| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.л овогт Х-ы Х-т холбогдох эрүүгийн 2413000000186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19......оны ..... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С.л овогт Х-ы Х-, регистрийн дугаар БЭ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1 Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Г-гийн амь нас хохирсон. Мөн хохирогч С.А-, насанд хүрээгүй хохирогч Х.Н- нар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэдгээр нь өөрийн эцэг шүүгдэгч Х.Х-аас ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас гаргуулах хохирлын талаар санал байхгүй” гэв.
2 Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин тээврийн хэрэгсэл хэзээ ч жолоодохгүй. Ард маань эхнэр, хүүхдүүд маань үлдэх гэж байна. Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3 Хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэргийг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн санал, гомдол байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Эхнээс нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаж явсан” гэв.
Хоёр: Эрүүгийн 2413000000186 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Хүний их эмч Б.Е-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,
8. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
9. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,
10. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,
11. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
12. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/,
13. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
14. Гэрч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
15. Гэрч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай цогцост үзлэг хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-51 дэх тал/,
17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
18. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
19. аян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 185 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 65-77
20. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
21. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 184 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 84-95 дахь тал/,
22. Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
23. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн дотуур байрны чөлөөгөөр явсан болон шалтгаангүй хичээл тасалсан сурагчдын бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
24. Бага насны хохирогч Х.Н-ийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 131, 134 дэх тал/,
25. Техникийн тодорхойлолтын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 135 дахь тал/,
26. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-24-0172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 169-173 дахь тал/,
27. Яллагдагч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-162 дахь тал/ зэргийг,
28. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
29. Харин шүүгдэгч болон хохирогч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
31. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
32. Шүүгдэгч Х.Х- нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ ...... БӨҮ улсын дугаартай “Хюндай портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7/а, 23.8, 23.9/а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Г-гийн амь насыг хохироосон, мөн хохирогч С.А-, насанд хүрээгүй хохирогч Х.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
33. Хүний их эмч Б.Е-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
34. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
35. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,
36. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
37. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,
38. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,
39. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг болж байх үед .... БӨҮ улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр нөхөр Х.Х-, бага охин Х.Н- бид гурав хамт Б- сумын 4 дүгээр багаас буюу гэрээсээ гарч аймгийн төв дээр ирсэн. Талийгаач охин маань эрүүл мэндийн шалтгаанаар буюу цусны эс багассан гэх шалтгаанаар Б- сумын эрүүл мэндийн төвд хэвтэхээр болсон бөгөөд бид нар охиноо эмнэлэгт хэвтүүлэх зорилгоор аймгийн төв орсон. Бид гурав шууд Б- сумын эмнэлэг дээр очсон бөгөөд тэнд охин маань ганцаараа байсан. Тэгээд эмнэлгийн эмч нарыг хүлээж байгаад үзүүлж, эмч нар нь өнөөдөр авах боломжгүй маргааш өглөө ирээрэй гэсэн. Ингээд нөхөр, бага охин, бид гурав талийгаачийг үлдээгээд Б- сумын 4 дүгээр баг руу буюу гэр лүү явах гэсэн боловч талийгаач охин маань дүүгээ санасан байна, өнөөдөр та нартай хамт гэртээ очиж хоноод маргааш өглөө хүрээд ирье гээд болохгүй байхаар нь бид нар зөвшөөрсөн юм. Б- сумын эмнэлгээс гарч, Өлгий сумын 6 дугаар багт миний төрсөн ах С-ы гэрт нь очиж аяга цай уугаад, миний санаж байгаагаар 17 цагийн үед уг айлаас гараад .... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нөхөр Х.Х- жолоодож, охин Г- /талийгаач/, бага охин Н- бид дөрөв Б- сумын 4 дүгээр багт байх гэр лүү хөдөлсөн. Тэгээд шороон замаар явж байхдаа олны хэлж заншсанаар “Ширик” гэх газрын ойролцоо шороон зам дээр явж байгаад машин гэнэт онхолдож, бид нар осолд орсон. Миний санаж байгаагаар 2-3 удаа онхолдсон санагдаж байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн салхины шил хагарч бага охин маань машинаас шидэгдэж газарт уйлаад сууж байсан, наад талд нь том охин Г- /талийгаач/ хамарнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан, нөхөр маань бас нэг газраас гараад ирсэн. Тэгээд тусламж хүсээд хүмүүс рүү холбоо барих гэж байж байтал Б- сумын 4 дүгээр багийн чиглэлээс нэг машин ирж бид нарыг аймгийн төвийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн. Тухайн машины жолоочийг бид нар танихгүй юм. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ийм асуудал болсон. Нөхөр маань жолоогоо барьж, би бага охиноо урдаа суулгаж голын сандалд, том охин маань баруун талын суудалд сууж явсан. Бид нар Б- сумын эрүүл мэндийн төв дээр ойролцоогоор 2 цаг орчим байсан бөгөөд тухайн үед нөхөр Х.Х- орж гараад байсан, хэн нэгэнтэй уулзсан эсэх талаар мэдэхгүй байна, хэзээ, хаана, хэнтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. Бид нар .... БӨҮ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг одоогоос 2 сарын өмнө худалдаж авсан байсан. Тэр үеэс машинаа жолоодож байгаа, өмнө нь мотоциклтэй байсан. Х.Х- нь одоогоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байгаа, тээврийн хэрэгслийг анх худалдаж авахдаа миний нэр дээр шилжүүлж авсан, миний нэр дээр бүртгэлтэй байдаг манай нөхрийн машин юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
40. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...миний бие өөрийн төрсөн охин Х.Г- болон Х.Н- нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно. Надад хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Энэ хэргийг хуулийн хүрээнд үнэн бодитоор шийдэж өгнө үү. Гомдолтой байна, нөхөр маань архи уугаад машин жолоодоогүй байсан бол ийм асуудал болохгүй байх байлаа, надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158 дахь тал/,
41. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед яаралтай тусламжийн тасагт С.А-, Х.Х-, Х.Г-, Х.Н- нар нь хөдөө явж байгаад осолд орсон гэх яриа өгүүлэлтэй орж ирсэн бөгөөд Х.Г-г аав нь гэх Х.Х- нь тэврээд орж ирсэн. Тухайн үед Х.Г- нь ухаангүй, хурхирсан байдалтай, биеийн ерөнхий байдал маш хүнд, цамцны баруун талын ханцуй нь цустай гэх байдалтай орж ирсэн. Х.Г-г хүлээж авснаас хойш 30-35 минутын дотор эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Х.Х- нь согтуу байсан нь илт мэдэгдэж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
42. Гэрч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г- нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед над дээр ирээд би эмнэлэгт очиж үзүүлэх ёстой байгаа юм, цус багадаад, даралт унаад байгаа, ойрд хонхны баяр болох гэж байгаа, эмчлүүлэхгүй бол болохгүй байх гэхээр нь би түүнд эхлээд эмч дээр очиж үзүүлээрэй гэж хэлээд явуулсан. Улмаар Г- нь дотуур байрны эмч Булбулд очиж үзүүлсэн бөгөөд би эмчээс нь энэ талаар асуухад эмч надад “...Г- надад эмнэлэгт 7 хоног хэвтэнэ, даралт унаад бие сульдаад байгаа 7 хоногийн акт бичиж өг гэж хэллээ...” гэж хэлсэн. Тэгээд би Г- 15 цагийн үед дотуур байрнаас гарах болохоор нь байрны бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь зуруулж байрнаас гаргаж явуулсан. Дотуур байрны дотоод журмаараа бол орой 18 цагаас хойш сурагчдыг гаргах ёсгүй бөгөөд үүнээс өмнө сурагчид байрнаас орж гараад яваад байдаг. Харин Г-н эцэг, эх ирээд дотуур байрнаас хүүхдээ гаргаж явсан асуудал болоогүй, Г- надад хэлэхдээ сүүлийн үед даралт унаад, бие сульдаад байгаа, эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэж хэлээд байрнаас ганцаараа гарч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
43. Гэрч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Х-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл нь тухайн сангаас гарахгүй байгаа нь мэдээллийн сангийн алдаа байх боломжгүй. БЭ......... регистрийн дугаартай Х.Х- нь жолооны үнэмлэхгүй буюу түүнд жолоочийн эрхийн үнэмлэх олгож байгаагүй учраас “е-mongolia” сангаас жолоочийн лавлагаа мэдээлэл гарахгүй байна. Хэрэв жолооны үнэмлэхтэй байсан бол лавлагаа, мэдээлэл нь шууд гарах ёстой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
44. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай “...Талийгаач Х.Г-гийн цогцост хийсэн шүүх анагаах ухааны задлан шинжилгээгээр амьдрах боломжгүй гавал, суурь яс, тархины битүү гэмтэл, зүүн чамархай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, олон хавирганы хугаралт, цээжний хөндийд хий хуримтлагдах /пневмоторакс/, зулайн хуйхны доор цус хуралттай, баруун хацарт цус хуралттай, цээж хэвлийн зүүн талд, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун гарын долоовор хуруу, зүүн ташаанд тус тус улаан өнгийн зулгаралтуудтай, баруун суганы доор оёдолтой шархтай, зүүн гуяны дотор хэсэгт, баруун шилбэний ар хэсэгт, зүүн шилбэний ар хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид амьдрах боломжгүй гавал, суурь яс, тархины битүү гэмтэл, зүүн чамархай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, олон хавирганы хугаралт, цээжний хөндийд хий хуримтлагдах /пневмоторакс/, зулайн хуйхны доор цус хуралттай, цаашид амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Архаг хууч өвчингүй. Амь хохирогч нас бараад 4-6 цаг болсон байх боломжтой..." гэх цогцост үзлэг хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-51 дэх тал/,
45. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай “...иргэн Х.Х-ын биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Х.Х-ын биеэс авсан гэх цусанд 1.0% промиль спирт илрэв. Иргэн Х.Х- нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
46. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаартай “...иргэн Х.Н-ийн биед баруун дунд чөмөгний гандан хэсгийн хугаралт, хавантай хохирлууд /гэмтлүүд/ тогтоогдлоо. Х.Н-ийн биед үүссэн хохирлууд/гэмтлүүд/ нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт үүссэн байх боломжтой хохирлууд/гэмтлүүд/. Иргэн Х.Н-ийн хохирлууд/гэмтлүүд/ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хохирлууд/гэмтлүүд/ нь 1-7 хоногтоо үүссэн шинэ хохирлууд/гэмтлүүд/. Иргэн Х.Н-ийн хохирлууд/гэмтлүүд/ нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
47. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 185 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 65-77
48. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаартай “...иргэн С.А-ы биед зүүн дал ясны хугаралт, хавантай хохирлууд/гэмтлүүд/ тогтоогдлоо. Иргэн С.А-ы биед үүссэн хохирлууд/гэмтлүүд/ нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт үүссэн байх боломжтой хохирлууд/гэмтлүүд/. Иргэн С.А-ы хохирлууд/гэмтлүүд/ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хохирлууд/гэмтлүүд/ нь 1-7 хоногтоо үүссэн шинэ хохирлууд/гэмтлүүд/. Иргэн С.А-ы хохирлууд/гэмтлүүд/ нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Иргэн С.А-ы дээрх хохирлууд/гэмтлүүд/ ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
49. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 184 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 84-95 дахь тал/,
50. Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “...жолооч Х.Х- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а" заалт буюу “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..."-ыг хориглоно гэх заалт, мөн дүрмийн 23.8 дахь заалт буюу “...суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, Мөн дүрмийн 23.9 “а” заалт буюу “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” тээвэрлэхийг хориглоно, мөн дүрмийн 12.3 дугаар заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. ...жолооч Х.Х- нь 3.7 а, 23.8 а, 23.9 а, 12.3 дугаартай заалтуудад заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан гол шалтгаан болсон..." гэх магадлагаа /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
51. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн дотуур байрны чөлөөгөөр явсан болон шалтгаангүй хичээл тасалсан сурагчдын бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
52. Бага насны хохирогч Х.Н-ийн насыг тоолсон “...2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу зам тээврийн осолд өртөх үед 2 нас 3 сар 3 хоногтой байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 131, 134 дэх тал/,
53. Техникийн тодорхойлолтын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 135 дахь тал/,
54. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-24-0172 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсад импортлогдсон, KMFXKS7BPWU242477 арлын дугаартай, цэнхэр өнгийн Нyunday porter загварын тээврийн хэрэгсэл 6,000,000 /зургаан сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” Гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 169-173 дахь тал/,
55. Яллагдагч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгэхээр нь эхнэр С.А-, охин Х.Г-, Х.Н- нарын хамт Б- сумын эрүүл мэндийн төвөөс хөдөлж Х.Г-г ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн дотур байрны гадаа ирж үлдээх гэсэн боловч нэг өдөр ч гэсэн гэртээ очиж хономоор байна, тэгээд өглөө хүрээд ирье гээд гуйгаад болохгүй байхаар нь зөвшөөрөөд хамт авч явсан. Бид дөрөв замдаа миний хадам ах болох С-ы Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэрээр нь орж аяга цай уугаад тухайн өдрийн орой 16 цаг болж байхад эхнэр С.А-, охин Х.Г-, Х.Н- нарын хамт ...... БӨҮ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр Б- сумын 4 дүгээр багт байх гэр лүүгээ хөдөлсөн. Тэгээд шороон замаар явж байгаад олны хэлж заншсанаар "Ширик" гэх газрын ойролцоо ирж байтал зам дээр чулуу байсан бөгөөд би тэр чулууг тээврийн хэрэгслийн урд дугуйгаар ирж мөргөөд шууд 2-3 онхолдож замын хажуу талын хөвөө рүү орж зогссон. Тухайн үед тээврийн хэрэгслийн урд том салхины шил хагарч эхнэр С.А-, Х.Г- хоёр машинаас шидэгдсэн, би өөрөө машин дотор үлдсэн бага охин Х.Н- нь бас машин дотор үлдсэн байна. Тэгээд би бага охиноо машинаас буулгаж аваад эхнэр, том охин 2 дээр очсон. Х.Г-н амнаас нь цус гарсан байдалтай, эхнэр С.А- болон бага охин Х.Н- нар нь ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан. Тэгээд байж байтал Б- сумын 4 дүгээр баг Чиглэлээс манай нутгийн нэг залуу ирж бид нарыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүргэж ирсэн. ...аймгийн төвөөс гарч Б- сумын 4 дүгээр баг руу хөдлөөд явж байхдаа даваа өнгөрч зогсоод толгой өвдөж, даралт ихсээд байхаар нь нэг хундага архи уусан. Өөр ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй. ...би тээврийн хэрэгсэл жолоодох эрх огт авч байгаагүй, надад үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-162 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
56. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
57. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
58. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.
59. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Х- нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ ...... БӨҮ улсын дугаартай “Хюндай портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7 "а 23.8, 23.9 "а" 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Г-гийн амь насыг хохироосон, мөн хохирогч С.А-, насанд хүрээгүй хохирогч Х.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
60. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
61. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
62. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.
63. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Х.Х- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.
64. Гэтэл шүүгдэгч Х.Х- нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..."-ыг хориглоно, мөн дүрмийн 23.8-д “...суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, мөн дүрмийн 23.9/а “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” тээвэрлэхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтуудыг тус тус зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэсэн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон мөрдөгчийн магадалгаа хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
65. Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр “...талийгаач Х.Г- нь гавал, суурь яс, тархины битүү гэмтэл, зүүн чамархай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, олон хавирганы хугаралт, цээжний хөндийд хий хуримтлагдах /пневмоторакс/, зулайн хуйхны доор цус хуралттай, цаашид амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч Х.Х-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв. /хавтаст хэргийн 44-51 дэх тал/,
66. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж тус тус журамлажээ.
67. Шүүгдэгч Х.Х-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг түүний цуснаас дээж авч шалгахад, түүний цусан дахь спиртийн агууламж 1.0 хувь промилль илэрч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №50 дугаар дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
68. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 355, 356 дугаартай дүгнэлтүүдээр иргэн Х.Н-, С.А- нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь тогтоогджээ. /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 63-64, 82-83 дахь тал/.
69. Иймд шүүгдэгч Х.Х- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
70. Шүүгдэгч Х.Х- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Х.Г-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон, иргэн Х.Н-, С.А- нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Х.Г-гийн амь нас хохирсон, хохирогч Х.Н-, С.А- нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.
71. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн “автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Х.Х-т холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
72. Иймд шүүгдэгч Х.Х-ыг “Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
73. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Х-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
74. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
75. Шүүгдэгч Х.Х-ын зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас охин Х.Г-гийн амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзэх бөгөөд хохирол, хор уршиг нөхөн сэргээгдэх боломжгүй.
76. Харин хохирогч Х.Н-, С.А- нар нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгч Х.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
77. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Х-т оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
78. Хохирогч С.А-аас “Улсын яллагчийн гаргаж байгаа саналаас ч бага эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг,
79. Хохирогчийн өмгөөлөгч С.Т-эс “Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн хувийн байдал, хохирол байхгүй, хохирогч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж түүнд 2 жилийн хугацаагаар хорих саналыг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 50 хувиар хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
80. Шүүгдэгч Х.Х- нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
81. Шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
82. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
83. Шүүгдэгч Х.Х- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
84. Шүүгдэгч Х.Х-ыг тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/349 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч Х.Х-т 20 /хорь/ цагийн албадан сургалтад хамруулж, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан болох нь хавтаст хэргийн 116-118 дахь талд авагдсан зөрчлийн хэргийн шийдвэрлэлтээр тогтоогдож байна.
85. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
86. Иймд Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд болон шүүгдэгч Х.Х-ын хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
87. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
88. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “..Шүүгдэгч Х.Х-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, 50 хувиар хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
89. Шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, урьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж байсан зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
90. Шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
91. Шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найман/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 8 /найман/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК