| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/20240091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******27000000126 дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын өрлөг хийдэг, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* баг *******ын *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдрийн 2018/ШЦТ/******* дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт ийн /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 202******* оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтуугаар 93*******8 улсын дугаартай приүс загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: Би найзтайгаа уулзаж архи, айраг уусан. Шөнийн 3 цагт гэртээ харих гэж тээврийн хэрэгслээ жолоодож яваад цагдаад шалгуулсан гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 202******* оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэв журмын оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. 202******* оны 07 дугаар сарын 03-наас 0*******-нд шилжих шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* багт байрлах Арвин хүнсний дэлгүүрийн хойд талын гудамжинд улаан өнгийн Приүс 30 маркийн 27.108 улсын дугаартай автомашин явж байсан. ...Зогсоох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа нь шууд мэдэгдэж байсан тухайн эрэгтэйн хэл ам машинаас бууж ирээд хөл дээрээ зогсож чадахгүй байгаагаас шалтгаалаад ******* сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд хүргэж ирж согтуурал шалгагч багаж ашиглан шалгах гэсэн боловч би найзуудтайгаа айраг уусан байгаа би согтуурал шалгах багаж үлээхээс татгалзаж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,
Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, мэдээллийн “...Зөрчлийн тухай хууль 1*******.7-3.1, 2023-12.22-202*******-12-22 зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Дорждагва гэх лавлагаа /хх-ийн 2*******-р тал/,
Зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0288873 дугаартай шийтгэлийн хуудасны “...1.Холбогдогч *******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1*******.7-3.1-д заасны дагуу дөрвөн зуун нэгж торгох шийтгэл ногдуулсугай... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар гэх хуулбар /хх-ийн 28-р тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерийн 1 минут 5 секундын дуу дүрсний бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 07-08-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 202******* оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 202******* оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 93*******8 улсын дугаартай Приүс 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,200,000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч ******* овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ийн гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 03 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА