Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/677

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

улсын яллагч: Т.Баянмөнх

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2405006050333 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг гэх, Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 8 дугаар гудамжны 233 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 7 хоногийн баривчлах ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

            ******* ургийн овогт *******ийн *******, /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Г.******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ш.*******ийн халааснаас нийт 2,375,000 төгрөгийн үнэ бүхий "айфоне 13 про макс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн *******ийн ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим хохирогч Ц.*******гийн өмчлөлийн айфоне-13 промакс загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан…" гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ш.*******ийн халааснаас нийт 2,375,000 төгрөгийн үнэ бүхий "айфоне 13 про макс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн *******ийн ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим хохирогч Ц.*******гийн өмчлөлийн айфоне-13 промакс загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан…" гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405006050333 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-20/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 21-29/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.*******ийн хохирогчоор өгсөн “...би 2023 оны 12 дугаар сарын 22-ны 12 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох ******* их дэлгүүр ороод буцаж гараад явган хүний гарц орчим iphone-13 промакс утсаа алдсан. Гарц гараад такси барихдаа утас алга болсныг мэдээд ******* дэлгүүр орж камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Анх 4.700.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.*******гийн хохирогчоор өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байранд байх гэрээсээ гараад Нар хүүхдийн их дэлгүүрийн ард талд нэг залуутай их ойрхон зөрсөн. Тэгээд явж байсан чинь 10 алхмын зайтай явж байснаа буцаад миний өөдөөс ирээд бага зэрэг мөргөлдөөд зөрсөн. Тэгээд би цаашаа эмийн сан ороод эм авах гэхэд халаасанд утас байхгүй байсан. Би гар утсаа Тедигээс 2022 оны 12 дугаар сарын 8-нд 2.900.000 төгрөг, шилэн наалт 30.000 төгрөг, камерын наалт 45.000 төгрөг, 2 ширхэг кейс 25.000, чихэвч 50.000 төгрөг нийлээд 3.050.000 төгрөгөөр авч байсан. Би тэр залууг харвал танина...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Мөнгөн-Эрдэний гэрчээр өгсөн: “...тухайн өдөр би Теди төвийн 26 павилоны 2 дугаар лангуунд ажлаа хийж байхад Нацаг гээд хүн iphone-13 промакс авах уу гэхээр нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн утасны дэлгэцийн кодыг гаргаагүй бөгөөд яасан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Нацагдоржийн гэрчээр өгсөн: “...тухайн өдөр ажлаа хийгээд зогсож байхад гаднаас танихгүй хүн ирээд сэлбэгт гар утас авах уу гэхээр нь 26-р павилоны Мөнгөн-Эрдэнэ гэх хүнд аваачиж өгөөд энэ засварчин хүн гар утсыг авах үгүйг мэднэ би бол мэдэхгүй гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Мөнгөн-Эрдэнэ надад хандан хэлэхдээ энэ гар утас зарж байгаа хүн дансгүй байна, та өөрийн дансаас бэлнээр гаргаад өгөх үү гэхээр нь за гээд, гар утас зарж байсан хүнд бэлнээр 500.000 төгрөг АТМ-ээс авч өгсөн...” гэх мэдүүлэг /52-53/

Damno хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт “...iphone-13 promax -2.375.000 төгрөг...” /1хх-ийн 56-59/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 384 “...Г.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Энгийн хэлбэрийн шизофрени /F20.6/ өвчтэй засрал сайжралын байдалтай байсан байна. Г.******* нь тухайн үедээ өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгож мэддэг, удирдан жолоодох чадвартай байсан байна. Г.******* нь 2011 оноос Энгийн хэлбэрийн шизофрени /F20.6/ эмгэгтэй байсан байна. Г.******* нь хэргийн үйлдлийн үед энгийн хэлбэрийн шизофрени /F20.6/ засрал сайжралын байдалтай байсан ба өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдах чадвартай байсан байна. Г.******* нь Энгийн хэлбэрийн шизофрени /F20.6/ засрал сайжралын байдалтай байсан ба өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авч хэрэг хариуцах чадвартай байна. Г.*******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Г.******* нь Энгийн хэлбэрийн шизофрени /F20.6/ өвчтэй байна. Г.******* нь болсон байдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1хх-ийн 70-75/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 81/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 113/

 

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 120/

 

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /1хх-ийн 121/

 

Орон байр /бусад газар/-т нэгжлэг хийх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 139-140/

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 141-174/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 193-200/

 

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “...2.200.000 төгрөг...” /1хх-ийн 205-208/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.*******ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сөөхий гутлын дэлгүүрийн зүүн талын явган хүний гарц дээр эмэгтэй хүний халааснаас iphone-13 промакс гар утас хулгайлж теди дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан.../1хх-ийн 40-41, 154-155/, …2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр прадоксын орчимд явж байхдаа нэгэн үл таних эрэгтэй хүний гар утсыг мөргөлдөж байгаа юм шиг болж байгаад халааснаас нь iphone-13 промакс утсыг хулгайлсан. Теди худалдааны төвд очиж үл таних хүнд 700.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 220-221/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ш.*******ийн халааснаас нийт 2,375,000 төгрөгийн үнэ бүхий "айфоне 13 про макс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн *******ийн ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим хохирогч Ц.*******гийн өмчлөлийн айфоне-13 промакс загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан…" нь дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-20/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 21-29/, Ш.*******ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 36-37/, Ц.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 184-185/, Н.Мөнгөн-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 48-49/, Г.Нацагдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг /52-53/, Damno хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 56-59/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 70-75/, Нийгмийн халамжийн дэмлжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /1хх-ийн 121/, орон байр /бусад газар/-т нэгжлэг хийх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 139-140/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 141-174/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 193-200/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “...2.200.000 төгрөг...” /1хх-ийн 205-208/, Г.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 40-41, 154-155, 220-221/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Г.*******ын дээрх үйлдлүүд нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.*******ын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй дэлгүүрийн урд талын авто зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ш.*******ийн халааснаас нийт 2,375,000 төгрөгийн үнэ бүхий "айфоне 13 про макс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2,375,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг ,

мөн *******ийн ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Нар хүүхдийн их дэлгүүр орчим хохирогч Ц.*******гийн өмчлөлийн айфоне-13 промакс загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгчээс дараах байдлаар гаргуулж хохирогч нарт олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******аас нийт 4.575.000 /дөрвөн сая таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.*******т 2.375.000 төгрөг, Ц.*******д 2.200.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал,  6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Эрүүгийн 2405006050333 дугаартай хэрэгт 2305003290425 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******аас нийт 4.575.000 /дөрвөн сая таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.*******т 2.375.000 төгрөг, Ц.*******д 2.200.000 төгрөгийг тус тус олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, эрүүгийн Эрүүгийн 2405006050333 дугаартай хэрэгт 2305003290425 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ