| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0167/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
2024 04 17 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүзүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн 2425000910185 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, .......................... тоотод оршин суух хаягтай, ээж дүү нар нь Булган аймгийн ...................... гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ц-ын Б/........................../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоотод оршин суух Ч.Оын гэрт хохирогч Ч.Тийг өмнө авсан гар утсаа өгөөч гэж хэлснээс болж маргаан үүсгэж улмаар түүний толгой хэсэгт аягаар цохиж эрүүл мэндэд нь"...зүүн чамархайд шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.Б мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна.Сайн дураараа хэргээ хялбаршуулсан жрмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Ч.Тийн мэдүүлсэн... Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, ................................ тоотод байрлах төрсөн дүү Оын гэрт очсон. Намайг очих үед манай дүү О өөрийн эхнэр О болон нэг хүүхдийнхээ хамт байсан. Бид нар юм яриад хоол идээд сууж байхад гаднаас Бнэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи авч орж ирсэн. Тэр архийг нь О, О, Ббид дөрөв уусан. Архи ууж байхдаа би Б “чи эгчээсээ өмнө нь авсан гар утсаа өгөхгүй юм уу” гэхэд Б“юун сүртэй юм бэ” гээд ширээн дээр байсан аягыг аваад миний толгой руу цохисон. Би түүнд толгой руугаа цохиулаад ухаан алдаж унасан. Ухаан ороод босож ирэхэд Бзугтаагаад явчихсан байсан. За одоо бараг нэг жил болж байгаа байх Ц.Бхэрэглэж байгаад өгье гээд надаас Самсунг А-14 загварын гар утас гуйж аваад өгөлгүй нэг жил болж байгаа юм. Энэ хэрэг болох үед би энэ гар утсаа Ц.Б нэхсэн чинь сүртэй юм бэ гээд уурлаад цохисон. ..Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. Ц.Бнь миний төрсөн эгч Дуламсүрэн гэж хүний хүүхэд байгаа юм. Би түүний нагац эгч нь. Миний зүгээс одоо гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй " гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 9-р тал/
-гэрч Б.Огийн мэдүүлсэн... Тэр архийг нь Т эгч, миний нөхөр О бид дөрөв хувааж уусан. Архи уугаад дуусаж байхад Т эгч Б хандаж “би чамд нэг гар утас өгсөн тэр гар утсаа авмаар байна” гэж хэлтэл Бчи юун сүртэй юм бэ гэх мэтээр хэлээд маргалдсан. Тэр хоёрыг маргалдаж байхад миний нөхөр бие засахаар гарсан. Би ширээн дээр байсан эд зүйлээ эмх цэгцэлж байхад Бширээн дээр байсан цагаан өнгийн сэнжтэй аяга аваад Т эгчийн толгойн зүүн хажуу хэсэг рүү нэг удаа цохиод, цохисон аяга нь хага үсрээд унасан. Толгой руугаа цохиулаад Т эгч муужраад газарт унасан. Би яаж байна аа гээд яваад очих үед Бухас гээд гэрээс гараад явсан. Тэгээд Т эгчийг босгож байхад нөхөр О гаднаас орж ирсэн. БТ эгчийн толгой руу аягаар цохиж унагаад үлдсэн байсан архийг яаган хийж уучихаад гараад явсан. Намайг харж байхад БТ эгчийг аягаар цохиж байсан. Өөр үйлдэл хийгээгүй .....гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
-гэрч Ч.Оын мэдүүлсэн:... Архи ууж байхдаа Т эгч би чамд нэг гар утас өгсөн тэр гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Бтүүнийг үгийг сонсохгүй маргалдах аястай юм ярьсан. Тэр үед би бие засах гээд гэрээс гарч 2-3 минут орчим хүндээр бие засаад эргээд гэртээ ороод ирсэн чинь Ббайхгүй, Т эгчийн толгойн зүүн хэсгээс цус гарч байсан. Яасан бэ, юу болсон бэ гэсэн чинь Т эгч Б гар утсаа нэхсэн чинь миний толгой руу сэнжтэй аягаар цохиод хагалчихлаа л гэж хэлсэн. Хэн дуудсаныг нь мэдэхгүй хэсэг хугацааны дараа Т эгчийн охин Ц манай гэрт ирж ээжийгээ аваад явсан..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р тал/,
-гэрч Ц.Б мэдүүлсэн...2024 оны 01 дүгээр сарын дундуур байх нэг өдөр Ч.Т эгч над руу согтуу утсаар яриад Ц.Бсогтуудаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд та нар яах гээд нийлж архи уугаад байдаг юм бэ гэж хэлсэн чинь за за гээд устаа салгасан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дугаартай ... Ч.Тийн биед зүүн чамархайд шарх, баруун, зүүн бугалганы, баруун, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн чамархайд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-р тал/
-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57-р тал/
-Орхон аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437-р нээлттэй хорих ангийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны 23/144 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 60-р тал/
-Шүүгдэгч Ц.Бн яллагдагчаар мэдүүлсэн... Би одоо сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 01 дүгээр сард ээжийнхээ төрсөн дүү Ч.О ахын гэрт очсон чинь Ч.О ах, түүний эхнэр О, миний ээжийн дүү Т нар хоол хийж идээд байж байсан. Би тэдний гэрт очихдоо нэг шил 0,75 граммын Хараа архи авч очсон бөгөөд бид дөрөв хувааж уусан. Тэр архиа уугаад дуусаж байснаа санаж байгаа юм. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Суүлд О ахаас Т эгчийг цохисон гэдгээ мэдсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг... /хх-ийн 36-37-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Бнь 2024 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ................................ тоотод оршин суух Ч.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нагац эгч Ч.Тийг “өмнө авсан гар утсаа өгөөч” гэж хэлэхэд нь түүний толгой хэсэгт аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Бн үйлдлийн улмаас Ч.Тийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.Бн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 240 цагийн нийтэд тустай ажил хйилгэх ял санал болгосон, шүүгдэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байгаа. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Ч.Т нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 700,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ