Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

 

 2024       03          20                                           2024/ШЦТ/122

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Хохирогч Р.М

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 2325001050600 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “” групп, “” ХХК-нд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, охины хамт оршин суух хаягтай, уг хаягт түр оршин сууж байгаа, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг тус тус баримтлан торгох ялыг өршөөн хэлтрүүлж байсан, М овогт Б.Ц, /регистрийн дугаар:.................../

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд хохирогч Р.Мд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00000000 подвалыг 4,800,000 төгрөгөөр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар 4 удаагийн гүйлгээгээр 1,371,000 төгрөг, үнийн дүнд нь эд хөрөнгө оролцуулж, бусдаас авсан зээлээ төлүүлэх байдлаар 2,698,500 төгрөг авч нийт 4,069,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Цын мэдүүлсэн: Болсон процесс тодорхой байгаа. М надтай яваад үзээд авах болсон. Мөнгийг Уд бэлнээр өгсөн. Зарж ашиг олох сонирхол байгаагүй, тус болъё л гэж бодсон. М худалдаж авч байна гэж ойлгосон байдаг. Ойлголтын зөрүү гарсан, тэрэн дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. У уг подвалыг зарчихмаар байна гэж байсан. Сөх-тэй гэрээг нь хийлгэчих гэсэн, М очоогүй. Би гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг,

-хохирогч Р.Мын мэдүүлсэн: Би подвал олж өгөөч гээгүй. О эмч бид нар машинд хамт явж байхад Ц нь “та дүүдээ подвал авч өгөхгүй юм уу” гэж  О эмчээс асуусан ба би бас саналаа хэлж сонирхсон. Манай үйлчлэгчээс бас асуусан байсан. 2,5 дугаар микрүүдэд подвал үзүүлсэн. Тэгээд 5-ын подвалыг авахаар 4,800,000 төгрөгөөр тохирч мөнгөө цувуулж өгсөн. 8 сард нэрээ шилжүүлж авмаар байна гэхэд ”та 400,000 төгрөгөө өгөөд шилжүүлээрэй” гээд л байсан. Хохирлоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг,

        - эрүүгийн 2325002990041 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:

-хохирогч Р.Мын мэдүүлсэн...Манай Б эмнэлгийн хүний нөөцийн ажилтан Б.Ц 2022 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 00000000 подвалыг 4,800,000 төгрөгөөр худалдана гэж надад санал тавьж Б.Ц намайг тус подвалд дагуулан очиж үзүүлэхээр нь би 4,800,000 төгрөгөөр худалдаж авахаар болж хоёр, гурван хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлээр авч байсан Самсунг брэндийн 55 инчийн ухаалаг зурагтыг задлаагүй байхад нь шинээр нь 2,300,000 төгрөгт бодоход Б.Ц манай 00000000 тоот хаягтай гэрээс минь ирээд авсан. Би үлдсэн 2,800,000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар цувуулж өгөхөөр Б.Цтай амаар ярилцан тохиролцож дараах байдлаар өгсөн. Үүнд: Би өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаартай данснаас Б.Цын эзэмшдэг 00000000 дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 171,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус буюу нийт 1,451,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн 2022 оны 06 дугаар сард Б.Ц нь Баян-Өндөр эмнэлгийн эмч Ч-аас 1,200,000 төгрөгийг зээлэн авч намайг үлдсэн 1,000,000 төгрөгөө өгөхгүйгээр Чэмчид өгөөрэй гэхээр нь би М.Чэмчид бэлнээр болон дансаар 2 хуваагаад 1,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Бүрэнбүст багийн 00000000подвалыг өөрийн нэр дээр шилжүүлэн авмаар байна гэж ажил дээрээ байхдаа Б.Цд хэлэхэд үлдэгдэл 400,000 төгрөгөө өгч байж нэр дээрээ шилжүүлээрэй гэхээр нь тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор өгч чадаагүй, тэгээд 2022 оны 10 дугаар сард Б.Ц ажлаасаа гэнэт халагдахаар нь би дахин нэр дээрээ шилжүүлмээр байна гэсэн чинь 400,000 төгрөгөө өг гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа Б.Цын 000000 болон 0000000 гэсэн дугаарууд руу олон удаа залгахад утсаа авахгүй байхаар нь мессеж хүртэл бичихэд 400,000 төгрөгөө өг би өөр газар явж байна гэсэн хариу өгөөд байсан. Тэгэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын сүүл үед 5 дугаар микрийн .......... СӨХ-ийн ажилтантай очиж уулзан Бүрэнбүст багийн 00000000 подвалын эзэнтэй холбогдох гэсэн юм гэсэн чинь уг подвалтой гэрээ хийсэн хүн байхгүй, 2022 оны 03 байна уу 04 дүгээр сард нэг хүн тус подвалын хаалганы түлхүүрийг аваад үзнэ гэчихээд түлхүүр авч ирэхгүй алга болсон гэж хэлсэн. Тэгээд подвалыг түрээслэхээр бол сарын 50,000 төгрөг төлөөд гэрээ хийгээд түрээслэн эзэмшиж болно гэсэн. Б.Цыг худал хэлж надаас мөнгө авсан гэдгийг нь СӨХ-ийн ажилтантай очиж уулзаж мэдсэн бөгөөд Б.Ц руу залгахад утсаа авахгүй байхаар нь үнэнээ хэлчих гэсэн утгатай мессеж бичихэд би тэгж амьдрах шаардлага байхгүй гэхээр нь тус подвалын талаар өөрийн мэдсэн зүйлээ мессежээр бичихэд надтай дахиж холбогдоогүй. Тэгээд Б.Цд залилуулсан гэдгээ мэдэж Цагдаагийн байгууллагад хандах болсон...надад анх подвалыг худалдах талаар ярихдаа өөрийн подвал гэж яриагүй, харин бусдын подвалыг дамжуулан худалдаж байгаа талаар хэлсэн. Тухайн Ц надад өөрөө подвал байгаа та авах уу гэж асууж байснаас биш би У гэх хүнийг танихгүй тийм подвал байдаг гэдгийг ч бас мэдэхгүй...Надад харуулсан зурган дээр байх хүнийг би танихгүй юм байна, анх удаа харж байна..Би уг подвалыг өөрийн өмчлөлд худалдаж авахаар Б.Цд мөнгө өгсөн. Ц нь өөрөө уг подвалыг надад зарна, мөнгийг нь дууссаны дараа нэрийг нь /гэрчилгээ/ шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тухайн үед би подвалын гэрчилгээг нь хараагүй. Ц надад подвалын түлхүүрийг өгөх үед надад итгэл төрсөн. Ц надад энэ подвал хүнийх гэж хэлж байсан боловч би тэр хүнтэй нь уулзаагүй, нэрийг нь ч надад хэлээгүй Цд итгээд мөнгө болон эд хөрөнгийг өгсөн. ..Би Цд 2022 оны 14 дүгээр сард зурагт өгсөн, өдрийг нь санахгүй байна. Түлхүүр авсан өдрөө /урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгт тооцож өгсөн. Зурагтыг манай гэрээс Ц өөрийнхөө машиныг жолоодож ганцаараа ирж аваад явсан. Уг зурагт одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. ...Би Цд дансаар шилжүүлсэн 1,371,000 төгрөг, Ч-д шилжүүлсэн 800,000 төгрөг, Самсунг брендийн зурагтын үнэлгээгээр тогтоогдсон 1,898,500 төгрөг нийт 4,069,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р, 22, 24-р тал/

- гэрч Д.Ё-гийн мэдүүлсэн...Бүрэнбүст багийн орцонд 6 өрөө подвал байдаг, м.кв-ыг яг цээжээр хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан том. Тус подвал нь СӨХ-ийн дундын эзэмшилд байдаг, гэхдээ ямар нэгэн үл хөдлөхийн бичиг баримт байхгүй, угаасаа СӨХ-ны дундын өмч учраас улсын бүртгэлээс ямар нэгэн бичиг гардаггүй юм. Хэрэв иргэд подвалыг ашиглахаар болбол манай СӨХ-той түрээсийн гэрээ байгуулж орно. Миний санаж байгаагаар 2022 оны 11 дүгээр сард байсан байхаа ажлын байран дээрээ ганцаараа байж байсан чинь танихгүй нэг эмэгтэй гаднаас орж ирээд 5-10 дугаар байрны ...........орцны подвалыг худалдаж авах гэрээ хийх гэсэн юм, 4,000,000 төгрөгөөр худалдан авсан байгаа гэж надад хэлэхээр нь би гайхаад СӨХ-ны дундын өмчлөлд байдаг шүү дээ, тэглээ ч байнгын сантехник, холбооны ажилчид орж засвар үйлчилгээ явуулдаг.Тус подвалыг худалдана гэж байхгүй, үнэхээр подвал ашиглах шаардлагатай байгаа бол түрээсийн гэрээ байгуулдаг шүү дээ яагаад манай СӨХ-тэй уулзаагүй юм бэ гэсэн чинь надад тус подвалын түлхүүрийг өгсөн шүү дээ гэхээр нь би олон сарын өмнө нэг хүн орж ирээд түлхүүр надаас аваад эргүүлэн өгөөгүй юм гэж хэлсэн. Учир нь тэнд байнгын засвар үйлчилгээ явдаг болохоор танихгүй хүмүүс байнгын түлхүүр авч байдаг, тэгээд л танихгүй хүнд өгч байсан гэсэн. Уг эмэгтэй манай подвалын түлхүүрийг бариад явж байсан. Тэгээд удалгүй цоож нь эвдрээд шинэ цоож аваад зүүчихсэн. Би уг хүнийг 4,000,000 төгрөгөөр тэр засвар үйлчилгээ байхгүй хуучнаараа байгаа подвалыг ямар хүнтэй яаж уулзан худалдаж авахаар болсон талаар нь асуугаагүй, хуучны байрнуудыг подвалыг одоог хүртэл худалдаж авдаггүй гэдгийг мэдэхгүй байна гэхээр нь итгээгүй юм...Би Б.Ц гэдэг хүний зургийг харлаа, урьд өмнө харж байгаагүй юм байна. Уг хүн 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалын талаар манай СӨХ-той уулзаж байгаагүй. Дундын эзэмшил гэхээр тус подвал нь тухайн байрны оршин суугчдын дундын өмч байгаа юм. Тус байрны оршин суугчдын сантехникийн шугам хоолой, цахилгаан болон холбооны утас гээд бүх юм дамждаг учир дундын өмч болж байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р тал/

-гэрч Л.Ч-ын ...2022 оны 05 дугаар сарын эхээр ажил дээр байхад БЦ надад хандан мөнгө хэрэгтэй байна, юм худалдаж авах гээд байна, хүнээс подвал худалдаж авах гээд байна мөнгө дутчихлаа, уг нь машинаа зараад мөнгө босгож подвал худалдаж аваад үйлчилгээ явуулах гэсэн чинь машин зарагдахгүй удаад байна. Би машинаа аваад Улаанбаатар хот руу зарах гээд хүнд өгөөд явуулчихсан, ер нь удахгүй зарагдах байх, 14 хоногоос хэтрэхгүй надад хэдэн хувийн хүүтэй байсан ч хамаагүй 1,200,000 төгрөг олоод өг гэж гуйсан. Тэгэхээр нь би таньдаг хүнээсээ 1,200,000 төгрөг зээлээд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Цын 00000000 дугаартай дансанд шилжүүлсэн. Мөнгө зээлүүлээд 1 сар орчмын дараа би Цаас чи 14 хоногоос хэтрүүлэхгүй гэсэн шүү дээ миний мөнгийг хэзээ буцааж өгөх вэ би хүнээс зээлээд чамд өгсөн, би хүнд худлаа хэлсэн болоод байна гэхэд Ц надад хандан “та М эгчээс авчих, би М эгчид танаас 8%-н хүүтэй 1,200,000 төгрөг зээлчихсэн байгаа энэ мөнгийг та өгөөрэй гээд хэлчихсэн байгаа. Та надад зээлүүлсэн мөнгөө М эгчээс ав” гэхээр нь би энэ тухай Мд хэлэхэд М бэлэн болон дансаар бага багаар цувуулж надад 800,000 төгрөг өгсөн. Би 2022 оны 09 дүгээр сард Цтай ажил дээр уулзаж М надад 800,000 төгрөг өгсөн, чи үлдэгдэл 400,000 төгрөгийг өг гэхэд Ц миний данс руу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 351,000 төгрөг шилжүүлсэн.Одоо надад Цаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р тал/

-гэрч Б.Э-ийн мэдүүлсэн:  ...Манай нөхөр тийм зурагт гаднаас хэн нэгнээс авсан талаар хэлж авчирч байгаагүй...Манай нөхөр Цтай хамтран ямар нэгэн подвал зараагүй, харин Ц гэх эмэгтэй ичих нүүргүй ямар ч хамааралгүй хүнийг хамааралтай болгож, ярих чадвартай эмэгтэй байгаа юм. Миний нөхөр У бол надад ямар нэгэн подвал хүнтэй нийлж зарж байгаа талаар яриагүй учраас би мэдэхгүй байна. Харин намайг найздаа подвал зарах гэж байсныг мэдээд чи бид хоёр мөнгө хэрэгтэй байгаа юм чинь зарчихгүй юу даа гэж хэлж байсан. Гэхдээ би зарах гэж байсан найздаа болохгүй гэдгийг нь мэдээд зараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р тал/

-гэрч Ж.Угийн мэдүүлсэн:... Би тухайн подвалыг СӨХ-ны дарга Б гэдэг хүнтэй аман гэрээ хийгээд 2021 онд анх авч байсан, яг гэрчилгээ гараад миний нэр дээр гарсан юм байхгүй. Гэрчилгээ гардаггүй ч юм байна лээ...Би Цтай цуг явж байхдаа өөр бусад хүмүүстэй зарах түрээслэх тухай ярьж байсан, тэгээд тэрийг сонссон байх. Б.Ц надад түрээсэлсэн, зарах талаар юу ч хэлээгүй...үгүй надад тийм юм өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р тал/

-гэрч Д.Б-ийн мэдүүлсэн...Ж.У гэж хүнийг зүс танина. Хэрхэн таньдаг болсон гэхээр манай СӨХ-ны үйлчлэгч болох Оюун, М хоёрын хүүхдүүдийнх нь найз гэж анх над дээр ирж уулзаад би 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг худалдаж авъя гэж ирж уулзаж байсан. /яг хэзээ хэдэн онд ирж /уулзаж байсныг санахгүй байна/ Тухайн үед нь би энэ подвал нь нийтийн эзэмшилд байдаг учраас эгч нь чамд зарахгүй, боломжгүй харин чи үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол манай СӨХ-той хамтран ажиллах гэрээг байгуулан түрээсийн шугамаар ашиглаж болно. Түүнээс биш хэн нэгэнд өмчлүүлж өгч болдоггүй юм гэдгийг тайлбарлан өгч байсан. Ингэж уулзаж ирснээс хойш дахин надаас подвалын асуудлаар уулзаагүй, мөн гэрээ хийе гэж ирээгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2023 оны хавар над руу үл таних эмэгтэй миний дугаарыг хаанаас олж авсныг мэдэхгүй залгаад би танай 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг манай нөхөр Улаанаа танд мөнгө өгсөн гэж байна би тухайн мөнгийг буцааж авмаар байна гэж ярихаар нь юун мөнгөний талаар ярьж байгааг чинь ойлгохгүй байна. /тухайн эмэгтэйн утасны дугаарыг одоо санахгүй байна/ У надтай аман гэрээ битгий хэл бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаад ор гэж хэлэхэд за гэж хэлчхээд дахин надтай холбогдоогүй мөн уулзаагүй. Надад худалдаж авахаар мөнгө өгч байгаагүй. Би 25 дахь жилдээ тус СӨХ-ийн даргаар тасралтгүй ажиллах хугацаандаа хэн нэгэнтэй аман гэрээ хийж подвал болон бусад эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулан  хүнээс мөнгө авч үзсэнгүй Ж.У ямар учраас надтай аман гэрээ хийсэн 5-10 дугаар байрны 5-р орцны подвалийг худалдаж авсан гэж ярьж байгааг нь ойлгохгүй байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р тал/

-“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/6928 дугаартай “ самсунг 55 инчийн зурагт 1,898,500 төгрөг гэх үнэлгээ /1-р хх-ийн 54-56-р тал/

-Шүүгдэгч Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн... тухайн подвалыг У надад хэлэхдээ СӨХ-өөс худалдаж авсан гэж байсан. Энэ хэрэг эхэлсэн үеэс хойш миний зарсан гэх подвал нь Угийн эзэмшлийнх биш, эзэмших, өмчлөх гэрээ байгуулаагүй гэдгийг мэдсэн. Би Ж.У гэдэг хүнтэй 2014 онд анх танилцаж байсан. 2019-2020 оны хооронд хамтран амьдарч байсан. 2022 онд би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан.Тухайн эмнэлэгт рентген техникчээр ажиллаж байсан Р.Мтай эгч дотно найзалж, нөхөрлөдөг байсан. М эгч надад хандаж “...городод амьдрах газар олмоор байна.” гэж хэлээд подвал хайж байгаа талаар ярьсан. Тухайн үед М эгчийн хамт зарын дагуу нилээн хэдэн подвал очиж үзэж байсан. Ж.У нь надад Бүрэнбүст баг, 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвал эзэмшдэг гэж хэлж байсан болохоор тухайн подвалын талаар М эгчид хэлэхэд “энэ подвалыг надад хямдхан аваад өгөөч” гэж хэлсэн. Би подвалын түлхүүрийг авах гээд Угийн утас руу залгасан. У нь хариуцсан СӨХ-ийн даргын утас руу залгаж надад подвалын түлхүүрийг хүнээр өгүүлсэн. Тухайн үед М эгчид подвал үзүүлж байгаа талаар Уд хэлж байсан. Бүрэнбүст баг, 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг М эгчид 4,800,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 2022 оны 04 сард подвалын түлхүүрийг М эгчид өгөх үед урьдчилгаа төлбөрт гэж Самсунг брендийн 55 инчийн зурагтыг 2 сая орчим төгрөгт тооцож авсан. Зурагт авсан өдөр манай гэр болох Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын гадна У ганцаар ирээд надаас тухайн зурагтыг авсан. Би ч гэсэн ганцаараа байсан. Үүнээс хойш М эгчээс өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаарын дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,371,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Яллагдагчаар татсан тогтоолд дурдагдсан 1,451,000 төгрөгөөс 1 удаагийн шилжүүлгийн 80,000 төгрөг нь Анагаахын сургуулийг төгссөн хүмүүсээс сургуульд өгч байгаа хандив гэж шилжүүлж байсан. Тухайн үед 4 хүний мөнгө гэж нийт 80,000 төгрөгийг М эгч над руу шилжүүлж байсан. Би бусад хүмүүсээс авч цуглуулж байсан мөнгөний хамт уг өдөр “.............” эмнэлгийн захирал Байгалын Хаан банкны 0000000000 тоот данс руу 220,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1,371,000 төгрөгийг тухай бүр хувийн хэрэгцээнд зарцуулсан. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хамт ажиллаж байсан Л.Чэгчээс 1,200,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгөнөөс М эгч Чэгч рүү хэдэн төгрөгийг өгсөн талаар мэдэхгүй байна. Үлдсэн мөнгийг нь би Чэгчид өгсөн. Яг хэдэн төгрөг өгсөн талаар сайн санахгүй байна. Миний хувьд М эгчээс нийт 1,371,000 төгрөгийг дансаар, Самсунг 55 инчийн зурагт зэргийг авсан. Өөр зүйл аваагүй. Авсан бэлэн мөнгө болон зурагтыг эргүүлж өгөөгүй. Зурагтыг бол М эгчээс авсан өдрөө Уд өгсөн нь үнэн...М эгч тухайн үед подвал хайгаад явж байхаар нь би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, ....................... орцны подвал байгаа гэдгийг хэлсэн. Би М эгчээс авсан мөнгө болон зурагтыг эргүүлж өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Тухайн үед М эгчээс авсан зурагтыг биш адил загварын зурагтыг, эсхүл тухайн зурагтын үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг өгөхөд бэлэн байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р тал/

-“Б” ХХ-ийн “Б” эмнэлэгийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаартай “Б овогтой Цыг ажилд авах”, “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 103, 104, 105-107-р  тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139-р шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 109-112-р тал/

-шүүгдэгч Б.Цын эзэмшлийн 00000000 дугаар Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 115-118, 137-142, 161-191-р тал/

-хохирогч Р.Мын эзэмшлийн  00000000 дугаар Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 143-147-р тал/

-Банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 148-149-р тал/

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 213-р тал/

-Лувсандондог овогтой Чанцалдуламын эзэмшлийн 5096215259 дугаар Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 214-215-р тал/

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаар магадлалын хуулбар /2-р хх-ийн 7-10-р тал/

-гэрч Д.Ё-гийн дахин  мэдүүлсэн:.. Би он сар өдрийг нь одоо санахгүй байна. Би ажлын өрөөндөө ороход СӨХ-ийн дарга Б нь нэг эрэгтэй хүнтэй 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвал түрээслэх талаар ярилцаж байсан. Тэр залуу нь 5 дугаар орцны подвалыг үзмээр байна гэж хэлээд надаас түлхүүр авч байсан. Подвалын түлхүүр 2-3 хувь байдаг, нэг түлхүүрийг нь тэр залууд өгч явуулсан. Бусад хувь түлхүүрүүд надад байсан. Тэр залуу Б даргатай анх ярихдаа подвалд засвар хийгээд түрээсэлмээр байна гэж хэлж байсан. Сууц өмчлөлийн холбоо нь нийтийн хэрэгцээний подвалыг бусдад түрээслүүлж, бага хэмжээний орлого олж, засвар үйлчилгээнд зарцуулдаг юм. Б даргатай уулзаж, подвал түрээсэлнэ гэж байгаа эрэгтэй хүн У гэдэг нэртэй болохыг мэдсэн. 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалын түлхүүр манай СӨХ-д байнга байдаг. У нь дээрх подвалыг түрээслэх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Яагаад гэвэл түрээслэх гэж байгаа подвалыг түрээслэгч нь өөрийнхөө хөрөнгөөр засвар хийсний дараа түрээсийн гэрээ байгуулж, төлбөр тооцоогоо тохирдог юм. Хамгийн том, олон өрөөтэй подвалыг сард 50,000 төгрөгөөр бусдад түрээслүүлдэг. Нийтийн эзэмшлийн подвалыг бусдад түрээслүүлэх гэрээний заалтад журмын талаар тусгагдсан байдаг... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-р тал/

-гэрч Д.Бийн дахин мэдүүлсэн:.. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн .............. орцны подвалын түрээслэгч О, М нар 2021 онд манай ажил дээр нэг залууг дагуулж орж ирээд “энэ залуу манай хүү Ү найз нь байгаа юм, нэрийг нь У гэдэг, эхнэр, хүүхдүүд нь хаяж яваад бүх байр, машиныг авчихсан, одоо орох газар байхгүй байна. Подвал өгөх боломж байна уу” гэхээр нь би У гэх залуугаас “чи подвалд амьдрах юм уу” гэж асуухад “үгүй, би үйл ажиллагаа явуулна, мөнгөөр зардаг юм уу” гэж асуухаар нь нийтийн эзэмшлийн өмчийг зарж болохгүй, харин гэрээ байгуулж, түрээсэлж болдог. Мөн тухайн түрээслэх гэж байгаа подвалд засвар хийсний дараа түрээсийн төлбөрөөс хөнгөлөлт эдэлж болно гэж хэлсэн. Ингээд 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг Уд үзүүлэх зорилгоор түлхүүрийг нярав, байцаагч Ё авч О, М, У бид 4 хамт СӨХ-ийн байрнаас гарч тухайн подвалыг очиж үзсэн. У нь подвал үзсэний дараа цэвэрлэгээ хийлгүүлэх боломж байна уу, би энэ подвалыг түрээсэлнэ, гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Үүнээс хойш /хугацааг нь сайн санахгүй байна/ У нь .............подвалыг цэвэрлүүлмээр байна гэсний дагуу манай СӨХ-ийн ажилчид очиж цэвэрлэгээ хийж өгсөн. Тухайн үед У подвалын нэг түлхүүрийг авсан юм шиг байна. Үүнээс хойш У нь дахиж надтай уулзаагүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Мөн тухайн подвалыг ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй. Би Уд ....................... орцны подвалыг үзүүлсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах зориулалтаар СӨХ-тай хамтран ажиллах гэрээний дагуу бусдад түрээслүүлж, орлогыг тухайн подвалыг сантехникийн засварын үйл ажиллагаанд зарцуулдаг. Ж.У надад нэг ч төгрөг өгөөгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй тул мөнгөний талаар яриачгүй. Манай СӨХ нь олон өрөөтэй подвалыг хамгийн дээд тал нь сарын 50,000 төгрөгөөр түрээсэлдэг. Зарим иргэд бараа материал, эд зүйлс түр хадгалах зорилгоор түрээсийн гэрээ байгуулж, сард 10,000 төгрөгийг СӨХ-д өгсөн. Дээрх түрээсээр олсон орлогыг подвалын сантехникийн инженерийн шугам сүлжээний сэлбэг худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулдаг. 2023 оны хавар би эмнэлэгт хэвтэж байхад СӨХ-ийн ажлын өрөөнд нэг эмэгтэй орж ирээд 5-10 дугаар байрны 5 подвалыг худалдаж авсан, гэрчилгээгээ авмаар байна гэхэд нярав, байцаагч Ё “дарга эмнэлэгт хэвтсэн, дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар ч гэрчилгээ гардаггүй, мөн подвалыг хэнд ч зарах боломж байхгүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гараад явсан гэж ............. миний утас руу залгаж хэлж байсан. Түрээслэгч нь өөр хүнд дамжуулан түрээслүүлж болохгүй. 2021 онд У нь надтай уулзснаас хойш тухайн подвалд хүн амьдарч, үйл ажиллагаа явуулаагүй, одоо хүртэл уг подвалд хүн байхгүй, ямар ч засвар хийгдээгүй. Ж.У надад нэг ч төгрөг өгөөгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй тул мөнгөний талаар яриачгүй. Манай СӨХ нь олон өрөөтэй подвалыг хамгийн дээд тал нь сарын 50,000 төгрөгөөр түрээслэдэг. Зарим иргэд бараа материал, эд зүйлс түр хадгалах зорилгоор түрээсийн гэрээ байгуулж, сард 10,000 төгрөгийг СӨХ-д өгсөн. Дээрх түрээсээр олсон орлогыг подвалын сантехникийн инженерийн шугам сүлжээний сэлбэг худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулдаг. 2023 оны хавар би эмнэлэгт хэвтэж байхад СӨХ-ийн ажлын өрөөнд нэг эмэгтэй орж ирээд 5-10 дугаар байрны 5 подвалыг худалдаж авсан, гэрчилгээгээ авмаар байна гэхэд нярав, байцаагч ............. “дарга эмнэлэгт хэвтсэн, дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар ч гэрчилгээ гардаггүй, мөн подвалыг хэнд ч зарах боломж байхгүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гараад явсан гэж ............. миний утас руу залгаж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-р тал/

-гэрч Б.Эрдэнэчимэгийн дахин мэдүүлсэн:.... Тухайн үед манай нөхөр Ж.У нь надад хэлэхдээ 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг авчихлаа гэж хэлсэн. Тэрнээс биш тухайн подвалыг түрээсэлсэн, худалдаж авах аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна. Мөн подвал авахад 1,000,000 төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн. Мөнгө өгч байхад би нөхрийнхөө хажууд байгаагүй. Хэнд, ямар хэлбэрээр, хэзээ 1,000,000 төгрөгийг өгсөн болохыг хэлж мэдэхгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэгт У бид хоёр гэж хэлээгүй. Манай нөхөр уг подвалд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж, амьдраагүй. Би подвалд очоогүй. Өмнө нь Угийн подвал авахад зарцуулсан гэх 1,000,000 төгрөг санаанд орж, тухайн подвалыг ашиглахгүй байгаа юм чинь эргүүлж мөнгийг нь олж авах, эсхүл өөр хүн оруулж, ашиглуулахын тулд 2023 онд нэг найздаа санал болгосон чинь орохгүй гэсэн. Үүний дараа Ж.Угийн найз Үүрдээгийн хадам ээжийн утас руу /нэрийг нь санахгүй байна/ залгаж “манай нөхөр подвал авах гэж 1,000,000 өгсөн гэсэн, тэр мөнгийг эргүүлж авмаар байна” гэхэд чамд ямар ч хамаарал байхгүй, У бид хоёрын хооронд ярьсан зүйл байгаа, би Утэй өөрөө утсаар ярина гэж хэлэхээр нь би СӨХ-ийн дарга Бийг утсыг асууж байгаад авсан. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа СӨХ-ийн дарга Б гэх эгчийн утас руу залгахад “би танай нөхрөөс нэг ч төгрөг аваагүй, танай нөхөр подвал түрээслэх гэрээ байгуулаагүй, уг подвал нь нийтийн эзэмшлийн өмч тул зарах ямар ч боломж байхгүй” гэж хэлснээс хойш дахин подвалын талаар хэн нэгэн хүнтэй яриагүй. Би оныг нь сайн хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-р тал/

-гэрч Ж.Угийн мэдүүлсэн:.. Би Үүрдмөнх гэх найздаа нэг үйл ажиллагаа явуулах объект хэрэгтэй байна гэхэд түүний хадам ээж /нэрийг нь мэдэхгүй байна/ нь тэр СӨХ-д ажилладаг. Тэгээд ээжээр нь дамжуулж СӨХ-ийн дарга Б гэх эгчтэй анх уулзсан. Би подвал хайж байгаа талаар хэлэхэд надад тэр подвалыг үзүүлсэн. Би подвалд засвар үйлчилгээ хийсний дараа түрээсийн гэрээ байгуулж төлбөрөө өгөхөөр тохиолцсон боловч чадаагүй. Надад худалдаж авсан зүйл байхгүй. Дотор заслыг хийж дууссаны дараа үйл ажиллагаагаа явуулж эхлэх үедээ түрээсэлж суух талаар ярьж тохиролцсон. Ямар нэпзн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би Б гэх хүнд нэг ч төгрөг өгөөгүй. Намайг Бтэй зуучилж танилцуулсан Үүрдмөнх гэх найзынхаа хадам ээжид өгсөн. Тухайн үед Үүрдмөнхийн хадам аав өвчинтэй байсан эмчилгээнд нь тус дэм болог гээд өгсөн. Б.Ц надад юу ч хэлээгүй. Мөн надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Би тухайн подвалыг ашиглаж амжаагүй. Засвараа ч хийж дуусгаагүй байсан. Би тухайн мэдүүлэгтээ буруу ойлгуулж хэлсэн бололтой. Би өөрийн эзэмшлийн биш хөрөнгийг зарах боломжгүй. Засвар хийж дууссаны дараа нэг талыг нь хүнд давхар түрээсэлчихвэл надад ашигтай юм болов уу гэж бодож ярьж байсан. Би М гэх хүнийг танихгүй. Б.Ц надад зарах гэж байгаа талаар юу ч хэлээгүй. Би тийм зөвшөөрөл ч өгөөгүй. Б.Ц надад зарах гэж байгаагаа хэлээгүй мөн надад нэг ч төгрөг өгөөгүй. Худлаа зүйл байна. Надад ямар ч подвал байхгүй. Би Б.Цд тийм зүйл ярьж ч байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-68-р тал/

 -гэрч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн:... Би сар өдрийг нь сайн санахгүй байна. 2021 онд өөрийнхөө ажлын байранд буюу Бүрэнбүст баг ................. дүгээр орцны подвалд байж байхад гаднаас хүргэн Үүрдмөнх, түүний найз Ж.У нар орж ирсэн. Тухайн үед Ж.У надад хандаж “би эхнэрээсээ салчихсан, надад ийм подвал олоод өгөөч, хаяа орж амарч байвал зүгээр байна, мөн оймсны үйлдвэр ажиллуулмаар байна” гэж хэлэхээр нь би СӨХ-ийн даргатай уулзвал болно гэж хэлсэн. Тухайн үед миний талийгаач нөхөр Оюун хамт байсан ба шууд “...........” СӨХ-ийн дарга Бтэй уулзахаар Ж.У, нөхөр Оюун бид 3 хамт очсон. У нь Б даргатай уулзаж, подвал түрээслэхээр амаар тохиролцож, түрээслэх подвал очиж үзсэн. Уг подвал нь 5-10 дугаар байрны 5 дугаар орны подвал байсан. У подвал үзэж байхдаа “засвар хийгээд орно, цэвэрлээ хийлгээд өгөөрэй” гэж хэлж байсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд сураг нь сонсогдоход Ж.У нь нөгөө подвалыг түрээслээгүй гэсэн. Энэ үйл явдлаас нилээн хойш Ж.У нь манайд ирээд “та нөхрийнхөө эмчилгээнд зарцуулаарай” гэж хэлээд цаасан ууттай 1,000,000 төгрөгийг өгөөд явсан. Тухайн үед би маш ихээр баярлаж, талийгаач нөхрийнхөө эмчилгээнд зарцуулж дуусгасан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-р тал/

-Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээг засварлах, ашиглах, хамгаалах зорилгоор хамтран ажиллах гэрээний хуулбар / 2-р хх-ийн 71-75-р тал/ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ц нь, хамт ажиллаж байсан Р.Мд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн “ ...........” СӨХ-ийн өмчлөлийн .................. орцны “подвалыг 4,800,000 төгрөгөөр худалдана” гэж 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар 4 удаагийн гүйлгээгээр 1,371,000 төгрөг, 1,898,500 төгрөгийн үнэ бүхий шинэ телевизор, бусдаас авсан зээлээ төлүүлэх байдлаар 800,000 төгрөгийг тус тус авч, нийт 4,069,500 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Цын үйлдлийн улмаас Р.Мд 4,069,500 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Р.Мын мэдүүлсэн...Б.Ц 2022 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 00000000подвалыг 4,800,000 төгрөгөөр худалдана гэж надад санал тавьж Б.Ц намайг тус подвалд дагуулан очиж үзүүлэхээр нь би 4,800,000 төгрөгөөр худалдаж авахаар болж Самсунг брэндийн 55 инчийн ухаалаг зурагтыг задлаагүй байхад нь шинээр нь ...нийт 1,451,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн 2022 оны 06 дугаар сард Б.Ц нь Б эмнэлгийн эмч Чанцалдуламаас 1,200,000 төгрөгийг зээлэн авч намайг үлдсэн 1,000,000 төгрөгөө өгөхгүйгээр Чэмчид өгөөрэй гэхээр нь би М.Чэмчид бэлнээр болон дансаар 2 хуваагаад 1,000,000 төгрөгийг өгсөн....1,371,000 төгрөг, Чанцалдуламд шилжүүлсэн 800,000 төгрөг, Самсунг брендийн зурагтын үнэлгээгээр тогтоогдсон 1,898,500 төгрөг нийт 4,069,500 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг, гэрч Д..............гийн:... Миний санаж байгаагаар 2022 оны 11 дүгээр сард байсан байхаа ажлын байран дээрээ ганцаараа байж байсан чинь танихгүй нэг эмэгтэй гаднаас орж ирээд 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг худалдаж авах гэрээ хийх гэсэн юм, 4,000,000 төгрөгөөр худалдан авсан байгаа гэж надад хэлэхээр нь би гайхаад.... Уг эмэгтэй манай подвалын түлхүүрийг бариад явж байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Чанцалдуламын:... Та надад зээлүүлсэн мөнгөө М эгчээс ав гэхээр нь би энэ тухай Мд хэлэхэд М бэлэн болон дансаар бага багаар цувуулж надад 800,000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Ж.Угийн мэдүүлсэн:... Би тухайн подвалыг СӨХ-ны дарга Б гэдэг хүнтэй аман гэрээ хийгээд 2021 онд анх авч байсан, яг гэрчилгээ гараад миний нэр дээр гарсан юм байхгүй. Гэрчилгээ гардаггүй ч юм байна лээ. ...Би Цтай цуг явж байхдаа өөр бусад хүмүүстэй зарах түрээслэх тухай ярьж байсан тэгээд -тэрийг сонссон байх. Б.Ц надад түрээсэлсэн, зарах талаар юу ч хэлээгүй...үгүй надад тийм юм өгч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн мэдүүлсэн:..Ж.У гэж хүнийг зүс танина...5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг худалдаж авъя гэж ирж уулзаж байсан... СӨХ-той хамтран ажиллах гэрээг байгуулан түрээсийн шугамаар ашиглаж болно. Түүнээс биш хэн нэгэнд өмчлүүлж өгч болдоггүй юм гэдгийг тайлбарлан өгч байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн:.. Тухайн үед миний талийгаач нөхөр Оюун хамт байсан ба шууд “............” СӨХ-ийн дарга Бтэй уулзахаар Ж.У, нөхөр Оюун бид 3 хамт очсон. У нь Б даргатай уулзаж, подвал түрээслэхээр амаар тохиролцож, түрээслэх подвал очиж үзсэн. Уг подвал нь 5-10 дугаар байрны 5 дугаар орны подвал байсан. У подвал үзэж байхдаа “засвар хийгээд орно, цэвэрлээ хийлгээд өгөөрэй” гэж хэлж байсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Цын эзэмшлийн 00000000 дугаар Хаан банкны дансны хуулга, хохирогч Р.Мын эзэмшлийн  00000000 дугаар Хаан банкны дансны хуулга, Лувсандондог овогтой Чанцалдуламын эзэмшлийн 5096215259 дугаар Хаан банкны дансны хуулга, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ хуулийн 15.1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж,

4.1.3."сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; ойлгоно” гэж тус тус заасан ба Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн “ ...............” СӨХ-ийн харьяаны ............... орцны “подвал нь /доод хонгил/ уг хуулийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. Сууц өмчлөгчдийн дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгчийн холбоо, энэ тохиолдолд 10+11 СӨХ байна. Дундаа хамтран өмчлөх өмчийг СӨХ, түүний удирдлага, хэн нэгэн сууц өмчлөгч болон бусад этгээд нь сууц өмчлөгчдийн зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй болно.

       

          Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн “......” СӨХ-ийн харьяаны ................... орцны “подвалыг /доод хонгил/ уг СӨХ нь Ж.У, Б.Ц нар болон бусад этгээдэд худалдсан, түрээсээр эзэмшүүлсэн байдал тогтоогдоогүй.

        Гэрч  Д..............гийн.... Б даргатай уулзаж, подвал түрээслэнэ гэж байгаа эрэгтэй хүн У гэдэг нэртэй болохыг мэдсэн. ................. орцны подвалын түлхүүр манай СӨХ-д байнга байдаг. У нь дээрх подвалыг түрээслэх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй.... гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн.... У нь подвал үзсэний дараа цэвэрлэгээ хийлгүүлэх боломж байна уу, би энэ подвалыг түрээсэлнэ, гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Үүнээс хойш /хугацааг нь сайн санахгүй байна/ У нь ......................... орцны подвалыг цэвэрлүүлмээр байна гэсний дагуу манай СӨХ-ийн ажилчид очиж цэвэрлэгээ хийж өгсөн. Тухайн үед У подвалын нэг түлхүүрийг авсан юм шиг байна. Үүнээс хойш У нь дахиж надтай уулзаагүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Мөн тухайн подвалыг ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй. ...уулзсанаас хойш тухайн подвалд хүн амьдарч, үйл ажиллагаа явуулаагүй, одоо хүртэл уг подвалд хүн байхгүй, ямар ч засвар хийгдээгүй. Ж.У надад нэг ч төгрөг өгөөгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй тул мөнгөний талаар яриачгүй...гэх мэдүүлэг, гэрч Б.Э... Тухайн үед манай нөхөр Ж.У нь надад хэлэхдээ 5-10 дугаар байрны 5 дугаар орцны подвалыг авчихлаа гэж хэлсэн. Тэрнээс биш тухайн подвалыг түрээсэлсэн, худалдаж авах аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна...гэрч Ж.Угийн ... Би Ү гэх найздаа нэг үйл ажиллагаа явуулах объект

хэрэгтэй байна гэхэд түүний хадам ээж /нэрийг нь мэдэхгүй байна/ нь тэр СӨХ-д ажилладаг. Тэгээд ээжээр нь дамжуулж СӨХ-ийн дарга Б гэх эгчтэй анх уулзсан. Би подвал хайж байгаа талаар хэлэхэд надад тэр подвалыг үзүүлсэн. Би подвалд засвар үйлчилгээ хийсний дараа түрээсийн гэрээ байгуулж төлбөрөө өгөхөөр тохиолцсон боловч чадаагүй. Надад худалдаж авсан зүйлгүй...гэх мэдүүлэг зэргээр, Ж.У нь уг подвалыг түрээсээр эзэмшихээр асууж ярилцаж байсан боловч гэрээ байгуулж, ашиглаагүй болох нь тогтоогдсон.

        Гэрч Ж.Угийн мэдүүлсэн:...Би Цтай цуг явж байхдаа өөр бусад хүмүүстэй зарах түрээслэх тухай ярьж байсан, тэгээд тэрийг сонссон байх. Б.Ц надад түрээсэлсэн, зарах талаар юу ч хэлээгүй...гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн... Ж.У нь надад Бүрэнбүст баг, ..................орцны подвал эзэмшдэг гэж хэлж байсан болохоор тухайн подвалын талаар М эгчид хэлэхэд “энэ подвалыг надад хямдхан аваад өгөөч” гэж хэлсэн. Би подвалын түлхүүрийг авах гээд Угийн утас руу залгасан. У нь хариуцсан СӨХ-ийн даргын утас руу залгаж надад подвалын түлхүүрийг хүнээр өгүүлсэн...”гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр, Б.Ц нь Ж.Утэй ойр дотно харилцаатай байсан, Ж.У нь подвал эзэмших талаар хэлж байсан байдал тогтоогдсон ба Б.Ц нь энэ байдлыг ашиглан бусдын /СӨХ/ өмчлөлийн хөрөнгийг Х.Мд “худалдана” гэж итгүүлэн хуурч мөнгө, эд зүйл авч залилан мэхэлж хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ц нь, хохирогч Р.Мыг хуурч 4,069,500 төгрөгний эд зүйл мөнгийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшилдээ авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг шунахай сэдлээр санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн бусдыг залилан мэхэлсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, иргэн Р.Мд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00000000 подвалыг 4,800,000 төгрөгөөр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар 4 удаагийн гүйлгээгээр 1,371,000 төгрөгийг шилжүүлэн авч, үнийн дүнд нь эд хөрөнгө оролцуулж, бусдаас авсан зээлээ төлүүлэх байдлаар 2,698,500 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдэн бусдад нийт 4,069,500 төгрөгийн хохирол учруулсан   болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хохирлыг гаргуулах саналтай гэж,

- Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан дүгнэлтээ: Залилан мэхэлсэн гэснийг зөвшөөрөхгүй. У нь хэлэхдээ, миний подвал, түрээслэдэг, нэр шилжүүлээгүй байгаа гэж хэлсэн. Би Мд худалдана гэж хэлээгүй. Мөнгийг Уд бэлнээр өгсөн...гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Ц нь Ж.Уд мөнгө болон телевизор шилжүүлэн өгсөн байдал нотлогдоогүйн зэрэгцээ, Ж.Угийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон бусад гэрчүүдийн мэдүүлэг нь Б.Цын мэдүүлгийг няцаасан ба шүүх хуралдааныг хойшлуулж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулсан ч шүүгдэгч Б.Цын мэдүүлэг баримтаар батлагдаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Цыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа,

6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

 -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: хүүхэдтэйгээ 2-уулаа амьдардаг, төлбөрийн чадвар муутай, торгохоос өөр ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

 

Хохирогчид учирсан хохирол болох 4,069,500 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж хохирогч Р.Мд олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт Б-ын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 6 /зургаа/ сарын хугацаагаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Цаас 4,069,500 төгрөг гаргуулан хохирогч Р.М/ Орхон аймаг Баян-Өндөр сум 00000000 тоот /РД:................./-д олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ