Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарнчимэг

Улсын яллагч М.Энхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******  *******  холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Чулуунхороот суманд 1987 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь  Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 сарын 05-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******             /РД: *******/

   Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 21  цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар ******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалгыг цоож тааруулдаг хүнээр онгойлгуулж, 2017 оны 02 сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар ******* тоотод оршин суух иргэн ******* гэрт нэвтэрч хромон гутал, мөнгөн бүс, 0,75 граммын Ерөөл архи , 100 граммын Ерөөл архи зэргийг хулгайлж 460650 төгрөгийн, мөн өдрийн 12 цагийн орчимд согтуугаар давтан үйлдлээр ******* гэрт нэвтэрч тоос сорогч,шилэн ширээ, будаа агшаагч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хязаар зэрэг эд зүйлсийг хулгайлж 590000 төгрөгийн буюу бусдад нийт 1050650 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                                                                                  

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Гурванзагал сумын 1-р багт оршин суудаг бөгөөд Хэрлэн сумын тоотод манай бас гэр байдаг юм. Би аймгийн төвд ирэхээрээ тэндээ очдог бөгөөд 2017 оны 02 сарын 26-ны орой 19 цагийн орчимд манай хамаатны ах над руу залгаад “танай гэрийн чинь түлхүүр өөр хүнд байдаг юм уу, гэр рүү чинь түлхүүрээрээ онгойлгоод ороход ширээ, тоос сорогч 2 чинь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахад “танаас өөр хүнд түлхүүр байдаггүй” гэж хэлэхэд ах цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд би 2017 оны 03 сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд гэртээ очиход гэрийн том өрөөнд байсан ширээ болон тоос сорогч байхгүй, гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан будаа агшаагч байхгүй, жижиг өрөөнд байсан авдарыг өргөж үзэхэд хөнгөхөн болсон байсан. Авдарны цоожны хэсгийг хөшсөн бололтой ул мөр байсан бөгөөд цоожны цүүг мушгисан байхаар нь авдар доторх эд зүйлээ үзэхэд авдар дотор байсан орос хром, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар,  эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг зүйлс байхгүй байсан гэх мэдүүлэг. / хх-ийн 33-34/

...өмнөх байцаалтанд би авдар дотор байсан архи алдагдсан талаар хэлэхээ мартсан байна. Уг архи нь 0.75 литрийн шилтэй Ерөөл архи байсан. *******оос хар өнгийн шилэн ширээ, мөнгөн хазаар, хромон гутал, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг авсан байгаа, харин одоо будаа агшаагч, тоос сорогч, мөнгөн аяга, 0.75 литрийн шилтэй Ерөөл архи зэрэг зүйлсийнхээ хохирлыг аваагүй байгаа. Дээрх эд зүйлсийнхээ хохирлыг яаралтай барагдуулж авмаар байна, би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 35х/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захад хувиараа мод зардаг юм. 2017 оны 02 сарын 25-ны үдээс хойш 15 цагийн орчимд байх би мод зараад байж байхад нэг залуу ирээд энэ ширээг зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас “хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм” гэж асуухад 60000 төгрөгнөөс яриад 45000 төгрөгөөр зарна гэхээр нь би 45000 төгрөгөөр авсан. Би тэр залуугаас “янз бүрийн хулгайн эд зүйл биш биз дээ, яагаад зарах гэж байгаа юм” гэж асуухад “ямар нэгэн хулгайн эд зүйл биш ээ, дүү нь Улаанбаатар хотруу явах гэж байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарах гэж байна, миний юм” гэхээр нь би авсан юм. Би уг ширээг 45 мянган төгрөгөөр худалдан авсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн  37х/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүлэхдээ: “...Манай хамаатны гээд дүүгийнх Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод байдаг бөгөөд Гурванзагал суманд ажилладаг юм. г байхгүй үед нь би гэрийг нь эргэж тойроод цэцгийг нь усалдаг бөгөөд 2017 оны 02 сарын 26-ны орой 20 цагийн орчимд гийн гэрт ирээд хаалгыг нь түлхүүрээрээ онгойлгоод ороход том өрөөнд нь байсан хар өнгийн шилэн ширээ, тоос сорогч хоёр байхгүй, гал тогооных нь шүүгээний дээд талд байсан жижиг ерөөл архийг /100 граммын гэх/ уугаад шилийг нь тавьчихсан, тамхи татсан бололтой улаан шонхор нэртэй тамхины хайрцгийг газарт хаясан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үедээ өөр зүйл алдагдсаныг нь би сайн мэдээгүй байсан бөгөөд сүүлд ирээд авдар дотор байсан эд зүйлсээс алдагдсан байна гэж ярьж байсан, яг юу юу алдагдсаныг нь би сайн мэдэхгүй байна. гийн гэрийн 1 ширхэг түлхүүр надад байдаг бөгөөд би гэрийг нь эргэж тойрохдоо тэр түлхүүрээрээ онгойлгодог. 2017 оны 02 сарын 26-ны орой тэдний гэрт очоод гэрийнх нь хаалгыг түлхүүрээрээ 2 эргүүлж онгойлгосон, хаалга нь цоожтой байсан. Тэгээд би цоожных нь голыг солиулах гээд цоож онгойлдог, түлхүүр олшруулдаг Төгсөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэх хүн рүү залгаад хаягаа хэлэхэд 2 хоногийн өмнө би очиж онгойлгож өгсөн, гэрийнхээ түлхүүрийг хаячихлаа гээд нэг залуу ирэхээр нь би онгойлгож өгсөн юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “....Би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд 2017 оны 02 сарын 25-ны өглөө би Хэрлэн сумын 6-р баг “Шүр” захын баруун талын таксины зогсоолд зогсож байхад 12 цагийн орчимд ууттай юм барьсан 30 орчим насны хоёр залуу /нэрийг нь мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй гэх/ 23-р байшин оръё гээд миний машинд суусан. Тэгээд 23-р байшингийн гадна очиход таны машин зайтай юм байна, ширээ сандал авна гэхээр нь би тэгэхгүй юу даа гэж хэлсэн. 23 дугаар байрны гадна очиход миний машины урд талд сууж байсан гэх залуу /нэрийг нь сүүлд мэдсэн гэх/ эхэлж 23-р байр руу орсон бөгөөд нөгөө залуу нь миний машины ард талын суудалд суугаад үлдсэн. гэх залуу 10 орчим минут болоод буцаж гарч ирээд машины ард талын суудалд сууж байсан хүнийг дуудсан бөгөөд тэр хоёр 23-р байрны хамгийн урд талын орц руу ороод удаагүй хар өнгийн шилэн ширээг өргөж гарч ирээд машины ард талд хийсэн. Тэгээд гэх залуу буцаад ганцаараа орсон бөгөөд нөгөө залуу нь надтай хамт машинд суугаад байж байхад удалгүй тоос сорогч, будаа агшаагч хоёрыг өргөөд гарч ирсэн. Тэгээд “Шүр” захруу явж байхад нь надад хэлэхдээ “таксинд өгөх бэлэн мөнгө байхгүй байна, та мөнгөн бүс сонирхох уу, бүс авах уу” гэж асуусан. Ер нь гэх залуу л надаас бүс авах уу гэх мэтээр асуусан, нөгөө хүн нь юм яриагүй бөгөөд гэрээсээ юм авч байгаа гэж хэлсэн. Өдрийн цагаар байсан, мөн сар шинэ болох гэж байсан учраас би тэр залууг гэрийнхээ эд хогшлыг өөр тийш зөөх гэж байгаа юм байна гэж ойлгосон юм. Анх машинд суухдаа нь ууттай зүйлээ бариад явж байсан бөгөөд 23-р байшинд очоод буцаад зах явах хүртэл бүс болон хромон гуталны талаар юу ч яриагүй, ард сууж байсан хүн нь уутан дотор юу байгааг мэдээгүй байх шиг байсан, нь ууттай зүйлээ урд талын 2 суудалны голд тавьсан байсан бөгөөд тэр чигээрээ орхиод явчихсан. Тэр хоёр хүн хамт хулгай хийхээр явж байгаа гэдэг юм уу тиймэрхүү зүйл юу ч анзаарагдаагүй, урд талд суусан гэх залуу л гэрээсээ юм авах гэж байгаа мэтээр яриад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 25-ны өглөө би  “Шүр” захаар архи уугаад нилээд халамцуу явж байхад өдөр 12 цагийн орчимд гэх зүс мэдэх залуу надтай таараад “ахаа би таниар нэг юм өргүүлэх гэсэн юм, тэгээд танд ганц шил архи авч өгье” гэхээр нь “хаанаас өргөх юм” гэхэд “манай авгай надаас салчихсан, би гэрээсээ юм ачих гэж байгаа юм, та өргөлцөөд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тэр залуу такси бариад хамт явсан бөгөөд 23-р байрны баруун талд хойшоо хараад зогсоход би ийшээ орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд би таксин дотор жолоочтой нь сууж байтал нилээд удсан бөгөөд /20-30 орчим минут болсон гэх/ гарч ирээд ахаа хоёулаа одоо оръё гэж хэлсэн. Тэгээд би ийн хамтаар 23-р байрны хамгийн урд талын орцруу ороод 4 давхарт гараад урагшаа харсан хаалгаар ороход ахаа та энийг өргөж барах уу гээд хар өнгийн шилэн ширээ харуулсан. Би тэрийг нь өргөх гэсэн боловч согтуу байсан болохоор даахгүй, гуйвахад намайг та цаашаа хараад өргө гэж хэлээд өөрөө нөгөө талаас нь өргөсөн. Тэгээд шатны уруу бууж байгаад 2 хүүхэд орцонд явж байхаар нь тэр хоёр хүүхдээр дамнуулаад машины ард талд хийсэн. Ширээг машинд хийчихээд буцаад тэр орц руу орсон бөгөөд 5 орчим минут болоод тоос сорогч, цагаан өнгийн будаа агшаагч зэрэг зүйлсийг аваад гарч ирсэн. Зах дээр очоод ширээг нь аваад мод зардаг газрын тийшээ очоод зарахаар болчихлоо, одоо яваад мөнгөө аваад ирье гэж хэлсэн. Би таксиныхаа хажууд тоос сорогч болон будаа агшаагчаа хараад зогсож байсан бөгөөд жолооч ойрхон яваад ирье гээд явсан. Тэгтэл замын баруун урд талаас та наашаа хүрээд ир гээд бахирахаар нь би тоос сорогч болон будаа агшаагчаа барьж очоод ******* чи таксиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэж хэлэхэд зүгээрээ болно биз дээ гэж хэлсэн. таксинд явж байхдаа жолоочид та мөнгөн бүс авах уу гэж ярьж байсан. Сүүлд захын баруун талаас намайг дуудахаар нь очиход би машин дотор мөнгөн бүс, хром хоёрыг орхисон байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 44-45/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ“...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг МАН-ын хорооны байранд хувиараа түлхүүр цоож засварлах, түлхүүр олшруулах, хаалга онгойлгох зэрэг ажил хийдэг юм. 2017 оны 02 сарын 24-ний орой 20 цагийн орчимд би ажлаасаа юм авахаар очиход 30 орчим насны нэг залуу жижүүртэй уулзаад байж байсан. Тэгээд тэр залуу надад хэлэхдээ би гэрийнхээ түлхүүрийг хаяад гэртээ орж чадахгүй байна, онгойлгуулах гэсэн юм гэхээр нь би такситай явж байсан учраас тэр залуугийн хамтаар таксиндаа суугаад  Хэрлэн сумын 6-р баг 23-р байр руу очсон. Тэгээд уг байрны хамгийн урд талын орц 4 давхарт урагшаа харсан хаалга байсан бөгөөд тэр залуу уг хаалгыг заагаад манай гэр гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлхүүрнийх нь нүх рүү багажаа хийгээд онгойлгож өгсөн. Би тэр залуугийн гэр юм байна гэж бодсон, тэр залуугаас архи үнэртэж байсан, гэхдээ тийм айхтар согтуу байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 46/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Шүр захад нүүрс зардаг бөгөөд 2017 оны 02 сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд би Тэгшээ /Шар гэж дууддаг гэх/ гэх таньдаг залуугийн хамтаар зах дээр байж байхад миний таньдаг гэх залуу нэг танихгүй ахын хамтаар таарсан бөгөөд тэр хоёр нэг тоос сорогч, нэг будаа агшаагч бариад явж байсан. Тэгээд бид дөрөв захын хойд талд гараад тэр хоёрын авч явж байсан архийг /нэрийг нь мэдэхгүй гэх/ хувааж уучихаад гэр рүүгээ явлаа гэхээр нь /16 цаг болж байсан гэх/ таксинд суулгаж өгөөд явуулсан. Хамт явж байсан ах нь зах дээр үлдсэн бөгөөд тоос сорогч болон будаа агшаагчаа өөрөө аваад явсан. Тэрнээс хойш той таараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48/ 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Шүр захад ачигч ажилтай бөгөөд 2017 оны 02 сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд би гэх найзын хамтаар зах дээр байж байхад миний таньдаг гэх залуу гэх хүний хамтаар ирсэн. нэг тоос сорогч, будаа агшаагч хоёр бариад явж байсан бөгөөд тэр хоёр архи уусан халамцуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 03 сарын 02-ны өдөр манай гэрт цагдаа орж ирээд той уулзсан бөгөөд би дараа нь цагдаатай нь уулзахад айлын гэрээс эд зүйл хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд оос өөрөөс нь асуухад би архи уугаад согтуу явж байгаад цоож онгойлгодог хүнээр 23-р байшинд байдаг гийн гэрийг онгойлгуулаад мөнгөн хазаар, мөнгөн аяга, тоос сорогч, мөнгөн бүс, хромон гутал авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-

ийн 7-9/

            Хэрлэн сумын үнэлгээний комиссийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-13/

Хураан авах тогтоол /хх-ийн 14, 19, 23/

Хураан авсан тэмдэглэл / хх-ийн 15,20, 24/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 16-17, 21-22, 25-26/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 18, 27/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 28/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 29/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31/

Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 56 тоот дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн гарын мөрний зургууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 56-60/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******иийн оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 21  цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар ******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалгыг цоож тааруулдаг хүнээр онгойлгуулсаны дараа  маргааш нь буюу  2017 оны 02 сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар ******* тоотод оршин суух иргэн ******* гэрт нэвтэрч хромон гутал, мөнгөн бүс, 0,75 граммын Ерөөл архи , 100 граммын Ерөөл архи зэргийг хулгайлж 460650 төгрөгийн, мөн өдрийн 12 цагийн орчимд согтуугаар давтан үйлдлээр ******* гэрт нэвтэрч тоос сорогч,шилэн ширээ, будаа агшаагч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хязаар зэрэг эд зүйлсийг хулгайлж 590000 төгрөгийн буюу бусдад нийт 1050650 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., иргэний нэхэмжлэгч Б., гэрч Г., Ш., Ц., Р., М., Э., нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-13/, хураан авах тогтоол /хх-ийн 14, 19, 23/, хураан авсан тэмдэглэл / хх-ийн 15,20, 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 16-17, 21-22, 25-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 18, 27/, Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 56 тоот дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн гарын мөрний зургууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 56-60/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

   Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр, согтуугаар, бусдын орон байранд нэвтэрч үйлдэж бусдад 1050650 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ.

 Шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А. нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан нийт 1050650 төгрөгний хохирлоос хохирогч Б.д 780000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 270650 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгчид 45000 төгрөгийг  тус тус төлөөгүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Мөн  түүний эзэмшлийн  эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Малчины 4-19 тоотод байрлах 4480000 төгрөгний үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Учир нь уг битүүмжлэгдсэн газар нь , Б., ******* нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох нь 000039485 тоот гэрчилгээний хуулбар /хх-ийн 30/-аар нотлогдож байна.

 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, түүний  *******  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлэхээр шийдвэрлэв.    

   Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

   Шүүгдэгч ******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, бусдад учруулсан хохирлын хир хэмжээ бага бус, шүүгдэгчийн хувийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой байна.               

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* ийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  5 /тав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******ийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг дурдаж, түүний  ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******оос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөр 270650 төгрөгийг хохирогч Б.д, 45000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.д тус тус гаргуулж олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн эзэмшлийн хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Малчины 4-19 тоотод байрлах 4480000 төгрөгний үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   *******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  *******ид  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ