Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

2024       04         19                                           2024/ШЦТ/169

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ч.Мнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох эрүүгийн 2425000000059 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд, хилчний оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сумын .............. тоотод оршин хаягтай, одоо тодорхой хаяггүй, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480,000 төгрөгийн торгуулийн ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овгийн Ч-ын М. /регистрийн дугаар:00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Мнь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 00-00 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолооч У.Бт өөрийн төрсөн хүү 11 сартай Ш.Бийг зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ч.Мын мэдүүлсэн: Хэрэг гарахаас өмнө хадам ээж, бид 2-т хэлэхгүйгээр манай гэрт дүүгээ оруулсан байсан. Тэгээд бид хэрэлдэж маргалдаад нөхөр бид 2 хүүхдээ аваад гараад буудалд хоносон. Тэгээд өглөө нөхөр тамхи авна гэж гараад ирээгүй. Тэгээд би хүүхдээ авч гараад таксид суугаад жолоочид ээжийн утасны дугаарыг бичиж өгөөд “энэ дугаар руу залгаад хүүхдийг маань өгөөрэй” гээд орхисон. Таксид суухаас өмнө хадам ээж рүү залгахад “хүүхдийг маань авч чадахгүй гэсэн. Өвлийн хүйтэнд орох оронгүй болсон тул аргагүй байдлаас хүүхдээ үлдээсэн. Гэм буруугаа хүлээж байна. Би тэнэг шийдвэр гаргасандаа харамсаж байна гэх мэдүүлэг,           

        эрүүгийн 2425000000059 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:..Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах С худалдааны төвийн зүүн талын зам руу харсан тусгалтай хяналтын камер байх бөгөөд цаг 2023-12-23 11:37:31 болоход мөнгөлөг өнгийн Хюьндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээс хар өнгийн гадуур хүрэмтэй , түүний дотуур цайвар өнгийн хувцастай, хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн хос гуталтай эмэгтэй хүн /Ч.М/ ганцаараа бууж С худалдааны төвийн зүүн талын хаалгаар явж оров....тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн....2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед “ээж Ш тамхи аваад ирье гээд гараад явсан орж ирээгүй байна” гэхээр нь за яахав ирэх байлгүй дээ та нар архи дарс уусан уу гэхэд уугаагүй гэж байсан. Тэгэхээр нь та нар гэр орон түрээсэлнэ гээд байсан хурдан түрээслээч би мөнгө төгрөгийг өгье гэж яриад салгасан. Тэгээд намайг захиалгын дээл оёж байхад над руу нэг дугаар залгасан байсныг мэдээгүй, тэгсэн харин сүүлд дахиж залгахаар нь авсан чинь та Мгэх хүнийг таних уу тэр эмэгтэй дэлгүүр орчхоод ирье гэж хэлээд миний машинд хүүхдээ орхиод явчихлаа та ирээд авчих уу? гэж асуухаар нь цагдаагийн байгууллагад хандчих би очиж авч чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд байж байтал над руу 2 дугаараас олон удаа залгасан байсан, удалгүй мөн дугаараас холбогдоод би Орхон аймгийн цагдаагийн газраас холбогдож байна та Шын ээж мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь 11 сартай хүүхэд байгаа юу бас таны бэрийг Мгэдэг үү гэхээр нь тиймээ наад хүүхэн чинь удаа дараа хүүхдээ хаяж байгаа юмаа гэж хэлэхэд намайг хүүхдийг нь ирээд авах боломж байна уу гэхээр нь би очиж чадахгүй ээ наад эмэгтэй чинь яасан юм бэ гэхэд алга болчихсон бид нар хайж байна гэсэн. Тэгээд удалгүй аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас залгаад хүүхдийг бид нар аваад эмнэлэг дээр ирчихсэн байна та ирээд хүүхдийг харах боломж байна уу хүүхэд эмнэлэг дээр хонох юм шиг байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол миний ач хүү надаас явснаас хойш 5 хоног усанд оруулаагүй хувцаснууд нь шээстэй ямар ч угаасан зүйл байхгүй эмнэлэгт байж байсан. Эмч нар нь үзээд ямар ч байсан нэг уушиг нь хатгаатай байна гэж байсан. 2023 оны хавар аав Ш нь ямаа самнах гээд явсан хойгуур нь манай дүүгийнд өглөө оруулж орхиод орой нь согтуу гартаа том пиво барьчихсан орж ирж байсан. Түүнээс хойш 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхдээ авч яваад архи уугаад хүүхдийнхээ толгойг зулгалж шархтай болгоод авчирч байсан. Үүний дараа би Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн Т төвийн хажууд байх Ц зочид буудлын өрөөнд өөр эрэгтэйтэй хэвтэж байхад олж авсан, мөн Шанд багийн 27-1 гэх тоотоос бас эрэгтэй хүнтэй согтуу байж байхад олж авсан. Тэгээд зогсолгүй Булаг багийн 1-35 тоотод 10 гаран согтуу хүний дунд хүүхэдтэйгээ цуг согтуу байж байхаар нь авч байсан. Мхүүхэд өсгөх ямар ч эхийн сэтгэл байхгүй, хүүхдээ энэ мэтчилэн олон удаа хаяж явсан. Миний ач хүү над дээр өсөж байгаа. Ш надтай цуг хүүхдээ хардаг нэг гэм нь архи согтууруулах зүйлийг ихээр хэрэглэдэг одоогоор Их залуу багт хувь хүн дээр төмс ялгалтын ажил хийж хүүхдийн сүү, живхийг авч өгч байгаа. Хамтарсан багийн хурлаар хүүхдийг асран хамгаалах үүргийг надад 1 сарын хугацаатай өгсөн. Харин Мболохоор энэ хугацаанд ямар байдалтай байхаас нь хамаарч шийдвэр гарна гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р тал/

-гэрч У.Бын мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Яргуйт баг Их залуу самбарын ойролцоогоо хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь хаа хүрэх юм гэсэн чинь Город орно гэхээр нь суулгаад төв рүү орж ирээд Уурхайчин багийн 3-17 дугаар байрны автобусны буудал дээр хүмүүс буулгасан чинь хүүхэдтэй эмэгтэй “ахаа С оръё” гэхээр нь буцаж эргээд Сы гадна ирсэн чинь “ахаа та манай хүүхдийг түр харж байгаач би Т ороод хүнд юм өгчөөд гараад ирье” гэж хэлээд гуйхаар нь би хүүхдийг тэврээд “битгий удаарай ах нь зам дагуу зогсчихлоо шүү” гэсэн чинь “за би удахгүй” гэж хэлээд машины арын суудлаас буугаад Т төв рүү орсон. Тэгээд гарч ирэлгүй 1 цаг орчим болохоор нь араас нь хүүхдийг нь тэврээд хайгаад ортол олдохгүй болохоор нь би цагдаагийн газарт хүүхдийг авчирсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Г.Б-гийн...Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Ё.Ц 2023-12-23-ны өдөр над руу залгаад 11 сартай хүүхэд Цагдаагийн газарт байна., хамтдаа очиж нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэсний дагуу Цагдаагийн газарт ирэхэд таксины жолооч хүүхэд тэвэрсэн байхаар нь юу болсон талаар асуухад энэ хүүхдийн ээж таксинд суугаад С худалдааны төвийн зүүн талд зам дагуу зогсоод С руу орж юм авчхаад ирье, та хүүхдийг минь түр харж байгаач гээд гарч ирэхгүй удлаа. Гарч ирэхгүй байхаар нь цагдаагийн газарт хандсан гэж хэлсэн. ...урьд 2023 оны 11 сарын 23-ны өдөр Дэнж багийн хамтарсан багаас эцэг Н.Ш эх Ч.Мнарт архи ууж, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байвал Ч.Мын эх байх эрхийг хасах талаар урьдчилан сануулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-гэрч Н.Шын ... Харин сүүлийн 1 жилийн хугацаанд ааш зан нь эвдэрч гадуур гардаг болчихсон. Намайг ажилтай хөдөө олон хоногоор яваад ирэх хооронд гадуур гараад ирэх үедээ архи дарс уучихсан согтуу хөлчүү ирдэг байсан талаар ээж тухайн үед хэлэлгүй нууж байгаад саяхан хүүхдээ таксинд орхиж явснаас хойш хэлсэн. ...Ч.Мхүү хоёрыг хаана байгааг нь мэдэхгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед ээж рүү Мзалгаад Мөнхнаранд буудалд байна гэхээр нь яваад очсон чинь хүүтэйгээ сууж байсан. Тэгээд тэр шөнө бид 3 цуг хоноод маргааш өглөө 2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед тамхи авах гээд гарч яваад буцаад буудалдаа ирсэн чинь Мхүүг аваад явчихсан байсан. Тэгээд би Дэнж багт гэртээ ирчихээд тэндээ ахындаа очиж хоноод маргааш өглөө нь би эгчээс Мтаксинд хүүг орхиод явсан талаар мэдсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-Дэнж багийн хамтарсан багийн хурлын “....Шийдвэрлэсэн нь: Ш болон М нарыг архины албадан эмчилгээнд албадангаар явуулах болов,ээж Мыг дахин архи ууж олно хоногоор алга болбол эх байх эрхийг хасаж Нд бүх эрхийг шилжүүлнэ гэж анхааруулав...”гэх тэмдэглэл /хх-ийн 55-59-р тал/

-Баян-Өндөр сумын хамтарсан багийн 2023.12.25-ны өдрийн хурлын “...иргэн М2023.12.23-ны өдөр өөрийн 11 сартай хүүхдээ сууж явсан таксиндаа үлдээгээд явсан байсан...иргэн Мыг Дэнж багийн хамтарсан баг дахин төлөвлөгөө гаргаж ажиллах, сэтгэл зүйчтэй холбон зуучлах, ажлын байранд зуучлах, энэ хугацаанд эмээ Н хүүхдийг түр асран хамгаалах, хүүхдийн мөнгийг хүүхдийн эрхийн улсын байцаагчид уламжлан түр хугацаанд хаалгахаар шийдвэрлэв ”гэх тэмдэглэл /хх-ийн 70-73-р тал/,

-2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Шын Буяннэмэхийн төрсний бүртгэлийн лавлагаа/ хх-ийн 53-дахь тал/

-Шүүгдэгч Ч.Мын хувийн байдлын талаархи баримтууд/хх-ийн 36-54 дэх тал/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-68-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93-р тал/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-97-р тал/

-Шүүгдэгч Ч.Мын яллагдагчаар мэдүүлсэн...Би тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй ....гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Мнь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын ...............багийн нутаг дэвсгэрээс 11 сартай хүү Ш.Бийн хамт такси үйлчилгээний 00-00ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Согоот багт С худалдааны төвийн зүүн талын авто зам дээр зогсоож “ахаа та манай хүүхдийг түр харж байгаач, би Т ороод хүнд юм өгчихөөд гараад ирье” гэж хэлж хүүхдээ жолооч У.Бт орхиж яваад эргэж ирээгүй алга болсон байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, Дэнж багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Баян-Өндөр сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Мнь өөрийн төрсөн хүү 11 сартай Ш.Бийг таксины жолоочид зориуд үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдээ хаясан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн мэдүүлсэн ... Ингээд байж байтал надруу 2 дугаараас олон удаа залгасан байсан удалгүй мөн дугаараас холбогдоод би Орхон аймгийн цагдаагийн газраас холбогдож байна та Шын ээж мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь 11 сартай хүүхэд байгаа юу бас таны бэрийг Мгэдэг үү гэхээр нь тиймээ наад хүүхэн чинь удаа дараа хүүхдээ хаяж байгаа юмаа гэж хэлэхэд намайг хүүхдийг нь ирээд авах боломж байна уу гэхээр нь би очиж чадахгүй ээ наад эмэгтэй чинь яасан юм бэ гэхэд алга болчихсон бид нар хайж байна гэсэн....гэх мэдүүлэг, гэрч У.Бын мэдүүлсэн:.. Сы гадна ирсэн чинь “ахаа та манай хүүхдийг түр харж байгаа ч би Т ороод хүнд юм өгчөөд гараад ирье” гэж хэлээд гуйхаар нь би тэврээд битгий удаарай ах нь зам дагуу зогсчихлоо шүү гэсэн чинь за би удахгүй гэж хэлээд машины арын суудлаас буугаад Т төврүү орсон. Тэгээд гарч ирэлгүй 1 цаг орчим болохоор нь араас нь хүүхдийг нь тэврээд хайгаад ортол олдохгүй болохоор нь би цагдаагийн газарт хүүхдийг авчирсан…гэх мэдүүлэг, гэрч Г.Байгалмаагийн мэдүүлсэн:.. 2023-12-23-ны өдөр над руу залгаад 11 сартай хүүхэд Цагдаагийн газарт байна., хамтдаа очиж нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэсний дагуу Цагдаагийн газарт ирэхэд таксины жолооч хүүхэд тэвэрсэн байхаар нь юу болсон талаар асуухад энэ хүүхдийн ээж таксинд суугаад С худалдааны төвийн зүүн талд зам дагуу зогсоод С руу орж юм авчихаад ирье, та хүүхдийг минь түр харж байгаач гээд гарч ирэхгүй удлаа. Гарч ирэхгүй байхаар нь цагдаагийн газарт хандсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Н.Шын мэдүүлсэн:.. Тэгээд тэр шөнө бид 3 цуг хоноод маргааш өглөө 2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед тамхи авах гээд гарч яваад буцаад буудалдаа ирсэн чинь Мхүүг аваад явчихсан байсан. Тэгээд би Дэнж багт гэртээ ирчхээд тэндээ ахындаа очиж хоноод маргааш өглөө нь би эгчээс Мтаксинд хүүг орхиод явсан талаар мэдсэн....гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хүүхдийн төрсөний лавлагаа, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

       Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, заасан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургаа дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тодорхойлж заасан ба 16.3 дугаар зүйлд “Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүлчлэлд хүргэх” гэмт хэргийг тодорхойлохдоо “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан...бол ...ял шийтгэнэ” гэж зааж, хүүхдийн эрхийн эсрэг үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцжээ.    

           2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Шын Б-ийн төрүүлсэн эх нь Х овгийн Ч- М/регистрийн дугаар:000000000/ мөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

        Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”гэж,

       26 дугаар зүйлийн  26.2 Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:

26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;

26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж,

26.3 дугаар зүйлд, “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус зааж хүүхдийн эцэг, эхийн үүргийг хуульчилсан байна.

       Шүүгдэгч Ч.Мнь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ санаатай зайлсхийж, хүүхдээ хаясан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ч.Мнь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 00-00ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Бт өөрийн төрсөн хүү 11 сартай Ш.Бийг зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Шүүгдэгч Ч.Мгэм буруугаа хүлээж байгаа. Жолоочид, Нийн утсыг үлдээсэн гэдэг. Жолооч утасдсан гэдэг, цагдаад хэл гэж хэлсэн байдаг. Эндээс харвал хаясан гэхэд эргэлзээтэй гэж

-шүүгдэгч Ч.М: хүүгээ цаашид өөрөө би асран хамгаална гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.Мнь хүүхдээ асрах үүргээсээ санаатай зайлсхийж, танихгүй хүнд худал хэлж үлдээгээд эргэж ирээгүй явсан нь “хүүхдээ хаясан” гэж дүгнэх үндэслэл болно. Эх хүн ямар ч нөхцөлд /гарцаагүй байдлаас бусад/ төрүүлсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ санаатай зайлсхийх хууль зүйн болоод хүн ёсны эрхгүй юм.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

 шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, удаа дараа ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоолууд, хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж,

 шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлээд ялаа эдлээгүй байсан тул албадан ирүүлж 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 10 минутад цахим бугуйвчийг зүүлгэсэн ба шүүх, 3 дугаар сарын 20-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Иймд, 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоолоо. Шүүгдэгч нь өмнөх хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсон байна.

3.Хохирол төлбөрийн тухайд:.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н нь цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Хувь хүний төрж өссөн орчны нөлөө, ухамсрын төлөвшил шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ч-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 02 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан 1 жил 02 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

2024       04         19                                           2024/ШЦТ/169

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ч.Мнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох эрүүгийн 2425000000059 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд, хилчний оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сумын .............. тоотод оршин хаягтай, одоо тодорхой хаяггүй, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480,000 төгрөгийн торгуулийн ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овгийн Ч-ын М. /регистрийн дугаар:00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Мнь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 00-00 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолооч У.Бт өөрийн төрсөн хүү 11 сартай Ш.Бийг зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ч.Мын мэдүүлсэн: Хэрэг гарахаас өмнө хадам ээж, бид 2-т хэлэхгүйгээр манай гэрт дүүгээ оруулсан байсан. Тэгээд бид хэрэлдэж маргалдаад нөхөр бид 2 хүүхдээ аваад гараад буудалд хоносон. Тэгээд өглөө нөхөр тамхи авна гэж гараад ирээгүй. Тэгээд би хүүхдээ авч гараад таксид суугаад жолоочид ээжийн утасны дугаарыг бичиж өгөөд “энэ дугаар руу залгаад хүүхдийг маань өгөөрэй” гээд орхисон. Таксид суухаас өмнө хадам ээж рүү залгахад “хүүхдийг маань авч чадахгүй гэсэн. Өвлийн хүйтэнд орох оронгүй болсон тул аргагүй байдлаас хүүхдээ үлдээсэн. Гэм буруугаа хүлээж байна. Би тэнэг шийдвэр гаргасандаа харамсаж байна гэх мэдүүлэг,           

        эрүүгийн 2425000000059 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:..Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах С худалдааны төвийн зүүн талын зам руу харсан тусгалтай хяналтын камер байх бөгөөд цаг 2023-12-23 11:37:31 болоход мөнгөлөг өнгийн Хюьндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээс хар өнгийн гадуур хүрэмтэй , түүний дотуур цайвар өнгийн хувцастай, хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн хос гуталтай эмэгтэй хүн /Ч.М/ ганцаараа бууж С худалдааны төвийн зүүн талын хаалгаар явж оров....тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн....2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед “ээж Ш тамхи аваад ирье гээд гараад явсан орж ирээгүй байна” гэхээр нь за яахав ирэх байлгүй дээ та нар архи дарс уусан уу гэхэд уугаагүй гэж байсан. Тэгэхээр нь та нар гэр орон түрээсэлнэ гээд байсан хурдан түрээслээч би мөнгө төгрөгийг өгье гэж яриад салгасан. Тэгээд намайг захиалгын дээл оёж байхад над руу нэг дугаар залгасан байсныг мэдээгүй, тэгсэн харин сүүлд дахиж залгахаар нь авсан чинь та Мгэх хүнийг таних уу тэр эмэгтэй дэлгүүр орчхоод ирье гэж хэлээд миний машинд хүүхдээ орхиод явчихлаа та ирээд авчих уу? гэж асуухаар нь цагдаагийн байгууллагад хандчих би очиж авч чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд байж байтал над руу 2 дугаараас олон удаа залгасан байсан, удалгүй мөн дугаараас холбогдоод би Орхон аймгийн цагдаагийн газраас холбогдож байна та Шын ээж мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь 11 сартай хүүхэд байгаа юу бас таны бэрийг Мгэдэг үү гэхээр нь тиймээ наад хүүхэн чинь удаа дараа хүүхдээ хаяж байгаа юмаа гэж хэлэхэд намайг хүүхдийг нь ирээд авах боломж байна уу гэхээр нь би очиж чадахгүй ээ наад эмэгтэй чинь яасан юм бэ гэхэд алга болчихсон бид нар хайж байна гэсэн. Тэгээд удалгүй аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас залгаад хүүхдийг бид нар аваад эмнэлэг дээр ирчихсэн байна та ирээд хүүхдийг харах боломж байна уу хүүхэд эмнэлэг дээр хонох юм шиг байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол миний ач хүү надаас явснаас хойш 5 хоног усанд оруулаагүй хувцаснууд нь шээстэй ямар ч угаасан зүйл байхгүй эмнэлэгт байж байсан. Эмч нар нь үзээд ямар ч байсан нэг уушиг нь хатгаатай байна гэж байсан. 2023 оны хавар аав Ш нь ямаа самнах гээд явсан хойгуур нь манай дүүгийнд өглөө оруулж орхиод орой нь согтуу гартаа том пиво барьчихсан орж ирж байсан. Түүнээс хойш 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхдээ авч яваад архи уугаад хүүхдийнхээ толгойг зулгалж шархтай болгоод авчирч байсан. Үүний дараа би Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн Т төвийн хажууд байх Ц зочид буудлын өрөөнд өөр эрэгтэйтэй хэвтэж байхад олж авсан, мөн Шанд багийн 27-1 гэх тоотоос бас эрэгтэй хүнтэй согтуу байж байхад олж авсан. Тэгээд зогсолгүй Булаг багийн 1-35 тоотод 10 гаран согтуу хүний дунд хүүхэдтэйгээ цуг согтуу байж байхаар нь авч байсан. Мхүүхэд өсгөх ямар ч эхийн сэтгэл байхгүй, хүүхдээ энэ мэтчилэн олон удаа хаяж явсан. Миний ач хүү над дээр өсөж байгаа. Ш надтай цуг хүүхдээ хардаг нэг гэм нь архи согтууруулах зүйлийг ихээр хэрэглэдэг одоогоор Их залуу багт хувь хүн дээр төмс ялгалтын ажил хийж хүүхдийн сүү, живхийг авч өгч байгаа. Хамтарсан багийн хурлаар хүүхдийг асран хамгаалах үүргийг надад 1 сарын хугацаатай өгсөн. Харин Мболохоор энэ хугацаанд ямар байдалтай байхаас нь хамаарч шийдвэр гарна гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р тал/

-гэрч У.Бын мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Яргуйт баг Их залуу самбарын ойролцоогоо хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь хаа хүрэх юм гэсэн чинь Город орно гэхээр нь суулгаад төв рүү орж ирээд Уурхайчин багийн 3-17 дугаар байрны автобусны буудал дээр хүмүүс буулгасан чинь хүүхэдтэй эмэгтэй “ахаа С оръё” гэхээр нь буцаж эргээд Сы гадна ирсэн чинь “ахаа та манай хүүхдийг түр харж байгаач би Т ороод хүнд юм өгчөөд гараад ирье” гэж хэлээд гуйхаар нь би хүүхдийг тэврээд “битгий удаарай ах нь зам дагуу зогсчихлоо шүү” гэсэн чинь “за би удахгүй” гэж хэлээд машины арын суудлаас буугаад Т төв рүү орсон. Тэгээд гарч ирэлгүй 1 цаг орчим болохоор нь араас нь хүүхдийг нь тэврээд хайгаад ортол олдохгүй болохоор нь би цагдаагийн газарт хүүхдийг авчирсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Г.Байгалмаагийн...Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Ё.Цэрэндэжид 2023-12-23-ны өдөр над руу залгаад 11 сартай хүүхэд Цагдаагийн газарт байна., хамтдаа очиж нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэсний дагуу Цагдаагийн газарт ирэхэд таксины жолооч хүүхэд тэвэрсэн байхаар нь юу болсон талаар асуухад энэ хүүхдийн ээж таксинд суугаад С худалдааны төвийн зүүн талд зам дагуу зогсоод С руу орж юм авчхаад ирье, та хүүхдийг минь түр харж байгаач гээд гарч ирэхгүй удлаа. Гарч ирэхгүй байхаар нь цагдаагийн газарт хандсан гэж хэлсэн. ...урьд 2023 оны 11 сарын 23-ны өдөр Дэнж багийн хамтарсан багаас эцэг Н.Ш эх Ч.Мнарт архи ууж, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байвал Ч.Мын эх байх эрхийг хасах талаар урьдчилан сануулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/