Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/01214

 

 

 

 

 

 

 

                     2021         06         04  

                 182/ШШ2021/01214

    

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Ц.Бын нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байранд байрлах, БОАЖЯанд холбогдох 

 

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ц.Б миний бие 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер геофизикч мэргэжилтэй, 1988 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа, төрийн захиргааны Тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй,тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. Ял шийтгэл, төрийн албаны сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Миний бие БОАЖЯ Сайдын 2015 оны 12 дугаар 17-ны өдрийн тоот тушаалаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. БОАЖЯсайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар намайг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн юм. Уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гарган 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар БОАЖЯсайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 221/MA2017/0856 магадлалд дээрх шийдвэрийг хянан баталгаажуулсан болно. Улсын дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн дугаар дугаар захирамжаар хариуцагчаас анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан болно.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний бие шүүхэд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 128/Ш32017/4046 дугаартай захирамж гаран, гүйцэтгэх хуудас бичигдсэн болно. Мөн хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу надад цалинтай тэнцэх нөхөн олговор олгох, даатгалыг нөхөн дэвтэрт бичилт хийх тус шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02041, 2019 оны 182/ШШ2О19/01568 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2425 тоот магадлал гарсан. Одоо эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж мөн гарсан болно. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч БОАЖЯ 2019 оны 02 сарын 19-нд гаргасан өргөдлийн дагуу БОАЖЯны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 07 сарын 10-ны өдрийн тоот тушаал гарган намайг өөр ажил, албан тушаалд буюу тус яамны зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр томилж, дараа нь Сайдын 2019 оны 07 сарын 19-ны өдрийн тоот тушаалаар нарийн бичгийн даргын ажлыг хавсруулан гүйцэтгүүлэхээр заасан. Миний бие эдгээр шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзэн Захиргааны хэргийн шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс шийдвэр гүйцэтгэл явагдаж дуусаагүй гэж үзсэн. 2021 оны 01 дүгээр сарын 11-нд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг өргөдөл .Сайдад гаргасан боловч хариу өгсөнгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын  дугаар хавсралтаар хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар зааж улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зарим чиг үүргийг шилжүүлэх тухай” дугаар тогтоолоор эрхлэх асуудлын хүрээний “Усны Үндэсний хороо”-ны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг яаманд /хуучин нэрээр/ шилжүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай"  дугаар тогтоолын 6 дахь хэсэгт зааснаар Усны Үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг .Сайдад үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” 80 дугаар тушаалаар Ц.Бд 1 сарын тэтгэмж олгосон. Улмаар тус яаманд Ц.Быг томилох орон тоо, төсөв байхгүйгээс ажиллуулах боломжгүй нөхцөл үүссэн тул түүнийг сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн . дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын даргад Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн ба дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Бэс зөвшөөрч .сайдын 2017 оны . дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нарийн бичгийн даргын орон тоо нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дугаар тогтоолоор орон тооны бус болон өөрчлөгдсөн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу БОАЖЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн . дугаар тушаалаар Ц.Быг тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр, .сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар нарийн бичгийн даргын албан тушаалыг /орон тооны бус/ хавсран гүйцэтгүүлэхээр тус тус томилж, албан тушаалын цалинг ТЗ-7-5 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдлийг 44 хувиар буюу боломжит дээд хэмжээгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, нарийн бичгийн даргын орон тоо нь орон тооны бус бөгөөд БОАЖЯны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрны нэрсэд Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо багтаагүй байна. Мөн Усны Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаал буюу Засгийн газрын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай дугаар тогтоолоор батлагдсан тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлийн ангилал, зэрэглэлд багтдаггүй болно. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б нь дээрх шийдвэрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажилд томилохыг .сайдад даалгах нэхэмжлэлийг дахин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхээс “энэхүү маргаан нь захиргааны хэргийн харьяаллын бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харьяалах хэрэг” гэж үзэн Ц.Бын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд .яамнаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 03 дугаар сарын 26 -ны өдрийн тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүхэд буцаах тухай шийдвэр гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд буцаах талаар хүсэлт хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч БОАЖЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

 

Хариуцагч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүхэд буцаах тухай шийдвэр гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд буцаах талаар хүсэлт хүргүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/0714 дугаар шийдвэрээр сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн . дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Быг өмнө эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож шийдвэрлэсэн байх боловч уг шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй тухай талууд маргаагүй болно. /хавтаст хэргийн 19-28/

 

Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага одоог хүртэл биелүүлээгүй нь болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

БОАЖЯ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дугаар шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/0714 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18.861.862 төгрөгийг гаргуулан шийдвэрлүүлсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02041 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2425 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас 34.437.013 төгрөгийг хүлээн авсан хэмээн тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Ц.Бын 2017 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4.528.479 төгрөгийг 3 сард тооцоод /4.528.479 төгрөг : 3 сар/ дундаж цалин 1.509.493 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 1.509.493 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод / төгрөг : 22 хоног/ 68.613 төгрөг байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 18-нээс 2021 оны 6 дугаар сарын 03-ыг хүртэлх хугацааны цалин 30.121.107 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч БОАЖЯнаас 30.121.107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгож шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БОАЖЯнаас 30.121.107 /гучин сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун долоон/ төгрөгийг гаргуулж Ц.Бад олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч БОАЖЯанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч БОАЖЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 308.555 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН