Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 136/шш2021/00312

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2021/00312

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, М сум, ... дүгээр баг, А хаягт оршин суух Т овогт Ц.Б /РД:......./-гийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие 1966 оны 08 сарын 02-ны өдөр эх Цгийн 2 дахь хүүхэд нь болж төрсөн. Манай ээж нийт 4 хүүхэд төрүүлсэн. Би төрсөн цагаасаа хойш эх Цгаар овоглож явдаг миний бичиг баримтууд Ц овогтой байдаг. Миний ээж Ц 1970 оны эхээр С гэдэг хүнтэй гэр бүл болж миний бага дүү төрсөн. Бага дүү С.Г эцэг Соор овоглодог. Гэтэл миний анхны хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ Сын Б гэж бичиж нээсэн байдаг. Бусад бичиг баримтууд бүгд эх Цгаар явдаг. Тиймээс 1981 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн Ц.Б миний бие 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс Д аймгийн М сумын С.З нэгдэлд тэмээ маллаж, малчнаар ажиллаж байгаад С.З нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 01-ний өдрийг 76 тоот тушаалаар чөлөөлөгдөн цэргийн албанд явсан. Б Х яны сайдын 1984 оны 05 сарын 02-ны өдрийн 165 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 оны 08 сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш нэгдэл тартал, нэгдэл тарж компани болоход нь үргэлжлүүлэн тэмээгээ малласаар байсан. 1994 оноос хойш компанид малчнаар ажилласан хугацаа маань улсаас олгосон нөхөн даатгалын хугацаатай давхардаж байгаа тул үүнийг тогтоолгох шаардлагагүйгээр харин 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 01-ний өдөр, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаануудад Д аймгийн М сумын С.З нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан хугацааг маань материалд хавсаргасан бичгийн нотлох баримтууд болон тухайн үед нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.Б нь эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохын тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Бгийн ээж Т.Ц нь Г.Стой 1970 оны 09 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1972 оны 09 сарын 01-ний өдөр бүртгэсэн болох нь Д аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 451 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Ц.Бгийн эх Т.Ц, дүү С.Г нарын мэдүүлгээр Ц.Б, С.Б нар нь нэг хүн болох нь тогтоогдож байхаас гадна Ц.Бгийн төрсөн он, сар, өдөр нь Сын Бийн 1981 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дээрх он, сар, өдөртэй тохирч байх тул түүнийг С.Бгийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Ц.Б нь Д аймгийн М сумын С.З нэгдэлд 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тэмээчнээр /малчнаар/ ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 08 сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Д аймгийн Архивын тасгийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 366 дугаар цалингийн тодорхойлолт, 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 281 дүгээр цалингийн тодорхойлолт, Б Хын Т архивын 2013 оны 01 сарын 21-ний өдрийн 889 дүгээр архивын тодорхойлолтын хуулбар, гэрч Б.Г, Т.А нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүнийг Д аймгийн М сумын С.З нэгдэлд 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тэмээчнээр /малчнаар/ ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Т овогт Цгийн Б /......../ Сын Бийн 1981 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт Цгийн Б /РД:........../-г Д аймгийн М сумын С.З нэгдэлд 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тэмээчнээр /малчнаар/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ