| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00307/И |
| Дугаар | 103/ШШ2021/00335 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2021/00335
2021 10 7 103/ШШ2021/0033*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой *******-******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт *******ын холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд хариуцагч М., нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 201******* онд М.той танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин А.-, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр А. нарыг төрүүлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2021 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хүүхдүүд маань миний асрамжид хүмүүжиж байгаа, цаашид бид хамтран амьдрах боломжгүй. Иймд хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ковид-19 өвчнөөр өвчилсөн тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид ар гэрийн шалтгаанаас болж тусдаа амьдрах болсон. Эхнэрийн аав нь биднийг салгана гэж маш их загнадаг байсан. Миний яг дээд талын ах миний асрамжид байдаг бөгөөд тэр ахдаа хамаг юмаа өглөө гээд загнадаг байсан. Хамгийн сүүлд аав нь би охиноо авна гээд над руу агсам тавиад тэгээд бид салсан байгаа, би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М. нь хариуцагч М. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч М., хариуцагч М. нар нь 201******* оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин А.-, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү А. нарыг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Ач элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 110100, 1101*******900*******9 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Охин А.- 110100, хүү А.гийн 1101*******900*******9 бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нь эцэг овогт *******ын оор овоглон авсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар охин А.-, хүү А. нарын эцэг М. болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх -ээр тус тус хуульчилсан.
Охин А.-, хүү А. нар нь хуульд заасан 7 насанд хүрээгүй байх тул асрамжийн асуудлаар хүүхдийн саналыг асуух ажиллагаа хийгдээгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 3.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг М.оос тэтгэлэг гаргуулж, охин А.-, хүү А. нарыг тэжээн тэтгүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар охин А.-, хүү А. нарыг эх М.******* асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.******* дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар эцэг М. нь охин А.-, хүү А. нартай байнгын харилцаа, холбоотой байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг нэхэмжлэгч М.д анхааруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар М.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч М. өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 63 дугаар зүйлийн 63.1.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14*******.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 14*******.930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д олгох нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин овогт ын -, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү овогт ын нарыг эх ******* овогт *******-******* ******* асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар охин овогт ын -, хүү овогт ын нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн *******0 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 1 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг М.оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 63 дугаар зүйлийн 63.1.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14*******.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14*******.930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ