| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгч А.Ж-, Б.А- нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч С.Т-,
шүүгдэгч А.Ж-, Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт Б-ы А-, Е овогт А-ын Ж- нарт холбогдох эрүүгийн 2413000000190 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20..... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дугаар багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М.х овогт Б-ы А-, БЮ.............;
Монгол Улсын иргэн, 20... оны ....... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ...... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Е овогт А-ын Ж-, БЮ............;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
- Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1..... дугаар багийн .. дугаар гудамжны ... тоотод байрлах хохирогч М.Б-ы эзэмшлийн хашаанаас хайлшин обудтай 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Б-д 400,000 төгрөгийн хохирол,
- 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн .... дугаар гудамжны .... тоотод байрлах хохирогч М.Х-ын эзэмшлийн .... БӨН улсын дугаартай, цагаан өнгийн "Shevrolet Cruze" маркийн тээврийн хэрэгслийн 195/65/15 хэмжээтэй, хайлш обудтай 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж, мөн хашаанд байсан 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай 1 ширхэг дугуй, нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Х-д 500,000 төгрөгийн хохирол,
- 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ж-ын хашаанд байсан хохирогч Б.А-ын эзэмшлийн Чейсир загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.А-д 300,000 төгрөгийн хохирол,
- 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ж-ийн хашааны гадна байсан “Тоёота Вилл” загварын тээврийн хэрэгслийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй, дугуй боох гайка 10 ширхэг, 15-тай толгой 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Ж-т 370,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоолох дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч болон 4 хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлүүлэхэд 2,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгч А.Ж- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
3. Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Т- гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар гэмт хэрэг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Шүүгдэгч нар гэм буруугийн хувьд маргаангүй, хохирлыг барагдуулж өгсөн. Хулгайд ашигласан машин механизмыг үнэлсэн үнэлгээ нь 2,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тухайн 2,500,000 төгрөгийг хувааж төлөхөө илэрхийлж байгаа. Тиймээс улсын орлого болгох тал дээр татгалзах зүйлгүй, гэм буруугийн хувьд маргаангүй...” гэв.
Эрүүгийн 2413000000190 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Хохирогч М.Б-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал),
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 03-05 дахь тал),
7. Хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал),
8. Иргэн Т.А-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал),
9. Иргэний нэхэмжлэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 23-26 дахь тал),
11. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0140 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 30-35 дахь тал),
12. Эд зүйлийг хохирогч М.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),
13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал),
14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),
15. Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал),
16. Иргэн Т.А-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал),
17. Иргэний нэхэмжлэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал),
18. Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5180/275 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал),
19. Иргэн Т.Б-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 104-107 дахь тал),
20. Иргэний нэхэмжлэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал),
21. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0141 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 119-123 дахь тал),
22. Иргэн Т.Б-ы ажиллуулдаг дугуй засварын газраас хураан авсан 195/65/14 хэмжээтэй, гол хэсэгтээ хөнгөн цагаан обудтай, хийтэй, бүрэн бүтэн 1 ширхэг дугуйг хохирогч М.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),
23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 162-164 дэх тал),
24. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал),
25. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал),
26. Гэрч Д.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал),
27. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176-1766 дахь тал),
28. Иргэн Т.Е-оос эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 180-182 дахь тал),
29. Иргэний нэхэмжлэгч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),
30. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-24-0148 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 194-198 дахь тал),
31. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 02-17 дахь тал),
32. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24- 0137 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 27-31 дэх тал),
33. Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),
34. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24- 0137 дугаартай “Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг 2,500,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-87 дахь тал) зэргийг,
35. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Т-эс: “Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай ял шалгуулах хуудас болон хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар талд авагдсан хохирогч нарын бүх хохирлыг барагдуулж өгсөн тухай баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
36. Харин шүүгдэгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
37. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
38. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж-, Б.А- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
39. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн .... дугаар гудамжны ...тоотод байрлах хохирогч М.Б-ы эзэмшлийн хашаанаас хайлшин обудтай 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
39.1. Хохирогч М.Б-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал),
39.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 03-05 дахь тал),
39.3. Хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр болох К.Д- нь хуучин машин авч, задалж зараад ашиг олж амьдардаг юм. Тэгээд манай хашаанд машины сэлбэг болон эд ангиуд хэд хэдээр тарсан замбараагүй байдалтай байдаг. Тэгээд манай хадам талын хамаатан болох М.Х-ын гэрт 2024 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгай орсон гэж сонсоод өөрийн хашаандаа байсан машинуудыг эд ангийг шалгаад үзтэл нийт 4 ширхэг дугуй байхгүй байсан. Тэдгээр дугуйнуудыг манай нөхөр нэг машинаас задлаад хашаан дотор байсан estima маркийн машины рамын доор тавьчихсан байсан. Алга болсон 4 ширхэг дугуйны 3 нь тоёота гэсэн эмблемтэй үлдсэн 1 нь ямар нэгэн эмблем байхгүй. Хэмжээний хувьд 195/80/15-тай дугуйнууд байсан. Алга болсон дугуйнууд бүгд хийтэй, бүтэн, хээний хувьд хуучин тул бага зэрэг элэгдэлтэй дугуйнууд байсан. Манай гэрт нохой байдаггүй. Хашаан дотор байсан зүйлээ бүртгэхгүй байж байгаад өнөөдөр бүртгэсэн тул яг хэзээ алга болсон гэдгийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ манай хадам талын хамаатан болох М.Х-ын хашаанд хулгай орж түүний машины дугуйнуудыг хулгайлсан өдөр алга болсон байх магадлал өндөр байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал),
39.4. Иргэн Т.А-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал),
39.5. Иргэний нэхэмжлэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ах-Дам” техникийн зах дотор дугуйн худалдаа эрхэлдэг. Энэ наймааг хийгээд 10 гаруй жил болж байна. Би сардаа нэг удаа Улаанбаатар хотод очиж Нарантуул захаас дугуйнууд болон үйлдвэрээс гарсан шинэ дугуйнуудыг авч ирж зардаг. Заримдаа нутгийн хүмүүсээс хуучин дугуй авч буцаагаад зардаг, эсвэл хуучин дугуйгаа өгөөд зөрүү аваад өөр дугуй болгох тохиолдолд байдаг. Энэ мэтээр бизнес хийж ашиг олдог. Өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагийн /орон нутгийн цагаар/ үед 20-23 насны хоёр залуу миний лангуу дээр ирээд “дугуй авах уу?” гэж асуухаар нь “аваад ирвэл би үзэж байгаад авах эсэхийг шийдье” гэж хэлсэн чинь 195/65/15 хэмжээтэй, гайгүй шинэвтэр дугуйн 4 ширхэг дугуй /обудтайгаа/, болон 195/80/15 хэмжээтэй 4 ширхэг хуучин дугуй /обудтайгаа/ нийт 8 ширхэг дугуй авч ирсэн. Тэгээд би харж байгаад “нэг дугуйг 60,000 төгрөгөөр үнэлж авъя” гэж хэлсэн чинь болно гэж хэлээд надад 240.000 төгрөгөөр зарсан. Тухайн залуу төлбөрөө дансаар авсан. Би мобайл банк ашигладаг тул ямар дансаар авсан гэдгийг нь утсаараа шууд харж өгч болохгүй байна. Харин би тэр хоёр залуугийн утасны дугаарыг асуухад .......... гэж хариулсан тул тэмдэглэж авсан байна. Тэр хоёрын нэгийнх нь данс руу би өөрийнхөө Хаан банкны ............ тоот дансаар өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16:00-17:00 цагийн орчимд /цагийг нь сайн санахгүй байна/. 480.000 төгрөгийг “abota 8dygi” гэх гүйлгээний утгаар хийсэн. Тэр хоёр залуу өөрсдөө тайлбарлахдаа гэрээсээ авч ирсэн дугуйнууд гэж хэлж байсан.... Хоёулаа өндөр дүү, туранхай, нэг нь шардуу царайтай, нэг нь халимаг үстэй байсан. Тэр халимаг үстэй нь цагаан өнгийн ... БӨҮ гэсэн улсын дугаартай 1з* маркийн машинтай байсан... Цагдаа нар манайд ирж хулгайн дугуй талаар тайлбарлаж прокурорын зөвшөөрөл үзүүлж 8 ширхэг дугуйг хурааж авсны дараа тэр хоёр залуу ирж “бид хоёр хулгай хийсэн чинь цагдаа нар мэдчихсэн байна. Бид хоёр танаас авсан 480,000 төгрөгийг буцааж өгье” гэж хэлээд шууд миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
39.6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 23-26 дахь тал),
39.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0140 дугаартай “...хохирогч М.Б-ы эзэмшлийн 4 ширхэг дугуйг 400,000 төгрөг болохыг тодорхойлсон” шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 30-35 дахь тал),
39.8. Эд зүйлийг хохирогч М.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
40. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн 13 дугаар гудамжны 2а тоотод байрлах хохирогч М.Х-ын эзэмшлийн .... БӨН улсын дугаартай, цагаан өнгийн "Shevrolet Cruze" маркийн тээврийн хэрэгслийн 195/65/15 хэмжээтэй, хайлш обудтай 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж, мөн хашаанд байсан 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай 1 ширхэг дугуй, нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Х-д 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
40.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал),
40.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),
40.3. Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 27-ны орой 17:00 цагийн үед би гэртээ очсон юм. Намайг очиход манай хашаанд байдаг машины маань дугуйнууд нь бүгд бүрэн бүтэн байсан. Бас гэрийн гадна талын хана налуулж тавьсан 3 ширхэг дугуй задгай хэвтэж байсан. Тэгээд бид нэг их юм бодолгүй унтаад өгсөн. Маргааш өглөө сэрээд харсан чинь хашаан дотор байсан машины 4 дугуйг тайлаад аваад явчихсан. Гэрийн гадаа байсан 3 ширхэг дугуйны 1-ийг аваад явчихсан байсан. Нийт 5 дугуй алга болсон гэсэн үг. Алга болсон дугуйнуудаас дурдах юм бол машинд байсан 4 ширхэг дугуй нь 195/65/15 хэмжээтэй гол хэсэгтээ “Shevrolet Cruze” брэндийн эмблемтэй, хайлш обудтай, хийтэй, бүрэн бүтэн дугуйнууд байсан бөгөөд хээний элэгдэл маш бага, бараг шинэ дугуйнд байсан гэж хэлж болно. Харин гэрийн гаднаас алдагдсан 1 ширхэг дугуйн хувьд 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай хийтэй, бүрэн бүтэн дугуй байсан. Хээний хувьд нэлээн элдэгдсэн, хуучин гэж хэлж болохоор дугуй байсан. Тэгээд тэрнээс хойш бага багаар хайж байсан чинь олдоогүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал),
40.4. Иргэн Т.А-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал),
40.5. Иргэний нэхэмжлэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ах-Дам” техникийн зах дотор дугуйн худалдаа хийдэг. Энэ наймааг хийгээд 10 гаруй жил болж байна. Би сардаа нэг удаа Улаанбаатар хотод очиж Нарантуул захаас дугуйнууд болон үйлдвэрээс гарсан шинэ дугуйнуудыг авч ирж зардаг. Заримдаа нутгийн хүмүүсээс хуучин дугуй авч буцаагаад зардаг, эсвэл хуучин дугуйгаа өгөөд зөрүү аваад өөр дугуй болгох тохиолдолд байдаг. Энэ мэтээр бизнес хийж ашиг олдог. Өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагийн /орон нутгийн цагаар/ үед 20-23 насны хоёр залуу миний лангуу дээр ирээд “дугуй авах уу?” гэж асуухаар нь “аваад ирвэл би үзэж байгаад авах эсэхийг шийдье” гэж хэлсэн чинь 195/65/15 хэмжээтэй, гайгүй шинэвтэр дугуйн 4 ширхэг дугуй /обудтайгаа/, болон 195/80/15 хэмжээтэй 4 ширхэг хуучин дугуй /обудтайгаа/ нийт 8 ширхэг дугуй авч ирсэн. Тэгээд би харж байгаад “нэг дугуйг 60,000 төгрөгөөр үнэлж авъя” гэж хэлсэн чинь болно гэж хэлээд надад 240 төгрөгөөр зарсан. Тухайн залуу төлбөрөө дансаар авсан. Би мобайл банк ашигладаг тул ямар дансаар авсан гэдгийг нь утсаараа шууд харж өгч болохгүй байна. Харин би тэр хоёр залуугийн утасны дугаарыг асуухад .......... гэж хариулсан тул тэмдэглэж авсан байна. Тэр хоёрын нэгийнх нь данс руу би өөрийнхөө Хаан банкны ............ тоот дансаар өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16:00-17:00 цагийн орчимд /цагийг нь сайн санахгүй байна/. 480.000 төгрөгийг “аbota 8dygi” гэх гүйлгээний утгаар хийсэн. Тэр хоёр залуу өөрсдөө тайлбарлахдаа гэрээсээ авч ирсэн дугуйнууд гэж хэлж байсан. Хоёулаа өндөрдүү, туранхай, нэг нь шардуу царайтай, нэг нь халимаг үстэй байсан. Тэр халимаг үстэй нь цагаан өнгийн ... БӨҮ гэсэн улсын дугаартай 1з* маркийн машинтай байсан... Цагдаа нар манайд ирж хулгайн дугуйн талаар тайлбарлаж прокурорын зөвшөөрөл үзүүлж 8 ширхэг дугуйг хурааж авсны дараа тэр хоёр залуу ирж “бид хоёр хулгай хийсэн чинь цагдаа нар мэдчихсэн байна. Бид хоёр танаас авсан 480,000 төгрөгийг буцааж өгье” гэж хэлээд шууд миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал),
40.6. Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5180/275 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал),
40.7. Иргэн Т.Б-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 104-107 дахь тал),
40.8. Иргэний нэхэмжлэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... тухайн үед буюу 2024 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн оройн 19:00 цагийн үед намайг дугуй засварын газраа ажиллуулж байхад цагаан өнгийн “Ист” маркийн машинтай залуус хүрээд ирсэн. Тэгээд машинаасаа буугаад "мөнгө хэрэгтэй байна ах. Та дугуй авах уу? Бид танд дугуй зармаар байна. Нэг дугуй байна. Та 50,000 төгрөгөөр авах уу?" гэж хэлээд машиныхаа тээш хэсгээс 1 ширхэг дугуй буулгаад ирэхээр нь би тэр дугуйг нь үзэж байгаад 50,000 төгрөгт авахгүй. Харин 40.000 төгрөгөөр авна" гэсэн чинь "болно" гээд мөнгийг нь бэлнээр авсан. Тухайн үед миний өгсөн мөнгийг шар царайтай өндөр залуу авсан. Тэгээд би тэр дугуйг засварын газартаа тавиад зарж байсан чинь нөгөө хоёр залуу хэд хоногийн дараа хүрч ирээд “бид хулгай хийсэн чинь баригдаад байна ах. Та бидний өгсөн дугуйг зарахгүй хадгалаад байж байгаарай” гэж хэлэхээр нь би зарахгүйгээр хадгалаад байж байсан юм. Тэгээд тухайн дугуйг цагдаагийн байгууллагаас хураагаад авч явсан. Би тэр 40,000 төгрөгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал),
40.9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0141 дугаартай “хохирогч М.Х-ын эзэмшлийн 5 ширхэг дугуйг 500,000 төгрөг болохыг тодорхойлсон” шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 119-123 дахь тал),
40.10. Иргэн Т.Б-ы ажиллуулдаг дугуй засварын газраас хураан авсан 195/65/14 хэмжээтэй, гол хэсэгтээ хөнгөн цагаан обудтай, хийтэй, бүрэн бүтэн 1 ширхэг дугуйг хохирогч М.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
41. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ж-ын хашаанд байсан хохирогч Б.А-ын эзэмшлийн Чейсир загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.А-д 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
41.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 162-164 дэх тал),
41.2. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний эзэмшлийн 75-74 БӨТ улсын дугаартай Сhеsеr маркийн машин миний төрсөн дүү болох Б.Ж-ын хашаанд байсан юм. Тухайн машин нь асдаг гэхдээ сайн явдаггүй байсан тул засах гээд дүүгийнхээ хашаанд аваачаад тавьсан байсан юм. Тэгсэн 2024 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө миний машины дугуйг хулгайлаад аваад явсан байсан. Энэ талаар миний төрсөн дүү Б.Ж- ах надад хэлсэн. Тухайн үед би шууд яваад очсон чинь машины маань 3 дугуйг тайлаад аваад явчихсан байсан. Тэгээд хайгаад явж байгаад цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал),
41.3. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “....алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Миний дугуйг хулгайлсан залуучууд манай гэрт ирж уучлалт гуйсан. Бас миний хүлээн авсан дугуйнуудыг боож өгсөн. Дугуйнуудаа бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол, тэмцэл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан гэж бодож байна. Ж-, А- гэдэг нэртэй хоёр залуу байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал),
41.4. Гэрч Д.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би аавтайгаа хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт байдаг Эмпати сургуулийн хажуу талын дугуй засварыг ажиллуулдаг байсан юм. Одоо аав маань тухайн газрын ажиллуулж байгаа. Огноог нь сайн санахгүй байна ойролцоогоор сар гаруй хугацааны өмнө би аавынхаа дугуй засварын газарт байсан чинь Б.А-, А.Ж- хоёр орой 21:00 цагийн үед ирээд “Толбо сум руу явж байна. Тэгээд торсов, данхраат хоёр хэрэгтэй байна” гэж хэлээд надаас торсов болон данхраат аваад явсан. Тэрнээс хойш огт өгөөгүй. Асуухаар “Өөр сум руу явах гэж байна. Ийшээ явна. Тийшээ явна” гэх зэргээр тайлбар хэлээд миний данхраат, торсов хоёрыг өгөхгүй байгаа. Тэр хоёр данхраат болон торсовыг юунд ашиглаж байгаа болохыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал),
41.5. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...одоогоос нэлээн хэд хоногийн өмнө /цаг хугацааг нь сайн санахгүй байна/ би Өлгий сумын 13 дугаар багт аавын маань ажиллуулдаг дугуй засварын газарт туслаад байж байсан юм. Тэгээд үдийн цайны цаг болоод аав маань цайндаа гарч явсан хойгуур Ж-ын цагаан өнгийн Ист маркийн машинтай Ж-, А- хоёр манай дугуй засварын газарт ирээд энэ гурван дугуйг задлаад өгөөч гэж хэлээд гурван ширхэг дугуй гаргаж ирсэн. Тэгэхээр нь би “заа” гэж хэлээд гурван дугуйг обудаас нь салгаж өгөөд өөрийнхөө хөлс болох 9,000 төгрөгийг авсан. Би нэг дугуйг 3,000 төгрөгөөр задалдаг юм. Тэгэхээр гурван дугуй 9,000 төгрөг болсон гэсэн үг. Тэгээд нөгөө хоёр дугуйнуудыг задлуулж аваад обудыг нь аваад хаймаруудыг нь үлдээгээд явсан. Тэр дугуйнуудыг авч ирэхэд хий нь гарсан байсан. Бүтэн байсан уу? Хагарсан байсан уу? гэдгийг би анзаараагүй. Тухайн дугуйнуудыг хаймрыг нь үлдээгээд явахаар нь би “муу, хагарсан дугуйнууд учир үлдээгээд явсан байна” гэж бодсон. Тэр дугуйнуудыг хаанаас, хэнээс авсан гэдгийг тэр хоёр надад огт хэлээгүй. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176-1766 дахь тал),
41.6. Иргэн Т.Е-оос эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 180-182 дахь тал),
41.7. Иргэний нэхэмжлэгч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн обудуудыг надад 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагийн үед цагаан өнгийн ... БӨҮ гэсэн дугаартай, Ист маркийн машинтай хоёр залуу авч ирж өгсөн. Өгөхдөө тэр хоёр залуу нь нийт 7 ширхэг обуд өгсний 3 нь гол хэсэгтээ “Mitsubishi” маркийн эмблемтэй байсан. Тухайн залуучуудын гадна төрхийг нь нэрлэх юм бол өндөрдүү, цагаан арьстай, нэг нь халимаг үстэй, нөгөө нь богино үстэй залуучууд байсан. Тэдгээр залуучуудын авч ирж өгсөн 7 ширхэг обуд нь нийлээд 236,000 төгрөг болсон бөгөөд тэдгээр залуучууд тухайн мөнгийг нэгнийхээ .......... тоот дансаар авсан. Би өөрийнхөө хаан банкны .......... тоот дансаараа шилжүүлсэн. Тухайн хоёр залууд “хаанаас авсан” гэхэд “гэрээсээ авч ирсэн дугуй” гэж хэлж байсан. Би хулгайлсан дугуй гэдгийг нь огт мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол шууд цагдаагийн байгууллагад хандах байсан... Цагдаа нар манайд ирж дээрх обудуудыг хурааж авсны дараа тэр хоёр залуу дахин ирж “хулгай хийгээд баригдсан талаар ярьж” миний мөнгийг буцааж өгсөн. Тийм учир одоо ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),
41.8. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-24-0148 дугаартай “хохирогч Б.А-ын эзэмшлийн 3 ширхэг дугуйг 300,000 төгрөг болохыг тодорхойлсон” шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 194-198 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
42. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ж-ийн хашааны гадна байсан “Тоёота Вилл” загварын тээврийн хэрэгслийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй, дугуй боох гайка 10 ширхэг, 15-тай толгой 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Ж-т 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
42.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 02-17 дахь тал),
42.2. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24-0137 дугаартай “А.Ж-ийн эзэмшлийн 2 ширхэг дугуй болон бусад эд зүйлийг 370.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 27-31 дэх тал),
42.3. Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт хуучин машины задалж, авто засварын үйлчилгээ хийж амьдардаг юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 29-ээс 30-нд шилжих шөнө өглөө босоод ирсэн чинь манай хашааны гадна талд байрлуулсан байсан “Тоуоtа Bill” нэртэй машины /тухайн машиныг сэлбэгт авсан байсан/ 2 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Тухайн дугуйнууд нь 6 салаа, 5 нүхтэй, Воrbet нэртэй хайлш обудтай, 195/65Р//15 хэмжээтэй хуучин дугуйнууд байсан юм. Мөн дугуйнуудын хамт боох гайк, боолт зэрэг дагалдах зүйлс мөн цуг алга болсон байсан. Тухайн асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандааж байж байтал одоогоос 14 орчим хоногийн өмнө Ж-, А- гэдэг нэртэй хоёр залуу ирээд “бид танай хашааны гадна талаас 2 ширхэг дугуй хулгайлсан чинь цагдаад баригдчихлаа” гэж хэлээд миний хохирлыг төлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр нь би “миний хохирлын үнэлгээ 370,000 төгрөгөөр тогтоогдсон боловч та хоёр уучлалт гуйж өөрсдөө ирсэн тул 200,000 төгрөг өгөхөд болно” гэж хэлсэн чинь түүнээс 4-5 хоногийн дараа бэлнээр 200,000 төгрөг авч ирж өгсөн. Тэгж миний хохирлыг барагдуулсан. Одоо тэр хоёрт гомдолгүй байна...Надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэлгээ нь 370,000 төгрөгөөр тогтоогдсон боловч миний хувьд 200,000 төгрөг нэхэж хохирлоо тухайн дүнгээр хохирлоо авсан тул ямар нэгэн гомдолгүй. Одоо тэр хоёр залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),
42.4. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24- 0137 дугаартай “Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг 2,500,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
43. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
44. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн;” гэж заасан.
46. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг; “орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг; “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт нь гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг тус тус ойлгоно.
47. Мөн машин механизм ашигласан гэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэн”-ийг ойлгоно.
48. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд,
шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэн хамтран оролцож, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Жагсылын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн 8 дугаар гудамжны 22 тоотод байрлах хохирогч М.Б-ы эзэмшлийн хашаанаас хайлшин обудтай 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Б-д 400,000 төгрөгийн хохирол,
2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн 13 дугаар гудамжны 2а тоотод байрлах хохирогч М.Х-ын эзэмшлийн .... БӨН улсын дугаартай, цагаан өнгийн "Shevrolet Cruze" маркийн тээврийн хэрэгслийн 195/65/15 хэмжээтэй, хайлш обудтай 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж, мөн хашаанд байсан 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай 1 ширхэг дугуй, нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Х-д 500,000 төгрөгийн хохирол,
2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ж-ын хашаанд байсан хохирогч Б.А-ын эзэмшлийн Чейсир загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.А-д 300,000 төгрөгийн хохирол,
2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ж-ийн хашааны гадна байсан “Тоёота Вилл” загварын тээврийн хэрэгслийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй, дугуй боох гайка 10 ширхэг, 15-тай толгой 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Ж-т 370,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь тус тус тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэргүүд тус тус төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
49. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нарын дээрх үйлдэлд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
50. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
51 Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Ж-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан, хоёр төрлийн буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэгт тооцох нийтлэг хэм хэмжээнээс хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу нэг зүйлд заасан гэмт хэргийг ердийн буюу хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, хууль ёсны зарчмыг баримтлан гэмт үйлдэл тус бүрийг нь тус тусад нь зүйлчлэхгүй, харин нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэх ба энэ нь хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
53. Хэдийгээр өөр өөр цаг хугацаанд бүрдэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч шүүгдэгч А.Ж-, Б.А- нарын хувьд, ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн 1 удаагийн үйлдлийг нь болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн 3 удаагийн үйлдэл, нийт 4 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, нийт 4 удаагийн хулгайн үйлдэлд нь нэг удаа гэм буруутайд тооцож, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болон шүүгдэгчийн гэм буруугаа нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрх зүйн нийтлэг зарчимд, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэж, энэ агуулгаар прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
54. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
55. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
56. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
57. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-д 400.000 төгрөгийн, хохирогч М.Х-д 500.000 төгрөгийн, хохирогч Б.А-д 300.000 төгрөгийн, хохирогч А.Ж-т 370.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.А-ад 480.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 40.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Е-д 236.000 төгрөгийн хохирол, хор уршиг тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байна.
58. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Б-, М.Х, Б.А-, А.Ж- нарт учирсан хохирлыг биет байдлаар, иргэний нэхэмжлэгч Т.А-, Т.Б-, Т.Е- нарт учирсан хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
59. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт нь 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
60. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Т-эс “Эрүүгийн хариуцлагын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг барагдуулж өгсөн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж хамгийн доод ял болох 2 жилийн хорих ялыг өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж уг хорих ялыг нэг дахин бууруулж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нарын нэгний эцэг нь өвчтэй хэвтэрт байгаа. Нөгөө шүүгдэгчийн ээж даралт ихтэй гэх хувийн байдлуудыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцээнд оролцсон болно.
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А-, А.Ж- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
62. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
63. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
64. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нар нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
65 Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
66. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нар нь гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
67. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэдний хувийн байдал, ар гэрийнхэн нөхцөл байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
69. Шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ... БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ... БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
70. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
71. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.х овогт Б-ы А-, Е овогт А-ын Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ... БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээР үлдээж, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ... БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК