| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгч Г.Б, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн 2419000000088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.С нь Г.Бтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг “Гүн шанд” гэх газарт оршин суух Д.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Шувуун Ус" гэх газарт оршин суух Ц.Ж-ийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн онгойлгон хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын сав зэрэг нийт 1.065.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Эхэн сухай" гэх газарт оршин суух Б.Ц-ын өвөлжөөнд байх хаалга нь уяатай Монгол гэрийн хаалганы уяаг тайлж хууль бусаар нэвтэрч, хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, мөн амбаарын цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч дотор нь байсан гагнуурын мотор зэрэг нийт 1.180.000 эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг “Хурын хан” гэх газарт оршин суух В.Ц-ийн гэрийн гадаа байсан 4 шуудай үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч нийт 2.470.000 төгрөгийн эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оршин суух У.Н-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан суран хазаарыг хулгайлан авч 1.800.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Баруун өвдөг" гэх газар оршин суух Г.ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч Х.О гэсэн бичигтэй 0,5 литрийн виски архи 1 ширхэг. 0,7 литрийн цагаан архи 1 ширхэг, 12 вольтын өсгөгч зэрэг нийт 85.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Б нь Д.Стэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг “Гүн шанд” гэх газарт оршин суух Д.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Шувуун Ус" гэх газарт оршин суух Ц.Жийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн онгойлгон хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын сав зэрэг нийт 1.065.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Эхэн сухай" гэх газарт оршин суух Б.Цын өвөлжөөнд байх хаалга нь уяатай Монгол гэрийн хаалганы уяаг тайлж хууль бусаар нэвтэрч, хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, мөн амбаарын цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч дотор нь байсан гагнуурын мотор зэрэг нийт 1.180.000 эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг “Хурын хан” гэх газарт оршин суух В.Цийн гэрийн гадаа байсан 4 шуудай үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч нийт 2.470.000 төгрөгийн эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оршин суух У.Нийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан суран хазаарыг хулгайлан авч 1.800.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Баруун өвдөг" гэх газар оршин суух Г.Хын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч Х.О гэсэн бичигтэй 0,5 литрийн виски архи 1 ширхэг. 0,7 литрийн цагаан архи 1 ширхэг, 12 вольтын өсгөгч зэрэг нийт 85.000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ лапатик төмөр ашигласан, машин механизм ашигласнаа хүлээн зөвшөөрнө. Улаанбадрах суманд бой хийх гээд ирсэн байсан. Буцахдаа Мандах сумын Л гэдэг хүнээс хазаарын мөнгөө авах гэж явсан. Замдаа айлаас хулгай хийсэн нь миний буруу. Энэ 6 үйлдлээс 2 үйлдэлд оролцсон. Хивс, 7 ширхэг мөнгөн аяга авсан үйлдэлд оролцсон. Гэхдээ бүх үйлдлээ зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Авсан эд зүйлээ бүгдийг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ганц удаа боломж олгооч гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр 2019 онд Эмээлтийн бойн дээр танилцсан. Тэрнээс хойш хамт бойнд явдаг. Бид хоёр Улаанбадрах суманд бой хийчихээд буцахдаа Г.Б Мандах суманд айлд очиж хазаарын мөнгө авна гэж байсан. Тэгээд замдаа Улаанбадрах сумын айлд очоод би ороод мөнгөн аяга авсан. Энд аяга байна авчих уу гэсэн. Г.Б тэг, тэг гэсэн. Тэгээд явсан. Бид Зүүнбаянд ирж хоносон. Тэгээд Сайхандулаан сум руу гарсан. 6 үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Эд зүйлээ буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороо 1 дүгээр багийн Энэн сухай гэх газарт байдаг өвөлжөөндөө амьдарч байгаад 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өвөлжөөнөөсөө 6 км зайд байдаг хаваржааруугаа нүүсэн юм. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд хаваржаандаа байдаг зөөврийн сууцан дотроо байж байгаад цонхоороо харахад цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш ...урдаа баруун хойд зүгт манай өвөлжөөний замаас гараад явж байсан. Тухайн үед би юм бодолгүй гэртээ хэвтэж байгаад 16 цагийн орчим өвөлжөөний амбаараасаа мотоциклийн консын тросс утас авахаар очтол манай гэрийн хаалганы уяа тайлагдсан, 2 амбаарын цоожийг эвдсэн байдалтай байсан. Тэгээд би гэр дотор ороход гэрийн хойд хэсгээр тойруулж өлгөсөн байсан 6 м урттай шар өнгийн хээтэй хивс алга болсон бөгөөд амбаар руу орж үзэхэд миний хөдөө гагнуур хийхдээ ашигладаг улбар шар өнгийн мотор буюу зөөврийн цахилгаан үүсгэвэр алга болсон байсан. Тэгэхээр нь буцаад хаваржааруугаа очиж цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /1хх 14-15, 17 ху/,
-Хохирогч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сайхандулаан сумын 1 дүгээр баг Шувуун Ус гэх газарт байх гэрээ эргэж тойрох гээд очиход гэрийн цоож эвдсэн байсан. Тэгэхээр нь гэртээ ороод үзсэн чинь авдрын тагийг аваад тавьчихсан, хайрцагтай аяга байсныг унагаагаад хагалсан байсан. Тэгэхээр нь хүн орсон юм байх гээд алга болсон зүйл байна уу гээд үзсэн чинь хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын усны сав зэрэг зүйл алга болсон байсан гэсэн мэдүүлэг /1хх 65-69 ху/,
-Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх ... гэх газар өвөлждөг юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орчим өвөлжөөнөөсөө ертөнцийн зүгээр хойд зүгт 11 км зайд байрлах ... гэдэг нэршилтэй газар нүүж очсон бөгөөд өвөлжөөнийхөө гэрээ буулгаагүй юм. Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 8 цаг өнгөрч байхад саахалт айлын Б ах утсаар холбогдож танай гэрийг чинь ухчихсан байна, танайд хулгай орж гэж мэдэгдсэн. Тэгээд би 10 цагийн орчим эхнэрийнхээ хамт .... багийн нутагт байрлах ... гэх газарт байдаг өвөлжөө рүүгээ очиход манай гэрийн цоожийг нь эвдэлж чадаагүй цүүг нь эвдэж ороод гэрийн хойморт байх стинк дотор байсан Х.О гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн виски, 0,7 литрийн цагаан архи, 12 вольтын өсгөгч зэргийг хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 107-110 ху/,
-Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна, хөдөө байж байгаад манай эхнэр Б утсаар холбогдоод аймгийн цагдаагаас холбогдож байна, манай хөдөө гэрт хулгай орсон бололтой, эд зүйлсээ шалгаад үз гэсэн. Тэгээд би хөдөө гэрийн эд зүйлсийг шалгаж үзэхэд шүүгээнд байсан 7 мөнгөн аяга байхгүй, алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй байсан гэсэн мэдүүлэг /1хх 131-132 ху/,
-Хохирогч В.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны ... гэх газраас ... гэдэг нэртэй хаваржаа руугаа нүүсэн бөгөөд өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим хаваржаанаасаа 2-3 км орчим зайд байдаг өвөлжөө рүүгээ очиж амбаар дээр байсан цагаан өнгийн шуудайтай тэмээний борцноос 1 шуудайг нь аваад 3 шуудай тэмээний борцоо амбаар дээрээ үлдээгээд тэмээн тэргэн дээр гүйцэт болоогүй цагаан өнгийн шуудайтай үхрийн борцоо үлдээгээд буцаад хаваржаа руугаа явсан. ...сумын цагдаагаас утасдаж өвөлжөөн дээрээ яаралтай ирж уулзаарай гэж хэлэхэд нь очиж үзэхэд манай цагаан өнгийн 4 ширхэг шуудайтай үхрийн борц маань алга болсон байсан. ...алдагдсан борцоо бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1хх 240-241 ху/,
-Хохирогч У.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би мөнгөн тоногтой хазаараа 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цагдаагийн хэлтсээс бүрэн хүлээж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 85 ху/,
-Гэрч Ж.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...замаа олохгүй төөрөөд айл таарахаар зам асууна гээд тухайн айлд очоод Г.Б, Д.С нар зам асуухаар ороод буцаж ирэхдээ шар өнгийн хивс, шатахуунаар ажилладаг мотор аваад ирэхээр нь би Г.Б. Д.С нарт та нар болиоч, хүний юм зөвшөөрөлгүй аваад байгаа юмуу гэхэд чи дуугүй байж бай гээд цаашаа явсан. Түүнээс цаашаа явж байгаад Сайхандулаан сум ороод цаашаа Мандах сум руу явсан. Тэгээд замаа олохгүй дахиад төөрөөд буцаад Сайхандулаан суман дээр ирээд буцаж зам заалгаад явах гэхэд зам зааж өгсөн хүн зам явахааргүй хэцүү байгаа гэхээр нь би Улаанбаатар хот руугаа явъя гээд буцаад явах үед би замдаа ядраад унтаад өгсөн юм. Тэгэхэд зам асууна гээд нэг айлын гадаа ирж байсан. Харин Д.С буугаад ирэхдээ хазаар болон өөр эд зүйлс аваад ирж байсан. Тэгэхээр нь би мөн тэр хоёрт та нар болиоч болохгүй гэж зөндөө хэлэхэд тэр хоёр намайг тоогоогүй. Түүнээс хойш би унтаад явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /1 хх 30-33 ху/,
-Гэрч У.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...өглөө манай төрсөн эгч У.Н надруу яриад манай гэрийн үүдийг эвдчихсэн байна гэнэ, очоод хаалганы цууг янзалчих гэж хэлсэн. ...би нөхөртэйгөө хамт 12 цагийн орчим явсан. Төрсөн эгч Н-ийн гэрийн гадаа очиход гэрийнх нь хаалганы цүү буюу цоожны хэсэг нь эвдэрсэн, цоож нь зүүлттэй байсан бөгөөд дотогш орж үзэхэд ...цагаан өнгийн төмөрдүү тоноглолтой суран хазаар алга болсон байсан бөгөөд тэр талаар эгч Нандинцэцэгтээ хэлж мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /1-р хх 88-89 ху/,
-Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын төв дээр сүлжээтэй байх үедээ Улаанбаатар хотоос мал нядлах ажил хийлгэхээр танил дүү Г.Бын гар утас дээрээ хадгалсан Б Б гэсэн ... дугаар луу ярьж мал нядалгаа хийлгэхээр болоод Г.Быг 2024 оны 03 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос гараарай гэж хэлээд өмнө нь байнга очдог Хөвсгөл сумын Г буюу Г гэх айлд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн айл Г ахынд байхад Г.Б өөрийн цагаан өнгийн Тоёото приус 41 маркийн машинтайгаа ирсэн ба дугаарыг нь сайн санахгүй байна. Харин ирэхдээ эхнэр У, танил дүү Д.С нартай хамт ирсэн. Тухайн газартаа 10 гаруй хоног мал нядалж хоносон ба мал нядлаагүй өдрөө амарсан. Түүнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мал нядалгаа дуусч би Улаанбаатар хот орохоор явсан. Харин Г.Б, Д.С, Ж.У нар цагаан өнгийн Тоёото приус 41 маркийн машинтайгаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумаар дамжаад Улаанбаатар хот явна гээд салсан гэсэн мэдүүлэг /1хх 211-213 ху/,
-Сэжигтэн Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Улаанбадрах сумаас машиндаа бензин хийж аваад зүүн хойд зүг рүү ойролцоогоор 50-60 км явж байгаад төөрөөд барагцаагаар би урьд өмнө нь очиж байсан /нэрийг нь санахгүй байна/ айл байхаар нь яваад очтол эзгүй байсан. Тэгээд гэрт нь ороод хойшоо харахад мөнгөн аяга шилэн шүүгээн дотор ил харагдаж байсан. Тэгэхээр нь Д.С энд мөнгөн аяга байна ахаа гэхээр нь би аваад явъя гээд аваад гарсан. Тэгээд тэр айлаас гараад Зүүнбаянгийн цэргийн Аргал нэртэй буудалд хоносон. ... Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим Мандах сумын Л гэх хүнээс хазаар авах гээд баруун тийш төмөр зам дагаж 60-70 км орчим яваад төмөр замын хойд талд гараад баруун хойд зүг рүү 3-4 км явахад 2 монгол гэрийн хаалгыг уясан байсан. Тэгээд гэрийн хаалгаар шагайгаад үзэхэд хуучин ямаа самнаж байсан гэр байхаар нь хөдлөөд зүүн хойд зүг рүү 5 км орчим яваад 1 монгол гэр байхаар нь яваад очиход эзэнгүй гэр байсан. Тухайн гэрээр ороод 20-30 км орчим яваад 2 амбаартай 1 жижиг гэр байсан. Гэрийн хаалга уяатай байсан ба гэрт хивс байхаар нь аваад хойд жижиг амбаараас нь нэг мотор аваад 25 орчим км яваад нэг сум орсон. Тэгээд нэг хүүхдээс асуусан чинь Сайхандулаан сум гэсэн. Тэгээд Сайхандулаан сумаас хойд зүг руу Мандах сумруу гарах гээд 30 орчим км явж байсан чинь нэг айл таараад очиж зам асууя гээд очсон чинь эзэнгүй айл байсан. Тэгэхээр нь 4 уут борц байхаар нь авсан. Тухайн айлаас буцаад Сайхандулаан сум руу яваад хүн таараад Мандах сум руу яаж явах талаар асуусан чинь баруун урд замын зааж өгсөн. ...Сайхандулаан сум руу ороод шатахуун түгээгүүрээс бензин аваад Сайншанд сум руу ... явсан. Сайхандулаан сумаас 1020 км яваад жижиг гэр байсан. Би гэрийн хаалган дээр зогсож байсан чинь Д.С та хүн харж бай гэхээр нь би хүн хараад зогсож байсан. Сансар тэр гэрээс юм барьж гарч ирээгүй хоосон гарч ирсэн. Тэгээд бид гурав тэр айлаас гараад 7-8 км яваад дахиад эзэнгүй айл таарсан. Тэр айлаас мөнгөн хазаар 1 шил виски, 1 шил архи, нэг цэнэглэгч байхаар нь аваад явсан. ...бид нар нийт 5 эзэнгүй айлаар орж 4 айлаас эд зүйл авсан. ...Жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм гэсэн мэдүүлэг /1хх 25-26 ху/,
-Сэжигтэн Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд хүнгүй айлд очсон. Очсон айлаасаа 7 ширхэг мөнгөн аяга аваад гэрийн араар гарсан замаар нь ороод Зүүнбаянгийн цэргийн ангийн буудалд орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 06 цагийн орчимд цэргийн ангийн буудлаас гараад хойд зүг рүү 10 орчим км явахад эзэнгүй монгол гэртэй гэрийн хойд талдаа цагаан амбаартай байсан. Би гэрийн хаалганы цоожийг Г.Б ахын машинд байсан лапатакаар хөшиж онгойлгоод дотроос нь хүрэм, монгол цамц, цэнхэр өнгийн орны бүтээлэг аваад гарсан. Тэгээд зүүн урагш шороод тод замаар гараад явахад 3 орчим км явахад төмөр онгоц тавьсан гар худгийн хажуугаар зүүн хойд зүг рүү 5 орчим км явахад байшинтай айл байсан. Тэр айлын зүүн талаар замаараа 40 орчим км яваад дэрсэн дотор эзэнгүй гэр нь цоожгүй айл дээр зогссон. Тухайн айлын гэрээс шар өнгийн хивс аваад, хойд талын хоёр амбаар байсан. Жижиг амбаарын хаалгыг татаад ороход хул шар өнгийн мотор байхаар аваад машиндаа хийсэн. Тэгээд тэр айлаас гараад 30 орчим км яваад Сайхандулаан сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд орж ирээд дэлгүүр дээр зогсоод тамхи, ундаа, хуушуур аваад сумаас зүүн хойд зүг рүү гарч зогсоод авсан хуушуур, ундаагаа идэж, уусан. Тэгээд хойд зүг рүү 10 орчим км яваад бас эзэнгүй хар нохойтой айл байсан. Тэр айл дээр зогсоод 4 уут борц аваад буцаад Сайхандулаан сум руу орсон. Тэгээд сумын төвөөс баруун зүг рүү гараад явж байгаад мотоциклтой хүн хараад дуудаад уулзсан чинь зам аймаар байна гээд буцаад Сайхандулаан сум руу ороод шатахуун түгээгүүр дээр очиж бензин аваад ажилчинаас нь Дорноговь аймаг орох зам заалгаад зүүн зүг рүү гараад 8 орчим км яваад ногоон хашаагаар мод хашсан хойд талдаа жижиг 3 ханатай гэр байхаар зогсоод гэрийнх нь цоожийг лапаткаар хөшөөд онгойлгож ороод жижиг авдар дотроос мөнгөн хазаар аваад буцаад тэр айлаас гараад төв зам руу нийлж ороод 6 орчим км яваад замын хойд талд байсан эзэнгүй айлд дээр очоод цоожийг нь эвдээд, дотроос нь 2 шил архи, 1 ширхэг машинд хийдэг 24 вольтын өсгөгч аваад буцаж төв замруугаа нийлээд явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /1хх 28-29 ху/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-7, 57-60, 79-82, 100-103, 126-127, 234-236 ху/,
-76-52 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-20 ху/,
-Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1хх 23, 75, 96, 120, 138, 2хх 6 ху/,
-Хохирлын үнэлгээ /1хх 45-48, 70-72, 90-93, 115-117, 133-135, 2хх 01-03 ху/,
-Нет капитал барьцаалан зээлдүүлэх газрын тодорхойлолт /1 хх 34-44 ху/,
-Шүүгдэгч Г.Б, Д.С нарын 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр явсан замын маршрут зураг /2 хх 151 ху/,
-Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э., Г.Т нарын илтгэх хуудас /2 хх 152 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-213-221, 224-228 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 191-195, 207-208, 2 хх 8-9, 14-16, 18-19, 26-27, 29-47/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 215, 216 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.С нь Г.Бт нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг “Гүн шанд” гэх газарт оршин суух Д.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж машин механизм ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Шувуун Ус" гэх газарт оршин суух Ц.Жийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн онгойлгон хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын сав зэрэг нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Эхэн сухай" гэх газарт оршин суух Б.Цын өвөлжөөнд байх хаалга нь уяатай Монгол гэрийн хаалганы уяаг тайлж хууль бусаар нэвтэрч, хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, мөн амбаарын цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч дотор нь байсан гагнуурын мотор зэрэг нийт 1.180.000 хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг “Хурын хан” гэх газарт оршин суух В.Цийн гэрийн гадаа байсан 4 шуудай үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч нийт 2.470.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оршин суух У.Нийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан суран хазаарыг хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг "Баруун өвдөг" гэх газар оршин суух Г.Хын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч Х.О гэсэн бичигтэй 0,5 литрийн виски архи 1 ширхэг. 0,7 литрийн цагаан архи 1 ширхэг, 12 вольтын өсгөгч зэрэг нийт 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Бын “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ лапатик төмөр ашигласан, машин механизм ашигласнаа хүлээн зөвшөөрнө. Улаанбадрах суманд бой хийх гээд ирсэн байсан. Буцахдаа Мандах сумын Лхагваа гэдэг хүнээс хазаарын мөнгөө авах гэж явсан. Замдаа айлаас хулгай хийсэн нь миний буруу. ...Авсан эд зүйлээ бүгдийг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн, шүүгдэгч Д.Сгийн “...Бид хоёр Улаанбадрах суманд бой хийчихээд буцахдаа Г.Б Мандах суманд айлд очиж хазаарын мөнгө авна гэж байсан. Тэгээд замдаа Улаанбадрах сумын айлд очоод би ороод мөнгөн аяга авсан. Энд аяга байна авчих уу гэсэн. Г.Б тэг, тэг гэсэн. Тэгээд цааш явсан. Тэгээд бид Зүүнбаянд ирж хоносон. Тэгээд Сайхандулаан сум руу гарсан. 6 үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Эд зүйлээ буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ц, Ц.Ж, Г.Х, Д.Э, В.Ц, У.Н нарын мэдүүлгүүд, гэрч Ж.У, У.М, Д.А нарын мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 76-52 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, хохирлын үнэлгээ, Нет капитал барьцаалан зээлдүүлэх газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, шүүгдэгч Г.Б, Д.С нарын 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр явсан замын маршрут зураг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Г.Б, Д.С нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоотой, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөргүй байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Д.С нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эд 1.400.000 төгрөгийн, хохирогч Ц.Жөд 1.065.000 төгрөгийн, хохирогч Б.Цт 2.470.000 төгрөгийн, хохирогч Г.Хт 85.000 төгрөгийн, У.Нт 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч Г.Б, Д.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.С нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 24.000.000 төгрөгийг хувь тэнцүү хувааж гаргуулан улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 50 хоногийг, Д.Сгийн цагдан хоригдсон 50 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт ГГ.Б, шүүгдэгч Х овогт ДД.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Сг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Сд нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 50 хоног, шүүгдэгч Д.Сгийн цагдан хоригдсон 50 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.С нараас 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА