Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 136/шш2021/00299

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 1-р баг, Барс худалдааны төв, 2 давхар, Г.Б ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 2-р баг, 17-р байр, 45 тоотод оршин суух, Т овогт П Дугар /РД:......../-т холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 9,019,245.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Д нь манай банктай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ5405108891 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг, жилийн 22,8%-ийн хүүтэйгээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр үндсэн төлбөр тэнцүү 333,333.33 төгрөгийг хүүний хамтаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэтэл зээлдэгч П.Д нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 190 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,712,496.11 төгрөг, хүүгийн төлбөрт 2,275,416.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,332.48 төгрөг төлсөн. Иймд зээлдэгчээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6,712,496.11 төгрөг, хүүнд 2,275,416.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,332.48 төгрөг нийт 9,011,245.57 төгрөг болон нотариатын зардалд 8,000 төгрөг нийт 9,019,245.57 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г.Бнаас нэхэмжилж буй нийт 9,019,245.57 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч П.Дт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 9,019,245.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч П.Д нь зээлийн гэрээний үүрэг 9,011,245.57 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 9,019,245.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Дт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,019,245.57 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,258 төгрөгөөс 79,629 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 79,629 төгрөгийг П.Даас, 79,629 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж Г.Б ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ