| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Д.А-,
шүүгдэгч К.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.м овогт К-ы М-т холбогдох эрүүгийн 2413001630234 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19......оны ...... дугаар сарын .....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дээд боловсролтой, эдийн засгийн засагч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дугаар багийн ....... дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х.м овогт К-ы М, регистрийн дугаартай: БЮ............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.М- нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээрх бүртгэлийн 365551 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хууль бусаар авсан буюу хуурамч болохыг мэдсээр байж ашиглан .............. БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт,
Мөн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтуурсан үедээ дахин .............. БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1. Улсын яллагч Д.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч К.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 3400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3400000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгч К.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
3. Шүүгдэгч К.М- нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээрх бүртгэлийн 365551 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хууль бусаар авсан буюу хуурамч болохыг мэдсээр байж ашиглан .............. БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хуурамч баримт бичиг үйлдэх, мөн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтуурсан үедээ дахин .............. БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), эрх бүхий албан тушаалтны “иргэн К.М-ийн согтуурлын хэмжээг шалгахад 1,25 хувьтай байсан талаарх” тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), яллагдагч К.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал), цагдаагийн ерөнхий газрын “иргэн К.М- нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан талаарх” лавлагаа (хавтаст хэргийн 12 дахь тал), хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0732890 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), яллагдагч К.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 822 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашиглах”, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг тус тус бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч К.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Энэ хэргийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч К.М-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаатаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 (хоёр сая найман зуу) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч К.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаатаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 (хоёр сая найман зуу) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-т оногдуулсан 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
12. Шүүгдэгч К.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
13. Шүүгдэгч К.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
14. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.х овогт К-ы М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаатаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 (хоёр сая найман зуу) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх торгох ялыг 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-т оногдуулсан 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.М-т сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч К.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх хэвээр үргэлжлүүлж, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. 2413001630234 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК