Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2021/00444

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 3/ШШ2021/00444

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 15 дугаар гудамжны тоотод оршин суух, овогт - холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., нарийн бичгийн дарга Ж.сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 200******* онд Н.-ой танилцсан бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны дугаар сарын 5-ны өдөр охин Э.- төрүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарсан. Тэр үеэс охин минь миний асрамжид хүмүүжиж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, 2 жилийн өмнө бид хоёр салаад тусдаа ******* сар амьдарсан, гэртээ тогтдоггүй, 7 хоногийн 3 хоног л гэртээ байдаг байсан. Алга болох хугацаандаа цалин мөнгөө авчирч өгдөггүй, надаас салаад хоногийн дараа өөр хүнтэй амьдарсан, одоо ч тэр хүнтэй хамт байгаа. Яг салахын өмнөх 7 хоногт би тэр хүнээр 1.000.000 төгрөгийн утас лизиндэж авахуулсан бөгөөд оронд нь би өөрийнхөө 500.000 төгрөгийн үнэтэй гар утсыг өгсөн. Салахдаа би утасны лизингийг төлөхгүй гэж хэлсэн, одоо ч гэсэн хүүхэдтэйгээ тааралдаад нэг ч удаа үнсдэггүй, ээж чинь чамайг надтай уулзуулахгүй гэж байна уу гэж загнадаг. Цаашид хамтран амьдрахгүй тул Н.- хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Э.- тэжээн тэтгүүлж өгнө үү гэв

Хариуцагч Н.- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.тай ханилан амьдарч жил болсон. Энэ хугацаанд охин -Эгшиг төрж одоогоор настай болж байна. Энэ хугацаанд охиноо өдий болтол өсгөж том болгосон. бид хоёр хэрүүл маргаанаас болж хоёр тийшээ болсон.

1.Өдий хүртэл охинтой минь уулзуулаагүй аавтайгаа уулзаж болохгүй гэж сүрдүүлдэг,

2.Миний банкны зээл хийж авсан бүх эд хөрөнгийг байхгүй хойгуур авч явсан,

3.Хаяж явахаасаа хэдхэн хоногийн өмнө миний нэр дээр 1.000.000 төгрөгийн гар утас лизингээр авахуулсан,

4.Намайг чатаар болон мэссэжээр доромжилсон,

5.Одоо хүртэл энэ бүх өр зээлийг цалингаараа төлсөөр байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг татгалзаж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Н.- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ч., хариуцагч Н.- нар нь 200******* оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны дугаар сарын 5ы өдөр охин Э.- төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оны 3 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байна.

Охин Э.- Г- дугаартай төрсний гэрчилгээг эцэг -оор овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар охин - эцэг Н.- болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Н.- тэтгэлэг гаргуулж охин Э.- тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Н.- гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Хариуцагч Н.- 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.8*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.8*******5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт -ын - 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт - сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Хариуцагч Н.-ыг Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, охинтойгоо хүссэн үедээ уулзах, түүнтэй хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Ч.д анхааруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.8*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.8*******5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ