| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00459/И |
| Дугаар | 153/ШШ2021/00493 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 153/ШШ2021/00493
2021 оны 10 сарын 01 өдөр Дугаар 153/ШШ2021/00493 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдох,
“******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 153/2021/00459/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 04 сарын 01-ний өдөр ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочоор ажилд орсон. 2007-2008 оны 09 сар хүртэл ******* ******* ******* ******* ******* ******* *******д жолооч хийж байсан. Миний бие нь Солонгос улс руу явахаар болж ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгч Д.А-ээс 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан бөгөөд Б/26 дугаартай тушаал гарсан. Улмаар чөлөөний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж 2019 оны 03 сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаал гарч надад 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн 2019 оны 09 сарын 10-ныг хүртэл цалингүй чөлөө олгосон. ******* ******* ******* ******* *******ийн дарга Д.А нь жирэмсний амралт авч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А ажиллаж байсан. Би А.А рүү залгаж чөлөөний хугацаагаа сунгуулъя Монгол руу буцах гэтэл Солонгос улсад Ковид-19 өвчин гарсны улмаас хил хаагдсан байсан тул Монгол улсад ирж чадахгүй байна. Чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг video call-аар холбогдож хэлсэн. Тухайн үедээ ******* ******* ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А нь зөвшөөрсөн. Тухайн үед кoвид цар тахалтай холбоотойгоор хил хаагдсан байсан. Улмаар би Монгол улсын Элчин сайдын яаманд хүсэлт гаргаж хүсэлтийн хариу 2021 оны 05 сарын 27-ны өдөр гарч Монгол руу нисэх хариу гарч Монголд ирсэн. Монголд ирээд Улаанбаатар хотод 7 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байж, вакцины 1, 2 тунгаа хийлгэснээс хойш 14 хоног хугацаа өнгөрч тусгаарлалтаас гарсан. Би ажилдаа орохоор очсон боловч ******* ******* Засаг даргатай очиж уулз гэж хэлэхээр нь би ******* ******* Засаг даргад өргөдөл өгсөн. 2021 оны 07 сарын 30-ны өдөр өргөдлийн хариуг өгсөн.
******* ******* ******* ******* ******* ******* *******ийн 2019 оны 09 сарын 11-нй өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргаж “******* ******* *******ийн жолооч Б.Т-ийн жилийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2019 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх тушаал гаргасан 2021 оны 07 сарын 22-ны өдөр мэдэж хуулбарлан авсан. Дээрх тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй. Б.Т нь ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд, ТҮ-2 цалинжиж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай Монгол Улсын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан. Гэтэл ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д дахь заалтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарласан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд 15-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж гаргана... гэжээ.
Гэтэл 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй. Миний бие ******* ******* ******* ******* *******ийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй байхад миний Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-д заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, ******* мэнд болон нийгмийн даатгалын, шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
******* ******* ******* ******* ******* ******* *******өөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус ******* ******* ******* *******д гаргасан түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан Б.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар хүргүүлэв. Үүнд: 1. ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 11 өдрийн Б/38 тушаалыг хүчингүй болгуулах- Тухайн үед ******* ******* *******ийн даргыг түр орлон гүйцэтгэж байсан А.А нь хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, буруутай тушаал гаргасан гэж хуулийн дагуу нотлогдож шүүхээр тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. 2. ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох: Б.Т нь тус ******* ******* ******* *******ийн жолоочоор ажиллаж байгаад өөрийнхөн хүсэлтийн дагуу ажлаас чөлөө авсан. Үүрэгт ажлаас миний бие чөлөөлөөгүй бөгөөд миний хүүхэд харах чөлөөний хугацаанд байгаа үед даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.А жолооч Б.Т-ийг ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнд хуулийн ямар алдаа зөрчил гаргасан талаар би мэдэхгүй болно. 3. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах: Ажилгүй байсан цалинг олгох талаар шүүхээр тогтоогдвол үүнийг ******* ******* ******* хариуцахгүй. Тухайн үед буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөх. 4. ******* ******* даатгал болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Байгууллага хариуцахгүй. Шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн албан тушаалтан хариуцах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Б.Т-ийн тайлбар: Миний бие 2007 оны 04 сарын 01-ний өдөр ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочоор ажилд орсон. 2007-2008 оны 09 сар хүртэл ******* ******* ******* ******* ******* ******* *******д жолооч хийж байсан. Миний бие нь Солонгос улс руу явахаар болж ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгч Д.А-ээс 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан бөгөөд Б/26 дугаартай тушаал гарсан. Улмаар чөлөөний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж 2019 оны 03 сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаал гарч надад 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн 2019 оны 09 сарын 10-ныг хүртэл цалингүй чөлөө олгосон.
******* ******* ******* ******* *******ийн дарга Д.А нь жирэмсний амралт авч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А ажиллаж байсан. Би А.А рүү залгаж чөлөөний хугацаагаа сунгуулъя, Монгол улс руу буцах гэтэл Солонгос улсад Ковид-19 өвчин гарсны улмаас хил хаагдсан байсан тул Монгол улсад ирж чадахгүй байна. Чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг video call холбогдож хэлсэн. Тухайн үедээ ******* ******* ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А нь зөвшөөрсөн. Тухайн үед кoвид цар тахалтай холбоотойгоор хил хаагдсан байсан. Улмаар би Монгол улсын Элчин сайдын яаманд хүсэлт гаргаж хүсэлтийн хариу 2021 оны 05 сарын 27-ны өдөр гарч Монгол улс руу нисэх хариу гарч Монголд ирсэн.
Монголд ирснийхээ дараагаар Улаанбаатар хотод 7 хоног, гэрийн тусгаарлалтанд 14 хоног байж, вакцины 1, 2 тунгаа хийлгэснээс хойш 14 хоног хугацаа өнгөрч тусгаарлалтаас гарсан. Би ажилдаа орохоор очсон боловч ******* ******* Засаг даргатай очиж уулз гэж хэлэхээр нь би ******* ******* Засаг даргад өргөдөл өгсөн. Миний өргөдлийн хариуг 2021 оны 07 сарын 20-нд өгсөн.
******* ******* ******* ******* ******* ******* *******ийн 2019 оны 09 сарын 11-нй өдрийн Б/38 дугаартай Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж ******* ******* *******ийн жолооч Б.Т-ийн жилийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2019 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх тушаал гаргасныг 2021 оны 07 сарын 22-ны өдөр мэдэж хуулбарлан авсан. Дээрх тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй. Миний бие ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд томилогдож, ТҮ-2 цалинжиж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай Монгол Улсын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан. Гэтэл ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д дахь заалтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарласан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж гаргана... гэжээ. Гэтэл 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй. Миний бие ******* ******* ******* ******* *******ийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй байхад миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-д заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.
Иймд ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын, шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: Би 2019 оны 6 сард ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авсан. Миний оронд ажиллаж байсан хүн ямар үндэслэлээр яаж чөлөөлснийг мэдэхгүй. 2020 оны 5 сард би ажилдаа ороход өөр жолооч томилсон байсан. ******* ******* *******ийн тушаалыг эргүүлэн томилох дээр чөлөөлсөн албан тушаалтны тушаал нь хуулийн ямар нэгэн алдаа зөрчилтэй тушаалаар томилсон, чөлөөлснийг мэдэхгүй. Тухайн хүн ямар үндэслэлээр чөлөөлснийг мэдэхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалыг төлүүлнэ гэж байна. Тухайн чөлөөлж томилсон албан тушаалтан цалин хөлсийг хариуцна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Б.Т нь ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Б.Т-ийн жилийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 8 хуудас/
Нэхэмжлэгч Б.Т-ийн хүсэлтээр ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны хүртэл тус тус цалингүй чөлөө олгож байсан ба энэхүү цалингүй чөлөө хүссэн үндэслэлээ тэрээр эрүүл ******* шалтгааны улмаас Улаанбаатар хотод болон Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж, 2017 оны 11, 12 дугаар саруудад амбулаториор эмчлүүлж байсан Эмнэлгийн хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагчаас эрүүл ******* шалтгааны улмаас чөлөө олгосон гэдэгт маргаагүй болно./хх-ийн 9,10,23,24 хуудас/
2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажилтан Б.Т нь чөлөөний хугацаа дуусахаас өмнө Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэж байгаа, одоо ахиад 1 жилийн эмчилгээ хийлгэж, дэглэм сахих болсон тул ахиад нэг жилийн цалингүй чөлөө олгож өгнө үү гэж чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг ******* ******* ******* ******* *******ийн даргад гаргасан, өргөдлийг түүний гэр бүлийн гишүүн нь тухайн үед ажил олгогчид хүргэж өгсөн, уг өргөдлийг ******* ******* ******* ******* ******* 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны “Өргөдөл, гомдлын дэвтэр”-ийн бүртгэлийн 25-рт бүртгэсэн нь Бүртгэл-хяналтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 70-72 хуудас/
Бүртгэл-хяналтын картын “Баримт бичгийг шийдвэрлэсэн тухай” тэмдэглэл хэсэгт цалингүй чөлөөг дахин сунгаж өгөх боломжгүй гэж, баримт бичгийн шийдвэрлэлтийн явц хэсэгт “Хариуг эзэнд амаар мэдэгдэв” гэж тус тус тэмдэглэсэн боловч уг өргөдлийн хариуг албан ёсоор ажилтан Б.Т болон түүний өргөдлийг хүргэж өгсөн гэр бүлийн гишүүнд мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, хариуцагчаас өргөдлийн хариуг хэрхэн, яаж өргөдөл гаргагчид /эзэнд нь/ мэдэгдсэн байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Т нь шүүх хуралдаанд “... 2019 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр очсон боловч дэлхий нийтэд цар тахал ковид-19 өвчин гарсны улмаас Солонгос Улс хилээ хаасан, Монгол Улсын элчин сайдын яаманд хүсэлт гаргаснаар зөвшөөрөл гарсны дараа Монгол Улсад 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн. Гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног зочид буудалд тусгаарласан, ******* суманд ирсний дараа 7 хоног гэртээ тусгаарласан, вакцины 2 тундаа хамрагдаж, ажилдаа очихоор болоход өөр хүн томилогдсон гэдгийг мэдээд ******* Засаг даргад өргөдөл гаргасан, ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуулбарлаж авсан” гэж, хариуцагчаас “...тухайн үед жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд Б.Т-ийг ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нэг л хувь гаргасан бөгөөд нэхэмжлэгчид гаргуулахгүйгээр архивын нэгж болгосон тул 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуулбарлаж өгсөн, харин шүүхэд гаргасан албан бичигт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гээд огноог нь андуурсан байна” гэж тус тус тайлбараа гаргаж, тайлбартаа холбогдуулан нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Тухайлбал, нэхэмжлэгч Б.Т-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад орж ирсэн нь гадаад паспортын виз даруулсан хуудсыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гадаад паспортын эх хувьд нь шүүх хуралдаанд хийсэн үзлэг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Тоёоко Инн Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байсан нь тус байгууллагаас олгосон 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №т21/18 дугаартай тодорхойлолт, буудлын хөлс төлсөн е-баримт, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* Засаг даргад гаргасан өргөдөл, уг өргөдлийг бүртгэсэн Бүртгэл хяналтын карт, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр вакцины нэгдүгээр тун, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар, ******* ******* ******* ******* *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Т-ийг ажлаас чөлөөлсөн ******* ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/38 тушаалыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуулбарлан өгсөн нь үнэн” гэх 133 дугаар тодорхойлолт, ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд дарагдсан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нотариатын тэмдгээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Т нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ. /хх-ийн 8, 14-17, 22, 73-75, 83, 91 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчин тархсан нь нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг дахин нотлох шаардлагагүй юм. Цар тахлын улмаас хил хаагдсан, гадаадад гацсан Монгол иргэд Монгол Улсын Элчин сайдын яаманд хүсэлт гаргаж, зөвшөөрөл гарсны дараа Монгол Улсад ирсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтад ковид-19 өвчний улмаас хилийн боомтод хязгаарлалт тогтоосон, хилийн зарим боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан Засгийн газрын тогтоол, мөн хязгаарлалт тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хэтрүүлээгүй байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Ажил олгогч нэхэмжлэгч Б.Т-ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар баталсан ******* ******* ******* ******* *******ийн “Дотоод журам”-ын 5.2 дахь заалт Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд цалингүй 1 жилийн чөлөө олгож байх гэсэн заалтыг тус тус үндэслэл болгожээ.
******* ******* ******* ******* Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажилд түр авах тухай” №3 тушаалаар Б.Т-ийг дуудлагын жолоочоор түр томилсон, ажилтан Б.Т, ажил олгогч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан, гэрээний 4 дүгээр зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг талууд тохиролцсон бөгөөд гэрээний 4.2.2-т Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг тодорхой заасан байна. Гэтэл ажил олгогч ажилтан Б.Т-ийг ажлаас чөлөөлөхдөө хугацаагүй байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж дүгнэж, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал баримтлах ёстой байхад тушаалын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн талаар заасан байхад уг үндэслэлийг харгалзан үзээгүй байна. /хх-ийн 11-13, 69 хуудас/
Ажилтан Б.Т нь чөлөөний хугацаа дуусахаас өмнө эрүүл ******* шалтгааны улмаас чөлөөний хугацааг дахин нэг жилээр сунгуулах тухай хүсэлт гаргасан, тэрээр эрүүл ******* шалтгааны улмаас Солонгос Улсад эмчилгээ хийлгэхээр явсныг ажил олгогч мэдэж байсан буюу нэг жилээр чөлөө олгосон, мөн 2017 оноос эхлэн эмчлүүлж, тухай бүр ажлаас нь түр чөлөө олгож байсан нь эмнэлгийн хуудсаар нотлогдсон байхад Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлж, хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй байх тул ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ийг жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
2. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагын тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Т нь ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжилж, нэмэгдлийг оруулахгүйгээр үндсэн цалинг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэв.
******* ******* ******* ******* *******ийн жолоочоор ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч Б.Т нь ТҮЭМ-2 ангиллын 2 дахь шатлалаар цалинжиж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, одоо ажиллаж байгаа жолоочийн цалин хөлсний талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан ТҮЭМ-2-2 шатлал буюу 591,811 төгрөгийн үндсэн цалингаар тооцов./хх-ийн 6-7, 84-88 хуудас/
Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сар 19 хоногоор тооцож, нэг өдрийн цалинг 591,811:21,5=27,526 төгрөгөөр, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 1,114,806 төгрөгөөр /591,811х1сар+19хоногх27,526/ тус тус тогтоосон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл ******* даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Т-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* *******д даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, цалин гаргуулахаар шаардлага гаргасан ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн санхүүгээс тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин олговор 1,114,806 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,305 төгрөг, нийт 101,505 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/38 дугаартай “Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Т-г урьд эрхэлж байсан ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Т-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговор 1,114,806 (Нэг сая нэг зуун арван дөрвөн мянга найман зуун зургаа) төгрөгийг ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ******* ******* ******* ******* ******* *******д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн санхүүгээс 101,505 /Нэг зуун нэг мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН