Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 103

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Нямдорж,

иргэдийн төлөөлөгч: Б.Эрдэнэсамбуу,

хохирогч Кан Хүүний өмгөөлөгч Д.Ганбат /0216/, Б.Отгонтөгс /0356/

хохирогч Ш.Ганбатын өмгөөлөгч Д.Ганбат, /0216/

гэрч: Б.Алтангэрэл,

шүүгдэгч Ким Киман, түүний өмгөөлөгч Н.Мандах /0654/, Э.Нарангарав /1300/,

орчуулагч: М.Саранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014 26000 4315 дугаартай, 8 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч БНСУ-ын иргэн, 1951 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ерөнхий удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 35-37 насны 2 хүүхдийн хамт БНСУ-ын Шихы хотын Панён хороололд амьдарч байсан, одоо Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байр, 302 тоотод оршин суух, “Солонгон энд майн” ХХК-д захирлаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, ТМ 1102822 дугаарын БНСУ-ын паспорттай, Ким овогт Киман. (KIM KIMAN)

 

Шүүгдэгч Ким Киман нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд

хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100 000 ам.долларыг, (тухайн үеийн Монгол банкны ханшаар 136 042 000 төгрөг)

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Б.Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13 Мwc” маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179 000 ам.долларыг, /тухайн үеийн ханшаар 244 478 200 төгрөг/

 

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах “Ханжин-6000” маркийн худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” хэмээн 100 000 ам.долларыг, /тухайн үеийн ханшаар 140 006 000 төгрөг/

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Б.Алтангэрэл гэгчээс “НВС” ХХК-ийг, зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200 000 ам.долларыг /тухайн үеийн ханшаар 276 174 000 төгрөг/ тус тус хуурч, мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796 700 200 төгрөгийн хохирол учруулсан,

 

хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Soosan” компанийн STD 14E маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн 135 400 ам.долларыг /тухайн үеийн ханшаар 231 287 572 төгрөг/  буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “МК-501” маркийн худгийн өрмийг зарж өгнө хэмээн хуурч, мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэд төлсөн 45 100 ам.доллар /тухайн үеийн ханшаар 62 807 613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4 593 310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67 400 923 төгрөгийн, нийт 298 688 495 төгрөгийн хохирол учруулж, нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж, 759 500 ам.доллар буюу 1 095 388 695 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

       ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ким Киман мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлттэй танилцсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Өнөрмаа, Кан Хүүн нар заавал оролцох байсан юм. Би өмгөөлөгчдөө хэлээгүй байсан зүйлээ хэлье. Би Кан Хүүнтэй Монгол дахь бүх бизнест нь хамтарч ажиллахаар тохирсон байсан. Гэтэл тэр нэг өдөр бүх баримт бичгээ хулгайлж авч явсны эцэст нь намайг шүүхэд өгч, би ийм байдалд орсон. 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100 000 ам.долларыг Кан Хүүн өөрөө авч яваад “Зэвт дуулга” ХХК-тай гэрээ, хэлцэл хийсэн. Энэ талаар гэрч Б.Алтангэрэл ч хэллээ. Би эхний үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр үед Кан Хүүн өөрөө Монгол Улсад байсан атлаа Солонгос улсаас мөнгө илгээсэн гэж хэлж байгаа нь үнэнд нийцэхгүй.  Б.Алтангэрэлийн уурхайд 6 лиценз байсан гэж хэлж байна. Тэгвэл эдгээр лицензүүдээ 180 000 ам.долларын үнэтэй нэг муу өрмөөр өгөх үү гэвэл үгүй юм. Энэ талаар баримт бичиг нь байсан. Гэтэл хулгайлаад аваад явсан. Гэрч Г.Өнөрмаа ажлаасаа гарснаас хойш сүүлд гэнэт над дээр хүрч ирээд мөнгөтэй холбогдолтой олон тооны баримтууд дээр надаар гарын үсэг зуруулсан. Одоо үнийн дүнг нь сайн санахгүй байна. Тухайн үед Б.Алтангэрэлд 30-аад эрхийн бичиг байснаас би Кан Хүүнтэй ярьж байгаад 6-г нь сонгож авсан. Нөөц нь батлагдвал 60 хувийг нь эзэмшинэ гэсэн гэрээ хийхээр ярилцаж байсан. Тэдгээр 6 уурхай нь хэргийн материалд авагдсан байгаа 6 лиценз юм. “STD 14E” маркийн тэсэлгээний өрмийн машин нь Ш.Билэгбаатарын нэрээр орж ирсэн. Энэ өрмийн машин нь минийх байсан учраас би өөр хүнд зарсан юм. Кан Хүүн “Зэвт дуулга” ХХК-тай хамтран ажилладаг. Ш.Ганбат өөрөө намайг залилсан. Тэр надад өртэй. Мөрдөн байцаалт Давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй. 10 дугаар сард надаас байцаалт аваагүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Алтангэрэл мэдүүлэхдээ:

Би БНСУ-ын иргэн Ким Киман, Кан Хүүн нарыг танина. Би Кан Хүүнтэй 2011 бил үү, 2012 онд Ким Киманаар дамжуулж танилцсан. Би Ким Кимантай “Гурван гал” худалдааны төвийн 3 бил үү, 5 давхарт уулздаг байсан. Би тухай бүр цагдаа, прокурорын байгууллагад очиж энэ хэргийн талаар мэдүүлэг өгч байсан. Энэ хэрэгт яригдаж байгаа 200 000 ам.доллар нь “НВС” ХХК-д хамааралтай биш жоншны уурхайтай холбоотой өгч, авч байсан мөнгийг “НВС” ХХК-ийн зэсийн уурхайтай холбож яриад байна. Ким Киман надаас “жоншны уурхай байна уу” гэж асуухаар нь би түүнийг Г.Асралт, Н.Амар нартай уулзуулж, тэдний нэр дээр Хэнтий аймагт байдаг “Зэвт дуулга” ХХК-ийг би солонгос хүмүүст зуучлан зарж, уурхайг шилжүүлэн өгсөн. Энэ компани жоншны уурхайтай байсан. Би зуучлалын хөлсөнд 50 000 ам.долларыг Н.Амар, Г.Асралт нараас авсан.

Би “НВС” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Одоо ч энэ компани миний нэр дээр байгаа. Энэ компани нь Увс аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 6 лицензтэйгээр байгуулсан юм. Ким Киман манайд хайгуул хийнэ, өрөм байгаа гэж ярьж байсан.

Зэсийн ордод хайгуул хийхээр ярилцаж тохирсон ч Ким Киман, Кан Хүүн нарын хэн нь ч хайгуул хийгээгүй. Тухайн үед 6 хайгуулын лиценз дээр хайгуул хийнэ гэж байгаад жил гаруй хүлээгдээд энэ асуудал замхарсан юм. Одоо 2 лицензтэй байгаа. Увс аймгийн Наранбулаг сумын нутагт байсан талбай дээр байсан лиценз нь төлбөр төлж чадаагүйгээс цуцлагдан, лиценз улсад хураагдсан. “Зэвт дуулга” ХХК-ийг зарсан асуудал нь “НВС” ХХК-тай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Ким Киман 200 000 ам.долларыг хэн нь хэнээс өгч авч байсныг мэдэхгүй байна. Би хэн нь хэнийгээ залилсныг мэдэхгүй байна. Ким Киман “надад өрмийн машин байна” гэж Кан Хүүнд хэлээд өгөөч гэж хэлж байсан. Надад өрмийн машин байгаагүй. Би Кан Хүүнтэй наймаа хийж, мөнгө огт авч байгаагүй.

   Ким Киман “надад өрмийн машин байна, хайгуул хийнэ” гэдэг байсан. Би Увс аймгийн Наранбулаг суманд байх зэсийн уурхайг худалдана гэж яриагүй, харин хамтарсан хайгуул хийгээд талбай дээр нөөц тогтоогдвол тодорхой 60:40 хувиар эзэмшиж, хамтарч ажиллана гэж ярьж байсан. Хайгуулын зардлыг эдний компани бүрэн гаргана гэж Кан Хүүн Ким Киманд хэлсэн. Бидний хооронд хэрвээ нөөц гарвал тодорхой хэмжээнд хувь тохироод хамтран ажиллана гэж ярилцсан. Хэрвээ нөөц гарвал “HBC” ХХК-ийн тодорхой хувийг худалдаж авна гэж Кан Хүүн ярьж байсан. Гэхдээ тодорхой мөнгө өгч авалцаж, гэрээ хийгээгүй. “НВС” ХХК-ийн уурхайд хайгуул хийгдээгүй. Учир нь Ким Киман, Кан Хүүн нар хоорондоо маргалдаж байхад лицензийн хугацаа дууссан гэв.

 

Мөрдөн байцалтад хохирогч-Кан Хүүн (KANG HOON) мэдүүлэхдээ:

    ...БНСУ-ын иргэн Ким Киман нь өөрийгөө “Монгол Улсад олон жил оршин сууж байгаа, уул уурхайн мэдлэгтэй, Монгол Улсад ашиг олох уурхай байна, худалдан авах юм уу, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулаач” гэж намайг ятган Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар намайг залилан мэхлээд байна. Солонгос улсаас Монгол улсын Худалдаа хөгжлийн банкны 410036070 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн ам.доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Өнөрмаагаар дамжуулан 199 000 доллар, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ким Киман нэг удаа итгэмжлэлээр 179 000 ам.доллар, Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 100 000 доллар, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 65 000 доллар, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 199 972 ам.долларыг, нийт 5 удаагийн гүйлгээгээр Ким Киманд нийт 742 972 ам.долларыг шилжүүлэн өгсөн.

742 972 ам.доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 199 000 ам.долларыг Г.Өнөрмаа авч Ким Киманд өгсөн. Дээрх мөнгөнөөс 100 000 ам.долларыг нь “3эвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 100 000 ам.доллар байршуулах хэрэгтэй гэж Ким Киман надад итгүүлсэн. Тэгтэл энэ мөнгийг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулсан боловч Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50 000 ам.доллар, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50 000 ам.долларыг буцаан авч, БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүнд өгсөн гэж худал мэдүүлдэг. Учир нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний бие нь Ким Киман, түүний хүү Ким Жин Үн нараар дамжуулан 100 000 ам.долларыг Жин Зэнг Шүнд “Айваору” ХХК-ийн уурхайд ам гаргах бэлтгэл ажилд зарцуулахаар өгсөн байдаг. Энэ мөнгийг миний бие хэргийн материалд нэхэмжлээгүй бөгөөд тусдаа хамааралгүй мөнгө юм. Ким Ки Ман нь дээрх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохоор өгсөн 100 000 ам.долларыг Жин Зэнг Шүнд өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн байсан.

2. 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 179 000 ам.долларыг авсан. Ким Киман надад 2012 оны 8 дугаар сарын үед “179 000 ам.доллараар Б.Алтангэрэлийн эзэмшдэг уурхайд шаардлагатай өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг худалдан авсан тохиолдолд түүний эзэмшдэг 6 ширхэг уурхайн хувиас тус бүр 60 хувь эзэмшүүлнэ” гэж хууран мэхэлж авсан. Тэгтэл одоо дээрх 6 уурхай нь анхнаасаа байхгүй байсан нь тогтоогдож байна. Мөн Ким Киман нь “MRAM” ХХК-ийн захирал Г.Асралт гэх хүнээс улаан өнгийн “Super 13 Mwc” маркийн өрмийн машиныг 180 000 ам.доллараар худалдан авсан гэж мэдүүлдэг боловч Г.Асралт нь би энэ гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр Ким Киман нь надад өөрийн компанийн хуучирч муудсан өрмийн машиныг өгч, хуурамч гэрээ үзүүлсэн.

3. 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 100 000 ам.долларыг авсан. Дээрх 100 000 ам.долларыг Ким Киман нь “6 тусгай зөвшөөрөлтэй уурхайд ашиглах худгийн өрмийн машин авна” гэж авсан. Энэ машин нь хавтаст хэрэгт битүүмжилсэн байгаа цэнхэр өнгийн машин ба уг өрмийн машиныг Ким Киман нь “Твин Айдол” ХХК-иас 100 000 ам.доллараар худалдан авсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 72 000 ам.доллараар авсан болохыг тус компаний захирал Ким Чангсү баталж мэдүүлэг өгсөн. Энэ 100 000 ам.доллараас 45 000 ам.долларыг “Ти эс ди инженеринг” ХХК-иас авч, одоо үлдэгдэл 55 000 ам.долларыг нэхэмжилж байна.

Ким Киман өрмийн компрессорийг “Ти эс ди инженеринг” ХХК-д 45 000 ам.доллараар худалдан борлуулж, мөнгөө авах гэж байхад нь мэдэж, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 45 000 ам.долларыг хүлээн авсан бөгөөд энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт гарган өгсөн байгаа.

         4. 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам доллар авсан. Ким Киман нь Монгол улсын иргэн Б.Алтангэрэл гэх хүнээс “НВС” ХХК-ийг, зэсийн уурхайн хамт худалдан авах гэж байгаа, уг компанийг худалдан авах гэрээний төлбөр” гэж надаас 200 000 ам.долларыг авсан. Ким Киман нь дээрх мөнгийг Б.Алтангэрэл гэх хүнд өгсөн гэж надад баталгаа бичиг гарган өгсөн байдаг боловч Б.Алтангэрэл нь энэ мөнгийг аваагүй, компанийг худалдах талаар Ким Кимантай ярьж байгаагүй гэж БНСУ-ын цагдаагийн газар мэдүүлсэн байдаг. Ким Киманаас 534 000 ам.долларыг нэхэмжилж байна. Ким Киман нь өнөөдрийн байдлаар ямар ч хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд өрмийн машинаа ав гэсэн саналыг хэлж байсан боловч би өрмийн машиныг хүлээж авахгүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн байгаа. Миний бие өрмийн машин авахаар Ким Киманд мөнгө өгөөгүй учир дээрх өрмийн машинуудыг авахгүй. Би их гомдолтой байна. Ким Киман нь уул, уурхайн орд эзэмших тусгай зөвшөөрөлтэй компанийг зуучлан авч өгөхдөө дээрх өрмийн машинуудыг авах хэрэгтэй гэж ойлгуулан намайг залилан мэхэлж, өрмийн машинуудыг авахуулсан. Надад учирсан хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 154-156 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Ганбат мэдүүлэхдээ:

Ким Киман шүүх хурал болсноос хойш хохирол барагдуулаагүй. Харин шүүх хурал болохоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдсэн “Super 13 Mwc” загварын хайгуулын өрмийн машиныг худалдан борлуулсан шийдвэр гарсан байгаа. Энэ асуудал Ким Киманд холбогдох хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй. “Экспресс трейд” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “Солонгон энд Майн” ХХК-ийн гэрээний дагуу алданги, торгуулийн төлбөрт хураагдсан байсан өрмийн машин юм.

STD 14E тэсэлгээний өрмийг Солонгос улсын “Soosan” ХХК-иас 270 000 ам.доллараар худалдан авахаар гэрээ хийгээд ирсэн юм. Тус компаниас үнийн дүнгийн 40-50 хувийн урьдчилгаа төлөх юм бол өрмийн машинаа авч болох талаар амаар тохиролцсон. Энэ өрмийг авахаар 100 000 ам.доллар хэрэгтэй болж өөрийн компаний эзэмшлийн MWC 13N машиныг зарах гэж байсан. Ким Киман “худалдаж авъя, 180 000 доллараар авна, “Soosan”  ХХК-д 100 000 долларыг өгнө, 80 000 долларт худаг өрөмддөг машин өгнө” гээд худаг өрөмддөг машин надад өгсөн. Энэ худаг өрөмддөг машиныг Монголд орж ирсэн байхад гаалийн татварт мөнгө төлсөн.  STD 14E тэсэлгээний машин Монголд ирсэн хойно гаалийн татвар 25 000 000 төгрөг төлж, Замын-Үүдийн гаалиас бүрдүүлэлт хийж, манай ажилтны нэрээр буюу Билэгбаатар гэж хүнээр бөглүүлэлт хийгдсэн. Энэ талаар баримт байгаа. STD 14E тэсэлгээний машины тээврийн зардалд 10 300 доллар төлсөн. Мөн Зам-Үүдээс Улаанбаатар хүртэл 800 000 төгрөг төлсөн. STD 14E маркийн машинаар бид ажиллаж байсан нь үнэн. Харин бусдад түрээслүүлсэн зүйл байхгүй. Энэ мөнгийг төлсөн зүйл болон баримт байхгүй. Харин MWC 13N машины үлдэгдэл төлбөрийг авч байна гэж ойлгосон.

“Солонгон энд Майн” ХХК-д 21 000 000 төгрөг, 15 000 ам.доллар бэлнээр авч очоод “МК-501” маркийн худгийн өрмийг 40 000 ам.доллараар худалдан авахаар болж, энэ компанийн ажилтан М.Мөнгөнчимэг оффисын доод талын банкинд орж тушаагаад баримтыг надад өгснийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Монголд орж ирээд тээврийн зардал, гаальд төлсөн баримтыг өгсөн. “МК-501” худгийн өрмийн гаалийн татварт 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8 958 852.66 төгрөг төлсөн. Гаалийн мэдүүлгийг үзлээ мөнгө шилжүүлсэн талаар баримт байгаа гаргаж өгнө.

STD 14E өрмийг худалдаж авахын тулд өмд 135 100 ам.доллар төлсөн. Үүнд 100 000 долларын өрөнд MWC 13N өрмийн машиныг Ким Киманд биет байдлаар өгсөн. Би Ким Киманаас 35 000 ам.долларыг бэлнээр авсан. Тэгэхээр 100 000 доллар нэхэмжилнэ. МК-501 маркийн машины 40 000 ам.доллар буюу бэлнээр 21 000 000 төгрөг, 15 000 ам.доллар, үүний тээврийн зардалд төлсөн 5 100 ам.доллар, гаалийн татварт төлсөн 8 958 852.66 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Би одоо Ким Киманаас 145 100 доллар, 8 958 852 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 144-147 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Өнөрмаа мэдүүлэхдээ:

...би Ким Киманыг 2005 оноос хойш таних болсон ба “Солонгон энд Майнинг” ХХК-д орчуулагчаар ажилд орсон. Тухайн үед энэ компани нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан ба Дорноговь аймгийн Айраг суманд жоншны уурхай ажиллуулж байсан. Дараа нь худаг гаргадаг, өрмийн машин худалдаалж байсан. Би 2005-2014 оны 3 сар хүртэл ажилласан. Ким Киман нь хувь хүний хувьд зальтай, худлаа их ярьдаг хүн байгаа юм. Хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ байдлаас залхаад гарсан. Байнга л хэрэг төвөгт холбогдож байсан. Намайг анх ажилд ороход махны бизнес хийгээд хүнд мөнгөө хулхидуулсан гээд хохирогч болчихсон явж байсан. Мөн “Майн энд Фийлд кореа” ХХК-д Ким Киман нь ажиллаж байгаад хөрөнгө оруулагч нараа залилж мөнгийг нь идсэн гээд хэл ам гараад байсан. Ер нь том, жижиг хэл ам маш их байдаг. Мөнгөтэй хүн байвал түүнийг нь авч байж л салдаг хүн байгаа юм. Намайг ажиллаж байхад Ким Киманы дор ажиллаж байсан хүмүүс нь бүгд солонгос хэлээр ярьдаг хүмүүс байсан. Харин өөрөө монголоор ойлгоод байдаг юм шиг байна лээ. Харин Кан Хүүн гэх Солонгос хүнийг 2012 оноос мэдэх болсон ба энэ хүн Монголд уурхай авна гэж ирээд Ким Кимантай байнга хамт яваад байдаг байсан. Миний ойлгосноор Кан Хүүн нь БНСУ-д Төмөр зам барьдаг компанитай. Монголд төмөр зам барина гээд судалгаа хийж байгаад Ким Киман уул уурхай ашигтай гээд дуудсан юм шиг байна лээ. Энэ хоёр хүн анх хоорондоо эвтэй байж байгаад 2013 оны 5 дугаар сараас маргалдах болсон. Гэхдээ нарийн юмыг нь мэдэхгүй. Ямар ч байсан маргалдаад явахдаа манай оффисоос бүх бичиг баримтаа Кан Хүүний төлөөлөгч Сон Чи Юл нь аваад явчихсан байсан.

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100 000 ам.долларын хувьд “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгох гээд бичиг баримтыг нь бүрдүүлж байхад данс нээгээд 100 000 ам.доллар байршуулж байсан. Би энэ данснаас мөнгө авах эрхтэй байсан. Энэ компанийн бичиг баримтыг хөөцөлдөж байхад нилээд хугацаа орсон байх. Одоо санахад Ким Киман энэ мөнгийг байршуулсныг мэдээд намайг “аваад ир” гээд төв ХААН банкнаас хоёр салгаж 50 000, 50 000 ам.доллараар нь хувааж авсан. Ким Киман энэ мөнгийг бэлнээр гаргуулж авсан. Тухайн үед Ким Киман надтай хамт банк руу явсан. Ким Киман энэ мөнгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Ким Киман нэг өдөр БНХАУ-ын иргэн Жин Зэн Шүн-ий “Оренов групп” гэсэн компанийн бланк дээр “100 000 ам.доллар авсан, буцааж төлнө” гэсэн бичиг бичүүлээд тамга даруулж байсан. Гэхдээ энэ бичиг дээр Жин Зэн Шүн-ий гарын үсэг байхгүй ба сүүлд нь өөрөө гарын үсэг зуруулна гэж байсан.

Би бол 100 000 ам.долларыг Зэн Шүн-д өгчихөөд ийм бичиг хийж байгаа юм уу, өгөөгүй байж хуурамч бичиг надаар хийлгэж байгаа юм уу мэдэхгүй. Харин уурхайн амны бэлтгэл ажил хийхэд хэрэглэсэн 99 000 ам.долларыг санахгүй байна.

2013 оны 8 дугаар сарын 23-нд 179 000 ам.доллар өгсөн асуудлын хувьд Б.Алтангэрэл гэх хүнээс “уурхай авна” гээд Ким Киман нь баахан гэрээ хийгээд байсан ба Алтангэрэлд ямар ч байсан 6 ширхэг лиценз авах эрх байгаа гэсэн бичгийг нь Ким Киман хүнд үзүүлээд яваад байсан. Гэхдээ албан ёсны А болон Х лиценз байгаагүй. Ашигт малтмалын газраас Б.Алтангэрэлийн компанийн нэр дээр Увс, Ховд аймгуудад 6 ширхэг Х лиценз гарна гэсэн албан бичиг байсан. Ким Киман тэр бичгийг орчуулаад хүн хүнд үзүүлээд яваад байсан. Энэ газрууд нь хаана ч байдаг юм мэдэхгүй. Ким Киман ч энэ газруудыг үзээгүй байж гэрээ хийнэ гээд яваад байсан. Тухайн үед Кан Хүүн нь Худалдаа Хөгжлийн банкинд данс нээхдээ намайг хамтран эзэмшигчээр бүртгүүлчихсэн юм. Энэ банкны хадгаламжийн дэвтэр нь Ким Киманд байдаг байсан ба “мөнгө орчихлоо” гэхээр надад дэвтрээ өгөөд “мөнгө аваад ир” гээд явуулдаг байсан. Тэгэхээр энэ 180.000 ам.долларыг бэлнээр аваад Ким Киманд өгсөн. Юунд зарцуулсаныг мэдэхгүй.

2012 оны 9 дүгээр сарын 19-нд 100 000 ам.долларыг авсан асуудлын хувьд мөн Кан Хүүний данснаас би энэ мөнгийг аваад Ким Киманд өгсөн. Энэ мөнгөөр юу авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн худаг ухдаг өрмийн машин, улаан өнгийн хайгуулын өрмийн машин Ким Киман авчихсан байсан. Ямар мөнгөөр авсныг нь мэдэхгүй байна. Энэ өрмийн машинууд нь байж л байгаа байх.

2012 оны 10 дугаар сарын 18-нд 200 000 ам.доллар авсан гэх асуудлын хувьд Ким Киман “мөнгө аваад ир” гээд би банкнаас мөнгө бэлнээр аваад өгсөн. Б.Алтангэрэл гэх хүн нь их олон компанитай олон лиценз эзэмшдэг байсан. Миний мэдэхийн 30 гаруй Х лиценз эзэмшдэг байсан. Харин энэ яригдаад байгаа 6 лиценз нь бол лиценз гараагүй боловч гарна гэсэн АМГ-ын албан бичиг л байдаг юм. Энэ 6 дотор зэсийн хайгуулын лиценз байгаа гээд яриад байдаг байсан. Энэ мөнгийг Б.Алтангэрэлд өгсөн үгүйг мэдэхгүй. Миний мэдэхийн Б.Алтангэрэлийн нэр дээр компани байдаг үгүйг мэдэхгүй боловч “Зэвт дуулга” ХХК, “НВС” ХХК болон хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болоход Б.Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг байсан. Жишээ нь “Зэвт дуулга” ХХК-ийг Кан Хүүн авахад захирал Амарсанаагийн эхнэрийн нэр дээр байдаг боловч Алтангэрэл л ирж худалдах шийдвэр гаргасан. Миний ойлгосноор хайгуулын лиценз бүхий хэд хэдэн компани байдаг. Тэр болгоны захирал нь янз бүрийн хүмүүс байгаа боловч Б.Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр Х лицензтэй компанийн цаана Б.Алтангэрэл байгаа гэж ойлгож байсан.

Ким Киман захирлын өөрийнх нь хийж байгаа ажил байдаггүй оффисын түрээс ажилчдын хөлс, хашааны төлбөрөө төлж чадахгүй өр нь нэмэгдээд л явж байдаг байсан. Сарын бүх зардал нь 15 000 000 төгрөг болдог байсан боловч ямар ч ажил байхгүй, орж ирж байгаа орлого байхгүй. Бүх өр нь байнга нэмэгдээд л байдаг байсан. Харин Кан Хүүн мэтийн хүмүүс ирэхээр нь “хөрөнгө оруулалт хий” гэж мөнгө авдаг, түүгээрээ өрөө дараад сууж байдаг. 10 000 000 воноор авсан өрмийн машинаа 10 000 ам.доллараар зарна гэдэг. Яаж ашиг олдогийг мэдэхгүй. 2012 оноос хойш уул уурхай ажиллахгүй байгаа учраас өрмийн машин зарагдахаа больсон. Ким Киманы өөрийнх нь нэр дээр тэр компани л байдаг байх өөр юу ч байхгүй. Ким Киман Солонгос гарчихмаар байна тэгвэл шоронд 3-хан жил сууна гэж яриад сууж байдаг. Ер нь шийдчихсэн хүн байгаа юм. Ким Киманы хүү Ким Жин Үн ч гэсэн эцэгтэйгээ адилхан болчихсон. “Зэвт дуулга” ХХК-ийн мэдэлд Хэнтий аймгийн Батноров дахь жоншны уурхай, “Айваору “ХХК-ийн мэдэлд Дорноговь аймгийн Айраг сум дахь жоншны уурхай байдаг юм. Ким Киман ажилчдаас байнга бүх юмаа нууж явдаг. Нягтлангаасаа хүртэл юмаа нуугаад байдаг байсан. Тэр 6 уурхай гээд байгаа нь асуудалтай байх. Ямар ч байсан лиценз байхгүй. Ким Киманд ямар ч мөнгө байхгүй. Өрмийн машин хүмүүс захиалахад урьдчилгаагаар нь машинаа захиад машин ирэхээр үлдэгдлийг нь авдаг байсан. Зарим хүмүүс миний захисан машин биш байна гээд хэл ам хийж л байсан. Солонгосоос өрмийн машин, штанк, компрессор ирэхэд гааль дээр худалдан авч байгаа хүнийхээ нэр дээр бүрдүүлэлт хийдэг байсан. Намайг ажиллаж байхад өрмийн машин нэлээд олон ирсэн. Их л муу машинууд Солонгосоос ирдэг байсан. Харин битүүмжлэгдсэн байгаа улаан өнгийн өрмийн машин арай гайгүй байсан. Гэхдээ одоо тоногдоод ажиллахгүй болсон байх. “Зэвт дуулга” ХХК-ийн санхүүгийн баримт бол бүрэн байгаа байх. “Солонгон энд майн” ХХК-ийн санхүүгийн баримт Кимд л байгаа байх. Энэ компани банкаар ч мөнгө төгрөг авдаггүй. Дандаа бэлнээр захиалга авдаг байсан. Компанийн тамга, тэмдэг Ким Киманд байдаг. Өөр хүнд өгдөггүй байсан. Ким Киманы шүүх хуралд дуудагдаад орсон юм. Тэгэхэд Ким Киман эхлээд л худлаа ярьж эхэлж байна лээ гэжээ. (3 дугаар хавтас, 176-178 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч Ким Чангсу (Kim Changsu) мэдүүлэхдээ:

...Ким Киман манай компаниас худгийн өрмийн машин авна гэснээр түүнийг таньдаг болсон. Худгийн өрмийн тэр машиныг 2012 онд 72 000 ам.доллараар авахдаа худгийн өрмийн машины урт болгодог 20 ширхэг хоолой, түүний урд байдаг 4-5 ширхэг өрөм зэргийг авсан. Гэхдээ Ким Киман худгийн өрмийн машиныг 72 000 доллараар худалдан аваад, худалдан авах гэрээн дээрээ 100 000 ам.доллар гэж бичээд өгчих гэж гуйгаад бичүүлээд авсан. Хуучин өрмийн машин авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 30, 31 дүгээр хуудас)  

Мөрдөн байцаалтад гэрч-Жин Зэнг Шүн (Jin Zhengxun) мэдүүлэхдээ:

...би уурхайн ам гаргаж өгнө гэж мөнгө аваагүй. 2012 оны 6 сард Ким Киман надаар уурхайн ам гаргадаг багаж авахуулахаар 50 000 ам.доллар өгсөн. Түүнд генератор, компрессор, өргөгч, хоолой гэх мэтийн олон тооны эд анги худалдан авсан байсан. Тэр нь компанийн эд хөрөнгө болохоор Кан Хүүн авсан. Надад 50 000 ам.доллар өгснөөс өөр мөнгө өгөөгүй. 100 000 ам.доллар өгсөн гэж худлаа ярьж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 34 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Сонг Чиюүл  (Sung CHIYUL) мэдүүлэхдээ:

...2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 ам.долларыг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулж, гадаад хөрөнгө оруулалтын гэрчилгээ авах нэрийдлээр, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Алтангэрэлийн 6 ширхэг уурхайн хувиас 60 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэсэн нэрээр Ким Киман нь өөрийн компанийн хуучирч муудсан тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, 180 000 ам.долларыг өөртөө авсан. Дээрх улаан өнгийн өрмийн машин нь Ким Киманы компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уурхайд хэрэглэх тоног төхөөрөмж буюу өрмийн машин болон компрессор худалдан авах нэрээр 165 000 долларыг авч цэнхэр өнгийн өрмийн машин болон компрессорыг авсан. Үүнээс компрессорыг нь миний бие авч, 50 000 ам.доллароор худалдан борлуулж, мөнгийг нь захирал Кан Хүүн-д өгсөн. Үлдсэн 115 000 ам.долларын үнэтэй цэнхэр өнгийн өрмийн  машин нь Ким Киманы компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Алтангэрэл гэх хүнээс зэсийн уурхай худалдан авах нэрээр гэрээний урьдчилгаа 200 000 ам.долларыг авсан боловч Б.Алтангэрэл гэх хүн нь ийм мөнгийг аваагүй гэж БНСУ-ын цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг.

Би “Солонгон энд майн” ХХК-тай ямар ч хамаарал байхгүй мөн энэ компанийн санхүүгийн тайланг авсан одоо надад байгаа асуудал огт байхгүй, би хэн нэгэнд 117 000 долларын баримт авсан гэж хаана ч, хэнд ч хэлээгүй. Энэ баримтыг авсан гээд гомдол гараад цагдаагийн байгууллагад шалгуулаад хэрэг тогтоогдоогүй хэрэгсэхгүй болж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 38, 39, хэргийн 8 дугаар хавтас, 58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Амар мэдүүлэхдээ:

            Б.Алтангэрэл ахаар дамжин 2012 онд Ким Киман гэж солонгос хүнтэй танилцаж, энэ оны 8 дугаар сард Б.Алтангэрэл ах зуучлан өгч, манай эхнэр Оюун-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байсан “Зэвт дуулга” ХХК-ийг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг 250 000 доллараар зарахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан Ким Киманы хүү Ким Жин Үний нэр дээр 49 хувь, Кан Хүүний нэр дээр 51 хувь эзэмшихээр компаний эрхийг шилжүүлэн өгсөн. Б.Алтангэрэл ах 250 000 доллараар зарж байгаа би зуучилж өгсний хөлс гэж 50 000 долларыг авна гэхээр нь зөвшөөрсөн. Компанийн эрхийг шилжүүлэн өгсний дараа Б.Алтангэрэл ах надад 100 000 долларыг бэлнээр өгсөн, мөн Г.Асралтад 100 000 доллар өгсөн гэж байсан. Г.Асралт бид 2 энэ компанийн нэр дээр байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад хамтран ажиллаж байсан бөгөөд нэр нь байдаггүй байсан. Үүний дагуу Г.Асралт мөн 100 000 ам.долларыг авсан. Би 250 000 ам.доллараар худалдсан гэж ойлгосон. Кан Хүүн, Ким Киман хүүгээ төлөөлж хоёулаа зөвшөөрч, 2014 оны 01 дүгээр сард “Зэвт дуулга” ХХК-ийг 17189 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь буцаан өгсөн. Энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй, хайгуулын тайланг гаргаж өгөөгүй үндэслэлээр цуцалсан байсан. Компани болон тусгай зөвшөөрлийг буцаан өгч, нэр шилжүүлэхдээ мөнгө буцаан авах өглөг, авлагатай талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би цуцлагдсан 2 тусгай зөвшөөрлийн оронд надад өгсөн мөнгөө суутгалаа гэж ойлгосон. Тийм учраас би хэн нэгэнд мөнгө буцаан өгөх асуудал байхгүй гэж үзэж байна. Шилжүүлэн өгсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 148 га газарт нь жоншны нөөцийг тогтоолгож өгсөн байсан учир эдгээр хүмүүсийн нэр дээр шилжсэнийхээ дараа хэсэг газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. “Зэвт дуулга” ХХК-ийн эзэмшиж байсан Ким Киман 49 хувь, Кан Хүүн 51 хувийг маргаангүй буцаан шилжүүлэн өглөө гэсэн бичиг хийж өгсөн учир би цуцлагдсан хайгуулын 2 тусгай зөвшөөрлийн талаар нэхэмжлэл гаргаагүй. Эдгээр хүмүүс ч эргэж төлбөр тооцооны талаар яриагүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь тайлан өгөөгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тохиолдолд автоматаар цуцлагдаж, тус газрын даргын тушаал гардаг байгаа. Тухайн үед Хэнтий аймгийн Батноров сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 2, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл байсныг компанийн хамт тухайн үед шилжүүлэн өгсөн өөр газарт ямар нэгэн тусгай зөвшөөрөл нэр дээр нь бүртгэлтэй байсан зүйл байхгүй. “Зэвт-Дуулга” ХХК-ийн  нэр дээр ийм дугаартай тусгай зөвшөөрлүүд байгаагүй энэ талаар мэдэхгүй байна. Харин ямар тусгай зөвшөөрлүүд байсан талаар дээр хэлсэн байгаа гэжээ. (7 дугаар хавтасны 157, 158, хэргийн 8 дугаар хавтасны 72, 73 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Асралт мэдүүлэхдээ:

            Ким Киман гэж хүнийг огт танидаггүй байсан бөгөөд Б.Алтангэрэл ахаар дамжин 2012 онд Ким Киман гэж Солонгос хүнтэй танилцсан. Би Хэнтий аймгийн Батноров сумын нутагт жоншны орд газрыг Н.Амартай хамтран түүний эхнэр Б.Оюун-Эрдэнийн нэр дээрх “Зэвт дуулга” ХХК-ийн нэр дээр авч, хайгуулын ажлыг хийж эхэлсэн. Б.Алтангэрэл ах “хайгуулын тусгай зөвшөөрлийг хүн сонирхож байна” гээд Ким Кимантай уулзаж байснаас “Зэвт дуулга” компанийн талаар уулзаж байгаагүй. 2012 онд Б.Алтангэрэл ах “Зэвт дуулга” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт 250 000 доллараар зарчихлаа гээд надад 100 000 доллар, Н.Амарт 100 000 доллар өгнө, үлдсэн 50 000 долларыг зуучилсан хөлсөндөө авч байгаа шүү гэж байсан. Анх би Н.Амартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад хамт хөөцөлдөж авч байсан учраас 50 хувийг нь би эзэмшихээр амаар тохиролцсон байснаас компанид хувь эзэмшиж байгаа талаар баримт байхгүй. Тийм сураг сонсож байснаас яг ямар учиртай талаар мэдэхгүй байна. Тухайн үед бүх асуудал болоод дууссан учир буцаан өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг Н.Амар мэдэх байх гэж бодож байна. Мөн 2 хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэсэн мэдээллийг сонин дээрээс харж байсан гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 159 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ганбат, гэрч Ш.Билэгбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

гэрч Ш.Билэгбаатар-Би Ш.Ганбатын ажилтан байсан. STD 14Е өрмийн хувьд Ш.Ганбат надад үүрэг өгөөд “намайг хил гаалиас аваадах” гэсэн болохоос би солонгостой хуйвалдсан зүйл байхгүй. Миний ойлгосноор энэ өрмийн мөнгийг Ким Жин Үн 100 000 ам.доллар өгөөд үлдэгдлийг нь зээлээд Монгол руу явуулсныг Ш.Ганбат хил гаалийн мөнгө 24 000 000 төгрөг, 10 000 ам.доллар, тээвэр 300 000 төгрөг билүү өгч, миний нэрээр авч байсан. Ш.Ганбат, Ким Жин Үн нар энэ өрмөөр хамтарч ажиллаад, ашгаа хуваана гэж ярилцсан байдаг ба гэрээ байдаггүй. Ингээд энэ өрөм ирснээс хойш дараа жилийн 4 сар хүртэл өвөл зунгүй ажиллаж байгаад байгаад масло тосыг буруу хийснээс болоод эвдэрчихсэн. Энэ эвдэрсэн өрмийг Ким Киманд Ганбат өгсөн ба Ким Киман түүнд 35 000 ам.долпар өгсөн. Энэ нь Ш.Ганбатаас гарсан гааль татварын мөнгө байгаа юм. Ер нь 70 000 ам.доллар авна гэж Ганбат, Ким Киман нар ярьж тохирсон юм шиг байсан. Харин өрмийн ажлаас олсон мөнгөнөөс Ким Киманд өгөөгүй. Харин энэ өрмийг зассаны дараа Ш.Ганбат өрмийг 250 000 ам.доллараар зарах юм уу эсхүл буцааж авна гэж Ким Кимантай ярилцаж байсан боловч Ким Киман нь өөрөө өрөм худалдан авах хүнээ олоод түүнд зарсан байсан. Гэхдээ энэ өрөм одоог хүртэл миний нэр дээр байгаа. Худалдан авсан хүмүүс нь нэрээ шилжүүлээгүй байгаа. Миний хувьд нарийн цаад тооцоог мэдэхгүй байна.

хохиргч Ш.Ганбат-Ш.Билэгбаатар зарим зүйлийг буруу ойлгосон байна. Гэхдээ миний халаасыг сайн мэдэж байна. 2012 онд Ш.Билэгбаатартай хамт Солонгос яваад улаан өнгийн /хамгийн анхны/ МWС-900 маркийн хайгуулын өрөм 150 000 ам.доллараар авсан. Тэгээд энэ өрөм Монголд орж ирэхэд гааль татварт 30 000 ам.доллар төлөөд авсан ба Ким Киманд өгсөн юм. Түүнийг Ким Киман худалдаад өгье, оронд нь 120 000 ам.долларын усны өрөм өгсөн юм. 60 000 ам.долларын зөрүү гарсан. Ер нь үүний өмнө энэ өрмийг ирэхгүй удаад байхаар нь Ш.Билэгбаатартай хамт Солонгос яваад Ким Жин Үнтэй уулзаад дээрх улаан өрмөө авахаар яриад явж байхад Ким Жин Үн “цэнхэр өнгийн STD 14Е гэсэн өрмийг 270 000 ам.доллараар авах боломжтой, чи өгсөн 150 000 ам.доллар дээрээ нэмээд зөрүүг өгөх юм уу, эсхүл зээлээр авч болно” гэсэн яриа болоод л өнгөрсөн. Тэгсэн улаан өрмийн араас энэ цэнхэр өрөм ирсэн. Энэ өрмийг намайг авч, дээрх зөрүү 60 000 ам.доллар дээр 40 000 ам.доллар өг гэсэн. Ингээд би тээвэрт 10 300 ам.доллар, гаальд 24 200 000 төгрөг, бусад 900 000 төгрөг зардал гарсан. Ким Киманаас 35 000 ам.доллар бэлнээр авсан. Гэхдээ энэ мөнгийг өөр зориулалтаар авсан юм. Тэгээд өрмийг засаад өгнө гэж хэлээд л авсан. Тэгсэн цааш нь зарчихсан байсан. Би 135 000 ам.доллар буцааж авна гэж тухайн үедээ бичиг хийлгэж авсан. Гэхдээ энэ мөнгөнд дээрх цэнхэр өрмийн 100 000 гаран доллар, бас улаан өнгөтэй хөл эвдэрсэн өрмийн үнэ 70 000 долларыг нэмээд үүнээс 35 000 ам.доллар буцааж аваад 135 000 доллар авахаар тохирсон юм. Харин энэ цэнхэр өрмийг авахад Ш.Билэгбаатарыг явуулж гааль, татварыг нь төлүүлж авсан гэжээ.  (хэргийн 6 дугаар хавтас, 6, 7 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Мүн Бён Ги мэдүүлэхдээ:

...Ким Киманаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр STD 14Е  маркийн тэсэлгээний өрмийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 250 000 ам.доллароор авсан. 8 дугаар сарын 19-ний өдөр 100 000 ам.доллар буюу 100 000 000 воныг Монголд Ким Киманд өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 150 000 ам.долларыг Солонгост Ким Киманы охинд өгсөн гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 31 дүгээр хуудас)

“Юнистар-аудит” ХХК-ийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд:

1. ...БНСУ-ын иргэн Кан Хүүн нь 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 50 доллараар анх Худалдаа Хөгжлийн Банкинд хадгаламжийн данс нээсэн байна. Кан Хүүны хадгаламжийн данснаас Г.Өнөрмаа болон Ким Ки Ман нар нь нийтдээ 742 972 ам.долларыг хүлээн авсан байна.

2. БНСУ-ын иргэн Ким Киман болон иргэн Г.Өнөрмаа нар нь Кан Хүүнээс авсан дээрх ам.долларыг хэрхэн юунд зарцуулсныг нэг бүрчлэн нотлож, дэмжих санхүүгийн баримт олдсонгүй.

3. Ким Киман нь өөрийн зарцуулсан мөнгөний тооцооны санхүүгийн үндсэн баримтуудыг нэгийг ч гаргаж өгөөгүй, бүх санхүүгийн үндсэн баримтууд “Зэвт дуулга” ХХК-ийн баримтанд байгаа гэж хариулт өгсөн. “Зэвт дуулга” ХХК-ийн санхүүгийн үндсэн баримтуудыг үзэхэд Ким Киманы хэлсэн санхүүгийн үндсэн баримтууд байгаагүй болохоор зарцуулалтын тооцоог нотолж чадсангүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 110-114 дүгээр хуудас)

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1037 тоот дүгнэлтэд:

1. Ким Киман сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна.

2. Ким Киман сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ким Киман нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ким Киман хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Ким Киман ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 238 дугаар

хуудас)

                                                                       ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ким Киман нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд

хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүнээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой гэж хуурч, мэхлэх аргаар 100 000 ам.доллар буюу 136 042 000 төгрөг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Б.Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13 Мwc” маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар 179 000 ам.доллар буюу 244 478 200 төгрөг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах “Ханжин-6000” маркийн худгийн цэнхэр өнгийн өрмийн машин авна” гэж хуурч мэхлэх аргаар 100 000 ам.доллар буюу 140 006 000 төгрөг,  

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Б.Алтангэрэлээс “НВС” ХХК-ийг, зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” гэж 200 000 ам.доллар буюу 276 174 000 төгрөгийг хуурч, мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүнд нийт 796 700 200 төгрөгийн хохирол учруулсан нь

 

хохирогч Кан Хүүний ...БНСУ-ын иргэн Ким Киман нь өөрийгөө “Монгол Улсад олон жил оршин сууж байгаа, уул уурхайн мэдлэгтэй, Монгол Улсад ашиг олох уурхай байна, худалдан авах юм уу, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулаач” гэж намайг ятган Монголын Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар намайг залилан мэхлээд байна. Миний бие Худалдаа Хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн 410036070 дугаартай ам.долларын данснаас дээрх мөнгийг гарган, Ким Киманд өгсөн. Би Солонгос улсаас Монгол улсын Худалдаа хөгжлийн банкны 410036070 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Өнөрмаагаар дамжуулан 199 000 доллар, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ким Киман нэг удаа итгэмжлэлээр 179 000 ам.доллар, Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 100 000 доллар, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 65 000 доллар, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 199 972 ам.долларыг, нийт 5 удаагийн гүйлгээгээр Ким Киманд нийт 742 972 ам.долларыг шилжүүлэн өгсөн. 742 972 ам.доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 199 000 ам.долларыг Г.Өнөрмаа авч Ким Киманд өгсөн. Дээрх мөнгөнөөс 100 000 ам.долларыг “3эвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болгохын тулд, уг хуулийн этгээдийн дансанд заавал Монгол улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байршуулах хэрэгтэй гэж Ким Киман надад итгүүлэн авсан. Тэгтэл энэ мөнгийг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулсан боловч Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50 000 ам.доллар, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50 000 ам.долларыг тус тус буцаан авч, БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүнд өгсөн гэж худал мэдүүлдэг. 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний бие нь Ким Киман, түүний хүү Ким Жин Үн нараар дамжуулан 100 000 ам.долларыг Жин Зэнг Шүнд “Айваору” ХХК-ийн уурхайд ам гаргах бэлтгэл ажилд зарцуулахаар өгсөн байдаг. Энэ мөнгийг миний бие хэргийн материалд нэхэмжлээгүй, тусдаа хамааралгүй мөнгө юм. Үүнийг Ким Ки Ман нь дээрх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохоор өгсөн 100 000 ам.долларыг өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн байсан.

2. 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 179 000 ам.долларыг авсан. Ким Киман надад 2012 оны 8 дугаар сарын үед 179 000 ам.доллараар Б.Алтангэрэлийн эзэмшдэг уурхайд шаардлагатай өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг худалдан авсан тохиолдолд “түүний эзэмшдэг 6 ширхэг уурхайн хувиас тус бүр 60 хувь эзэмшүүлнэ” гэж хууран мэхэлж авсан. Тэгтэл одоо дээрх 6 уурхай нь анхнаасаа байхгүй байсан нь тогтоогдож байна. Мөн Ким Киман нь “MRAM” ХХК-ийн захирал Г.Асралт гэх хүнээс улаан өнгийн “Super 13 Mwc” маркийн өрмийн машиныг 180 000 ам.доллараар худалдан авсан гэж мэдүүлдэг боловч Г.Асралт нь би энэ гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн.  Тэгэхээр Ким Киман нь надад өөрийн компанийн хуучирч муудсан өрмийн машиныг өгч, хуурамч гэрээ үзүүлсэн.

3. 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 100 000 ам.долларыг авсан. Дээрх 100 000 ам.долларыг Ким Киман нь зургаан тусгай зөвшөөрөлтэй уурхайд ашиглах худгийн өрмийн машин авна гэж авсан. Энэ машин нь хавтаст хэрэгт битүүмжилсэн байгаа цэнхэр өнгийн машин ба уг өрмийн машиныг Ким Киман нь “Твин Айдол” ХХК-иас 100 000 ам.доллараар худалдан авсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 72 000 ам.доллараар авсан болохыг тус компаний захирал Ким Чангсү баталж мэдүүлэг өгсөн байгаа. Энэ 100 000 ам.доллароос 45 000 ам.долларыг “Ти Эс Ди инженеринг” ХХК-иас авч, одоо үлдэгдэл 55 000 ам.долларыг нэхэмжилж байна. Ким Киман өрмийн компрессорийг 45 000 ам.доллараар худалдан борлуулж, мөнгөө авах гэж байхад нь мэдэж, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 45 000 ам.долларыг хүлээн авсан.

         4. 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200 000 ам.долларыг авсан. Ким Киман нь Монгол улсын иргэн Б.Алтангэрэл гэх хүнээс “НВС” ХХК-ийг, зэсийн уурхайн хамт худалдан авах гэж байгаа, уг компанийг худалдан авах гэрээний төлбөр гэж надаас 200 000 ам.долларыг авсан. Ким Киман нь дээрх мөнгийг Б.Алтангэрэл гэдэг хүнд өгсөн гэж надад баталгаа бичиг гарган өгсөн боловч Б.Алтангэрэл энэ мөнгийг аваагүй, компанийг худалдах талаар Ким Кимантай ярьж байгаагүй гэж БНСУ-ын цагдаагийн газар мэдүүлсэн. Ким Киманаас 534 000 ам.долларыг нэхэмжилж байна. Ким Киман нь өнөөдрийн байдлаар ямар ч хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд “өрмийн машинаа ав” гэсэн саналыг хэлж байсан боловч би өрмийн машиныг нь хүлээж авахгүй. Миний бие нь өрмийн машин авахаар Ким Киманд мөнгө өгөөгүй учир дээрх өрмийн машинуудыг авахгүй,

 

гэрч Б.Алтангэрэлийн ...Энэ хэрэгт яригдаад байгаа 200 000 ам.доллар гэдэг нь “НВС” ХХК-д хамааралтай биш. “Зэвт дуулга” ХХК гэдэг жоншны уурхайг зарсан асуудлыг “НВС” ХХК-ийн зэсийн уурхайтай холбож яриад байна. Ким Киман “манайд хайгуул хийнэ, өрөм байгаа” гэж ярьж байсан ба тухайн үед 6 хайгуулын лиценз дээр хайгуул хийнэ гэж байгаад жил гаруй хүлээгдээд энэ асуудал замхарсан юм. Би “НВС” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Одоо ч энэ компани миний нэр дээр байгаа. Энэ компани Увс аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 6 лицензтэй байсан. Одоо 2 лицензтэй байгаа. Төлбөр төлж чадаагүйгээс бусад лицензийн хугацаа дуусч, улсад хураагдсан. “Зэвт дуулга”  ХХК-ийг зарсан асуудал нь “НВС” ХХК-тай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Би Кан Хүүнээс мөнгө огт авч байгаагүй. Тухайн үед хамтарсан компани байгуулж, өрмөөр хайгуул хийе. Надад өрмийн машин байна гэж Ким Киман ярьж байсан. Би энэ зэсийн уурхайг худалдана гэж хэлээгүй, харин хамтарч хайгуул хийгээд талбай дээр нөөц тогтоогдвол тодорхой 60:40 хувь эзэмшиж, хамтарч ажиллана гэж ярьж байсан. Хайгуулын зардлыг эдний компани бүрэн гаргана гэж хэлж байсан. Бид хэрвээ нөөц гарвал тодорхой хэмжээнд хувь тохироод хамтран ажиллана гэж байсан ба хэрвээ нөөц гарвал “HBC” ХХК-ийн тодорхой хувийг худалдаж авна гэж Кан Хүүн ярьж байсан. Гэхдээ тодорхой мөнгө өгч авалцаж, гэрээ хийгээгүй. “НВС” ХХК-ийн уурхайд ямар ч хайгуул хийгдээгүй гэсэн,

гэрч Г.Өнөрмаагийн ...2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100 000 ам.долларын хувьд “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгох гээд бичиг баримтыг нь бүрдүүлж байхад данс нээгээд 100 000 ам.доллар байршуулж байсан. Би энэ данснаас мөнгө авах эрхтэй байсан. Ким Киман энэ мөнгийг байршуулсныг мэдээд намайг “аваад ир” гээд төв ХААН банкнаас хоёр салгаж 50 000, 50 000 ам.доллараар нь хувааж авсан. Ким Киман энэ мөнгийг бэлнээр гаргуулж авсан. Тухайн үед Ким Киман надтай хамт банк руу явсан. Ким Киман энэ мөнгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Ким Киман нэг өдөр БНХАУ-ын иргэн Жин Зэн Шүн-ий “Оренов групп” гэсэн компанийн бланк дээр “100 000 ам.доллар авсан, буцааж төлнө” гэсэн бичиг бичүүлээд тамга даруулж байсан. Гэхдээ энэ бичиг дээр Жин Зэн Шүн-ий гарын үсэг байхгүй ба сүүлд нь өөрөө гарын үсэг зуруулна гэж байсан. Би бол 100 000 ам.долларыг Жин Зэн Шүн-д өгчихөөд ийм бичиг хийж байгаа юм уу, өгөөгүй байж хуурамч бичиг надаар хийлгэж байгаа юм уу мэдэхгүй. Харин уурхайн амны бэлтгэл ажил хийхэд хэрэглэсэн 99 000 ам.долларыг санахгүй байна.

2013 оны 8 дугаар сарын 23-нд 179 000 ам.доллар өгсөн асуудлын хувьд Б.Алтангэрэл гэх хүнээс “уурхай авна” гээд Ким Киман нь баахан гэрээ хийгээд байсан ба Б.Алтангэрэлд ямар ч байсан 6 ширхэг лиценз авах эрх байгаа гэсэн бичгийг нь Ким Киман хүнд үзүүлээд яваад байсан. Гэхдээ албан ёсны А болон Х лиценз байгаагүй. Ашигт малтмалын газраас Б.Алтангэрэлийн компанийн нэр дээр Увс, Ховд аймгуудад 6 ширхэг Х лиценз гарна гэсэн албан бичиг байсан. Ким Киман тэр бичгийг орчуулаад хүн, хүнд үзүүлээд яваад байсан. Энэ газрууд нь хаана ч байдаг юм мэдэхгүй. Ким Киман энэ газруудыг үзээгүй байж гэрээ хийнэ гээд яваад байсан. Тухайн үед Кан Хүүн Худалдаа Хөгжлийн банкинд данс нээхдээ намайг хамтран эзэмшигчээр бүртгүүлчихсэн юм. Энэ банкны хадгаламжийн дэвтэр нь Ким Киманд байдаг байсан ба “мөнгө орчихлоо” гэхээр надад дэвтрээ өгөөд “мөнгө аваад ир” гээд явуулдаг байсан. Тэгэхээр энэ 180 000 ам.долларыг бэлнээр аваад Ким Киманд өгсөн. Юунд зарцуулсаныг мэдэхгүй.

2012 оны 9 дүгээр сарын 19-нд 100 000 ам.долларыг Кан Хүүний данснаас би аваад Ким Киманд өгсөн. Энэ мөнгөөр юу авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн худаг ухдаг өрмийн машин, улаан өнгийн хайгуулын өрмийн машин Ким Киман авчихсан байсан. Ямар мөнгөөр авсныг нь мэдэхгүй байна. Энэ өрмийн машинууд нь байж л байгаа байх.

2012 оны 10 дугаар сарын 18-нд 200 000 ам.доллар авсан асуудлын хувьд Ким Киман “мөнгө аваад ир” гээд би банкнаас мөнгө бэлнээр аваад өгсөн. Б.Алтангэрэл их олон компанитай, олон лиценз эзэмшдэг байсан. Миний мэдэхийн 30 гаруй Х лиценз эзэмшдэг байсан. Харин энэ яригдаад байгаа 6 лиценз нь бол лиценз гараагүй боловч гарна гэсэн АМГ-ын албан бичиг л байдаг юм. Энэ 6 дотор зэсийн хайгуулын лиценз байгаа гээд яриад байдаг байсан. Энэ мөнгийг Б.Алтангэрэлд өгсөн үгүйг мэдэхгүй гэсэн,

гэрч Ким Чангсугийн ...Ким Киман манай компаниас худгийн өрмийн машин авна гэснээр түүнийг таньдаг болсон. Худгийн өрмийн тэр машиныг 2012 онд 72 000 доллараар авахдаа худгийн өрмийн машины урт болгодог 20 ширхэг хоолой, түүний урд байдаг 4-5 ширхэг өрөм зэргийг авсан. Гэхдээ Ким Киман худгийн өрмийн машиныг 72.000 доллараар худалдан аваад, худалдан авах гэрээн дээрээ 100 000 ам.доллар гэж бичээд өгчих гэж гуйгаад бичүүлээд авсан гэсэн,

 гэрч Жин Зэнг Шүний ...би “уурхайн ам гаргаж өгнө” гэж мөнгө аваагүй. 2012 оны 6 сард Ким Киман надаар уурхайн ам гаргадаг багаж авахуулахаар 50 000 ам.доллар өгсөн. Түүнд генератор, компрессор, өргөгч, хоолой гэх мэтийн олон тооны эд анги худалдан авсан байсан. Тэр нь компанийн эд хөрөнгө болохоор Кан Хүүн авсан. Надад 50 000 ам.доллар өгснөөс өөр мөнгө өгөөгүй. 100 000 ам.доллар өгсөн гэж худлаа ярьж байна гэсэн,

гэрч Сонг Чиюүлийн ...2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 ам.долларыг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулж, гадаад хөрөнгө оруулалтын гэрчилгээ авах нэрийдлээр, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Алтангэрэлийн 6 ширхэг уурхайн хувиас 60 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэсэн нэрээр Ким Киман нь өөрийн компанийн хуучирч муудсан тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, 180 000 долларыг өөртөө авсан. Дээрх улаан өнгийн өрмийн машин нь Ким Киманы компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уурхайд хэрэглэх тоног төхөөрөмж буюу өрмийн машин болон компрессор худалдан авах нэрээр 165 000 долларыг авч, цэнхэр өнгийн өрмийн машин болон компрессорыг авсан. Үүнээс компрессорыг нь миний бие авч, 50.000 ам.доллароор худалдан борлуулж, мөнгийг нь захирал Кан Хүүн-д өгсөн. Үлдсэн 115 000 ам.долларын үнэтэй цэнхэр өнгийн өрмийн  машин нь Ким Киманы компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Алтангэрэл гэх хүнээс зэсийн уурхай худалдан авах нэрээр гэрээний урьдчилгаа 200 000 ам.долларыг авсан боловч Б.Алтангэрэл “ийм мөнгийг аваагүй” гэж БНСУ-ын цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг гэсэн мэдүүлгүүд болон Кан Хүүн нь Худалдаа хөгжлийн банкинд 410036070 тоот ам. долларын хадгаламж эзэмшдэг, энэ хадгаламжаас Г.Өнөрмаа 4 удаа, Ким Киман 1 удаа, нийт 742 972 ам.долларыг авсан нь зарлагын маягт, депозит дансны харилцагчийн монгол хуулга, хадгаламжийн дэвтрийн хуулга, “Юнистар аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Ким Киман нь хохирогч Ш.Ганбатаас (“Экспресс трейд” ХХК-иас) 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Soosan” компанийн “STD 14E” маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө гэж авсан атлаа өрмийн машиныг буцааж өгөлгүй, итгэл эвдэх аргаар  2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын иргэн Мүн Бёнг Ги-д 250 000 ам.доллароор худалдаж, (“Экспресс трейд”) ХХК-иас уг өрмийн үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн 135 400 ам.доллар буюу 231 287 572 төгрөгийг залилан мэхэлсэн,

давтан үйлдлээр 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Экспресс трейд” ХХК нь “МК-501” маркийн худгийн өрмийг “Солонгон энд майн” ХХК-д засуулахаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн байхад худгийн өрмийн машиныг засаж, буцаан өгөлгүй итгэл эвдэх аргаар уг өрмийг худалдан авсан төлбөрт төлсөн 45 100 ам.доллар буюу 62 807 613 төгрөг, гаалийн татварт төлсөн 4 593 310 төгрөг, бүгд 67 400 923 төгрөгийн, нийт 298 688 495 төгрөгийн хохирол учруулсан нь

 

хохирогч Ш.Ганбатын ...Ким Киман шүүх хурал болсноос хойш хохирол барагдуулаагүй. Харин шүүх хурал болохоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдсэн “Super 13 MWC” загварын хайгуулын өрмийн машиныг худалдан борлуулсан шийдвэр гарсан байгаа. Энэ асуудал Ким Киманд холбогдох хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй. Энэ асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “Экспресс трейд” ХХК, хариуцагч нь “Солонгон энд майн” ХХК бөгөөд гэрээний дагуу алданги, торгуулийн төлбөрт хураагдсан байсан өрмийн машин юм.

STD 14E тэсэлгээний өрмийг Солонгос улсын “Soosan” ХХК-иас 270 000 ам.доллараар худалдан авахаар гэрээ хийгээд ирсэн юм. Тус компани үнийн дүнгийн 40-50 хувийн урьдчилгаа төлөх юм бол өрмийн машинаа авч болох талаар амаар тохиролцоод ирсэн. Энэ өрмийг авахаар 100 000 ам.доллар хэрэгтэй болж өөрийн компанийн эзэмшлийн “MWC 13N” машиныг зарах гэж байсан.  Ким Киман 180 000 ам.доллароор худалдаж авъя, “Соосан” ХХК-д 100 000 ам.долларыг өгнө, 80 000 ам.долларт худаг өрөмддөг машин өгнө гээд худаг өрөмддөг машин надад өгсөн. Энэ худаг өрөмддөг машиныг Монголд орж ирсэн байхад гаалийн татварт мөнгө төлсөн.

 STD 14E тэсэлгээний машин Монголд ирсэн хойно гаалийн татвар 25 000 000 төгрөг төлж, Замын-Үүдийн гаалиас манай ажилтан Ш.Билэгбаатар гэдэг хүний нэр дээр бүрдүүлэлт хийсэн. STD 14E тэсэлгээний машины тээврийн зардалд 10 300 ам.доллар төлсөн. Мөн Зам-Үүдээс Улаанбаатар хүртэл 800 000 төгрөг төлсөн. STD 14E маркийн машинаар бид ажиллаж байсан нь үнэн. Харин бусдад түрээслүүлсэн зүйл байхгүй. Энэ мөнгийг төлсөн зүйл болон баримт байхгүй. Харин MWC 13N машины үлдэгдэл төлбөрийг авч байна гэж ойлгосон. 2012 онд “Солонгон энд майнинг” ХХК-д 21 000 000 төгрөгтэй, 15 000 ам.доллар бэлнээр өгөөд, “МК-501” маркийн худгийн өрмийг 40 000 ам.доллараар худалдан авахаар болж, компанийн ажилтан М.Мөнгөнчимэг гэж хүн оффисын доод талын банкинд орж тушаагаад баримтыг надад өгсөн. “МК-501” худгийн өрмийн гаалийн татварт 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8 958 852.66 төгрөг төлсөн. STD 14E өрөмд 135 100 ам.доллар худалдаж авахын тулд төлсөн. Үүнд 100 000 ам.долларын өрөмд MWC 13N өрмийн машиныг Ким Киманд биет байдлаар өгсөн. Үүнээс би Ким Киманаас 35 000 долларыг бэлнээр авсан. Тэгэхээр 100 000 доллар нэхэмжилнэ. “МК-501” маркийн машины үнэ 40 000 ам.доллар, үүний тээврийн зардалд төлсөн 5 100 доллар, гаалийн татварт төлсөн 8 958 852.66 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Би одоо Ким Киманаас 145 100 доллар, 8 958 852 төгрөг нэхэмжилж байна,

 

гэрч Ш.Билэгбаатарын ...Ким Киман Ш.Ганбаттай тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулаад мөнгийг нь авдаг, Солонгосоос Кин Жин Үн нь тоног төхөөрөмж явуулдаг байсан. Уг нь худгийн өрөм, компрессор машин ирчихсэн. Харин хайгуулын өрөм ирээгүй учраас яагаад ирэхгүй байгааг мэдэх зорилгоор Ш.Ганбаттай хамт 2012 оны 01 дүгээр сард Солонгост очиж улаан өнгийн хайгуулын өрөм үйлдвэрт захиалсан байна уу гэдгийг мэдэх зорилготой байсан. Ингээд судлахад энэ хайгуулын өрмийг удахгүй ачуулна гэсэн хариу өгсөн ба Ким Киманы хүү Ким Жин Үн хамт явсан. Шууд Солонгосын Санму үйлдвэр дээр очсон,

гэрч Ц.Хуншагайн ...Тэгээд өрмийн машиныг хашаанд нь оруулж орхисон. Энэ өрмийн машиныг засаад Ким Киман нь өөр Солонгос хүнд зарсан юм шиг байна лээ. Ганбат, Ким Киман нарын хоорондын мөнгө төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Харин миний нүдэн дээр 30 гаран мянган ам.доллар авсныг мэднэ,  

гэрч Г.Энхбаярын ...Ш.Ганбат гэх хүнийг 2013 оноос хойш таних болсон ба би түүний “Экспресс трейд” ХХК-д өрөмдлөгийн мастерын туслахаар ажиллаж байгаад мастер болсон юм. Туслах ажил хийсэн газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх 25 дугаар зөрлөг “МАК” ХХК-ийн цементийн үйлдвэрийн өрөмдлөгийн ажилд туслах ажилтнаар анх 2013 оны 7 дугаар сард ажилд орсон юм. Энэ газар “Экспресс трейд” ХХК, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Ш.Билэгбаатар, бас нэг туслах залуу, БНСУ-ын иргэн Ким гэх өрмийн мастер байсан. Энэ Солонгос иргэн өрмийн ажлыг болон өрмийн машиныг хэрхэн хэрэглэхийг зааж байсан. Энэ ажилд тэр Солонгос гурван сарын хугацаатай ирээд буцаад явсан. Ингээд би “Экспресс трейд” ХХК-ийн өрмийн мастераар жинхэлсэн юм. Энэ өрмийн машин 2014 оны 4 дүгээр сарын үед бүр ажиллахаа больсон учир 4 дүгээр цахилгаан станцын тэнд байх “Soosan” компанийн албан ёсны төлөөлөгчийн газар нь засуулахаар хүргэж өгсөн. Тэнд Ц.Хуншагай, Ш.Ганбат захирал, Ш.Билэгбаатар бид нар аваачиж өгсөн,

гэрч Мүн Бён Ги-ний  ...Ким Киманаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр STD 14Е  маркийн тэсэлгээний өрмийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 250 000 ам.доллароор авсан. 8 дугаар сарын 19-ний өдөр 100 000 ам.доллар буюу 100 000 000 воныг Монголд Ким Киманд өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 150 000 ам.долларыг Солонгост Ким Киманы охинд өгсөн гэсэн мэдүүлгүүд болон “Экспресс трейд” ХХК-иас “МК-501” худгийн өрмийн гаалийн татварт 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4 593 310 төгрөг төлсөн нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тээврийн хөлсөнд 5 170 ам.доллар төлсөн нь төлбөрийн баримт, МК-501 өрмийн машин Замын-Үүдийн гаалийн талбайд байх үеийн зураг, уг өрмийг тус компанийн ажилтан Ш.Билэгбаатар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Солонгон энд майн” ХХК-ийн ажилтан Энхтөрд хүлээлгэн өгсөн баримтаар тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийн дагуу “би БНСУ-ын иргэн Кан Хүүнтэй хамтран ажиллаж байхад тэр манай компанийн бүх бичиг баримтыг авч явснаас би нотлох баримтгүйгээс хэрэгт холбогдсон, “Зэвт дуулга” ХХК-ийн уурхайг ажиллуулахад гарсан 117 506 ам.долларын зардлыг хохирлоос хасаж тооцоогүй, би Ш.Ганбатыг залилан мэхлээгүй, гэм буруугүй гэж үйлдсэн хэргээ хүлээхгүй байгаа боловч түүний үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтаар бүрэн нотлогдсон гэж шүүх үзэв.

 

Ким Киманы хэргээ хүлээхгүй байгаа нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байх ба

“Б.Алтангэрэлийн “НВС” ХХК-ийн 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр болж, уг уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13 Мwc” маркийн өрмийг 179 000 ам.доллароор худалдан авсан,

гэрч Ким Чангсу-гаас 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 72 000 ам.доллараар авсан “Ханжин-6000” маркийн худгийн өрмийн машиныг 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах зориулалтаар авсан,

түүнчлэн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 ам.долларыг Жин Зэнг Шүнд уурхайн ам гаргуулахаар өгсөн,   

гэрч Б.Алтангэрэл “надад өрмийн машин байхгүй, би өрмийн машин зараагүй” гэж мэдүүлсэн тул түүнээс 100 000 ам.доллароор өрмийн машин авсан,  

“Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалтай компани болгоно гэж авсан 100 000 ам.долларыг зориулалтын дагуу зарцуулсан зэрэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоожээ.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.  

 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг шүүх харгалзан үзэв.

Шүүгдэгч нь Кан Хүүний Худалдаа хөгжлийн банкны 410036070 тоот ам.долларын хадгаламжаас Г.Өнөрмаагаар 4 удаа, өөрөө 1 удаа, нийт 742 972 ам.долларыг авснаас 579 000 ам.долларын асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж улсын яллагч дүгнэсэн нь үндэслэлтэй ба 4 удаагийн давтан үйлдлээр хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүнд 579 000 ам.доллар буюу 796 700 200 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн 45 000 ам.доллар буюу 63 475 200 төгрөгийг хасч, 733 225 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй болно. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “JSD” инженеринг ХХК-ийн захирал Ким Бонг Сангийн тодорхойлолтоор нотлогдож байх тул хохирогч Кан Хүүнд төлөгдсөн хохирлыг 45 000 ам.доллар гэж тооцов. 

 

Иргэн Ч.Намсрай нь 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Инчон хотоос “Soosan” маркийн тэсэлгээний өрмийн машиныг гаалийн бүрдүүлэлт хийж авах, худалдах, шилжүүлэх, төлбөр тооцоог хийх эрхийг “Экспресс трейд” ХХК-ийн ажилтан Ш.Билэгбаатарт итгэмжлэлээр олгосны дагуу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн гаалийн татварт 21 428 701.95 төгрөг төлсөн нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байх тул уг өрмийн машины үнийн урьдчилгааг “Экспресс трейд” ХХК төлж, уг өрмийг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 “Экспресс трейд” ХХК нь STD 14E тэсэлгээний өрмийг ашиглаж байгаад эвдэрсэн тул засуулахаар “Солонгон энд майн” ХХК-д хүлээлгэн өгсөн байхад Ким Киман нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын иргэн Мүн Бён Ги-д 250 000 ам.доллароор зарж, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, уг өрмийн үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн 135 400 ам.доллар буюу 231 287 572 төгрөгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзлээ.

 

“Экспресс трейд” ХХК-ийн захирал Ш.Аззаяа нь компанийн хуулийн зөвлөх ажилтай Ш.Ганбатыг компанийг төлөөлөн хохирогчоор оролцох эрхтэй гэж тодорхойлсноор мөрдөн байцаалтын шатанд түүнийг хэрэгт хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байна. 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Солонгон энд майн” ХХК-д холбогдуулан тус 2 компанийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Сангму YJ” загварын өрмийн машин болон түүний сэлбэг хэрэгслийг худалдан авахаар гэрээнд заасан бүх төлбөрөө Төрийн банкнаас зээл авч төлсөн байхад тоног төхөөрөмжийг хугацаандаа нийлүүлээгүйгээс манай компанийн “Ухаа худаг” төсөл дээр ажиллах гэрээ цуцлагдан хохирсон. Түүнчлэн олсон орлогоороо банкнаас авсан зээлээ төлөх байсан боловч тоног төхөөрөмж хугацаандаа ирээгүйгээс зээл төлөх үүргээ биелүүлээгүй гэж банк зээлээ эргүүлэн татсанаас манай компани зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний өрөнд орсон гэж нийт 99 750 ам.доллар буюу 177 854 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид 28 000 ам.доллар буюу 49 924 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгуулсан гэрээ болон нэхэмжлэгч 71 750 ам.долларын нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн эвлэрлийг баталж, 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 2268 тоот захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэрэг,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/07722 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК, хариуцагч “Эф ди си” ХХК, гуравдагч этгээд “Солонгон энд майн” ХХК-д холбогдох “Super 13 MWC-900 өрмийн машин өрмийн машины үнийг гаргуулах, уг өрмийн машиныг хариуцагчаас гаргуулахыг хүссэн шаардлагатай иргэний хэрэг нь 2014 26000 4315 тоот Ким Киманд холбогдох эрүүгийн энэ хэрэгт хамааралгүй тул Ш.Ганбатад учирсан хохирлыг иргэний хэргийн журмаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ким Киман, Ш.Ганбат, Ш.Билэгбаатар нарын хооронд уулзсан уулзалтын протоколд дурдсан асуудал болон 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тохиролцооны гэрээнд дурдсан үүргийг шүүгдэгч биелүүлээгүй тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Ганбат нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Солонгон энд майн” ХХК-иас 35 000 ам.доллар авсныг шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасч тооцон, Ким Киманаас 249 668 495 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ганбатад (“Экспресс трейд” ХХК-д) олгон шийдвэрлэлээ.

Гэрч Ш.Билэгбаатар, Ц.Хуншагай нарын мэдүүлэг нь STD 14E тэсэлгээний өрмийн үнийг Ким Киман төлсөн болохыг нотлохгүй байна.

Ким Киманы 2015 оны 11 дүгээр арын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоног, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 115 хоног, 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 154 хоног, нийт 318 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 22 тоот тогтоолоор цэнхэр өнгийн “Hanjin 6000” маркийн өрмийн машин 1 ширхэг, өрмийг урт болгодог 20 ширхэг хоолой, 5 ширхэг өрмийн үзүүрийн ир, улаан өнгийн SUPER 13Mwc маркийн өрмийн машиныг битүүмжилжээ. Эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр хохирогч нарын хохирлыг барагдуулах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй. Дээрх битүүмжлэгдсэн хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-4 станцын хойно байрлах “Насис” ХХК-ийн хашаанд Б.Амарсанаа гэдэг хүн итгэмжлэн хариуцаж байгаа болно.

Хохирогч Кан Хүүн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хүсэлт гаргасан ба гэрч Г.Өнөрмаа, Сон Чиюль нар нь БНСУ явснаас шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирогч Ш.Ганбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ким Киманы иргэний баримт бичиг, түүний паспорт шүүхэд ирээгүйг тус тус дурдлаа.  

БНСУ-ын иргэн Ким Киманы үйлдсэн хэрэг нь тогтоогдож, түүнд ял шийтгэл оногдуулсан тул энэ талаар Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраар дамжуулан тус улсын Элчин сайдын яаманд мэдэгдэх нь зүйтэй.

Өмгөөлөгч Н.Мандах “Солонгон энд майн” ХХК нь 2012 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан,  2014 оны 11 дүгээр сард “Жонбээс” ХХК-ийн байранд нүүж ирсэн тул хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гараагүй учир улсын яллагчийн Ким Киманыг “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд 6 удаагийн үйлдлээр хохирогч нарыг залилан мэхэлсэн гэх хэрэг нь тус шүүхийн харъяаллынх биш гэж тайлбарлаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй, эсхүл хэрэг өөр өөр газруудад үйлдэгдсэн байвал уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ,

221.4-т “адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харъяалагдах хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүхийн харъяаллыг тус шүүх зөрчөөгүй болно.

Яллах дүгнэлтэд шүүгдэгчийг “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жон бээс” ХХК-ийн байранд дээрх 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно.