Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0225425 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.15 хувийн промильтой үедээ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас Баянхонгор аймгийн Өлзийт сум хүртэл 65 километр орчим улсын чанартай, эсрэг урсгалтай аспальтан замд Тоёота Приус 11 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилгоот хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт байрлах хяналтын постод үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг 30 минутын орчимд Өлзийт чиглэлээс ирж  байсан  нэг машин замын хажуу руу гулгаж орж байгаа харагдсан. Тэгээд очиж шалгахад саарал өнгийн тоёота приүс 11 маркийн машин замын хажуу руу цас руу ороод зогссон байсан. Тэгээд очоод жолоочийг нь шалгахад машины жолооч ******* гэж жолооч байсан. Уг жолоочийг Өлзийт сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэж өгч согтууруулах дрейгэр багаж ашиглан үлээлгэж шалгахад 1.15 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж жолоочийг нь Өлзийт сумын хэсгийн цагдаад хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 01 дүгээр сарын би өдрийг нь яг санахгүй байна. Тэр үед би таньдаг хүнээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас авахаар очсон юм. Тэгээд тэнд очоод гэдэг найзыгаа аваад тэнд байдаг дэлгүүр орж Агар нэртэй 0,5 граммын хэмжээтэй архи  аваад замдаа явж байгаад Түвшинбаяр бид хоёр нэг нэг рүнк архи уусан. Тэгээд наашаа яваад Өлзийт сум руу дөхөж яваад замын хажуугийн цасан хунгар луу ороод машин суучхаад гарахгүй байсан тэгээд машинаа гаргах гэж байхад цагдаа ирсэн.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6, 37-38/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8, 10/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,

2023 оны 11 дүгээр сарын 20-ны 0225425 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 57/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-42, 59-65, 71-82/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

******* нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0225425 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.15 хувийн промильтой үедээ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас Баянхонгор аймгийн Өлзийт сум хүртэл 65 километр орчим улсын чанартай, эсрэг урсгалтай аспальтан замд Тоёота Приус 11 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 21/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-6, 37-38/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8, 10/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 0225425 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 57/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-42, 59-65, 71-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА