга нь 891119 болон 120.000 утга нь 191119 гэж 2 удаа гүйлгээ хийсэн юм...250.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /4 хх-ийн 155-156 тал/,

          Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5822/98 дугаартай: “... 5168045365 тоот дансны 2022.12.12-2022.12.13 -ны өдрийн хуулга, Энхчимэгийн Алтанчимэг...” гэх албан бичиг  /4 хх-ийн  158- 234 тал/,

           Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн  235-236 тал/,

           Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл / 4 хх-ийн 237-238 тал/,              

           Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /4 хх-ийн 240 тал/,

           Хохирогч ...... өгсөн:“...Би фейсбүүк хаягт зар байхаар нь годон гутал авна гээд Алтанчимэг Энхчимэг гээд фейсбүүкийн чат хаяг руу бичсэн. Тухайн хаягийн чат руу нилээн зүйл бичсэн. 5168097222 дугаарын данс руу 245.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь 891119 дугаар бичүүлж шилжүүлсэн. Тухайн код дугаарыг Алтанчимэг Энхчимэг чатаар миний чат руу явуулсны дагуу би гүйлгээний утга дээр нь бичсэн. 5168097222 данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утган дээр нь 891119 дугаар бичиж шилжүүлсэн.. тухайн мөнгөө эхнэр болох .......... хаан банкны 5031209364 дугаарын данснаас шилжүүлсэн...гэх мэдүүлэг /9 хх-ийн  144-145 тал/,

           Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 149-150 тал/,

           Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, .....хаан банкны хуулга /9  хх-ийн 147 тал/,

           Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 21-24 тал/,

            Гэрч ..... өгсөн:“...Би хаан банкинд 5031209354 дугаарын дансыг эзэмшдэг. Би тухайн дансыг эзэмшиж ашиглаж эхлээд удаж байна. Миний нөхөр болох ..... нь намайг тухайн данс руу мөнгө шилжүүлээд өг гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5031209354 дугаарын данснаас 516809722 дугаарын данс руу 245.000 төгрөгийг 891119 гэсэн утгаар шилжүүлсэн... гэх мэдүүлэг /10 хх- 101-104 тал/

           Хохирогч ......... өгсөн: “...Миний бие фейсбүүк цахим орчинд Алтанчимэг Энхчимэг нэртэй фейсбүүк хаягтай 2022 оны 11 сарын 25-ны адер холбогдож годон гутал зээлийн үйлчилгээгээр авахаар болж 900,000 төгрөгийг Хаан банкны 5167871835 тоот дугаар данс руу шилжүүлсэн. Тухайн хүнтэй 98018911 дугаар утсаар холбогдож ярихад "Улаанбаатар хотын Алтжин дэлгүүрийн зээлийн ажилтан нь байна. Таны утасны дугаар энэ мөн үү. Таны зээлийг баталгаажуулах зорилгоор таны дууг хурааж авсан шүү" хэмээн эрэгтэй хун ярчихаад утсаа тасалсан. Одоо тухайн фейсбүүк хэрэглэгч намайг блоклосон...гэх мэдүүлэг /5 хх-ий 96 тал/,

          Жи мобайл ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3786 дугаартай албан бичиг  /5  хх-ийн 100-105 тал/,

          Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11/677 дугаартай албан бичиг /5 хх-ийн 112 тал/,

          Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58/22/723 дугаартай: “.. “...5167871832 тоот данс эзэмшигч 80409970,80408570 дугаар эзэмшдэг хэрэглэгч  байна...” гэх албан бичиг /5 хх-ийн 115-143 тал/,

          Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58/22, 5822/21 дугаартай: “...Б.Нгийн 5429401024 дугаартай дансны хуулга /хх-ийн 144-149, 153-155 тал/,

          Эд  зүйлд үзлэг хийсэн ажиллагаа: “..Жи мобайл ХХК ирүүлсэн албан бичгээр  98018911 дугаартай  утас эзэмшигч  ............ гэх тэмдэглэл / 5-ххийн 85 тал/,

         Мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн: “...Bond 007 нэртэй  “Bond007vip хэрэглэгчийн нэртэй 1900 дагагчтай, 1700 хүний бүртгүүлсэн фэйсбүүк  хуудсыг №01-ээр  харуулав... гэх тэмдэглэл / 5 хх-ийн 180 тал/, 

           Хохирогч ... өгсөн: ..2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр   би өөрийн фейсбүүк хаяг болох   ........ “ нэртэй хаягнаас фэйсбүүк орж байтал  “Алтанчимэг Энхчимэг” нэртэй хаягнаас цаа бугийг гутал хямдарсан байна.  та гутлын 10 хувь төлөөд 6 сараас 24 сарын хугацаатай зээлээр авах боломжтой гэхээр нь би итгээд тухайн хэрэглэгчтэй чаталж байгаад 60.000 төгрөг данс руу шилжүүлсэн тэгээд удалгүй тухайн хүн намайг болоклоод  дахин холбогдож чадаагүй юм. Тиймээс залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн Хаан банкны 5018274738 данснаас Хаан банкны 5429401024 дугаартай данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Н”““Н гэж хүнийг танихгүй хүн. Би ямар нэгэн утсаар холбогдоогүй надад 95781714 гэсэн дугаар  чатаар өгсөн боловч тухайн дугаар нь холбогдохгүй  байсан.  Дүрс харж яриагүй байнга чатаар харьцаад  байсан. Тэгээд  урьдчилгаа  10 хувь  зээлээр  авах  боломжой  гэхээр боломжийн санагдаад  мөнгө шилжүүлчихсэн юм...” гэх мэдүүлэг  /5 хх-ийн 241 тал/,

            Мөрдөгчийн фейсбүүк орчинд үзлэг хийсэн  тэмдэглэл / 5 хх 242-247 тал/,

            Хохирогч ...... өгсөн:“...Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд годон гутал зарна гэх зарын дагуу ......" гэх фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон. Тухайн хүн нь годон гутал зарна хэмээн холбогдсон бөгөөд би тухайн хүний 5429401024 тоот Хаан банкны данс руу өөрийнхөө 5182073814 тоот Хаан банкны данснаас 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тухайн годон гутал нь 990.000 төгрөг байсан гэсэн бөгөөд би тухайн хүний 95781714 тоот дугаартай холбогдож тохироод урьдчилгааны 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлэн үлдсэн 590000 /таван зуун ерөн мянга/ төгрөгийг годон гутал"-ыг авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагийн үед надтай фейсбүүкээр харилцсан бөгөөд над руу 17-59 БОА гэх улсын дугаартай автобусны зургийг харуулан энд автобусанд та явууллаа гэсэн юм. Би тухайн үед урьдчилгааны 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр тухайн автобусны жолоочтой уулзахад надад тийм зүйл дайж явуулаагүй гэж хэлсэн. Би тэгээд тухайн хүний 95781714 тоот дугаар болон "Алтанчимэг Энхчимэг" гэх фейсбүүктэй холбогдоход намайг блоклосон байсан. Би тухайн үед залилуулсан гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 58 тал/,

          Хаан банкны 2023 оны 01 дүгээр 18-ны өдрийн 5180/24 дугаартай албан бичгээр 5429401024 дугаартай данс эзэмшигчийн лавлагаа  /6 хх-ийн 46, 62 тал/,

          95781714 дугаар эзэмшигчийн лавлагаа /5  хх-ийн  82-84 тал/

          Хохирогч ...... өгсөн:“...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт гэртээ байж байхад ажлын эгч ... 88178056 утсаар залгаад “Нөгөө хүн чинь гутлаа унаанд өгч явуулах гээд байна үлдсэн мөнгөө хийхгүй бол унаанд явуулахгүй гээд байна мөнгөө шилжүүл" гэж хэлсэн. Би утсаар ярьсны дараа О.Өөдөө эгчийн явуулсан данс болох 5168132622 тоот А.Энхчимэг гэх нэртэй дансанд 120.000 мянган төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь 891119 гэсэн нодыг хийгээд шилжүүлсэн. Би өмнөх өдөр нь 24 цагийн жижүүртэй хоносон тул унтаж амраад 16 цагт сэрээд О.Өөдөө эгчийн утас руу залгасан чинь "Нөгөө хүн чинь фейсбүүкээр болон утасны дугаар блок хийгээд алга болчихлоо гэж хэлсэн. Би хариуд нь "Залилуулсан юм биш үү цагдаад өргөдөл өгье’ гэж хэлээд бөөндөө банкны хуулга аваад өргөдөл бичиж өгсөн. Би өөрийн эзэмшлийн 5078011370 тоот данснаас 13 цагийн орчим шилжүүлэг хийсэн... гэх мэдүүлэг /6  хх –ийн 119 тал/,

            Хохирогч ... өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт байх  дээрээ байж байхад фейсбүүкээс зар харж годон гутал худалдаалж байна гэсэн зарын дагуу чат бичиж лизингээр гутал авахаар болж чатаар явуулсан 5168132622 гэсэн Алтанчимэг овогтой Энхчимэг гэдэг хүний нэр дээр байдаг данс руу 2 гутлын урьдчилгаа 240.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш буюу 14-ний өдөр уг данс руу нь дахин нэг гутал авахаар болж урьдчилгаа 120.000 төгрөг хийж чатаар холбогдож юм асуух гэтэл чат нь холбогдохгүй урьд өмнө нь зээлийн ажилтантай холбогдоорой гэж өгсөн  95781714 дугаар луу  удаа дараа залгасан боловч холбогдохгүй байсан. Чат бичиж байхдаа миний утас руу энэ дугаараас өөрөө залгаж шилжүүлэг хийхдээ утга дээр нь 891119 гэсэн код  бичээрэй гэж байсан юм. Би тухайн өдөр мөнгөө шилжүүлчихээд маргааш нь холбогдоод ярьсан чинь "Үлдсэн 1 гутлын мөнгөө хийгээрэй хийсний дараа нь унаанд өгч явуулна" гэж хэлсэн. Би ажлын газрын дүү болох Мөнгөнцэцэгтэй   утсаар яриад "Мөнгөө шилжүүлээрэй тэгж байж унаанд өгч явуулна гэнэ” гэж хэлээд дансыг нь өгсөн. Мөнгөнцэцэг мөнгө хийсний дараа нөгөө хүн хариу өгөхгүй чатаар залгасан чинь намайг блок хийсэн байсан бид нар залилуулсан талаараа мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Би ажлын газрын тогооч Ариунтуяагийн 5727086840 тоот данснаас шилжүүлсэн... гэх мэдүүлэг /6 хх-ийн  122 тал/,

            Хохирогч .... өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багт байх Эрүүл мэндийн төв ажил дээрээ байж хамт ажилладаг үйлчлэгч охин Өөдөс орж ирээд   годон гутлын лизингийн зар байна та авах уу? гэж асуухаар нь би "тэгье авъя" гэж хэлээд Өөдөс бид хоёр мөнгө нийлүүлээд нөгөө хүний дансанд 240.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6  хх-ийн125 тал/,

           ........ Хаан банкны 5727089840 тоот дансны хуулга: /6 хх-ийн 138 тал/,

           Фейсбүүк орчинд харилцсан мессэжүүд /6 хх-ийн 142-146 тал/,

           Хохирогч ...... өгсөн:“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон Дэлгэрэх хотхон 806-ын 17 тоотод оршин суудаг 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн ашигладаг ...нэртэй фейсбүүк цахим хаягаас Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фейсбүүк хаятай харилцаж байгаад 800 000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 80.000 өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгэхээр нь би өөрийн төрсөн охин болох Х.Өлзийдэлгэрт хэлж. Х.Өлзийдэлгэрийн Хаан банкны 5800999130 тоот данснаас Тогооньхүү Энхчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167813227 тоот данс руу 80.000 төгрөг шилжүүлж залилуулсан... Надад 891119 гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би  бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 168 тал/,

           Гэрч .......... өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон дэлгэрэх хотхон 806-ын 17 тоотод оршин суудаг. Манай төрсөн ээж болох Б.Оюунчимэг 2023 оны 01 сарын 04-ний өдөр гутал авах зорилгоор тухайн хаягтай чат бичиж, мөнгө шилжүүлж залилуулсан. Манай ээж залилуулсны дараагаар өөрийн ашигладаг Olzii Olzii хаягнаас “Гутал сонирхож  байна Танай дэлгүүр  хаана байдаг  вэ гэж чат бичсэний  дараа намайг блоколсон. Өөрөө  гутал захиалж, залилуулсан  тохиолдолд   байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 172 тал/,

            Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл: /6 хх-ийн 173 тал/,

            Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл: /6-р хх 177 дугаар хуудас/

            Хохирогч .... өгсөн:“...Би Хөвсгөг аймгийн Тосонцэнгэл сумын хөдөө 2 дугаар багт оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийнхөө Dagvadorj  Amarjargal гэх нэртэй хаягнаас фэйсбүүк рүү ороход урьдчилгаа өгөөд зээлээр годон гутал захиалж байна гэсэн зарын дагуу чатаар Алтанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк цахим хаяг руу чат бичиж 940.000 төгрөгийн гутлыг сонгож түүний урьдчилгаа буюу 10 хувийн 100 төгрөг тэгээд нөгөө гутлыг чинь машинд тавьж өгөх гэж байна гэж надаас дахиад 100,000 төгрөгийг 5168119077 Энхчимэг гэсэн данс руу шилжүүлсэн. Би тухайн үедээ чатаа устгаад хаячихсан. Би өөрийн 5901087857 дугаартай хаан банкны данснаас 5167927653 дугаартай Алтанчимэг Энхчимэг гэсэн данс руу эхлээд 100,000 төгрөгийг "годон утал" гэж шилжүүлсэн байгаа. Дараа нь ахиад буруу гүйлгээний утга хийсэн байна гэж хэлээд 100.000 төгрөгийг 891119 гэсэн тоог гүйлгээний нь дээр бичээд явуулаарай гэхээр нь би тухайн тоог хийгээд мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 204 тал/,

           Мөнгө шилжүүлсэн дансны хуулга / 6 хх-ийн 206 дугаар тал/,

           Хохирогч ........ өгсөн:“..Би 2023 онь 01 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим гэртэй утсаа оролдоод байж байсан чинь фейсбүүк дээр "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хэрэглэгчээс Цаа бугын годон гутал зээлээр зарна гэх зарыг хараад тухайн хүнтэй фейсбүүк хаягнаас холбогдсон чинь миний фейсбүүк хаягт байршуулсан гуталнуудаас сонгоод урьдчилгаа 10 хувиа төлөөд авч болно гэж надад хэлсэн тул өөрт таалагдсан 2 гутлын зургийг явуулаад үнийг нь асуухад надад нэг нь 1.400.000 нөгөө нь 750.000 төгрөг нийлээд 2,150,000 төгрөг болж байгаа тул урьдчилгаа 215.000 төгрөг,  Хаан банкны 5168317670 дугаартай дансанд хийгээд захиалгаа баталгаажуул,  түүний дараагаар унаанд хийж явуулна гэсэн тул итгээд өөрийн 5373042676 дугаартай данснаас тус дансанд 215,000 төгрөг хийж залилуулсан...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 214-215 тал/,

          Хаан банкны ... 5373042876 дугаартай дансны хуулга  /9 хх-ийн 217 тал/,

         Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /6 хх-ийн 244-247, 9-р хх-ийн 219-221 тал/,

           Хохирогч ..... өгсөн:“... 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Аптанчимэг Энхчимэг гэх фейсбүүк хаягаар 10 хувийн төлөлт хийгээд лизингээр гутлаа авч болно гэхээр нь би фейсбүүк чатаар холбогдоод эдийн засагчтай холбогдоорой гэхээр нь одоо санахгүй байна нэг дугаар луу залгатал эрэгтэй хүн аваад 5168317670 гэсэн дансыг өгөөд гүйлгээний утган дээр нь 891119 гэсэн тоо бичээрэй гэсэн тэгээд би хэлснээр нь өөрийн данснаас 115.000 төгрөгийг уг данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад гутлыг чинь одоо унаанд тавиад өгнө гэж хэлээд сураггүй алга болсон. Би өөрийн 5091185715 дугаартай хаан банкны данснаас 5168317670 дугаартай данс руу 115.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 31 тал/,

           .... Хаан банкны 5091185715 дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 33 тал/,

            Хохирогч .... өгсөн: “..Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн 27 дугаар байр 1219 тоотод оршин суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Oyungerel Og нэртэй цахим хаягнаас Алтанчимэг Энхчимэг нэртэй Фэйсбүүк  хаягтай харилцаж байгаад 1.600.000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 160.000 төгрөг өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгээд өөрийн Хаан банкны 5153067918 тоот данснаас Алтанчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167850587 тоот данс руу 160.000  төгрөг шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны 5153067918 дүгаартай данснаас 5167850587 ““““““““““ гэсэн хүний данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ  дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь  би тухайн кодыг  бичээд явуулсан. Би  өөрийн Хаан банкны 5153067918  дугаартай данснаас 5167850587 Энхчимэг, Алтанчимэг гэсэн хүний данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 63-64 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 65-67 тал/,

Хаан банкны .... 5153067918 дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 69 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /7 хх-ийн 71 тал/,

 

           Хохирогч Д.Дийн өгсөн: “...Би тухайн хаягаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкт  байршуулсан зарын дагуу цаа бугын  годон гутал авахаар захиалсан Би тэгээд  Алтанчимэг Энхчимэг гэсэн хаягаар чатаар холбогдоод эхний ээлжинд 10 хувь буюу 140,000 төгрөгийг 5429401024 дугаарын  данс руу шилжүүлчих гэсэн тэгээд би тухайн данс руу мөнгө шилжүүлээд эргээд  гэтэл блоклогдсон байсан. Би тухайн хаягаар явуулсан 5429401024  дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  оройн 18 цаг 27 минутанд өөрийн  5456034900 гэсэн данснаас өөрийн фейсбүүк хаяг болох Bvvwe Bvvwe  нэрийн утгатай 140.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийнхөө данснаас 5429401024 дугаарын дансанд шилжүүлэхэд Н”““Н гэх нэртэй  дансны дугаартай данс руу шилжүүлсэн. Надад тухайн хаягнаас манай  зээлийн ажилтны дугаар гэж 95781714 гэсэн дугаар өгсөн тэр дугаар луу нь дараа залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Фэйсбүүк хаягаар нь болон өгсөн  дугаар нь холбогдож үзэхэд бүгд болохгүй байсан...” гэх мэдүүлэг /7  хх-ийн  98 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 99-100 тал/,

Хаан банкны 5456034900  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/,

          Хохирогч ....... өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим орчинд зар үзэж байгаад Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фэйсбүүк хаягнаас цаа бугын годон гутал зарна гэсэн зар байршуулсан байхыг хараад фейсбүүк цахим хаягтай өөрийн “Ulziibayar Aruinzul3 гэсэн хаягнаас холбогдоход лизингийн цаа бугын гутал байгаа юм, нийт үнэ 1.600.000  төгрөгийг хийх шаардлагатай байна урьдчилгаа мөнгө болох 10 хувь буюу 160.000 төгрөгийг хийх шаардлагатай мөн сардаа 100.000 төгрөгийн төлөлт хийх болно гэж байсан. Тэгэхээр нь би захиалахаар болоод тухайн өдөр түүний хэлсэн 5167912894  дугаарын дансанд  урьдчилгаа 160.000 төгрөгийг 880920 гэсэн утгатайгаар, шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа хэд хоногийн дараа дахиад чат бичихэд намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Алтанчимэг Энхчимэг гэх фейсбүүк цахим хаягтай харьцсан гэх чат байхгүй. Намайг  блок хийсний дараа би тухайн чатыг устгачихсан Дахин сэргээх  гэсэн болохгүй байсан.... гэх мэдүүлэг /7 хх-ийн  131 тал/,

          Гэрч ... өгсөн:“...Голомт банкны 5415104833 дансыг би эзэмшдэг. Манай эхнэр .......... мөнгө шилжүүлсэн... гэх мэдүүлэг /7 хх-ийн 133 тал/,

Голомт  банкны 5415104833  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 143-145 тал/,

            Хохирогч ...... өгсөн: “...миний бие 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр  фэйсбүүк орчинд Алтанчимэг Энхчимэг гэх хаяган дээр хөдөө орон нутагт  цаа бугын гутал хувь лизингээр зарж борлуулна гэсэн зар байсан. Дээр зарын дагуу чатаар холбогдож зурвас илгээж мэдээлэл аваад эмэгтэй хүний бор саарал өнгийн цаа бугын гутал авахаар болж Хаан банкны 5167812927 дугаартай данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 150.000 төгрөг өөрийн 5139064438 дугаартай данснаасаа интернэт ашиглан шилжүүлсэн. Дээрх данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр 891119 гэх дугаарыг бичээд шилжүүлээрэй гэж эрэгтэй хүн надтай утсаар ярьсан 9801-тэй дугаараас ярьсан одоо сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /7 хх-ийн 163  тал/,

            Хаан банкны 5139064438 дугаартай дансны хуулга /7 хх-ийн 169 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 175-181 тал/,

Хохирогч   .....  өгсөн: “...  Би Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багт оршин суудаг. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би өөрийнхөө Мөнх Баяр Буяан Дэлгэр нэртэй фейсбүүк цахим хаягнаас Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фейсбүүк хаягтай харилцаж байгаад 1.200.000 төгрөгийн годон гутлын урьдчилгаа болох 120.000 төгрөг өгөөд зээлээр годон гутал захиалж авахаар тохирсон. Тэгэхээр өөрийн Хаан банкны 5249002113 тоот данснаас Алтанчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167666724 тоог данс руу 2 удаагийн гүйлгээгээр төгрөг шилжүүлсэн. Банкнаас тухайн гүйлгээний хуулгыг авч өгөх боломжгүй байна. Интернет банкны хуулга нь байгаа. Би өөрийн Хаан банкны 5249002113 дугаартай данснаас 5167666724 ““““““““““ гэсэн хүний данс руу 65.000 төгрөг болон 55.000 төгрөгийн 2 удаагийн үйлдлээр нийт 120.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад 891119 дугаарыг өгсөн гүйлгээний утган дээр энэ дугаарыг бичээд явуулаарай гэхээр нь би тухайн кодыг бичээд явуулсан. Би өөрийн Хаан банкны 5249002113 дугаартай данснаас 5167666724 ““““““““““ гэсэн хүний данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгийг буцааж хийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг / 11 хх-ийн 4-5 тал/,

 Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /9 хх-ийн 227-230 тал/,

Хохирогч ...... өгсөн: “..Би 2022 оны 11 сарын эхээр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлых Содон хороололын 107-77 тоот гэртээ байжбайхдаа фэйсбүүк дээр цаа бугын годон гутал зарна гэсэн Алтанчимэг Энхчимэг гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас зар тавьсан байхаар нь эхнэр болох Эрдэнэцэцэгт үзүүлтэл эхнэр урьдчилгаа болгож хэдэн төгрөг өгч байж байгаад үлдэгдэлийг нь хуваагаад өгчих юм байна хоёулаа годон гутал авъя гээд би тухайн хүнтэй чатаар холбогдож 5167850587 гэсэн хаан банкны данс руу урьдчилгаа болгож 470.000 төгрөг шилжүүлтэл тухайн хүн надад хэлэхдээ 2-3 хоног хэд хоног хүлээгээд миний захиалсан юм ирэхгүй байхаар нь би тухайн хүнтэй дахин чатаар холбогдох гэтэл намайг фэйсбүүкээр блок хийсэн байсан. тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би өөрийн хаан банкны 5057425738 гэсэн данснаас 5167850587 дугаартай ““““““““““ гэсэн хүний данс руу эхлээд 20 мянган төгрөг шилжүүлж дараагаар нь 150,000 төрөг 3 удаа шилжүүлсэн. Одоо би гүйлгээний утгыг нь сайн санахгүй байна тухайн үед код бичээд шилжүүл гэхээр нь би тухайн надруу явуулсан кодыг мэдэхгүй байна. Миний шилжүүлсэн мөнгийн буцааж өгөөгүй. Би одоо мөнгөө буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг /10 хх-ийн 250-251 тал/,

Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 250, 8-р хх-ийн 5 тал/,

Хаан банкны 50574255738  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 239--243 тал/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бын өгсөн: “...Би "Өег гурил" ХХК-н сапбарын захирлаар 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Н”““Н гэх Архангай аймгийн залуу манайд борлуулагчаар ажилд оръё гэж хэд хэдэн удаа гуйгаад байхаар нь ажилд авсан юм. Н”““Нг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээ байгуулж ажиллуулж эхлээд 2022 оны 04 дүгээр сарыг хүртэл ямар нэгэн төлбөр тооцооны асуудал гаргахгүй ажиллаж зайгаад 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын тооцоог 04 дүгээр сарын 30-ны төлбөр тооцоо нийлэхэд 10.221.750 төгрөг дутсан ба энэ талаар Н”““Нгээс ээуухад зарим ААН-н тооцоогоо хийгээгүй байгаа, зарим нь холбогдохгүй байна, зарим нь маргааш хийе гэнээ гэж хэлж тухайн өдрөө аргацаагаад өнгөрөөсөн ба маргаашаас нь огт ажилдаа ирэлгүй алга болчихсон, Тэгэхээр нь би харилцагч аж ахуй нэгжүүдтэй холбогдож тооцоо нийлэхэд Н”““Н болон түүний ээж Пүрэвдулам нарын данс руу харилцагч нар мөнгөө шилжүүлсэн байсан юм. Би Н”““Нгийн 2022 оны 04 дүгээр сард бараа бүтээгдэхүүн борлуулсан харилцагч нартай бүгдэнтэй нь тооцоо нийлж Н”““Нгийн данс руу мөнгөө хийсэн  9 аж ахуй нэгжийн дансны хуулгыг авч цагдаагийн байгууллагад хандаж  "ЦЭСБ-АУДИТ" ХХК-гаар аудитын дүгнэлт гаргуулсан юм. Н”““Н манайд 3 сар орчим ажилласан энэ хугацаанд борлуулсан бүтээгдэхүүний төлбөр мөнгийг харилцагчаас шууд байгууллагын данс руу хийх ёстой байдаг. Энэ талаар байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Одоогоор хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Н”““Нгийн унаж байгаад манай хашаанд үлдээсэн Ниссан Адван маркийн машиныг “Очир Ундраа” ББСБ-аас төлөлт хийгээгүй шүүхийн шийдвэр гарсан гээд аваад явчихсан ... гэх мэдүүлэг /1 х-ийн 15,17 тал/,

             Гэрч ... өгсөн:“... Би Н”““Нтэй хамтран амьдраад 8 гаран жил болж байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хамтран амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сараас хоорондоо таарч тохирхгүй болхоороо тус тусдаа амьдарцгаахаар болж би Улаанбаатар хотод амьдрах болсон юм. Тэр хугацаанаас хойш өнөөдрийг болтол уулзаагүй, холбоогүй байгаа сүүлд дүү нараас нь асуухад Өег гурилд ажиллаж байгаад борлуулалтын мөнгийг нь аваад явсан гэж сонссон одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй огт холбоогүй байгаа юм. Н”““Н архи согтуууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, элдэв янзын хорт муу зуршилгүй, дөлгөөн тайван ааштай уур уцааргүй хүн байдаг, сүүлийн нэг жил гаран гар утсаараа цахим покер тоглох нь ихсэж мөнгө төгрөгөө алдах болсон байсан, миний бодлоор бол Өег гурилаас авсан мөнгөөрөө тоглоомдоо зарцуулаад дуусгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21 тал/,

Гэрч Т.Бын өгсөн: “...Манай компани нь 2013 онд үүсгэн байгуулагдаж           одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 1-50 клограммаар гурил үйлдвэрлэж шуудайгаг нь зардаг. Манай компани нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр Батмөнхийн Н”““Н гэх хүнийг ажилд авсан. Уг хүнтэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээг байгуулж 3 сарын хугацаатай туршилтын хугацаанд ажпуулж эхэлсэн. Б. Н”““Н нь 2, 3 дугаар сард ажиллах хугацаандаа сарын сүүлийн тооцоог тулж тооцоогүй орсон. 4 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо тулахад Б.Н нь 10.221.750 төгрөг дутаасан. Уг дутаасан тооцоон дагуу зээлээр гурил өгсөн гэх харилцаг нартай холбогдоход уг харилцагч на Н”““Нгийн өөрийнх 5429401024, мөн өөрийн эх Пүрэвдуламын 5154172490 дугаар дансаар нийт 10.221.750 төгрөгийг шилжүүлсэн авсан болох нь харилцагч нарын дансны хуулгаар тогтоогдсон. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 01 ны өглөө ажил цуглахад Н”““Н ажилдаа ирээгүй ба харилцагчаас гурилаа авъя гэж ирэхээр нь танайх тооцооны үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тухайн харилцагч нь Н”““Нгийн дансанд мөнгөө өгсөн баримт гаргаж ирж өгсөн. Тэгээд манай компаний зүгээс Н”““Нг хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм. Нямбаасүрэнгийн ажил орохдоо өгсөн анкетийг хуулбарлаж өгнө. 1 анкетанд бүх мэдээлэл байгаа юм. Манай компани нь зээлээр гурил өгөхдөө зээлийн гэрээ хийж өгдөг. Харин Н”““Н шинэ харилцагч олоод зээлээр өгсөн байсан. Ямар нэг гэрээ хийгээгүй байсан. Н”““Н нь гурил авахдаа цахимаар бүртгүүлээд шууд авдаг. Ямар нэгэн гарын үсэг зурдаг зүйл байхгүй. Манай компаний зүгээс гомдолтой байна...” /1 хх-ийн 19  тал/,

            Гэрч Н.П өгсөн: “...Н”““Н нь миний төрсөн хүү, айлын том хүүхэд хүү маань Архангай аймгийн Эрдэнэбулган суманд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад 2021 оны 12  дугаар сард Улаанбаатар хотод гэр бүлээрээ нүүж ирээд суурьшин амьдарсан 2022 оны 02 дугаар сараас ажил хийж байна гэж надад  хэлдэг байсан надаас тусдаа хол  амьдардаг байсан болохоор мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын эхэн үеэр Өег гурил ХХК-наас над руу залгаж танай хүүхэд чинь борлуулалтын орлогоос олсон мөнгийг өөрийнхөө болон таны  дансаар дамжуулан авсан байна.  Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. 10.000.000 гаран хэмжээний мөнгийг манай байгууллагад учруулсан.. гэж ярьсан  би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байдаг болохоор өөрийнхөө дансыг  ашиглаж мэдэхгүй, надад ямар нэгэн мэдээлэл ирдэггүй юм. Тэр хугацаанаас хойш хүү  Н”““Н маань сураггүй байж байгаад хөдөө орон нутгаас хэдэн хоногийн өмнө ирсэн.   Энэ хугацаанд миний хүү Н”““Н миний дансыг ашигладаг байсан болохоор ямар учиртай мөнгө орж ирсэн талаар би огт мэдэхгүй байна. Тухайн авсан мөнгөө ямар зүйлд зарцуулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26  тал/,

            2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б02/06 дугаартай Өег гурил ХХК-ны захирлын туршилтын хугацаанд ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил горилогчийн анкет, Б.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохйрхан дүүргийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 30-37  тал/,

             Шүүгдэгч Б.Нгийн  Хаан банкны 5429401024 дугаартай дансны хуулга /1 хх-ийн 96-108 тал/,

             Мөрдөгчийн Эд зүйл  баримт бичиг  хүлээсэн авсан тэмдэглэл /1 хх-ийн 28,  90, 2-хх-ийн 133, 240,  3 хх-ийн 20, 51,90 тал,  5 хх-ийн 19 тал, 6 ххийн 180, 209, 249  тал, 7 хх-ийн 32, 134, 239 тал,  8-ххийн 115 , 127 тал,  9 хх-ийн 146, 171, 185 тал/,

             ЦЭСБ-Аудит ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан баримт /11 х-ийн 6-67 тал/,

             Шинжээч Ч.Цэрэннадмидын өгсөн: “..2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Э. Улсболдын шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан.Тухайн дүгнэлтийг эх хувиар нь өгсөн. Хэрэгт байгаа дүгнэлтийг харахад эх хувиараа манай байгууллагын явуулсан дүгнэлт мөн байна...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 231 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 ххийн 8, 128, тал, 2 -ххийн 102, 135, 207 тал, 3- ххийн 45 тал,  4 -ххийн 121 тал,  5- ххийн 67, 237, 6 -ххийн 43, 9- ххийн 141 тал, 151, 181 тал/,

            Өег гурил ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/17 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг /1 хх-ийн 9 тал/,

             Очир ундаа ххк-ны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/619 дугаартай албан бичиг,  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03821 дугаартай захирамж, 10-17 УАН Nissan advan  загварын тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт /8 хх-ийн 117-126 тал/,

Ажлын байрны тодорхойлолт /11 хх-ийн 64-66 тал/,

Өег гурил ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/48 дугаартай тодорхойлолт /11 хх-ийн  68 тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Нгийн  өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон ялыг би  хүлээн зөвшөөрөхгүй байна.   Би фейсбүүк цахим орчинд Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж ашиглаж эхэлсэн. Би уг фейсбүүк хаягаар өөрийн фейсбүүкт “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэсэн утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургуудыг оруулан пост хэлбэрээр нийтэлдэг байсан. Тухайн үед Фейсбүүк оруулсан постыг хүмүүс цахим орчинд олон удаа шейрлэж Улаанбаатар хот болон орон нутгийн фэйсбүүк групп, зарын групп зэргүүдээр маш хурдан тархсан, би өөрөө ч  орон нутгийн  зар болон бусад зарын группүүдэд тухайн постыгоо шейрлэсэн, одоо чухам яг ямар  ямар фейсбүүк групп рүү шейрлэсэн гэдгийгээ мэдэхгүй байна. Би цахим орчинд энэ мэтээр өөрийн хуурамчаар нээсэн  фэйсбүүк хаяг болох  Алтанчимэг Энхчимэг  хаягаар  годон гутал  зарна гэж хуурамч зар оруулан иргэдээс урьдчилгаа мөнгийг авч залиллан дээрх хүмүүсийн данс руу хийлгэдэг байсан. Би иргээпээс цахимаар залилсан мөнгийг өөрийнхөө данс руу хийлгэхгүйгээр  шууд өөрийн бонд-007  гэх цахим покер тоглоомын сайтын Алтанчимэг Энхчимэг,  Тогооньхүүгийн  Энхчимэг  гэх хүмүүсийн  тухайн үед    покер тоглоомыг зохион явуулдаг данс руу хийлгэдэг байсан.  Би иргэдээс залилж авсан мөнгөө шууд  дээрх цахим тоглоомын данс руу  хийлгэдэг бөгөөд  тухайн хүмүүсийн данс руу мөнгө хийлгэхдээ утгыг нь  891119  гэсэн утгаар мөнгө хийлгэдэг байсан.  Энэ утга нь миний регистрийн дугаарын үсэгний эхний 6 орон нь юм. Би тухайн хүмүүсээс годон гутлын  урьдчилгаа гэж хуурч залилаж авч байсан мөнгийг бонд-007 гэх цахим покер тоглоом зохион явуулж буй Алтанчимэг Энхчимэг, Тогооньхүү Энхчимэг гэх хүмүүсийн данс  руу  мөнгө орсон  үед автоматаар миний тоглож байсан тоглоомын данс руу мөнгө орсон үед автоматаар миний тоглож байсан тоглоомын  мөнгөний хэсэгт                        мөнгөн дүн нь тэр хэвээрээ орж ирдэг, уг мөнгөн  дүнгээрээ би  покер тоглоомд оролцдог байсан юм. Бонд-007 цахим покер тоглоомд олон хүмүүс оролцож дээрх хүмүүсийн данс руу мөнгө өө тоглох хэмжээгээрээ өөрсдөө харилцан адилгүй хийдэг бөгөөд уг тоглоомны мөнгө хийх 2-3 хоногтоо, мөн заримдаа өдөр бүр солигдож байдаг гэхдээ уг данс эзэмшигчийн нэр нь бол солигддоггүй юм. Нэг үгээр хэлбэл тухайн тоглоомын Алтанчимэг  Энхчимэг, Тогооньхүү Энхчимэг гэх хүмүүс нэр дээрээ маш олон данстай мөнгө хийх данс солигдож байдаг боловч эзэмшигчийн нэр нь дээрх нэр дээр байдаг юм. Би энэ мэтээр хүмүүсээс залилаж авсан мөнгөө шууд дансанд хийж цахимаар покер тоглож мөнгөө алддаг байсан. Би цахимаар тоглож хожсон мөнгөө өөрийнхөө 5429401024 дугаарын данс руу татаж авдаг.  Би хэдэн төгрөг хожсон болон хэдэн төгрөг алдсан талаараа мэдэхгүй байна.

Би цахимаар хүн залилаад мөнгийг нь шууд тухайн тоглоомын данс руу хийлгэж байсан. мөн би өөрийнхөө данс руу мөн адил мөнгийг хийлгэдэг байсан. Чухам хэн гэдэг хүнээс ирсэн мөнгийг данс руугаа хийлгэж байсан талаар одоо санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар би нийт 13 орчим хүмүүсийг залилсан гэж бодож  байгаа гэхдээ  би тэрийгээ сайн санахгүй байгаа, би нэг бүрчлэн шүүж үзээгүй юм.  Энэ хэргийн хувьд над руу буюу миний фейсбүүк цахим орчинд ашигладаг Алтанчимэг Энхчимэг гэх фейсбүүк хаягаараа тухайн хүнтэй харилцаагүй санагдаж байна.  Би яг сайн мэдэхгүй байгаа учраас өөрийгөө энэ гэмт хэргийг хийгээгүй гэж үзэж  байна. Би фейсбүүк цахим орчинд Алтанчимэг Энхчимэг гэсэн фейсбүүк хаяг нээж, тухайн хаягаараа цахим орчинд годон гутал зарж байна гэсэн зар оруулан иргэдээс урьдчилгаа авч залилдаг байсан юм. Би тухайн хүнээс мөнгө залилаж аваагүй. Би Алтанчимэг Энхчимэг, Тогооньхүү Энхчимэг гэх хүмүүсийг танихгүй, покер  тоглуулдаг хүмүүс гэж бодож байгаа, дансны дугаараар нь мөнгө хийхээр дээрх хүмүүсийн нэрс гарч ирдэг, өөр хүний нэр гарч ирдэггүй.  Би хэн нэгэн хүнд хохирол учруулаагүй учраас хохирол төлөхгүй.   Би тухайн цахим залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутагт 36-р хороонд байх гэртээ ихэвчлэн утсаараа покер тоглодог  бөгөөд би уг байршилд байхдаа цахимаар бусдыг  залилдаг байсан. Би  А.М гэдэг, хүнтэй холбогдож мөнгө аваагүй гэж бодож байна. Ийм учраас би түүнийг залилсан гэж бодохгүй байна. Би покер тоглоомын дансны эзэмшигчийн нэр болох мөнгө хийхэд гарч ирдэг  нэр болох А.Эгэсэн нэрээр фейсбүүк хаяг нээсэн байдаг юм...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 229-230, 2 хх-ийн 88-89 тал/,

         Шүүгдэгч Б.Нгийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Би Сонгино хайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өег гурил ХХК-ны төлөөлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын сүүлээр  ажил орсон юм. Би уг компаний  худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа  харилцдаг  байгууллагуудаас гурилын захиалга аваад захиалгын дагуу компанийн гурилаас  харилцагч байгууллага руу гурил хүргэж нийлүүлдэг байсан. Би харилцагч байгууллагаас авсан гурилын захиалгыг .. няравт өгнө, нярав миний өгсөн захиалгын дагуу гурилыг ачиж захиалга өгсөн байгууллагад хүлээлгэн өгдөг байсан. Манай байгууллагаас гурил авсан байгууллагууд  гурилын мөнгийг манай компаний данс руу хийдэг байсан. Эхлээд би харилцагч нэг байгууллагаас  1 тонн гурилын мөнгө шилжүүлнэ дансаа өгөөрэй гэхээр нь би санамсаргүйгээр данс явуулахдаа өөрийн ээжийн дансыг явуулсан байна. Тэрний дагуу тухайн комданиас манай ээжийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан.  Үүнээс хойш ажиллаж байгаад  2022 оны 04 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна би өөрөө интернэт покер тоглохдоо компаний мөнгийг өөрийнхөө 5429401024  данс руу хийлгэсэн.  Тухайн үед 1700.000 аас -1.800.000 төгрөг авсан Тэгээд би цахимаар покер тоглоомын данс руу мөнгө болох хийгээд алдчихсан.  Би  энэ мэтээр цахимаар   тоглоом  тоглох  зорилгоор  хэд хэдэн  төгрөгийн гүйлгээгээр 7-8 удаагийн үйлдлээр дээрх мөнгө болох 10.221.750 төгрөгийг   өөрөө зарцуулсан. Тэгээд би компаний мөнгийг хувьдаа завшсан бөгөөд тухайн үедээ боломжоороо 3.000.000 төгрөгийг буцааж  хийсэн  гэж бодож байна. Тэгээд төлөөгүй 7.000.000  төгрөг байгаа  байх би яг  сайн мэдэхгүй байна.  Би компаний орлогын мөнгөнөөс  авсан мөнгөө  бүгдийг нь  покер  тоглоомын  данс руу  алдсан  бөгөөд  бүгд  дансны хуулганд байгаа юм.  Би  мөн өөрийн  хийсэн  хэргийнхээ  талаар урьд  нь мэдүүлэг  өгөхдөө  дэлгэрэнгүй  өгсөн.  Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /1 хх-ийн 121-122 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт хураагдсан 1 ширхэг гар утас зэргээр хангалттай нотлогдож байна. 

             Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

             Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

             Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч нь  Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ххкхудалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

           Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 16а тоот гэртээ байхдаа 2022 оны 11 дүгээр сард “Алтанчимэг Энхчимэг” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр нэр бүхий хохирогч нараас 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон болох нь хавтаст хэрэгт авагдаж шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Ө.Г ххкхудалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг завшсан. Мөн шүүгдэгч нь цахим орчинд годон гутал зарна гэж зар байршуулсны дагуу холбогдсон нэр бүхий 35 хохирогчоос цахим мөрийнтэй тоглоом тоглох болон өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор 6,258,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 6,221,750 төгрөг нэр бүхий 35 хохирогч....” гэх дүгнэлт,

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэрийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэрэгт цугларсан баримтаар Б.Н нь эрүүгийн хуульд заасан залилах болон хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ингэж хүндрүүлж зүйлчилж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн тухайд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголтыг дээд шүүхээс тайлбарлахдаа гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэргээр ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга илэрхийлж өөрийн амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдгийг анхаарч үзэх ёстой гэж дээд шүүх тайлбарласан байдаг. Хүний амьдралын анхдагч хэрэгцээ болох хоол хүнс орон байр, хувцас хунар, эрүүл мэнд боловсролын зэрэг төлбөрт гэмт хэрэг үйлдэж олсон орлого эд зүйлсийг зарцуулсан байх нь дээд шүүхийн тайлбарт дурдсанчлан амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болгосон гэсэн шалгуур үзүүлэлтэд хамаарах ёстой. Эдгээр амьдралын анхдагч хэрэгцээ болсон зүйлсэд тухайн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг зарцуулсан талаарх ямар нэгэн баримт нотолгоо хэрэгт авагдсан байх шаардлагатай дан ганц гэмт хэргийн үйлдлийг тоо болон давтамжид голлон анхаарч гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг амьжиргаандаа зарцуулсан эсэхийг нотлохгүйгээр хүндрүүлэн зүйлчилж оруулж ирж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглээний алдаа болно гэж үзэж байна. Б.Н нь тодорхой цаг хугацааны туршид 3-аас дээш удаа залилах гэмт хэргийг үйлдсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд амьдралын эх үүсвэр болгосон гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчилсэн нь мөн үндэслэлгүй байна. Хөрөнгө  завших гэмт хэргийн тухайд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх ойлголтыг шаарддаг. Итгэмжлэгдсэн хариуцсан этгээд аж ахуйн нэгж үүрэг хүлээн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд нь буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бусаар завшсан байхыг ойлгодог. Б.Н Өег Гурил ХХК-д ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр тухайн байгууллагын бүтээгдэхүүн болох гурил, түүний үнэ төлбөр Б.Нгийн эзэмшилд хууль ёсоор ирсэн. Итгэмжлэн хариуцах үүрэг хүлээж байсан боловч үүнийг хувьдаа завшсан үйлдэл нь өөрөө гэрээний дагуу үүссэн үүргээ зөрчиж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнээс албан тушаалын байдлаа ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулахын тулд зарж борлуулсан мөнгийг өөртөө завшсан нь захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа өөр байдлаар завшиж авсан үйл баримт тогтоогдсонгүй. Худалдааны төлөөлөгчийнхөө хувьд тухайн эд зүйл болон түүний үнийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тухайн борлуулалтын хөрөнгийг өөрийн данс буюу өөрийн эзэмшилд авахын тулд албан тушаалаа ашигласан үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, хэрэгт авагдаагүй байгаа. Мөн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна....” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.

           Иргэдийн төлөөлөгч Д.О  дүгнэлтдээ: “...Б.Н нь нийт 35 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар  залилангийн  хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож гэм буруутай нь байна. Цаашид иргэдийн хохиролыг барагдуулж зохих ял шийтгэлийг авах нь  зүйтэй гэж бодож байна..” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

            Шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар  нь “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна. .. Б.Н Өег Гурил ХХК-д ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Албан тушаалын байдлаа ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулахын тулд зарж борлуулсан мөнгийг өөртөө завшсан нь захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа өөр байдлаар завшиж авсан үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдаагүй байна. Иймд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна   ..”  гэж мэтгэлцжээ.

1. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Б  мэдүүлэг /1 хх-ийн 32 тал/, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Б гаргаж өгсөн дансны хуулга /1 хх-ийн 134 тал/,  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 258 тал/,  Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 137 тал/,  Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/78 дугаартай албан бичиг, Т.Энхчимэгийн Хаан банкны 2023.01.03-2023.01.05-ны өдрийг хүртэлх дансны хуулга  /1 хх-ийн 149-222 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Б 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны 5802061057 дугаарын данстай интернэт банкаар 160.000 төгрөгийг Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5167813227 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

2. Хохирогч Г.Б мэдүүлэг /1 хх-ийн 238-239 тал/, Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 240-243 тал/,  Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/79 дугаартай албан бичиг, Г.Х 5168317670 тоот дансны 2023.01.11-2023.01.13-ны өдөр хүртэлх хуулга /2 хх-ийн 6-48 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б  5954139612 тоот Хаан банкны данснаар 891119  гүйлгээний утгаар 210,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,

3. Хохирогч А.Мөнхчимэгийн  мэдүүлэг /2  хх-ийн 70 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 71-73 тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2  хх-ийн  75 тал, 9 хх-ийн 248-250 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч ....2022 оны 12 дугаар сарын  01-08-ны өдрүүдэд  5632191998  дугаарын хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр “880920” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 250.000 төгрөгийг Энхчимэг, Алтанчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5167708813, 5167927653  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

4.Хохирогч .......мэдүүлэг /2 хх-ийн 100-101 тал/, Хаан банкны 5276112294 дугаартай: “..Ш.Ганболдын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5167812916 тоот данс руу 880920 гэсэн кодоор мөнгө шилжсэн тухай хуулга /2 хх-ийн  103 тал/, Мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл  /2 хх –ийн 105-108 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Г 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5276112294 дугаарын дансаар 880920 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  100.000 төгрөгийг Тогооньхүүгийн Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5167822916 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

5. Хохирогч Г.А  мэдүүлэг /2 хх-ийн 131 тал/, фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 133-134 тал/,  Г.А Хаан банкны 5632097361 тоот дансны хуулга  /2  хх-ийн 36 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248-250 тал/, Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/77 дугаартай албан бичиг, дансны хуулга /2 хх-ийн 140-179 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.А  2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 5632097361 тоот дансаар 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  104.000 төгрөгийг Тогооньхүүгийн Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5167927653  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

6. Хохирогч О.М  мэдүүлэг /2 хх-ийн  204 тал/,  фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 205-206 тал/, О.М 563298058 тоот дансны хуулга  /2 хх-ийн 208 тал/,  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9  хх-ийн 248-250 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.М 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5632098058 дугаарын данснаас   2022 оны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5167813227 дугаарын дансаар 80,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40.000, 24.000 төгрөг нийт 144.000 төгрөгийг Хаан банкны Алтанчимэг, Энхчимэгийн эзэмшлийн 5167813227, 5167927653  дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,       

7. Хохирогч Ш.Э  мэдүүлэг /2 хх-ийн 236 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2  хх-ийн 237-239 тал/, Ч.Б 5648027066 дугаарын данснаас 5168132622 тоот данс руу 100.000 төгрөг 2023 оны 01 дүгээр 13-ны өдөр шилжсэн тухай дансны мэдээлэл /2 хх-ийн 241 тал/,  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2  хх-ийн  243 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Э 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Батбаярын эзэмшлийн Хаан банкны 5648027066 дугаартай данснаас 100.000 төгрөгийг Алтанчимэг Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5168132622 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

8. Хохирогч А.Нмэдүүлэг /3 хх-ийн 17-19 тал/, Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 21 тал/,  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 248 тал/,  Фэйсбүүк цахим хаягт  үзлэг хийсэн  тэмдэглэл /3 хх-ийн  24-25 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Н 5642072650 дугаартай.данснаас интернэт банкаар 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  140.000 төгрөгийг Хаан банкны 5168132622 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

9.  Хохирогч Л.А мэдүүлэг /3  хх-ийн 50 тал/, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 51-59 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 61-66 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.А 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр АТМ-ээс 880920 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  160.000 төгрөгийг Хаан банкны  5167812916 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

10.  Хохирогч Л.Б мэдүүлэг /3 хх-ийн 84 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 85 тал/,  Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /9 хх-ийн 248-250 тал/,  гэрч С.Эмэдүүлэг/ 3-р хх-ийн 95 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Бс түүний нөхөр С.Э эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 406162883 данснаас 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  140.000 төгрөгийг Хаан банкны Энхчимэгийн  эзэмшлийн 5167883591 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

11. Хохирогч Н.М мэдүүлэг /3 хх-ийн 113 тал/, Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 114-119 тал/,  Н.Мөнхзул, Д.Жигжидсүрэн нарын Хаан банкны 5913138108 тоот дансны хуулга /3 хх-ийн 121 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 250 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.М 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5913138108 дугаарын данснаас 891119 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн  140.000 төгрөгийг Хаан банкны ... эзэмшлийн 5168132633 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

12. Хохирогч Г.Э мэдүүлэг /3 хх-ийн 151 тал/, Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 147-148 тал/, 2023 оны 02 дугаар 20-ны өдрийн 5822/104 дугаартай Хаан банкны албан тоот 5935260201 тоот данс Г.Энххишигийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 151 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Э 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5935260201 тоот данснаас "Хэнтий годон гутлын урьдчилгаа" гэсэн утгаар шилжүүлсэн нийт 160.000 төгрөгийг Хаан банкны ““““““““““  гэсэн 5304848654 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

13. Хохирогч Д.Б мэдүүлэг /9 хх-ийн 180-181 тал/,  Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 184-185 тал/,  Хаан банкны   2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5822/80 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний  хүртэл  хуулга  /9 хх-ийн 186-188 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Б Хаан банкны 5246091662  данснаас 891119 гэсэн утгаар шилжүүлсэн нийт 120.000 төгрөгийг Хаан банкны Алтанчимэг Энхчимэг гэсэн  5168045365  дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

14. Хохирогч Д.Д  мэдүүлэг /9 хх-ийн 151 тал/, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Дашдэлгэрийн дансны хуулга  /9  хх-ийн  152 тал/,  Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 153-159 тал/, Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 161-163 тал/,мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Д хаан банкны 5167002388 дугаартай данснаас  2022 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр  891119 гэсэн утгаар шилжүүлсэн  120,000  төгрөгийг Хаан банкны 5167991233  дугаарын данс руу шилжүүлэн авч залилах,

15. Хохирогч Л.У мэдүүлэг /  9-р хх-ийн 16-172 тал/,  Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Л.Ундармаагийн төрийн банкны дансны хуулга /9 хх-ийн 172 тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /9 хх-ийн 173-179 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У 2022 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр  Төрийн банкны 200800087937 данснаар  шилжүүлсэн 120.000 төгрөгийг Хаан банкны 5167902388 дугаарын данснаар шилжүүлүүлэн авч залилах,

16.  Хохирогч Ц.О  мэдүүлэг /4 хх-ийн 98-100 тал/, мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 101-105 тал/, Төрийн банкны харилцах дансны хуулга /4 хх-ийн 106 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.О Төрийн банкны 181000114456 дугаартай данснаар 891119  гэсэн утгаар шилжүүлсэн 140,000 төгрөгийг Хаан банкны 5168132622 дугаарын данс руу шилжүүлүүлэн авч залилах,

17. Хохирогч Д.Н мэдүүлэг /4 хх-ийн 126 тал/, Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 31-134 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Н 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны 5450469585  дугаарын дансаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 75,000 төгрөгийг Хаан банкны 5168317670 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

18. Хохирогч Ч.Б мэдүүлэг /4 хх-ийн 155-156 тал/, Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5822/98 дугаартай: “... 5168045365 тоот дансны 2022.12.12-2022.12.13-ны өдрийн хуулга, албан бичиг  /4 хх-ийн  158- 234 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн  235-236 тал/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл / 4 хх-ийн 237-238 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /4 хх-ийн 240 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Б  2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5030163576 дугаарын данснаар 891119 гэсэн утгаар 120.000, 130.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 250,000 төгрөгийг Хаан банкны Энхчимэгийн Алтанчимэгийн 5168045365 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

19.  Хохирогч Т.Б  мэдүүлэг /9 хх-ийн  144-145 тал/,  Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 149-150 тал/, Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, Т.С хаан банкны хуулга /9  хх-ийн 147 тал/,   Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 21-24 тал/, гэрч Т.с  мэдүүлэг /10 хх-ийн 101-104 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Б эхнэр Т.С 5031209364 дугаарын данснаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 245.000 төгрөгийг Хаан банкны 5168097222 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

20. Хохирогч Б.М  мэдүүлэг /5 хх-ий 96 тал/,  Жи мобайл ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3786 дугаартай албан бичиг /5 хх-ийн 100-105 тал/, Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11/677 дугаартай албан бичиг /5 хх-ийн 112 тал/,  Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58/22/723 дугаартай албан бичиг /5 хх-ийн 115-143 тал/, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58/22, 5822/21 дугаартай: “...Б.Нгийн 5429401024 дугаартай дансны хуулга /хх-ийн 144-149, 153-155 тал/, Эд  зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-хх-ийн 85 тал/, мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн: “...Bond 007 нэртэй  “Bond007” vip хэрэглэгчийн нэртэй 1900 дагагчтай, 1700 хүний бүртгүүлсэн фэйсбүүк  хуудсыг №01-ээр  харуулав...” гэх тэмдэглэл / 5 хх-ийн 180 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөгийг Хаан банкны 5167871835 дугаарын дансаас 5167571835 дугаарын данс луу шилжүүлэн авч залилах,

21. Хохирогч Н.А мэдүүлэг  /5 хх-ийн 241 тал/, Мөрдөгчийн фейсбүүк орчинд үзлэг хийсэн  тэмдэглэл / 5 хх-ийн  242 -247 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 60.000 төгрөгийг  Хаан банкны 5018274738 дугаарын дансаар Хаан банкны 5429401024 дугаарын данс луу шилжүүлэн авч залилах,

22. Хохирогч М.С мэдүүлэг /6 хх-ийн 58 тал/, Хаан банкны 2023 оны 01 дүгээр 18-ны өдрийн 5180/24 дугаартай албан бичгээр 5429401024 дугаартай данс эзэмшигчийн лавлагаа /6 хх-ийн 46, 62 тал/,  95781714 дугаар эзэмшигчийн лавлагааг  /5  хх-ийн  82-84 тал/,  мөрдөгчийн  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг  хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 180 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.С  2023 оны 01 дүгээр 18-ны өдөр 400.000 төгрөгийг Хаан банкны 5182073814 дугаартай дансаас Хаан банкны 5429401024 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах,

23. Хохирогч Б.М мэдүүлэг /6  хх –ийн 119 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М Хаан банкны 5078011370  дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 мянган төгрөгийг Хаан банкны А.Энхчимэгийн эзэмшлийн 5168132622 дансаар шилжүүлэн авч залилах,

24.  Хохирогч О.Ө мэдүүлэг /6 хх-ийн  122 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.Ө 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ариунтуяагийн эзэмшлийн  Хаан банкны 5727086840 дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 төгрөгийг Алтанчимэгийн Энхчимэгийн Хаан банкны 5168132622 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

25.  Хохирогч Ч.А мэдүүлэг /6  хх-ийн125 тал/, Ч.А Хаан банкны 5727089840 тоот дансны хуулга /6 хх-ийн 138 тал/,  Фейсбүүк орчинд харилцсан мессэжүүд /6 хх-ийн 142-146 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.А  2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5727089840 дугаарын данснаас 891119 гэсэн утгаар 120.000 төгрөгийг Алтанчимэгийн Энхчимэгийн Хаан банкны 5168132622 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

26. Хохирогч Б.О мэдүүлэг /6 хх-ийн 168 тал/, гэрч Х.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /6 хх-ийн 172 тал/, Фейсбүүк орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 173 тал/,  эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл  /6 хх-ийн 177 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Б.О 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5800999130  дугаарын данснаас 891119 гэсэн утгаар  80.000 төгрөгийг Тогооньхүү Энхчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167813227 тоот дансаар шилжүүлэн авч залилах,

27. Хохирогч Д.А мэдүүлэг /6 хх-ийн 204 тал/,  мөнгө шилжүүлсэн дансны хуулга / 6 хх-ийн 206 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Д.А  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны 5901087857 дугаартай дансаар 891119 гэсэн утгаар шилжүүлсэн    100,000 төгрөгийг  Энхчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5168119077 дансаар шилжүүлэн авч залилах,

28. Хохирогч Э.Э мэдүүлэг /6 хх-ийн 214-215 тал/, Хаан банкны Энхболдын Энхчимэгийн 5373042676 дугаартай дансны хуулга  /6 хх-ийн 217 тал/,  Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 244-247, 9-р хх-тйн 219-221 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Э.Э 2023 онь 01 дүгээр сарын 13-ны өдөр  Хаан банкны 5373042676 дугаартай данснаас 215.000 төгрөгийг  Хаан банкны 5168317670  дансаар шилжүүлэн авч залилах,

29. Хохирогч О.Б мэдүүлэг /7 хх-ийн 31 тал/, О.Б Хаан банкны 5091185715 дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 33 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч О.Б 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Хаан банкны 5091185715 дугаарын данснаас 891119 гэсэн утгаар шилжүүлсэн 115.000 төгрөгийг Хаан банкны 5168317670 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах,

30. Хохирогч Б.О мэдүүлэг /7 хх-ийн 63-64 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 65-67 тал/, Хаан банкны Б.О 5153067918 дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 69 тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Фейсбүүк цахим хаяганд үзлэг тэмдэглэл /7 хх-ийн 71 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Б.О 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5153067918  дугаарын данснаас  891119 гэсэн утгаар шилжүүлсэн 160.000 төгрөгийг Алтанчимэг эзэмшигчтэй Хаан банкны 5167850587  дугаарын дансаар шилжүүлэн авч залилах, 

 31.  Хохирогч Д.Дийн мэдүүлэг /7  хх-ийн  98 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 99-100 тал/, Хаан банкны 5456034900  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Д.Дээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5456034900 дугаартай данснаас  Bvvwe Bvvwe гэсэн утгаар шилжүүлсэн 140.000 төгрөгийг  Хаан банкны өөрийн эзэмшлийн 5429401024  дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

           32. Хохирогч Ө.А мэдүүлэг /7 хх-ийн  131 тал/, гэрч Н.Төгсжаргалын  мэдүүлэг /7 хх-ийн 133 тал/,  Голомт  банкны 5415104833  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 101-103 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 143-145 тал/,

мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Ө.А 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Т Голомт банкны 5415104833 данснаас 880920 гэсэн утгаар шилжүүлсэн 160.000 төгрөгийг  Хаан банкны 5167912894 дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

  33. Хохирогч Л.Ц мэдүүлэг /7 хх-ийн 163  тал/, Хаан банкны 5139064438 дугаартай дансны хуулга /7 хх-ийн 169 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 175-181 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Л.Ц  2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны 5139064438 дансаар  891119 гэсэн утгаар шилжүүлсэн  150.000 төгрөгийг   Алтанчимэг, Энхчимэгийн Хаан банкны 5167812927 дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

           34.  Хохирогч   Ч.Х  мэдүүлэг /11 хх-ийн 225-226 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /9 хх-ийн 227-230 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Нгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  Ч.Х 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Хаан банкны 5249002113 дансаар 120.000 төгрөгийг Энхчимэг, Алтанчимэг  гэсэн хүний Хаан банкны 5167666724 дугаарын данснаар шилжүүлэн авч залилах,

35. Хохирогч М.Б мэдүүлэг /10 хх-ийн 250-251 тал/, Фейсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл: /7 хх-ийн 250, 8-р хх-ийн 5 тал/, Хаан банкны 50574255738  дугаартай дансны хуулга  /7 хх-ийн 239--243 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх нэртэй фейсбүүк хаягаар  “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч  М.Б 2022 оны 11 сарын эхээр Хаан банкны 5057425738  дугаартай данснаас 5167850587 дугаартай ““““““““““ийн данс руу 20 мянган төгрөгийг мөн 150,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн 320.000 төгрөгийг ““““““““““ийн эзэмшлийн Хаан банкны  5167231075, 5167850587  данснаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдож байна.  

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь фейсбүүк цахим орчинд Алтанчимэг Энхчимэг гэх нэртэй фейсбүүк хаягийг 2022 оны 11 дүгээр сард нээж уг фейсбүүк хаягаар “годон гутал зээлээр борлуулж байна, орон нутагт унаанд  тавьж явуулна  гэх утгатай хуурамч пост оруулж, фейбүүкт годон гутлын зургууд оруулан пост хэлбэрээр нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж   ...нараас нийт 6,258,000 төгрөгийг Хаан банкны 5167708813, 5304848654, 5167991233, 5168045365, 5167883591, 5168097222, 5167813227, 5429401024, 5168317670, 5168132622, 5429401024, 5167812916, 5168132633, 5168119077, 5167850587, 5429401024, 5167912894, 5167812927, 5167666724, 5167831075 дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч залилсан мөнгөө бонд-007  гэх цахим покер тоглоомын сайтын Алтанчимэг Энхчимэг,  Т.Э  гэх хүмүүсийн  зохион явуулдаг покер тоглоомын данс руу хийж, тоглож хожсон мөнгөө өөрийнхөө 5429401024 дугаарын данс руу татаж авч бусдыг залилаж, амьдралын эх үүсвэр болгосон,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бын мэдүүлэг /1 х-ийн 15,17 тал/, гэрч С.У мэдүүлэг /1 хх-ийн 21 тал/,  гэрч Н.П мэдүүлэг /1 хх-ийн 26  тал/, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б02/06 дугаартай Өег гурил ХХК-ны захирлын туршилтын хугацаанд ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил горилогчийн анкет, Б.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохйрхан дүүргийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 30-37  тал/,  шүүгдэгч Б.Нгийн  Хаан банкны 5429401024 дугаартай дансны хуулга /1 хх-ийн 96-108 тал/,  Мөрдөгчийн Эд зүйл  баримт бичиг  хүлээсэн авсан тэмдэглэл /1 хх-ийн 28,  90, 2-хх-ийн 133, 240,  3 хх-ийн 20, 51,90 тал,  5 хх-ийн 19 тал, 6 ххийн 180, 209, 249  тал, 7 хх-ийн 32, 134, 239 тал,  8-ххийн 115 , 127 тал,  9 хх-ийн 146, 171, 185 тал/,  ЦЭСБ-Аудит ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан баримт /11 х-ийн 6-67 тал/, шинжээч Ч.Цэрэннадмидын мэдүүлэг /9 хх-ийн 231 тал/, Өег гурил ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/17 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг /1 хх-ийн 9 тал/, Очир ундаа ххк-ны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/619 дугаартай албан бичиг,  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03821 дугаартай захирамж, 10-17 УАН Nissan advan  загварын тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт /8 хх-ийн 117-126 тал/, ажлын байрны тодорхойлолт /11 хх-ийн 64-66 тал/, Өег гурил ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/48 дугаартай тодорхойлолт /11 хх-ийн  68 тал/  зэрэг баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ххкУлаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанаас гурил авсан  харилцагч байгууллагуудын  гурилын мөнгийг өөрийн төрсөн эх  Н.П Хаан банкны  дансаар  10.221.750 төгрөгийг  шилжүүлэн авч хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Өег гурил ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/17 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг, /1 х-ийн 9 тал/,   гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 х-ийн 8 тал/,   ЦЭСБ-Аудит ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт,  дүгнэлтэд хавсаргасан баримт /11 х-ийн 6-67 тал/,  “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б02/06 дугаартай Өег гурил ХХК-ны захирлын туршилтын хугацаанд ажиллуулах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн  бүрэн хариуцлагын гэрээ, ажил горилогчийн анкет /1 хх-ийн 30-37  тал/, ажлын байрны  тодорхойлолт /11 хх-ийн 64-66 тал/, Өег гурил ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/48 дугаартай тодорхойлолт /11 хх-ийн  68 тал/ зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, “завших” гэмт хэрэг нь нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эрхийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Н нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэтрүүлэн, өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх тул түүний үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэж байна.

Шүүгдэгч Б.Н нь Ө.Г ххк захирлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-02/06 дугаар тушаалаар тус компанид 3 сарын хугацаанд туршилтын хугацаанд Улаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр томилогджээ.

Ажил олгогч Ө.Г ххк Улаанбаатар салбарын захирал Т.Б болон ажилтан Б.Н нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ХГ-2022/560 дугаартай хөдөлмөрийн гэрээнд / 1-р хх-ийн 31-33 тал/ Б.Нгийн  албан тушаалын нэрийг худалдааны төлөөлөгч, харьяалагдах нэгжийг Улаанбаатар салбар, борлуулалтын алба гэж тодорхойлж энэхүү гэрээний хавсралт буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхийг зааж, үндсэн цалинг 500,000 төгрөгөөр тогтоожээ.

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

Өег гурил” ХХК-ийн Улаанбаатар салбар, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчийн ажил  үүргийг гүйцэтгэж байхдаа Б.Н нь уг компанийн үндсэн бүтээгдэхүүн болох  гурилыг  аж ахуйн нэгж үйлдвэр цехүүдээс захиалга авч  борлуулахдаа   New star ХХК, Адьяа хэрчсэн гурил цех, Азу цех, Гарьд сайхан овоо цех, Дифо цех, Хүслэн Од ХХК, Бор еэвэн цех, Шинэ өдөр зоог, Үйлдвэр цех зэрэг байгууллагуудад  гурил  борлуулна гэж  гурил авсан мөртлөө тухайн байгууллагад гурил борлуулаагүй, байгууллагын дансанд хийх ёстой мөнгийг өөрийн болон ээжийнхээ дансаар авсан, захиалагч  байгууллага гурил захиалаагүй байхад  гурил захиалсан мэтээр гурил авч хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

Шүүгдэгч Б.Нгийн бусдын  албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Нгийн үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 35 хохирогчоос нийт 6.258.000  төгрөг, Ө.Г ххк Улаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос 10.221.750 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Б.Н гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол  байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“Цахим хэрэгсэл ашиглах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл,.. дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглахыг,

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг  төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд  зохиомол байдлыш зориудаар бий болгохыг ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1заасан гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгох шинж нь уг гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, удаа дараагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Н-гийн үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байна.

 Тодруулбал Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь гурваас дээш дахин давтагдах, байнгын шинжтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь 2022 оны 11 дүгээр 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд  35 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн тоглоом тоглох хэрэгцээндээ зарцуулсан буюу тоглоом тоглож байнга уг үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдсан гэрч С.У өгсөн: “..сүүлийн нэг жил гаран гар утсаараа цахим покер тоглох нь ихсэж мөнгө төгрөгөө алдах болсон байсан, миний бодлоор бол Өег гурилаас авсан мөнгөөрөө тоглоомдоо зарцуулаад дуусгасан байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг...”, гэрч Н.Пүрэвдуламын өгсөн: “..Тухайн авсан мөнгөө ямар зүйлд зарцуулсан талаар би мэдэхгүй байнашүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар зэргээр Б.Н нь олсон мөнгөөрөө цахим орчинд бонд-007 гэх цахим тоглоомын сайтын Алтанчимэг Энхчимэг, Тогооньхүүгийн Энхчимэг гэх хүмүүсийн тухайн үед покер тоглоом зохион явуулдаг данс руу хийлгэдэг, мөнгөөрөө покер тоглоомд оролцдог байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн:  “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Н  нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим  сүлжээг ашиглан, “Алтанчимэг Энхчимэг” гэх хуурамч фэйсбүүк хаяг нээж “годон гутал хямд үнээр зарна, годон гутал зээлээр өгнө, годон гутал лизинг худалдаа, годон гутал зарна,  зээлээр олгоно, годон гутал хувь лизинг банк бусаар лизинг өгнө, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулан бусдыг төөргдүүлж нэр бүхий 35 иргэнээс нийт 6.258.000  төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг,

 Мөн шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө.Г ххк-Улаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс  2022 оны 04 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд борлуулалтын орлогоос 10.221.750 төгрөгийг дутааж хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, тэдний цахим сүлжээнд хоорондоо харилцсан баримт, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас Өег гурил ХХК-нд , 10.221.750 төгрөгийн хохирол учирсан болох нь ЦЭСБ-АУДИТ ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/99 дугаартай хараат бус аудиторын дүгнэлтээр тогтоогдсон, мөн  хохирогч ..нарт нийт 6.258.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт  “Өег гурил” ХХК-нд  4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь /хх-ийн  тал/-д авагдсан баримтаар тогтоогдож  байх тул Өег гурил ХХК-ний 10.221.750 төгрөгийн хохиролоос 4.000.000 төгрөгийг  хасч үлдэх  6.221.750 төгрөгийг гаргуулж Өег гурил ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Нгээс ...хохирогч М.Б нарт   тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Нг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

  Улсын яллагч Э.Гэрэлтуяагийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байхгүй байна. Хохирогч Өег Гурил ХХК-д учруулсан хохирлоос 4,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэр бүхий 35 хохирогчид учруулсан 6,158,000 төгрөгөөс хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй болохыг дурдаж байна. Мөн хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шатанд хүндрүүлэх зүйлчлэл хүлээн зөвшөөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй шийтгэх тогтоол биелүүлэх зэргийг нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож, хорих байгууллагад эдлүүлэх шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг оруулан тооцуулах санал гаргаж байна...” гэв,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг прокурорын яллах дүгнэлтийн дүгнэлтээр оруулж ирсэн зүйлчлэлийн дагуу гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дүгнэлт хэлэх нь зүйтэй байна. Б.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ялуудыг нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх цагдан хоригдсон хугацааг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүхээс Б.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага  зэргийг харгалзан шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэх нь  үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгийн  цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн ******** дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтаар  шүүгдэгч Б.Н нь ...хамтран амьдарч, тэдний дундаас хүү ..нар төрсөн болох нь / 11 дүгээр хх-ийн 69-71 тал/-д авагдсан баримтаар  тогтоогдож байна.

 Иймд  шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс 7 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Б.Нгийн асрамжинд байгаа түүний 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин ..2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин ..нарт  асран хамгаалагч тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ...нарт асран хамгаалагч тогтоохыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл ..нарыг шүүгдэгч Б.Нгийн  эх Н.П асрамжинд  түр байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг  гар утсыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нд  буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Н”““Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Н”““Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гийн цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Нгийн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин ..2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин ...нарт асран хамгаалагч тогтоохыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох  хүртэл ..нарыг шүүгдэгч Б.Нгийн  эх Н.П  асрамжинд  түр байлгасугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт  ...  төгрөгийг гаргуулж ..төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т тус тус олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нд буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н”““Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 10.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ДӨЛГӨӨН

 

                               ШҮҮГЧИД                       Т.ХҮРЭЛБААТАР

         

                                                                        М.ЭРДЭНЭ-ОЧИР