Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч ******* (цахимаар), шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

- Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан;

- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ялаар;

- мөн тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ялаар;

- тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор “шүүгдэгч *******ийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар айлын орон сууцны тоотод хохирогч 3.Наранцэцэгтэй “архидан согтуурлаа” гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын уг, баруун нүдний дотор буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны зүүн хажуу хананд жижиг хугарал, хамрын таславчийн баруун талын мурийлт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч н мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), хохирогч ***ийн биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас), хохирогч ***ийн биед хийсэн шүүх анагаах ухааны нэмэлт шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас), хохирогч ***ийн биед дахин хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний 20 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 11-124 дүгээр хуудас), мөн тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 125-129 дүгээр хуудас), тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 130-135 дугаар хуудас);

- Хохирогчийн өмгөөлөгч: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), хохирогч ийн биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас), хохирогч ийн биед хийсэн шүүх анагаах ухааны нэмэлт шинжилгээний дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...ээс гаргасан: 2024 оны 03 дугаар сарын 12-ны орой Жаргалант сум багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байгаа 3 дугаар -н айлын байрын тоотод болсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас);

- Хохирогч ийн “...2024 оны 03 дугаар сарын 12-ны оройн 18-19 цагийн үед багийн айлын байрны тэнд арван жилийн хоёр найзтайгаа уулзаад сууж байтал миний утас руу залгаад манай аавын гэрт ороод ир гэхээр нь би аавынх нь гэрт яваад ортол өөрийн аав болох тэй хоёулаа сууж байсан. Би хамт сурдаг дүү болох ыг утсаар дуудахад ирээд тэй хамт дэлгүүрээс 0.75 литрийн архи, 2 литрийн пиво, нэг ундаатай авч ирснийг уугаад сууж байтал ийн нөхөр болох ******* гаднаас орж ирсэн. Тэгээд эхнэр хадам аав хоёртойгоо хэрүүл хийгээд хадам ааваа заамдаж аваад ор руу түлхэж унагаагаад шилтэй архи аваад шал руу шидэхээр нь би “наад архи пиво ундааг чинь би авсан юм, чи яагаад аавыгаа цохиж байгаа юм бэ” гэтэл ******* гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Би ухаан алдсан юм шиг байна лээ нэг сэргээд иртэл ******* гараад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй гэрч ын “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой 19 цагийн үед би ангийнхаа хүүхэд болох ын гэрт зүүн хаалганд байж байгаад эгч рүү “юу хийж байна аниа” гээд чат бичтэл над руу залгаад “эгч нь жаахан архи уугаад согтсон байна, чи айлын байрны энд ирээд эгчийгээ гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би за гэж хэлээд найзынхаа гэрээс ганцаараа гараад 20 цаг өнгөрч байх үед айлын байрны хажууд ирсэн. Тэгээд рүү залгахад “дунд талын айлын байрны 2 дугаар орцны 3 давхрын голын хаалганы айл руу ороод ир” гэхээр нь би тэр хаалган дээр очоод тогштол гэх эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. Намайг ороход , хоёулаа согтуу сууж байсан. Миний араас ийн аав гээд настай хүн цэнхэр торонд 0.75 литрийн Ерөөл архи барьж орж ирсэн. Араас нь ийн нөхөр гэх өндөр ах орж ирээд т хүүхэд халуураад байхад чи энд архидаад байхдаа яадаг юм гээд уурлахад ийн аав тэр өндөр ах руу “чи яахаараа миний охиныг дээрэлхэж байдаг юм” гэтэл нөгөө өндөр ах орон дээр түлхэж унагаачхаад гарт байсан архийг нь аваад шалан дээр хаясан. Тэгтэл эгч “чи болиоч би наадахыг чинь мөнгөөрөө авсан юм, одоо энийг уучхаад явлаа” гэтэл ийн нөхөр гэх өндөр ах ийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохичхоод гараад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч н “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар айлын байрны тоотод байх гэртээ ганцаараа байтал орой 20 цагийн үед гаднаас манай охин хажуудаа гэх эмэгтэй бас нэг залуугийн хамт гурвуулаа нэг шил архи барьж орж ирсэн. Тэр гурав барьж орж ирсэн архиа ууж байгаад дуусах үед манай охин хамт ирсэн залуу бид хоёрыг гаднаас гараад архи аваад ир гэхээр нь тэр залуу бид хоёр гараад хажуу талын дэлгүүрээсээ 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад буцаад гэр рүүгээ орсон. Араас манай хүргэн ******* орж ирээд “та нар энд нийлж архидлаа” гээд загнасан тэгтэл хажуугаас нь “энэ танай гэр юм уу, чамд ямар хамаатай юм, би найзынхаа аавын гэрт архи ууж байна” гээд тэй хэрэлдсэн. Тэгтэл ******* авч ирсэн архийг аваад шалан дээр шидээд, ийн зүүн нүд хавьцаа нэг алгадчихаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);

- Шүүгдэгч *******ийн дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би Буянт сум руу бордоо татаж байгаад 20 цагийн үед аймгийн төв багийн тоотод байх гэртээ иртэл эхнэр гэртээ байхгүй, 1 нас 5 сартай хүүхэд маань уйлсан байдалтай байсан. Эхнэр рүү залгахад Жаргалант сумын багийн айлын байранд байх манай хадам аав н гэрт архи ууж байна гэж хэлэхээр нь хадам аавын гэрт очиход миний эхнэр , манай хадам аав нар архи уусан байдалтай байсан. Бас тэдний гэрт нэг танихгүй залуу сууж байсан. Би ороод эхнэртээ “чи яагаад архи уугаад явж байдаг юм, би ажилтай явж байгаад ирлээ ш дээ, тэнд хүүхэд мөөмөө нэхээд уйлаад байхад хүүхэд хаячхаад архи уугаад явж байхдаа яадаг юм” гэтэл хажуугаас хадам аав “чи миний охины загналаа” гэхээр нь “та ч гэсэн охинтойгоо нийлээд архи ууж байхдаа яадаг юм, энэ архиа больцгоо” гээд ширээн дээр байсан шилтэй архийг нь аваад цааш нь тавих гэтэл *** хажуугаас “чи одоо хаана ирчхээд юу гээд байгаа юм, би наад архийг чинь мөнгөөрөө авсан, чиний гэр оронд байгаа юм уу, би наад архийг чинь энэ хоёртой хувааж уух гэж байна, чи зайл” энэ тэр гээд байхаар нь би тухайн шилтэй архийг нь шалан дээр хаяад ***ийн зүүн хацар руу нь нэг удаа гараараа алгадчихаад гараад явсан асуудал болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас) зэргээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар айлын орон сууцны тоотод шүүгдэгч ******* нь “архидан согтуурлаа” гэх шалтгааны улмаас хохирогч 3.Наранцэцэгтэй маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч ийн биед хийсэн шүүх анагаах ухааны нэмэлт шинжилгээний дугаартай “...ийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн-15 хуудас материал, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авхуулсан компьютер томографын шинжилгээний хариу болон СD, 2024 оны 04 дүгээр сарын -ны өдрийн компьютерт томографын шинжилгээний хариу болон СD зэрэгт дурдагдсанаар шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орно. ийн духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын уг, баруун нүдний дотор буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны зүүн хажуу хананд жижиг хугарал, хамрын таславчийн баруун талын мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас);

- Хэргийн материалаар дахин хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний 20 дугаартай “...Шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № дугаартай хүний биед хийсэн шүүх анагаах ухааны нэмэлт шинжилгээний дүгнэлтэд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын -ны өдрийн толгойн компьютерт томографын хариу, шүүх анагаах ухааны шинжилгээний 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр уншуулсан толгойн компьютерт томографын хариуг оруулсан нь үндэслэлтэй. Шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтэд дээрх багажийн шинжилгээний хариуг оруулаагүй тул үндэслэлгүй байна. Шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № дугаартай хүний биед хийсэн шүүх анагаах ухааны нэмэлт шинжилгээний дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас)-ийг дээр тогтоогдсон үйл баримтуудтай харьцуулан дүгнэвэл: Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч хохирогч руу хүч хэрэглэн довтолсон үйлдлийн улмаас учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар айлын орон сууцны тоотод шүүгдэгч ******* нь “архидан согтуурлаа” гэх шалтгааны улмаас хохирогч 3.Н-тэй маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хохирогчийн биед духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын уг, баруун нүдний дотор буланд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны зүүн хажуу хананд жижиг хугарал, хамрын таславчийн баруун талын мурийлт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч 3.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

3.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч 3.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч 3.Н өмгөөлөгчөөр дамжуулан эм авсан зардалд баримтаар 0’532 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинд *******0’000 төгрөгийг буюу нийт  830’532 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилжээ.

4.2. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг. Гэвч дээрх хүснэгтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, мөрдөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хэрэгт хавсаргаагүй байна. 

Дээрх ажиллагааг хийхгүйгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна. Тодруулбал хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.3. Хохирогчийн нэхэмжилсэн 830’532 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогдож байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 11-124 дүгээр хуудас), мөн тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 125-129 дүгээр хуудас), тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 130-135 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан; Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ялаар; мөн тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ялаар; тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг даалгах” гэх санал;

- Хохирогчийн өмгөөлөгч “...эрүүгийн хариуцлагын хувьд прокурортой санал нэг байна” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА