Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00548

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.А, Н.А нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Б-ийг эцэг Н.А-ийн, 2018 оны 08 дугаар сарын 08ы өдөр төрсөн хүү А.А-ыг эх Ш.А-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн     2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд эвлэрсэн “2015 онд төрсөн хүү А.Б-ийг эцэг Н.А-ийн асрамжид үлдээж, 2018 онд төрсөн хүү А.А-ыг эх Ш.А-ийн асрамжид үлдээнэ. Хүүхдүүдийн хичээл сурлагад саад болохгүйгээр өвлийн болон зуны амралт, улирлын амралт зэрэг үед, бусад үед харилцан тохиролцож эцэг эхтэй нь уулзуулж, тодорхой хугацаагаар хамт байлгахад нөгөө талаас саад болохгүй. Хүүхдийн тэтгэлгийн тухайд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэх эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэх, уг үүргээ биелүүлэхэд гэрлэгчид бие биендээ саад учруулах байхыг нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Н.А нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ш.А-д олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН