| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00294/И |
| Дугаар | 153/ШШ2021/00400 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2021/00400
2021 оны 08 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2021/00400 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* Эрүүл ******* *******т холбогдох, буцалтгүй тусламж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 153/2021/00294/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөр Б.Г нь ******* ******* Эрүүл ******* газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/96 тоот тушаалаар ******* ******* Дарви сумын хяналтын цэг дээр коронавируст халдвар илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шуурхай багт нярав бөгөөд жолоочийн ажлаар томилолтоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа ажлын байршил буюу ******* ******* Дарви сумын хяналтын цэг дээр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр амь насаа хохироосон байгаа нь тогтоогдсон боловч Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн дүгнэлтээс шалтгаалж Төрийн албаны тухай хуулийн 60-р зүйлийн 60.2-д заасан буцалтгүй тусламж авч чадахгүй хохирч байгаа болно.
Төрийн албаны тухай хуулийн 60-р зүйлийн 60.2-д заавал үйлдвэрийн осолд тооцсон тохиолдолд буцалтгүй тусламжийг олгох заалт байхгүй байгаа ба албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай Засгийн газрын журмын 1 дүгээр зүйлийн 1.4-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна” гэж заасан байгаагаас гадна Эрүүл ******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Эрүүл ******* ажилтан нь Олон Улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг ажиллаж байсан албан газраас олгох” тухай заалтууд байхад тухайн 2 хуулийн аль нэгийг давхардуулахгүйгээр олгож өгөхгүй хохироож байгаа тул тухайн хуулиудын заалтын дагуу уг буцалтгүй тусламжийн аль нэгийг олгуулж ******* ******* Эрүүл ******* газраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
Талийгаач маань хэдий амь насаа ямар шалтгааны улмаас хохироох болсон нь тогтоогдоогүй ч гэсэн гэртээ байгаагүй, ажил үүргээ гүйцэтгэх ажлын талбар дээрээ уг үйл явдал болсон, мөн 8 хоног томилолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсэн байгаа тул буцалтгүй тусламжийг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар олгох боломжгүй гэж үзсэн ч, Эрүүл ******* тухай хуулийн 30-р зүйлийн 30.2-т зааснаар авах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч ******* ******* Эрүүл ******* газрын дарга Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд иргэн А.Б-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нөхөр болох Б.Г-ын ар гэрт олгодог мөнгөн тэтгэмжийг олгож өгөх талаар гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд манай байгууллагад жолооч, нярваар ажиллаж байсан Б.Г нь Коронавирусын цар тахлын үед 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ******* ******* Дарви суманд хяналтын цэгт ажиллаж байгаад нас барсан тухай, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Эрүүл ******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу тэтгэмж олгож өгөхгүй хохироож байгаа талаар тусгасан байна. Талийгаач нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар тушаалаар томилогдон ******* ******* Дарви сумын хяналтын постонд 8 хоног ажиллаж байгаад нас барсан боловч тэтгэмж авахад бүрдүүлдэг бичиг баримт дутуу байгаагаас нэхэмжлээд байгаа дээрх тэтгэмжийг олгох боломжгүй юм. Уг тэтгэмжийг олгох талаар Эрүүл ******* яамнаас тодруулга авахад холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн. Уг баримт бичигт албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсныг батлах гэрчлэх шийдвэр байх шаардлагатай тул тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн хариуг ар гэр буюу А.Б-д өгсөн болно. Иймд шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Г нь ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаандаа нас барсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцад нас барсан бол түүний ар гэрт нь тэтгэмж өгдөг. Гэтэл миний нөхөр ажил үүргээ гүйцэтгэх явцад нас барсан боловч тэтгэмж өгөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* Дарви сум руу ажил үүргээ гүйцэтгэхээр явж 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр миний нөхрийг нас барсан тухай хэлсэн. Үүний дараагаар тэтгэлэг хөөцөлдөж явсаар Мэргэжлийн хяналтын газраас ослын акт тогтоолгох шаардлагатай тулгарсан. ******* ******* Мэргэжлийн хяналтын *******т ослын акт тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч ослын акт тогтоох боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Б нь ******* ******* Эрүүл ******* *******т холбогдуулан буцалтгүй тусламж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа “нөхөр болох Б.Г нь ажил үүргээ гүйцэтгэх явцад нас барсан тул төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар, ******* ******* салбарын ажилтны хувьд Эрүүл ******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар ар гэрт нь буцалтгүй тусламж олгохоор заасан тул дээрх хуулийн аль нэгийг баримтлан буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргуулах”-аар тодруулжээ.
Б.Г, А.Б нар 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсон нь Улсын бүртгэлийн ерөнхий *******, Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон 126/001*** дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь Нас барсныг бүртгэсэн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь нас барагч Б.Г-ын эхнэр нь буюу хууль ёсны өвлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх-ийн 35, 36 хуудас/
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгохоор, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн ******* тогтоохоор заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт, журамд зааснаар нас барагчийн ар гэрт нь буцалтгүй тусламж олгох нөхцөл нь амь нас хохирогч нь төрийн албан хаагч байх, албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан болох нь тогтоогдсон байх ёстой.
******* ******* Эрүүл ******* газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 50 дугаар тушаалаар 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Б.Г-ыг жолоочоор томилсон, мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс няравын ажлыг давхар хариуцан ажиллаж байсан нь Эрүүл ******* газрын няравын ажлын байрны тодорхойлолт, нярав Б.Г-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалтны зэрэглэлээр цалинждаг болох нь тус тус нотлогдож байх тул ******* ******* Эрүүл ******* ******* /төрийн байгууллага/-ын жолооч, нярав ажилтай Б.Г нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т заасан төрийн албан хаагчид хамаарч байна. /хх-ийн 22-24, 29-30 хуудас/
2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаартай ******* ******* Эрүүл ******* газрын даргын “Нэмэлт хүч дайчлан ажиллуулах тухай” тушаалаар Коронавирус цар тахлын үед ******* ******* Дарви сумын хяналтын цэг дээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэмэлтээр ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний нэрсийг тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталж, жагсаалтын 13 дугаарт тус байгууллагын нярав, жолооч ажилтай Б.Г нь багийн гишүүнээр ажиллахаар заасан байна. Б.Г нь багийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл Б.Г нь албан томилолтоор ажиллах хугацаанд нас барсан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдов./хх-ийн 25-28, 45 хуудас/
Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолын хавсралтаар “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.4-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамруулах”-аар тодорхойлжээ. Б.Г нь албан томилолтоор ажиллах явцад, ажлын байранд нас барсан нь тогтоогдсон боловч албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан нь тогтоогдоогүй байна. Тодруулбал,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, ******* ахуйн тухай хууийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасан тул үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тухайн байгууллагын орон тооны бус комисс тогтоож, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тус комиссын гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, ослын актыг баталгаажуулах, эсхүл ослын актыг зөвшөөрөхгүй бол дүгнэлт гаргахаар хуульчилжээ.
******* ******* Эрүүл ******* газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр акт үйлдэж, тус байгууллагын жолооч, нярав Б.Г-ын нас барсан байдлыг үйлдвэрийн осолд тооцож, комиссын дарга, гишүүд гарын үсэг зурсан боловч ******* ******* Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг зөрчсөн, ослын тухай яаралтай Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй, холбогдох ажиллагааг дутуу хийснийг тэмдэглэж, прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн ослын актыг зөвшөөрөөгүй тухай 21-06-038/16 дугаартай дүгнэлт гаргажээ. Уг улсын байцаагчийн дүгнэлтийг ******* ******* Эрүүл ******* газрын дарга эс зөвшөөрч, Мэргэжлийн хяналтын ерөнхий *******т гомдол гаргасан боловч тус газраас 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/698 дугаар албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан талаар Эрүүл ******* газрын даргад хариу хүргүүлсэн байна. /хх-ийн 19-20, 13, 51 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ******* ******* Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 01 Шинжээчийн дүгнэлт-ийн 4 дэх заалтаар “Б.Г-ын цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэлт гаргасан, ******* ******* Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/03 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор “...дүүжлэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байна. /хх-ийн 31-33, 53 хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д үйлдвэрлэлийн ослын акт тогтоосны дараа буцалтгүй тусламж олгоно гэж заагаагүй тул заавал үйлдвэрлэлийн ослын акт тогтоохыг шаардахгүй, томилолтоор ажиллаж байсан нь тогтоогдсон тул албан үүргээ гүйцэтгэж байсанд тооцно. Хэрвээ Төрийн албаны тухай хуулиар буцалтгүй тусламж олгох боломжгүй бол Эрүүл ******* тухай хуулийн 30.2-т зааснаар “Эрүүл ******* ажилтан нь Олон Улсын хөл хориот өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох”-оор заасан тул дээрх хуулиудын аль нэг заалтаар ар гэрт нь тэтгэмж олгох ёстой гэж тайлбараа гаргасан. Гэтэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, ******* ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Уг хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн ******* ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч нь уг актыг зөвшөөрөх, зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргана”, “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1, 2.1.1, 2.1.2-д “хөдөлмөр эрхлэгч иргэн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ болон ажил олгогчийн шийдвэрийн дагуу албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үед үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсний улмаас амь насаа алдсан бол акт тогтооно” гэж тус тус зааснаас дүгнэхэд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад нас барсан буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн болохыг тухайн байгууллагын орон тооны бус комисс актаар тогтоох бөгөөд уг актыг хөдөлмөрийн /******* ахуйн/ хяналтын улсын байцаагч зөвшөөрч баталгаажуулснаар ажил үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон гэж үзэж, түүний ар гэрт нь буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан байна. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нотариатчаар гэрчлүүлээгүй зарим нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын шаардлага хангуулан дахин ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шаардлага хангасан нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Хариуцагч ******* ******* Эрүүл ******* газрын дарга Ц.М нь шүүхэд тайлбараа бичгээр хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд өөрийг нь байлцуулахгүйгээр явуулахыг мэдэгдсэн тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар А.Б-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* Эрүүл ******* *******т холбогдох “Буцалтгүй тусламж гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН