Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/681

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

   улсын яллагч Б.Очгэрэл

   шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Г.Тамир

шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, овогт ын нарт холбогдох эрүүгийн 2402003040221 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ам бүл 9, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 6 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, " ” ХХК-д график дизайнер ажилтай. Ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

овогт ын /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.******* нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот өөрийн гэртээ болон биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Эйдиби-Бютинака (ADB-BUTINACA) агууламж бүхий "Дроп" гэх хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 4 мл орчим хэмжээтэй хуванцар савтай үеийн жин нь 10,3 грамм, Блью Кола "Blue Cola" гэсэн бичиглэлтэй савлагаатай тосорхог шингэн зүйл нь хуванцар савны хамт жин нь 88,2 грамм, Султан "Sultan" гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай тосорхог шингэн зүйл нь хуванцар савны хамт жин нь 82,2 грамм, 1 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 42,5 грамм, 2 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 13,2 грамм, 3 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 14.8 грамм, 4 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь *******,0 грамм, 5 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 19,6 грамм, 6 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 13,0 грамм, мөн "1" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 0,5 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 5,6 грамм, 2 дугаартай хуванцар савтай цэнхэр өнгийн шингэн зүйл нь 1 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 6,0 грамм, 3 дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 3 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 8,9 грамм тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г. нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын дугаар байрны 7 тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг ЭмдиЭмБи-4ин-Финака (MDMB-4en-PINACA) агууламж бүхий "Дроп" гэх нэршилтэй Ултра күүл манго айс "Ultra cool mango ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нь 1 мл орчим хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч .******* нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот өөрийн гэртээ болон биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Эйдиби-Бютинака (ADB-BUTINACA) агууламж бүхий "Дроп" гэх хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 4 мл орчим хэмжээтэй хуванцар савтай үеийн жин нь 10,3 грамм, Блью Кола "Blue Cola" гэсэн бичиглэлтэй савлагаатай тосорхог шингэн зүйл нь хуванцар савны хамт жин нь 88,2 грамм, Султан "Sultan" гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай тосорхог шингэн зүйл нь хуванцар савны хамт жин нь 82,2 грамм, 1 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 42,5 грамм, 2 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 13,2 грамм, 3 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 14.8 грамм, 4 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь *******,0 грамм, 5 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 19,6 грамм, 6 гэж дугаарласан тосорхог шингэн зүйл хуванцар савны хамт жин нь 13,0 грамм, мөн "1" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 0,5 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 5,6 грамм, 2 дугаартай хуванцар савтай цэнхэр өнгийн шингэн зүйл нь 1 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 6,0 грамм, 3 дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 3 мл орчим хэмжээтэй, савтай үеийн жин нь 8,9 грамм тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэх гэмт хэрэгт,

шүүгдэгч Г. нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын дугаар байрны 7 тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг ЭмдиЭмБи-4ин-Финака (MDMB-4en-PINACA) агууламж бүхий "Дроп" гэх нэршилтэй Ултра күүл манго айс "Ultra cool mango ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нь 1 мл орчим хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Эрүүгийн 2402003040221 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17/

Биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23/

Биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 24-25/

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 37-39/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2603 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн "Г. " болон "Т.******* *******" гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г. " болон "Т.******* *******" гэж хаягласан шээсний дээжүүдээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II-р жагсаалтад хамаарна...” /хх-ийн 40-42/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 493 “...Г. нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г. нь хэрэг болох үед буюу 2024.04.25-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г. нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Г. нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г. нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Г. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна…” /хх-ийн 47-48/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 503 “...Т.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.******* нь хэрэг болох үед буюу 2024 оны 04 сарын 25-ний өдөр сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.******* нь мансууруулах болон сэтгэц идэвхт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Т.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т. ******* нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 51-53/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2604 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар зүйл 2 ширхэг, "Blue cola" гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай 60 мл орчим хэмжээтэй тосорхог шингэн зүйл, "SULTAN" гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай 60 мл орчим хэмжээтэй тосорхог шингэн зүйл, цагаан өнгийн хуванцар савалгаатай тосорхог шингэн зүйл 6 ширхэг тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. ADB- BUTINACA, MDMB-BUTINACA илэрч байна Илэрсэн ADB-BUTINACA нь НҮБ- ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Blue cola" гэсэн бичиглэлтэй тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 88,2 грамм, "SULTAN" гэсэн бичиглэлтэй тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 82,2 грамм, 1 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 42,5 грамм, 2 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 13,2 грамм, 3 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 14,8 грамм, 4 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь *******,0 грамм, 5 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 19,6 грамм, 6 гэж дугаарласан тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 13,0 грамм болов...” /хх-ийн 54-58/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Лхагвасүрэнгийн “...обьект тус бүрээс буюу бүгдээс нь 2 бодис илэрч байгаа гэсэн үг. Саванд байгаа тоорхог шингэн зүйл нь тоорхог шингэн зүйл учир бодит жинг тогтоох боломжгүй...” /хх-ийн 62/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 26******* дугаар шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл, "2" дугаартай хуванцар савтай цэнхэр өнгийн шингэн зүйл, "3" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл зэргээс MDMB-BUTINACA, ADB-BUTINACA илэрч байна. Илэрсэн ADB-BUTINACA нь НҮБ- ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "1" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 0,5 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 5,6 г, "2" дугаартай хуванцар савтай цэнхэр өнгийн шингэн зүйл нь 1 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 6,0 г, "3" дугаартай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 3 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 8,9 г, байна...” /хх-ийн 63-65/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 26******* дугаар шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлээс MDMB- BUTINACA, ADB-BUTINACA илэрч байна. Илэрсэн ADB-BUTINACA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "Just Tears" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 4 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 10,3 г, "Just Tears" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 2 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 12,0 г байна...” /хх-ийн 68-70/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2613 дугаар шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйл, "2" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйл, "3" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. "1" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйлийн хуванцар савтай үеийн жин 280,1 г, "2" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйлийн хуванцар савтай үеийн жин 2,6 г, "3" дугаартай "Bazooka sour straws" гэсэн бичиглэлтэй шар өнгийн шингэн зүйлийн хуванцар савтай үеийн жин 275,3 г, байна...” /хх-ийн 73-75/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2605 дугаар шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Г.Батсуурийн биеэс д/ч Б.Мөнхжин 2024.04.25" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн таглаатай хуванцар сав, тариур зэргээс MDMB-BUTINACA, MDMB-INACA илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй байна. Мөнгөлөг цаас, зүүнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ирүүлсэн эд зүйлсийн жин тогтмол өөрчлөгдөхгүй тул жинг тогтоох шаардлагагүй...” /хх-ийн 78-80/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлт “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Ultra cool mango ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савнаас MDMB-4en-PINACA илэрч байна. Хар өнгийн хуванцар сав, цагаан өнгийн том хуванцар сав, тариур зэргээс MDMB-BUTINACA, MDMB- 4en-PINACA илэрч байна. Цагаан өнгийн жижиг хуванцар савнаас MDMB-BUTINACA илэрч байна. Ultra cool bull ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. MDMB-4en-PINACA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. MDMB-BUTINACA нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй байна. "Ultra cool bull ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нь 30 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 56,5 г, "Ultra cool mango iсе" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нь 1 мл орчим хэмжээтэй байна. Бусад эд зүйлсийн жин тогтмол өөрчлөгдөхгүй тул жинг тогтоох шаардлагагүй...” /хх-ийн 84-86/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2606 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн "Г-148 Машины багажнаас д/ч Б.Мөнхжин” гэж хаягласан зиплок уутанд хутга, тосорхог шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар сав 4 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тариур, битүүмжлэлтэй гялгар уутанд хар өнгийн хуванцар зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутга, тосорхог шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар сав 4 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тариур тус бүрээс /ADB-BUTINACA, MDMB-BUTINACA/ илэрч байна. Битүүмжлэлтэй гялгар уутанд хар өнгийн хуванцар зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Илэрсэн ADB-BUTINACA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. "Ореп" гэсэн бичиглэлтэй тосорхог шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар савны жин нь 4,3 грамм, цэнхэр өнгийн тагтай тосорхог шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар савны жин нь 5,5 грамм, цэнхэр өнгийн тосорхог зүйлээр бохирлогдсон хуванцар савны хамт жин нь 8,4 грамм, тосорхог шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар савны жин нь 4,0 грамм болов...” /хх-ийн 90-92/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би одоогоос 5 орчим хоногийн өмнө телеграммаар үл таних хүнтэй холбогдоод "дроп" гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг 10 мл орчмыг 500,000 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би өмнө нь тухайн бодисыг интернет орчноос олж мэдсэн. Тэгээд хэрэглэж үзье гэж бодоод авсан юм. хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүн надад Чингэлтэй дүүргийн Тэнгис кино театр орчимд мөнгө үлдээх газрыг зааж өгсөн. Тэгээд би тухайн газарт нь бэлнээр 500,000 төгрөгийг бэлнээр үлдээсэн бөгөөд 30 минут орчмын дараа очиход надад "дроп" гэх бодисыг үлдээсэн байсан. Тухайн бодисыг би гэртээ авч очоод гэрт байсан цахилгаан тамхи/ѵаре/-ны шингэнтэй хольсон. Учир нь арвижуулах гэж тэгсэн юм. Үгүй би уулзаагүй Тухайн хүн надад бодисыг зарсан хойно харилцсан чатаа устгаад блок хийсэн Би ямар хүн байсныг мэдэхгүй байна Телеграммаар харилцаж байх үед надад тухайн хүн авсан бодисоо цахилгаан тамхи/ѵаре/-ны шингэнтэй холиод хэрэглээрэй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 108/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Батсуурийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 сарын 22-ны өдөр би телеграм ашиглаж үл танихтай хүнтэй холбогдоод "дроп" гэх нэршилтэй бодисыг 1.5 мл-ийг 100,000 төгрөгт бодож худалдаж авахаар болсон. Тэгээд тухайн хүн надад зарахдаа надад Тэнгис кино театрын орчимд мөнгөө үлдээгээрэй гээд надад зураг явуулсан. Тухайн зааж өгсөн газар нь очоод би мөнгийг нь үлдээсэн бөгөөд ойролцоогоор ******* минутын дараа очиход тухайн савтайгаа үлдээсэн байсан. Тухайн хүнтэй би уулзаж ярилцаагүй бөгөөд танихгүй. Надад "дроп" зарсан хойноо цаанаасаа харилцсан яриагаа устгаад намайг блок хийсэн байсан. Анх удаа худалдаж авсан.Тухайн савнуудад электрон тамхины шингэн байсан бөгөөд би худалдаж авсан "дроп" гэх бодисоо арвижуулах

 зорилгоор бага зэргийг хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 116/

 

Г. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/

Т.******* Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118/

Т.*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121/

Т.******* Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 126/

Г.Батсуурийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132/

Г.Батсуурийн их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт /хх-ийн 133/

Г.Батсуурийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 134/

Г.Батсуурийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 136/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Т.******* нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот өөрийн гэртээ болон биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Эйдиби-Бютинака (ADB-BUTINACA) агууламж бүхий "Дроп" гэх хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл нь 4 мл орчим хэмжээтэй хуванцар савтай үеийн жин нь 10,3 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг /хх-69 талд авагдсан 2614 дугаартай шинжээчийн дүгнэлт/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” болох нь,

шүүгдэгч Г. нь “...2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын дугаар байрны 7 тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг ЭмдиЭмБи-4ин-Финака (MDMB-4en-PINACA) агууламж бүхий "Дроп" гэх нэршилтэй Ултра күүл манго айс "Ultra cool mango ice" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нь 1 мл орчим хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг /хх-85 дугаар талд авагдсан 26 дугаартай шинжээчийн дүгнэлт/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхээс шүүгдэгч Т.*******, Г. нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Т.*******, Г. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгч Т.*******, Г. нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх, шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих  жилийн  хорих ял, Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.*******, Г. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын саналдаа шүүгдэгч нарт  зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан ба өмгөөлөгчийн энэ санал шүүгдэгч Т.*******, Г. нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюул, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

            Хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, цахилгаан тамхины хар өнгийн под 1 ширхэг, хар тагтай шилэн сав 1 ширхэг, ногоон шар өнгийн гуурс1 ширхэг, улаан шар өнгийн гаанс мэт соруул 1 ширхэг, 1 ширхэг хутга цэнхэр өнгийн тагтай хуруу хэлбэрийн хуванцар сав 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар сав 2 ширхэг, солонгос бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, задлаагүй шинэ цахилгаан тамхины под 1 ширхэг, "Ултра күүл" гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй хар өнгийн хуванцар сав 1 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй цагаан өнгийн том хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй цагаан өнгийн жижиг хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, цагаан өнгийн 6 ширхэг хуванцар сав "Блью кола" гэх нэршилтэй дотроо шингэн зүйл агуулсан 1 ширхэг хуванцар сав, "Султан" гэх бичиглэлтэй дотроо шингэн зүйл агуулсан 1 ширхэг хуванцар сав, электрон тамхины под 2 ширхэг, "Базука" гэх нэршилтэй дотроо шингэн зүйл агуулсан 3 ширхэг хуванцар сав, цэнхэр тагтай дотроо шингэн зүйл агуулсан, хуруу хэлбэртэй хуванцар сав 3 ширхэг, тариур 1 ширхэг, тариурын зүү 1 ширхэг, 3 ширхэг тугалган цаас, 2 ширхэг цагаан өнгийн хуванцар сав, шар өнгийн зүйл агуулсан хуванцар сав 1 ширхэг, "Жаст тийрс" гэх бичиглэлтэй дотроо шингэн зүйл агуулсан ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Эйдиби-Бютинака (ADB-BUTINACA) агууламж бүхий "Дроп", гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

овогт ын Батсуурийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг ЭмдиЭмБи-4ин-Финака (MDMB-4en-PINACA) агууламж бүхий "Дроп" гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Батсуурийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын  хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******, Г. нарт оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.*******, Г. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, цахилгаан тамхины хар өнгийн под 1 ширхэг, хар тагтай шилэн сав 1 ширхэг, ногоон шар өнгийн гуурс1 ширхэг, улаан шар өнгийн гаанс мэт соруул 1 ширхэг, 1 ширхэг хутга цэнхэр өнгийн тагтай хуруу хэлбэрийн хуванцар сав 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар сав 2 ширхэг, солонгос бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, задлаагүй шинэ цахилгаан тамхины под 1 ширхэг, "Ултра күүл" гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй хар өнгийн хуванцар сав 1 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй цагаан өнгийн том хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, ямар нэгэн бичиглэлгүй цагаан өнгийн жижиг хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, цагаан өнгийн 6 ширхэг хуванцар сав "Блью кола" гэх нэршилтэй дотроо шингэн зүйл агуулсан 1 ширхэг хуванцар сав, "Султан" гэх бичиглэлтэй дотроо шингэн зүйл агуулсан 1 ширхэг хуванцар сав, электрон тамхины под 2 ширхэг, "Базука" гэх нэршилтэй дотроо шингэн зүйл агуулсан 3 ширхэг хуванцар сав, цэнхэр тагтай дотроо шингэн зүйл агуулсан, хуруу хэлбэртэй хуванцар сав 3 ширхэг, тариур 1 ширхэг, тариурын зүү 1 ширхэг, 3 ширхэг тугалган цаас, 2 ширхэг цагаан өнгийн хуванцар сав, шар өнгийн зүйл агуулсан хуванцар сав 1 ширхэг, "Жаст тийрс" гэх бичиглэлтэй дотроо шингэн зүйл агуулсан ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, Г. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ