| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-,
Улсын яллагч Х.Ууганбат/томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,Б.Батцэнгэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******т яллах дүгнэлт үйлдсэн 2330002550295 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны ****** дугаар сарын *****-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******”-ын ******* тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын “*******” гэх газар ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, мөн ын өмчлөлийн 2 хонь буюу нийт 23 хонь болох олон тооны хонийг бдын өмчлөл байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хууль баар авч малын имийг өөрчлөн өөрийн өмчийн адил авч, бдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол учруулж бдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Сүхбаатар аймгийн төвөөс зүүн тийш 4-5 километрт нутаглаж байгаа. 2023 оны 2 дугаар сарын дундуур баруун урагш ******* гэх газар нутаглаж байсан. 2023 оны 05 дугаар сарын 22, 23-ны үед Чулуунбаатар ахын хонь манай хоньтой нийлсэн байсан. Орой болж байсан учир би үхэртээ яваад ирэхэд хонь хотонд ирсэн байсан. Маргааш өглөө нь би үлдсэн хонь байна уу? гээд Чулуунбаатар ахынх руу очиж хэлсэн манай хонинд ирж малаа үзээрэй гээд тэгээд манай хониноос 3 ширхэг мал аваад явсан. Тэр үед би ногоо ургасан тул удахгүй нүүнэ та манайхыг нүүхээс өмнө үлдсэн мал байвал аваарай гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 25, 26 үед манайх зүүн тийш нүүсэн. Очирбат гэдэг хүн 6 дугаар сарын эхээр манайхаар ирсэн. Хонио алдсан гээд манай хонинд үзээд 2 хурга 19 хонь аваад явсан...гэв.
Эрүүгийн 2330002550295 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 19-нд болдог шороон шуурганаар манай хонинд гэх хүний эзэмшлийн 21 тооны бог мал (хонь) уруудаж нийлсэн. Тухайн хонинууд нь баруун чих нь зүрх имтэй, зоон дээрээ хул өнгийн будагтай, хонинууд байсан. Хальт харвал догол имтэй юм шиг харагдаж байсан. Шороон шуурганаас хойш хэд хоногийн дараа би өөрийнхөө бүх хонины имийг өөрчилж жигд болгож зүүн, баруун чихийг нь дундуур нь тайрч им хийсэн. Би манай хонинд нийлсэн ын эзэмшлийн 21 тооны эзэмшлийн хонийг мөн адил зүүн, баруун чихийг нь тайрч им хийж имнэсэн… гэх (хх 113-115 дугаар хуудас),
“Манай малд өөр айлын 23 тооны бог мал ирж нийлснийг нь сумынхаа багийн Засаг дарга, сумын цагдаад мэдэгдээгүй имнэсэн нь миний буруу болжээ. Би үнэхээр харамсаж, гэмшиж байна” гэх (хх 165 дугаар хуудас),
- Хохирогч ын: ******* гэдэг айлаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 19 хонь, 2 хурга имнэсэн байсныг авсан.Харин 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон цасан болон шороон шуурганаар алга болсон 21 тооны хонь баруун чих зүрх имтэй байсныг хайчилж тайрсан байсныг би ******* гэх залуугийн гэрээс өөрийнхөө имнэгдсэн хонинуудаа авсан. Надад ******* нь хэлэхдээ “би им хийж улаан ногоон өнгөөр будсан нь үнэн, уучлаарай гэж хэлсэн...гэх (хх 22-23, 29-30 дугаар хуудас),
- Хохирогч ын: *******ын хониноос 2 хонь, 1 ямаагаа очиж авахад манай 2 хонийг зүүн чихийг нь үзүүрээс нь тайрсан байсан. Тухайн үед би *******аас “чи яагаад манай хонийг дур мэдэн имнэж, чихийг нь тайрч тасдсан” талаар асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би хонь, ямаагаа хөөгөөд гэр лүүгээ явсан…гэх мэдүүлэг (хх 34-35 дугаар хуудас),
- Гэрч ын: Манай эхнэр Очирбатад хандан “манайх бас хэдэн хонио тасдаж алдаад байна. Манай 2-3 хонь тэр хэдтэй салаад явсан юм шиг байна. Чи манайхаас баруун хойно нутаглах ******* гэх залуугаас асуу” гэж хэлээд явуулсан. Тэгээд сураг сонсоход Очирбат нь ******* гэх залуугаас 20 гаруй тооны хонь аваад явсан байсан. Би сүүлд тэй уулзаж ярилцахад “******* гэх залуугийн дээрээс 20 гаруй тооны хонь авсан бүгдийг нь баруун зүрх имийг мухардаад им хийсэн байсан” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг (хх 45-47 дугаар хуудас),
- Эд зүйлд үзлэг хийсэн “Үзлэгээр малын хашаан дотор олон тооны хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн байдалтай байх ба бог мал нь баруун чих зүрх имтэй байна. Түүн дотроос 21 тооны хонины Баруун чихнийх нь зүрхэн имний үзүүр хэсгийг тайрч, зоон дээгүүр нь Улаан, ногоон өнгийн будагтай байсныг өөрийн эзэмшлийн Phone-13 pro maх маркийн гар утсаар 6 кадр зураг авч бэхжүүлэн хэрэгт хавсаргав. Үзлэгийн явцад оролцогч нараас ямар нэг санал хүсэлт гаргаагүй тул эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 10 цаг 27 минутад дугав”,
Хяналтын прокурор Б.Жамъяндоржийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай даалгаврын дагуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэх газар байрлах Хохирогч ын гэрийн гадна очиж үзлэгийг хийв. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэх газар байрлах Хохирогч Т. Чулуунбаатарын гэрийн гадна ертөнцийн зүгээр баруун урд зүгт байх малын хашааны гадна талд хохирогч аар өөрөөр нь *******ын гэрээс очиж авсан гэх 2 хонь, 1 ямааг заалгаж үзлэгийг хийхэд 2 хонины баруун чих цуулга, зүүн чих араасаа догол имтэй байх боловч чихний үзүүр хэсгийг нь хайчилсан, Мөн 1 ширхэг ямаа нь ямар нэг будаг болон имгүй байсныг үзлэгийн явцад 1 phone-13 маркийн гар утсаар 5 кадр зураг бэхжүүлэн авч хавсаргав. Жич: Хохирогч нь манайх ямаандаа им хийгээгүй, мөн таних будаг тавиагүй байсан” тэмдэглэл (хэргийн 12-18-р хуудас),
- Гэрч : 2023 оны 05 дугаар сарын 18-аас 20-ны хооронд болсон цасан болон шороон шуурганаар Халзан сумын 3-р багийн нутаг гэх газар баруун талын чих зүрх имтэй 20-иод тооны хонь шуурганд уруудаад явж байхаар нь өөрийн хоньтой хамт нийлүүлж хашсан. Маргааш нь гэх газраас эрлээр явж байсан гэх хүнээр дамжуулан манай хонинд баруун талын чих нь зүрх имтэй 20-иод тооны хонь ирж нийлсэн талаар хэл дуулгасан. Маргааш нөгөөдрөөс нь Очирбат гэх хүний ах болох гэх хүн ирж Хүдэрээ гэх айлаас авч ирсэн хонио манай хонинд нийлүүлж 1,2 хонуулсан. Тэгээд намайг эрлээр явсан хойгуур манай гэрт ирж хонио аваад явсан байсан. Тэгэхдээ манай эхнэрт малыг минь олж өгсөн гэж хэлээд 1 тооны хургатай хонь бэлгэнд өгөөд явсан байсан. Мөн тэр бэлгэнд өгсөн хургатай хониноос гадна 1 тооны эм хонь үлдсэн байсан. Тухайн хургатай хонийг манай эхнэрт өгсөн байсан тул би өөрийнхөө малын үндсэн им болох / зүүн чих араасаа ухам, баруун чих араасаа ганзага / имээр имнэсэн. Харин 6,7 хоногийн дараа гэдэг хүний төрсөн дүү болох Оюунбат гэх хүн манай гэрт болон манай малаар ирж харчхаад “би өөрийнхөө зүсмийн хонинуудыг авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Очирбатад “ чи гэх хүнээ дагуулж ирээд малаа аваа, тэр хүн чинь манай эхнэрт, манай малыг олж өгч талсан тул бэлгэнд өгчхөөд явсан” гэж хэлсэн. Тэгтэл Очирбат нь “ та нарын мэддэг мэдлийн мал гэж байхгүй. Би та нараас малаа авахын тулд цагдаа дагуулж ирж малаа авна” гэж хэлсэн. гэх хүн манайхаас хонио авахдаа бэлгэнд өгсөн хургатай хониноос гадна 1 тооны эм хар халзан хонь үлдээгээд явчихсан байсан тул би өөр айлын хоньтой нийлээд сарниад алга болох байх вий гэж бодоод өөрийнхөө малын имээр давхар имнэсэн. Би тухайн хүмүүсийн цасан болон шороон шуурганд уруудаж үхэх эрсдэлээс хамгаалан малыг нь олж өгч байхад намайг ингэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгааг нь гайхаж байна.
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2302294 дугаартай “нас гүйцсэн эм хонь 134,400 төгрөг, төлөг 105,600 төгрөг, шүдлэн ямаа 59,360 төгрөг, нийт 299,360 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 69-81 дүгээр хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2302171 дугаартай “нас гүйцсэн эм хонь 149,333.3х9=1,344,000 төгрөг, төлөг 96,666.7х10=966,666.7 төгрөг, хурга 20,666.7х2=41,333.3 төгрөг, нийт 2,352,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 88-98 дугаар хуудас),
-Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх 116-118, 126-128 дугаар хуудас),
-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх 120-123 дугаар хуудас),
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх 161-162 дугаар хуудас) зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын “*******” гэх газар ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, мөн ын өмчлөлийн 2 хонь буюу нийт 23 хонийн имийг өөрчлөн хууль баар авч малын бдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ 2023 оны 05 дугаар сарын 19-нд болдог шороон шуурганаар гэх хүний 21 тооны хонь уруудаж манай хонинд нийлсэн. Тухайн хонинууд нь баруун чих нь зүрх имтэй, зоон дээрээ хул өнгийн будагтай, хонинууд байсан. Хальт харвал догол имтэй юм шиг харагдаж байсан. Шороон шуурганаас хойш хэд хоногийн дараа би өөрийнхөө бүх хонины имийг өөрчилж жигд болгож зүүн, баруун чихийг нь дундуур нь тайрч им хийсэн. Би манай хонинд нийлсэн ын эзэмшлийн 21 тооны эзэмшлийн хонийг мөн адил зүүн, баруун чихийг нь тайрч им хийж имнэсэн.Манай малд өөр айлын 23 тооны бог мал ирж нийлснийг нь сумынхаа багийн Засаг дарга, сумын цагдаад мэдэгдээгүй имнэсэн нь миний буруу болжээ. Би үнэхээр харамсаж, гэмшиж байна” гэх,
хохирогч ын “ 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон цасан болон шороон шуурганаар алга болсон 21 тооны хонь баруун чих зүрх имтэй байсныг хайчилж тайрсан байсныг би ******* гэх залуугийн гэрээс өөрийнхөө имнэгдсэн хонинуудаа авсан.Надад ******* нь хэлэхдээ “би им хийж улаан ногоон өнгөөр будсан нь үнэн, уучлаарай гэж хэлсэн” гэх,
хохирогч ын “*******ын хониноос 2 хонь, 1 ямаагаа очиж авахад манай 2 хонийг зүүн чихийг нь үзүүрээс нь тайрсан байсан. Тухайн үед би *******аас “чи яагаад манай хонийг дур мэдэн имнэж, чихийг нь тайрч тасдсан” талаар асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би хонь, ямаагаа хөөгөөд гэр лүүгээ явсан.” гэх,
гэрч ын “ Манай эхнэр, Очирбатад хандан “манайх бас хэдэн хонио тасдаж алдаад байна. Манай 2-3 хонь тэр хэдтэй салаад явсан юм шиг байна. Чи манайхаас баруун хойно нутаглах ******* гэх залуугаас асуу” гэж хэлээд явуулсан. Тэгээд сураг сонсоход Очирбат нь ******* гэх залуугаас 20 гаруй тооны хонь аваад явсан байсан. Би сүүлд тэй уулзаж ярилцахад “******* гэх залуугийн дээрээс 20 гаруй тооны хонь авсан бүгдийг нь баруун зүрх имийг мухардаад им хийсэн байсан” гэж ярьж байсан.” гэх,
гэрч “ 2023 оны 05 дугаар сарын 18- 20-ны хооронд болсон цасан болон шороон шуурганаар Халзан сумын 3-р багийн нутаг гэх газар баруун талын чих зүрх имтэй 20-иод тооны хонь шуурганд уруудаад явж байхаар нь өөрийн хоньтой хамт нийлүүлж хашсан. Маргааш нь гэх газраас эрлээр явж байсан гэх хүнээр дамжуулан “манай хонинд баруун талын чих нь зүрх имтэй 20-иод тооны хонь ирж нийлсэн” талаар хэл дуулгасан. Маргааш нөгөөдрөөс Очирбат гэх хүний ах болох гэх хүн ирж Хүдэрээ гэх айлаас авч ирсэн хонио манай хонинд нийлүүлж 1,2 хонуулсан. Намайг эрлээр явсан хойгуур манай гэрт ирж хонио аваад явсан байсан. Тэгэхдээ манай эхнэрт малыг минь олж өгсөн гэж хэлээд 1 тооны хургатай хонь бэлгэнд өгөөд явсан байсан. Мөн тэр бэлгэнд өгсөн хургатай хониноос гадна 1 тооны эм хонь үлдсэн байсан. Тухайн хургатай хонийг манай эхнэрт өгсөн байсан тул би өөрийнхөө малын үндсэн им болох зүүн чих араасаа ухам, баруун чих араасаа ганзага имээр имнэсэн” гэх мэдүүлгүүд,
Эд зүйлд үзлэг хийсэн “ Үзлэгээр малын хашаан дотор олон тооны хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн байдалтай байх ба бог мал нь баруун чих зүрх имтэй байна. Түүн дотроос 21 тооны хонины Баруун чихнийх нь зүрхэн имний үзүүр хэсгийг тайрч, зоон дээгүүр нь Улаан, ногоон өнгийн будагтай байсныг өөрийн эзэмшлийн Phone-13 pro maх маркийн гар утсаар 6 кадр зураг авч бэхжүүлэн хэрэгт хавсаргав. Үзлэгийн явцад оролцогч нараас ямар нэг санал хүсэлт гаргаагүй тул эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 10 цаг 27 минутад дугав”,
Хяналтын прокурор Б.Жамъяндоржийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай даалгаврын дагуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэх газар байрлах Хохирогч ын гэрийн гадна очиж үзлэгийг хийв. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэх газар байрлах хохирогч Т. Чулуунбаатарын гэрийн гадна ертөнцийн зүгээр баруун урд зүгт байх малын хашааны гадна талд хохирогч аар өөрөөр нь *******ын гэрээс очиж авсан гэх 2 хонь, 1 ямааг заалгаж үзлэгийг хийхэд 2 хонины баруун чих цуулга, зүүн чих араасаа догол имтэй байх боловч чихний үзүүр хэсгийг нь хайчилсан, Мөн 1 ширхэг ямаа нь ямар нэг будаг болон имгүй байсныг үзлэгийн явцад 1 phone-13 маркийн гар утсаар 5 кадр зураг бэхжүүлэн авч хавсаргав.Жич: Хохирогч нь манайх ямаандаа им хийгээгүй мөн таних будаг тавиагүй байсан” гэх тэмдэглэл,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2302294 дугаартай “нас гүйцсэн эм хонь 134,400 төгрөг, төлөг 105,600 төгрөг, шүдлэн ямаа 59,360 төгрөг, нийт 299,360 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2302171 дугаартай “нас гүйцсэн эм хонь 149,333.3х9=1,344,000 төгрөг, төлөг 96,666.7х10=966,666.7 төгрөг, хурга 20,666.7х2=41,333.3 төгрөг, нийт 2,352,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ын, иргэн ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, мөн ын өмчлөлийн 2 хонь, 1 ямаа буюу нийт 23 хонь 1 ямааг өөрийн имээр имнэж авсан дээрх үйлдлийг олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сум “*******” гэх газар ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, ын өмчлөлийн 1 ямаа 2 хонь нийт 23 хонь 1 ямаа буюу олон тооны бог малыг бдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль баар авч малыг имийг өөрчилж үнэ төлбөргүй өөрийн өмчлөлийн ажилд захиран зарцуулж бдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль б шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, зориуд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “ Өөрийн үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж үзэж тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтай байна. Яагаад вэ? гэхээр ******* нь ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, ын өмчлөлийн 1 ямаа 2 хонь нийт 24 тооны бог малыг буюу алдуул малыг завшиж хохирогч нарт 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байгаа. Я ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-аас 20-нд болсон цасан болон шороон шуурганаар Очирбат, Чулуунбаатар, ******* нарын хонь өртөж сарнисан буюу нийлсэн болох нь тогтоогдож байна. ******* нь 200 гаруй тооны бог малтай, аавынх нь болон өөрийнх нь ажлын хөлсөн авсан, мөн худалдаж авсан буюу өөр өөр газраас цуглуулсан өөр өөр имтэй малтай. Ингээд ******* нь тухайн малуунуудаа танихад бэрхшээлтэй,бдын малтай нийлж маргаан гарвал танихад хэцүү, түүний малаас зарим хүмүүс ирээд загнаж байгаад аваад явчихдаг учир шуурганы дараа бэрхшээлийг шийдэхийн тулд малаа ижил имтэй болгож тайрмал им хийсэн байгаа. Ингэхдээ хүний малыг танилгүй имнэсэн байна. Улсын яллагчийн зүгээс түүнийг хүний малыг санаатай имнэсэн, зориуд хохирол учруулсан, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж байна. Гэмт хэргийн субьектив тал гэдэг нь тухайн этгээдийн үйлдэлтэйгээ харьцаж байгаа харьцаа буюу сэдэлт санаа зорилгыг тухайн этгээд өөрөө тодорхойлно. Хөндлөнгөөс нь прокурор харж дүгнэхгүй. Ганцхан Очирбат, Чулуунбаатар нарын малыг имнээгүй өөрийн малыг ч имнэсэн. Энэ имийг шунахайн сэдэлтээр хийсэн байсан бол. тухайн малыг завших, зарах үрэх ямар нэгэн үйлдэл хийсэн байх ёстой. Гэтэл тийм зүйл тогтоогдоогүй. Хохирогч нарын мал яг тоогоороо эзэндээ очсон. Гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг шалгаагүй. Анх алдуул мал гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 60 хоног хойшлуулж буцаасны дараа хэргийн зүйлчлэлийг өөрчилж хулгай болгосон. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр Хэнтий аймгийн Давж заалдах шатны шүүхээс алдуул малыг иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хулгай гэж үзэх боломжтой гэж үзсэн. Үүнийг улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Үүнээс болж прокурорын зүгээс хулгай гэж зүтгэж байгаа. Хэргийн нөхцөл байдал ижил биш өөр өөр байгаа. Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор хоёр тогтоох ёстой. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоож чадаагүй байж тухайн хэрэгт хавсарган ирсэн нэг мөрдөгчийн мэдүүлгээр хүнд хэрэг хүлээлгэх гээд тулгаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар энэ хуулийн тгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг тооцогдсоныг гэмт хэрэгт тооцно. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг, материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг нь хохирол хор уршиг шаарддаг хэрэг. Иймд материаллаг хохирол учирсан байна гэж үзэх боломжгүй байгаа. Материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг дээр хохирол учраагүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзнэ. Үйлдэл хийсэн байж болно. Үйлдлийг улмаас хохирол учраагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй. Ингээд олон бага насны хүүхэдтэй ядарсан хүнийг мал имнэсэн төдийд Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулж ял халдаах нь үндэслэлгүй байна. Иймд өөрийн үйлчлүүлэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ Б.Батцэнгэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Иргэний хуульд зааснаар эзнийг нь тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлгаж маллаж төр захиргааны байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй гэдэг байдлаар *******ыг анхан шатны шүүхээс ял халдаасан. Ингээд прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж буцаад прокурорын зүгээс зүйлчлэл өөрчилж ирсэн байгаа. ******* нь Чулуунбаатарт манайх удахгүй нүүнэ малаа үзээрэй гэж хэлсээр байтал Чулуунбаатар очиж малаа аваагүй. Ингээд өөрийн хуучин нутаг руу нүүсэн. Очоод олон янзын имтэй, будагтай мал байгаа учир малаа таних зорилгоор имнэсэн гэдгээ хэлдэг. Мөн ын малыг танихгүй байсан тул түүнд малаа үзүүлэхээс нуугаагүй,үзүүлээд малыг нь өгсөн. Түүний малыг ашиглаад хулгайлаад зарж борлуулаагүй. Иймд ямар ч санаа зорилгоо байхгүй байна гэж үзэж байна. Тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тайлбар гаргаж мэтгэлцэв.
3. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бдын өмчийг гэмт этгээд хууль б ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бад гэмт хэргүүдэд хуваагддаг.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрласан өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй мэдэгдэхгүй байгаа малыг ойлгодог.
Харин Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль баар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг, хохирол, хор уршиг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бдын өмчлөлийн малыг хууль баар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
4. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч нарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч ын хонь, ямааг “нас гүйцсэн эм хонь 134,400 төгрөг, төлөг 105,600 төгрөг, шүдлэн ямаа 59,360 төгрөг, нийт 299,360 төгрөг” гэж, хохирогч ын төлөг, хурга, хонийг “нас гүйцсэн эм хонь 149,333.3х9=1,344,000 төгрөг, төлөг 96,666.7х10=966,666.7 төгрөг, хурга 20,666.7х2=41,333.3 төгрөг, нийт 2,352,000 төгрөг” гэж т т тогтоосон ба энэ дүгнэлтүүдийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нараас маргаагүй байна
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
5. Хэргийн баримтаар 2023 оны 05 дугаар сарын 19-нд болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганаар энэ хэргийн хохирогч , нарын хонь уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээс холдон шүүгдэгч *******ын хонинд шилжсэн нь тогтоогджээ.
Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг малын талаар шүүгдэгч ******* Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.
Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч ******* өөрийнх нь хонин сүрэгт ирж нийлсэн малыг хууль баар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, өөрийнх нь хонин сүрэгт бдын хонь нийлсэн нөхцөл байдлыг ашиглан 6 хоногийн дараа эзэн нь тодорхойгүй 23 тооны хонь, 1 ямааны имийг өөрчлөн өөрийн малын имээр имнэж, будгаар тэмдэг тавин шунахайн сэдэлтээр, өөрийн өмчлөлд хууль баар авч буй уг үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд шүүгдэгчийн зүгээс энэ үйл баримтыг үгүйсгээгүй, энэ талаар хэрэгт тодорхой мэдүүлсэн хийгээд прокуророос түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч ******* хувьдаа 200 гаруй толгой бог малтай, жил гаруй хугацаанд маллаж байгаа, малчин хүний хувьд өөрийн малыг тоо толгой, зүс, им, тэмдгээр тодорхой таньж мэдэх бүрэн боломжтой хийгээд тухайн цаг хугацаанд байгалийн давагдашгүй хүчин зүйл салхи шуурга болсон, саахалт айл ын болон бдын хонь мал нийлэх боломжтой, мөн өөрийнх нь хониноос огт өөр имтэй олон тооны мал малд нийлсэн байгааг мэдсээр атлаа бдын хонины имийг өөрчлөн өөрийн имээр имнэж өөрийн өмч адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн Тайлбарт “ Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэжээ.
Шүүгдэгч Б.Бархасын ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, ын өмчлөлийн 1 ямаа, 2 хонь, нийт 24 бог малыг хулгайлсан нь дээр дурдсан “олон тоо мал”-нд хамаарах бөгөөд олон тоо мал хулгайлсан үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан байгааг дурдъя.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мэдүүлж буй “ ******* нь бдын малтай нийлж маргаан гарвал танихад хэцүү, бэрхшээлтэй учир шуурганы дараа бэрхшээлийг шийдэхийн тулд малаа ижил имтэй болгож тайрмал им хийсэн. Ингэхдээ хүний малыг танилгүй имнэсэн байна. Тухайн малыг авах шунахай сэдэлт, субьектив санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг, хохирол хор уршиг шаарддаг хэрэг. Материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг дээр хохирол учраагүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзнэ. Үйлдэл хийсэн байж болно. Үйлдлийг улмаас хохирол учраагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй тул Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлтэй” гэж гэм буруугийн талаар маргаж буй санал дүгнэлтийг хэргийн бодит байдалд үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүгдэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сум “*******” гэх газар ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, ын өмчлөлийн 1 ямаа 2 хонь нийт 23 хонь 1 ямаа буюу олон тооны бог малыг бдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж малыг имийг өөрийн имээр өөрчлөн имнэж, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль баар өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч,өөрийн өмчлөлийн ажилд захиран зарцуулах боломж бүрдүүлэн,бдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл хэрэгт хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эд хөрөнгөд 21 хонины хохирол буюу 2,352,000 төгрөгийн, хохирогч ын эд хөрөнгөнд 1 ямаа, 2 хонь, нийт 299,360 төгрөгийн хохирол т т учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх малыг тоо толгойгоор, биет байдлаар буцаан өгсөн хийгээд хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь энэ тогтоолоор бдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” -тай юм.
Улсын яллагчаас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчээс хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн буюу биет байдлаар буцаан өгсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “ ******* нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Очирбатыг малаа таньж олоход нь талсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “Б.Батцэнгэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хохирол төлбөр төлсөн, мөн тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* тухайн гэмт хэрэг үйлдсэн талаараа хэрэгт тодорхой мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бдын уруудсан малыг авсан нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ”гэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хохирлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд т т харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч буй, түүний ам бүл 6, бага насны 4 хүүхэдтэй, эхнэрийн хамт мал маллан амьдрал ахуйгаа залгуулдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, шүүгдэгч *******аас өөрийнх нь хонин сүрэгт нийлсэн малыг имнэсэн талаар тодорхой мэдүүлж, энэ талаар маргаагүй тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн бөгөөд харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн хүрээнд түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж, маргаж буйг шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх учиргүй гэж шүүх үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ын хувьд боловсрол мэргэжилгүй байдлаас шалтгаалан Алуул мал завших, Мал хулгайлах гэмт хэргийн хууль зүйн агуулга, үндэслэлийг тодорхой ойлгож, ялгаж, маргаж буй байдал хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй бөгөөд тэрээр өөрийнх нь хонин сүрэгт нийлсэн бдын малыг имнэсэн асуудлыг үгүйсгээгүй, энэ талаар хэрэгт тодорхой мэдүүлсэн байгааг дурдъя.
Бад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг т т удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлан, Эрүүгийн хуулийн тгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бдад төлөх төлбөргүй болохыг т т дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН