| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
2024 04 24 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Төгөлдөр
Шүүгдэгч Г.Б, Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2425000000229 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-ийн Нарийн сухайтын уурхайд жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг баг Ургацын 1-06 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, А ургийн овогт Г-ын Б /РД:00000000/,
Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “В М” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг ........ тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар тус оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харалзаж шийдвэрлэсэн, Б ургийн овогт Э Б /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Алаг адуу ургийн овогт Ганьдын Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах В баарны гадна хохирогч Э.Бтой “мөрлөлөө” гэсэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод урууланд цус хуралт, шарх, завьжинд шарх, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Бичээч ургийн овогт Энхбатын Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах В баарны гадна хохирогч Г.Бтай “мөрлөлөө" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн зүүн өвдөг болон зүүн бугалган тус газарт нь өөрт байсан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн тахиманд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд шарх, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.Бын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Э.Бын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-р тал/
-шүүгдэгч Г.Бын хохирогчоор мэдүүлсэн:. 2024 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Vegas баарнаас найзыгаа авах гээд үүдэнд нь очтол өндөр махлаг залуу намайг хэн бэ гэж асуухаар нь би нэрээ хэлээд танилцсан чинь зөрүүлээд чи намайг таних уу гэж хэлээд шууд миний өөдөс жижиг тонгорог гаргаж ирээд энэ халхын шоронд намайг танихгүй хүн байхгүй гээд шууд хутгалах гээд айлгаад далайгаад байсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа үл таних залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиход газар 4 хөллөөд сууж байгаад тонгорогоороо зүүн өвдөгний хойд тал руу 1 удаа хутгалсан. Тэгээд шууд босож ирээд зүүн гарын булчин хэсгийн цамцыг хутгаараа зүсэхээр нь би шууд үл таних залуугийн хойд талд гарсан чинь тонгорог нь газар унахаар шууд найз Түмэнбаярт өгөхөд тонгоргыг хол шидчихсэн. Тэгээд би хутгалуулсан уурандаа үл таних ззлууг гараараа цээжин хэсэг рүү нь 2 удаа цохисон чинь газар уначихаар нь би шууд хаячихаад нэг тамхи татчихаад баар луу орж нойтон сальфетик авч хөлнийхөө цусыг цэвэрлэчихээд буцаж гараад эмнэлэг ороод зүүн хөлний өвдөгний ар талд 2 оёо тавиулсан. Тухайн үед үл таних залуу баар луу оруулахгүй баарны хаалгыг таглаж зогсчихоод оруулахгүй өөрөө хэрүүл маргаан үүсгээд ямарч учир шалтгаангүйгээр намайг хутгалсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/
-шүүгдэгч Э.Бын хохирогчоор мэдүүлсэн:.. 2024 оны 03 дугаар сарын 09-ний орой би Тын хамт V баарны үүдэнд тамхи татаад байж байтал нэг үл таних залуу над дээр дөхөж ирээд баарны баруун талын булан руу авч яваад намайг үгийн зөрөөгүй нүүрэн тус газар нэлээн олон удаа гараараа цохиж зодсон. Мөн намайг бас газар унагааж байгаад нүүрэн тус газар луу гараараа цохиж зодсон. Тэгээд би баар луу буцаж ороод архи ууж байж байтал цагдаа нар ирээд цагдаагийн газарлуу авч явсан. Би Быг цохиж зодоогүй. Мөн хутгаар зүсээгүй. Т архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй болохоор бүх болсон зүйлийг хараад байж байсан. Миний шүдийг Б гараараа цохиж унагаасан. Миний дээд талын нэг шүд цохиулаад унасан. Би шүүдээ хийлгэчихвэл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
-гэрч М.Тын мэдүүлсэн...Тухайн өдөр V баарны гадаа маргалдаад Б Быг дагуулж яваад баарны баруун талын буланд байж байгаад 2-лаа гараад ирсэн. Тэгээд над дээр ирэнгүүтээ бас л хоорондоо нэг нэгнийгээ гөлөг нохойгоор дуудаж доромжлоод дахиж заамдалцаад байж байтал Б Бын нүүрэн тус газар 2-3 удаа цохиж газар унагааж байгаад дахиад дээр нь гараад цохиод л байсан. Би тухайн үед тэр 2-н дундуур ороогүй, өөрсдөө учраа олно биз гэж бодоод. Тэгтэл Бын найз болох Б гэх залуу очоод Б Б 2-г салгасан. Тэгээд Б Быг салгаад над дээр ирсэн чинь Бын шилбэний хэсгээс цус гойжсон байхаар нь хөл чинь яасан юм бэ гэтэл танай найз чинь хутгалчихлаа гэсэн. Тэгээд баарны бие засах өрөө рүү оруулчихаад буцаад гарч ирсэн чинь цагдаа нар ирээд Быг цагдаагийн газар луу авж явсан. Би огт архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Харин манай найз Б архи уугаад тасарчихсан бүр биеэ хянах чадваргүй байсан. Vegas баарны гадна хоорондоо мөрлөлцөөд хэрүүл маргаан хийгээд, зодоон цохион үүссэн. Б Быг нүүрэн тус газар нь нилээд хэд цохисон. Харин Быг Б зодоод байхаар нь уурандаа хутгаар зүссэн байх гэж би ойлгосон. Мөн Б өөрөө ч над дээр ирээд найз чинь миний хөлийг ийм болгочихлоо гэж хэлэхээр нь харсан чинь хөлнөөс нь цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай ... Э.Бын биед 1 шүдний булгарал, доод уруулд цус хуралт, шарх, завьжинд шарх, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна." гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай ... Г.Бын биед зүүн тахимд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад шарх, цээжинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/
-Шүүгдэгч Э.Бын яллагдагчаар мэдүүлсэн....Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Г.Бын биед учруулсан гэмтэлдээ нөхөн төлбөр өгөөгүй. Өөрөө надаас ямар нэгэн нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Харин Г.Б миний шүдний төлбөр болох 1,600,000 төгрөг өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Одоо Г.Б бид хоёр эвлэрсэн учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ..гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/
Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн:. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өдөр сум уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг V баарны гадаа очтол нэг махлаг залуу баарны үүдийг таглаад зогсож байхаар нь дөхөөд очтол намайг чи хэн юм бэ гэхээр нь би урдаас нь Б гэж хэлсэн чинь өөдөөс тонгорог гаргаж ирэхээр нь намайг хутгалчих байх гэж бодоод айсандаа Э.Быг нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон чинь газар унасан. Тэгээд газарт өвдөглөөд сууж байгаад миний зүүн хөл рүү хутгаараа зүсчихсэн. Тэгээд би тонгорогыг нь булааж аваад дахин 2 удаа цохисон. Би Э.Бын биед учруулсан гэмтэлдээ нөхөн төлбөр болгож 1,600,000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хор хохирол учраагүй. Миний хөл гайгүй эдгэчихсэн болохоор ямар нэгэн нөхөн төлбөр болон эмчилгээний зардал аваагүй. Одоо Э.Б бид хоёр эвлэрсэн учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-87-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б, Э.Б нар нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг “В” баарны гадна үл ялих шалтагаар маргалдаж Г.Б нь Э.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж 1 шүдний булгарал, доод урууланд цус хуралт, шарх, завьжинд шарх, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол, Э.Б нь Г.Бын зүүн өвдөг болон зүүн бугалган тус газарт хутгаар зүсэж зүүн тахиманд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Бын үйлдлийн улмаас Э.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шүүгдэгч Э.Бын үйлдлийн улмаас Г.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.Б, Э.Б нарын харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Б, Э.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Б, Э.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч торгох ял санал болгосон гэж,
-шүүгдэгч Э.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж,
-шүүгдэгч Г.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт Г-ын Б, Б ургийн овогт Э-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар, Э.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овгийн Шагдаржавын Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ