Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1167

 

А.У-, Б.А-, Б.Ө-, М.А-,

З.Ц-, С.Б-, Т.Х-, Б.У- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ, Б.Ганбулган,

хохирогч А.Хүрэлбаатар, У.Алтангэрэл, А.Алтанзул, М.Амарсайхан, С.Алтантуяа, Ц.Баттүвшин, Г.Жавхлан, Ж.Сандуйжав, Б.Алтансүх, Б.Алтантуяа, Э.Галбадрах, Э.Хүчитбаатар, Н.Нарангэрэл,

хохирогч Б.Баясгалан, Б.Хүрэлбаатар, Д.Баярсайхан нарын өмгөөлөгч Х.Отгончимэг,

иргэний хариуцагч А.Ундралын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, М.Хувцагаан,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

шүүгдэгч З.Ц-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Т.Одгал, Э.Алтан-Уяа,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, А.Сандагдулам,

шүүгдэгч Т.Х-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч А.Шинэбаяр, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч З.Ц-, түүний өмгөөлөгч О.Батболд, О.Оюунчимэг, Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Т.Баярбат, шүүгдэгч Т.Х-, иргэний хариуцагч Т.Нарантуяа, А.Оюундалай, А.Ундрал, хохирогч Т.Х-, П.Ариунболд, Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, А.У-, Б.А-, Б.Ө-, М.А-, З.Ц-, С.Б-, Т.Х-, Б.У- нарт холбогдох эрүүгийн 201201051319 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

                1. А.У-, 1968 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Б.А-, 1967 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            3. Б.Ө-, 1969 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7; оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

4. М.А-, 1985 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 6; оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

5. З.Ц-, 1977 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хариуцагчийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 554 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 

6. С.Б-, 1971 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

7. Т.Х-, 1981 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

8. Б.У-, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1502 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар  сарын 03-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, заримыг нэмж нэгтгэн, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн ба 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

А. А.У- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /дангаараа/:

1. 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод иргэн Б.Үүрийнтуяагаас 14.000.000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, барьцаат зээлийн газар зээлийн барьцаанд өгч залилсан,

2. 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Амарзаяагаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.Амарзаяагаас 90.000.000 төгрөгийг залилсан,

            3. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Гомбосүрэнгээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30.000.000 төгрөг залилсан,

4. 2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Түмэнгээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота Аристо” загварын автомашиныг “8 сая төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Баясгалангаар зуучлуулж иргэн Ц.Туяацэцэгээс 30.000.000 төгрөг залилсан,

6. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Даваажаргалаас 1.530.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Оюундэлгэрээс 1.560.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч залилсан,

7. 2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Долгороор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн С.Баттулгаас 4.000.000 төгрөгийг залилсан,

            8. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.Баярмаагаар зуучлуулж иргэн Б.А-ээс 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

9. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэж, иргэн Ж.Сандуйжаваас 25.000.000 төгрөгийг залилсан,

10. 2015 оны 7 дугаар сарын 06-наас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.Баярмаа, Г.Бат-Эрдэнэ нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.Галбадрахаас 47.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн Н.Баярмаагаар авахуулж залилсан,

11. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.Өлзийхутагаас 10.000.000 төгрөгийг залилсан,

12. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Г.Бат-Эрдэнээр зуучлуулан Б.Энхбатаас 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, авахуулж залилсан,

13. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Г.Бат-Эрдэнэ, Н.Баярмаа нараар зуучлуулж, иргэн А.Хүрэлбаатараас 7.000.000 төгрөгийг залилсан,

            14. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж иргэн Т.Ганчимэгээс 15.000.000 төгрөгийг залилсан,

/Бусадтай бүлэглэн/:

1. З.Ц-, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан,

2. З.Ц-той бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д.Баярмагнайгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн, 30.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

            3. З.Ц-, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10.000.000 төгрөгийг залилсан,

            4. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж иргэн Д.Ган-Эрдэнээс 20.000.000 төгрөгийг залилсан,

            5. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Алтантуяагаас 210.000.000 төгрөгийг залилсан,

            6. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн А.Ерболоос 10.000.000 төгрөгийг залилсан,

7. Б.Оюунчимэг, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59.350.000 төгрөгийг залилсан,

8. Б.Оюунчимэг, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33.000.000 төгрөгийг залилсан,

9. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж иргэн Г.Жавхлан, Н.Оргил нараас 30.000.000 төгрөгийг залилсан,

10. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30.000.000 төгрөгийг залилсан,

11. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Биндэръяагаас 16.000.000 төгрөгийг залилсан,

            12. Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшинээс 60.000.000 төгрөгийг залилсан,

13. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30.000.000 төгрөгийг залилсан,

14. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40.000.000 төгрөгийг залилсан,

15. Б.Оюунчимэг, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

16. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан, иргэн Ц.Батдоржоос 30.000.000 төгрөгийг залилсан,

17. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Ё.Хэрлэнцогоос 60.000.000 төгрөгийг залилсан,

18. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, иргэн Д.Оргилбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

19. Б.Оюунчимэг, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30.000.000 төгрөгийг залилсан,

            20. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Мөнхтөрөөс 29.000.000 төгрөгийг залилсан,

21. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36.000.000 төгрөгийг залилсан,

22. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79.000.000 төгрөгийг залилсан,

23. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.Гантуяагаас 30.000.000 төгрөгийг залилсан, 

24. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Алтангэрэлээс 30.000.000 төгрөгийг залилсан,

25. Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30.000.000 төгрөгийг авч, нийт 60.000.000 төгрөгийг залилсан,

26. Б.Оюунчимэг, Б.А- нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, С.Энхбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

27. Б.Оюунчимэг, Б.Ө- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

28. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, иргэн С.Энхбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

            29. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Төгсжаргалаас 20.000.000 төгрөгийг залилсан,

30. Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45.500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийг иргэн Б.Наранбаатараас авч, нийт 55.500.000 төгрөгийг залилсан,

31. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, иргэн Д.Баярсайханаас 20.000.000 төгрөгийг залилсан,

32. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65.000.000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлэн авч залилсан,

33. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр, нийт 60.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилсан,

34. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4.500.000 төгрөгийг залилсан,

            35. С.Б-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж, виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Алтантунгалаг нараар зуучлуулж, иргэн Д.Лхагва-Очироос 3.500.000 төгрөг, К.Гантунгалагаас 2.500.000 төгрөг, Ч.Солонгоос 5.000.000 төгрөг, Э.Ц-гоос 1.650.000 төгрөг, Б.Халтархүүгээс 2.500.000 төгрөг, Т.Хосбаяраас 2.750.000 төгрөг, Б.Энхсолонгоос 5.150.000 төгрөг, Г.Тунгалагсарангаас 2.650.000 төгрөг, Б.Ариунаагаас 3.500.000 төгрөг, Г.Тамираас 2.650.000 төгрөг, Б.Ууганбаяраас 2.650.000 төгрөг, Б.Алтантуяагаас 3.000.000 төгрөг, Б.Өлзиймаагаас 3.000.000 төгрөг, Н.Чулуунцэцэгээс 1.300.000 төгрөг, Ч.Отгонзаяагаас 1.500.000 төгрөг, Б.Энхжаргалаас 1.650.000 төгрөг, Д.Төмөрчөдөрөөс 2.150.000 төгрөг, Л.Отгонхүүгээс 2.150.000 төгрөг, Б.Ц-гоос 2.150.000 төгрөг, Т.Бат-Эрдэнээс 1.300.000 төгрөг, С.Хүрэлхуягаас 1.650.000 төгрөг, Б.Энхцэцэгээс 3.300.000 төгрөг, Г.Мөнхцэцэгээс 3.300.000 төгрөг, Э.Ариунболдоос 1.650.000 төгрөг, Б.Бадамцэцэгээс 3.500.000 төгрөг, Б.Энхсайханаас 1.650.000 төгрөг, Г.Батдоржоос 1.650.000 төгрөг, Ч.Алгирмаагаас 1.650.000 төгрөг, Д.Үржигсүрэнгээс 1.650.000 төгрөг, Н.Мөнхцэцэгээс 1.600.000 төгрөг, Б.Тэмүүжингээс 1.500.000 төгрөг, Г.Пүрэвцогтоос 1.000.000 төгрөг, С.Энхцэцэгээс 2.500.000 төгрөг, М.Болортуяагаас 1.300.000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт,

Б. Б.А- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /дангаараа/:

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Э.Баатарсүрэнгээс 1.600.000 төгрөгийг залилсан,

/Бусадтай бүлэглэн/:

1. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30.000.000 төгрөгийг залилсан,

2. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40.000.000 төгрөгийг залилсан,

3. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30.000.000 төгрөгийг залилсан,

4. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36.000.000 төгрөгийг залилсан,

5. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.Гантуяагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

6. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, С.Энхбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

7. Б.У-, З.Ц- нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6.398.000 төгрөгийг залилсан,

            8. Б.У-, З.Ц- нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20.200.000 төгрөгийг, С.Нандинцэцэгээс 4.200.000 төгрөгийг, Б.Отгонтамираас 1.300.000 төгрөгийг тус тус залилсан,       

9. Б.У-той бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Өлзийжаргалаас 800.000 төгрөгийг залилсан,

            10. Б.У-той бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Буянцэцэгээс 36.500.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

В. Б.Ө- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /бусадтай бүлэглэн/:

1. З.Ц-, М.А- нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300.000.000 төгрөгийг залилсан,

2. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59.350.000 төгрөгийг залилсан,

3. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33.000.000 төгрөгийг залилсан,

            4. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

5. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30.000.000 төгрөгийг залилсан,

6. А.У-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

            7. З.Ц-той бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт 4.000.000 төгрөгийг залилсан,

            8. З.Ц-той бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж, Л.А-ээс 15.000.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

Г. М.А- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /дангаараа/:

1. 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, иргэн Г.Орхоноос Л.Дарханцэцэгээр зуучлуулж, 3.000.000 төгрөгийг, иргэн Л.Дарханцэцэгээс 1.500.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Одгэрэлээс 17.500.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Золбоогоос 3.000.000 төгрөгийг залилсан,

/Бусадтай бүлэглэн/:

1. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Амарзаяагаар зуучлуулж, иргэн Л.Эрдэнэцогтод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37.500.000 төгрөгийг залилсан,

2. З.Ц-, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300.000.000 төгрөгийг залилсан,

3. Б.У-той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.Алтанзул болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст нь “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.Алтанзулаас нийт 42.200.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

Д. З.Ц- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /бусадтай бүлэглэн/:

1.  А.У-, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан, 

            2. А.У-тай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д.Баярмагнайгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн, 30.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

3. А.У-, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10.000.000 төгрөгийг залилсан,

            4. Б.Ө-тай бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт 4.000.000 төгрөгийг залилсан,

5. М.А-, Б.Ө- нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300.000.000 төгрөгийг залилсан,

6. Б.Ө-тай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж Л.А-ээс 15.000.000 төгрөгийг залилсан,

            7. Б.У-, Б.А- нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж иргэн Б.Жаргалтуяагаас 6.398.000 төгрөгийг залилсан,

            8. Б.У-, Б.А- нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20.200.000 төгрөгийг, С.Нандинцэцэгээс 4.200.000 төгрөгийг, Б.Отгонтамираас 1.300.000 төгрөгийг тус тус залилсан,

/Дангаараа/:

1. 2013 оны 7 дугаар сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч иргэн Д.Пүрэвжалаас 9.500.000 төгрөгийг залилсан,

2. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг зөөврийн компьютерийг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан,

            3. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Б.Ариунболдоос 13.000.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

Е. С.Б- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /бусадтай бүлэглэн/:

1. А.У-тай бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Алтантунгалаг нараар зуучлуулж, иргэн Д.Лхагва-Очироос 3.500.000 төгрөг, К.Гантунгалагаас 2.500.000 төгрөг, Ч.Солонгоос 5.000.000 төгрөг, Э.Ц-гоос 1.650.000 төгрөг, Б.Халтархүүгээс 2.500.000 төгрөг, Т.Хосбаяраас 2.750.000 төгрөг, Б.Энхсолонгоос 5.150.000 төгрөг, Г.Тунгалагсарангаас 2.650.000 төгрөг, Б.Ариунаагаас 3.500.000 төгрөг, Г.Тамираас 2.650.000 төгрөг, Б.Ууганбаяраас 2.650.000 төгрөг, Б.Алтантуяагаас 3.000.000 төгрөг, Б.Өлзиймаагаас 3.000.000 төгрөг, Н.Чулуунцэцэгээс 1.300.000 төгрөг, Ч.Отгонзаяагаас 1.500.000 төгрөг, Б.Энхжаргалаас 1.650.000 төгрөг, Д.Төмөрчөдөрөөс 2.150.000 төгрөг, Л.Отгонхүүгээс 2.150.000 төгрөг, Б.Ц-гоос 2.150.000 төгрөг, Т.Бат-Эрдэнээс 1.300.000 төгрөг, С.Хүрэлхуягаас 1.650.000 төгрөг, Б.Энхцэцэгээс 3.300.000 төгрөг, Г.Мөнхцэцэгээс 3.300.000 төгрөг, Э.Ариунболдоос 1.650.000 төгрөг, Б.Бадамцэцэгээс 3.500.000 төгрөг, Б.Энхсайханаас 1.650.000 төгрөг, Г.Батдоржоос 1.650.000 төгрөг, Ч.Алгирмаагаас 1.650.000 төгрөг, Д.Үржигсүрэнгээс 1.650.000 төгрөг, Н.Мөнхцэцэгээс 1.600.000 төгрөг, Б.Тэмүүжингээс 1.500.000 төгрөг, Г.Пүрэвцогтоос 1.000.000 төгрөг, С.Энхцэцэгээс 2.500.000 төгрөг, М.Болортуяагаас 1.300.000 төгрөгийг залилсан,

            2. Т.Х-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Дашрэгжалаас 4.289.129 төгрөгийг залилсан,

/Дангаараа/:

1. 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг иргэн Б.Энхтайванд өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг залилсан,

2. 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах визийг чинь гаргуулж, бүтээж өгнө” гэж хуурч, иргэн А.Дашпэлжээгээс 500.000 төгрөгийг залилсан,

            3. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэндээс 420.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард иргэн О.Цэнгүүнээс 395.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Я.Оюунгэрэлээс 170.000 төгрөгийг залилсан,

            4. 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Уранчимэгээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300.000 төгрөгийг залилсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Даваадорж нарын хүмүүсээр зуучлуулан “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн дарга иргэн Г.Бат-Эрдэнээс 30.885.800 төгрөгийг залилсан,

6. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Азбаяраас 316.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

Ё. Т.Х- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /дангаараа/:

1. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Мөнхшатараас 3.361.750 төгрөг, 2016 оны 6 дугаар сард иргэн Б.Мөнхцэцэгээс 1.300.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Болдбаатараас 6.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Бат-Отгоноос 4.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Одончимэгээр зуучлуулж, иргэн А.Дашпэлжээгээс 10.000.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд иргэн Э.Дэлгэрзаяагаас  2.244.564 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард иргэн Ч.Батбаатараас 170.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард иргэн Х.Батсайханаас 214.564 төгрөгийг,

/Бусадтай бүлэглэн/:

1. С.Б-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Дашрэгжалаас 4.289.129 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт,

Ж. Б.У- нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр /дангаараа/:

1. Иргэн Г.Болорцэцэгээс түүний нөхөр Г.Болдсайханд “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2.234.400 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2.255.600 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, 4.490.000 төгрөгийг залилсан,

            /Бусадтай бүлэглэн/:

1. З.Ц-, Б.А- нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6.398.000 төгрөгийг залилсан,

2. З.Ц-, Б.А- нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20.200.000 төгрөгийг, С.Нандинцэцэгээс 4.200.000 төгрөгийг, Б.Отгонтамираас 1.300.000 төгрөгийг тус тус залилсан,

3. Б.А-тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Өлзийжаргалаас 800.000 төгрөгийг залилсан,

4. М.А-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.Алтанзул болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.Алтанзулаас нийт 42.200.000 төгрөгийг залилсан,

5. Б.А-тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Буянцэцэгээс 36.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.А-, Б.Ө-, М.А-, З.Ц-, Б.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

            А.У-, С.Б-, Т.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Т.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч А.У-, С.Б- нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

            шүүгдэгч Б.А-, М.А-, З.Ц-, Б.У- нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Х-г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар А.У-ыг 9 жилийн хорих ялаар, С.Б-ийг 6 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.А-ийг 4 жилийн хорих ялаар, М.А-г 5 жилийн хорих ялаар, З.Ц-г 5 жил 6 сарын хорих ялаар, Б.У-г 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-г 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У-, С.Б-, Б.А-, М.А-, З.Ц-, Б.У- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.Х-д даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Х-д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаас 75.000 төгрөгийг хасч тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У-ы цагдан хоригдсон 307 хоногийг, З.Ц-гийн цагдан хоригдсон 199 хоногийг, М.А-гийн цагдан хоригдсон 156 хоногийг, Б.А-ийн цагдан хоригдсон 308 хоногийг, С.Б-ийн цагдан хоригдсон 325 хоногийг, Б.У-гийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож, Т.Х- 5 хоног, Б.Ө- 111 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-аас 42.700.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Амарзаяад, 30.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Гомбосүрэнд, 5.500.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Түмэнд /Энхтуяа/, 15.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баясгаланд, 1.530.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Даваажаргалд, 1.560.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оюунгэрэлд, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Баттулгад, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч  Б.А-т, 25.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Сандуйжавт, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Галбадрахад, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Өлзийхутагт, 27.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхбатад, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Хүрэлбаатарт, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Ганчимэгт, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд, 55.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Алтантуяад, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Ерболд, 44.350.000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт /Эерэг туйл ХХК/, 28.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Хүчитбаатарт, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Жавхланд, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Оргилд, 16.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Биндэрьяад, 36.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баттүвшинд, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид, /Монгол монерель ХХК/, 39.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Хэрлэнцогт, /Жаргалант трэйд” ХХК/, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оргилбаярт, /Хаш коштакт ХХК/, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд, /Цомбон тоосго ХХК/, 23.300.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхтөрд, /Класс таур ХХК/, 14.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гантөмөрт, /Лендо трейд ХХК/, 33.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд, /Стандарт инженеринг ХХК/, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд, /ЭЧМ ХХК/, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт, / Ану холдинг ХХК/, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт, /Хаан тэс ХХК/, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт, /ХЭМП ХХК/, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Төгсжаргалд, /Батжих Хан ХХК/, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт, /Нимо ХХК/, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Баярсайханд, /Мөнгөн ташаат ХХК/, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд, 1.750.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч К.Гантунгалагт, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Солонгод, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ц-д, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 3.950.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод, 632.000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Алтантуяад, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өлзиймаад, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Чулуунцэцэгт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Отгонзаяатад, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд, 1.530.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариунболдод, 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бадамцэцэгт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Үрчигсүрэнд, 1.600.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхцэцэгт, 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Тэмүүжинд, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Пүрэвцогтод, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч М.Болортуяад,

            шүүгдэгч Б.А-ээс 1.575.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Баатарсүрэнд, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд, /Хуримт констракшн ХХК/, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд, 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гантөмөрт, /Лендо трейд ХХК/, 6.733.333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 433.333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт, 800.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Өлзийжаргалд, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч “Рун Шин Шань” ХХК-д,

            шүүгдэгч Б.Ө-аас 99.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт, /Эерэг туйл ХХК/, 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Амарсанаад, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт, /Хаан тэс ХХК/, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Л.А-т,

            шүүгдэгч М.А-гаас 99.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 10.400.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Одгэрэлд, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Орхонд,  1.400.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Дарханцэцэгт, 12.750.000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд,

           шүүгдэгч З.Ц-гоос 99.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 13.750.000 төгрөг гаргуулан хохирогч  О.Наранбаатарт, 30.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Баярмагнайд, 6.733.333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 433.333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт, 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч Л.А-т, 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунболдод,

            шүүгдэгч Б.У-гоос 4.490.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Болорцэцэгт, 6.733.333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 700.000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 33.500.000 төгрөг гаргуулан хохирогч Рун шин Шань ХХК-д, 26.450.000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд,  

            шүүгдэгч С.Б-ээс 150.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ц-д, 50.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд, 30.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд, 50.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт, 100.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт, 150.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариунболдод, 50.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд, 50.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид, 50.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад, 2.250.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхтайванд, 500.000 төгрөг гаргуулан хохирогч А.Дашпэлжээд, 420.000 төгрөг гаргуулан хохирогч П.Цэндэд, 395.000 төгрөг гаргуулан хохирогч О.Цэнгүүнд, 170.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Оюунгэрэлд, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уранчимэгт, 28.885.800 төгрөг гаргуулан хохирогч Г.Бат-Эрдэнэд, 316.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Азбаярт,

            иргэний хариуцагч С.Б-ээс 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдбаатарт, 2.100.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Отгонд, 2.244.564 төгрөг гаргуулан хохирогч Э.Дэлгэрзаяад, 170.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Батбаатарт, 214.564 төгрөг гаргуулан  хохирогч Х.Батсайханд,

            иргэний хариуцагч Т.Х-гээс 1.361.750 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхшатарт,  500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхцэцэгт,

            иргэний хариуцагч Ч.Амартүвшингээс 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гантөмөрт, /Лендо трейд ХХК/,

            иргэний хариуцагч Ч.Уранчимэгээс 898.000 төгрөг гаргуулан хохирогч Жаргалтуяад, 

            иргэний хариуцагч Г.Бат-Эрдэнээс 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Энхбатад, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Хүрэлбаатарт,

            иргэний хариуцагч Д.Болорчимэгээс 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд, /Хуримт констракшн ХХК/, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд /ЭЧМ ХХК/,

            иргэний хариуцагч Т.Нарантуяагаас 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Баттүвшинд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид,

            иргэний хариуцагч А.Оюундалайгаас 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч   Ё.Хэрлэнцогт,  /”Жаргалант трэйд” ХХК/, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд /Цомбон тоосго ХХК/, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхтөрд, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт /Ану холдинг ХХК/,

            иргэний хариуцагч Т.Базархандаас 22.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт /Нимо ХХК/,

            иргэний хариуцагч Д.Оргилбаяраас 13.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт /Нимо ХХК/,

            иргэний хариуцагч А.Ундралаас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт,  1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт,

иргэний хариуцагч Н.Баярмаагаас 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад, /Батбөх ХХК/,

иргэний хариуцагч Д.Долгороос 500.000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад /Батбөх ХХК/,

иргэний хариуцагч Б.Лувсандагваас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бат-Эрдэнэд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/, 

            иргэний хариуцагч Х.А-ээс 670.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бат-Эрдэнэд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/ тус тус олгож,

А.У- нарт холбогдох 2012 0105 1319 дугаар хэргээс шүүгдэгч Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг, Уртнасан нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг Си-Ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, “Цагаан дэглийн эмийн үйлдвэрийн” төслийн баримтыг устгаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-д хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Т.Х-д хувийн баталгаа гаргах, А.У-, С.Б-, Б.А-, М.А-, З.Ц-, Б.У- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд Баянбилэг нь “Сайханаа эгчээ танд тендер авах компани байна уу, дүү нь найдвартай зохицуулж өгнө” гэсэн санал тавьсны дагуу итгэн хүнээс мөнгө удаа дараа авч өгсөн. Гэтэл анхан шатны шүүх холбогдогч, зохион байгуулагч Баянбилэгийг уг хэргээс тусгаарлах шийдвэр гаргасан нь туйлын буруу бөгөөд хохирлын мөнгийг буруу тооцож маш их мөнгөний зөрүү гаргасан. Мөн уг хэрэгт холбоотой Баярмаа, Пагмаа, Оюундалай, Базарханд нарын төлөх ёстой мөнгийг миний хохирол дээр нэмж дээрх дөрвөн хүнийг хэргээс салгаж иргэний хариуцагчаар татсан. Миний учруулсан хохирлын хэмжээ 660.000.000 төгрөг болох нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон бөгөөд уг хохирлоос 279.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулж үлдсэн 281.000.000 төгрөгийн хохирлоо төлж амжаагүй байхдаа шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шийтгэх тогтоол дээр 790.000.000 төгрөг болгон бичиж миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан. Миний бие сахарын өвчний 2 дугаар үе, зүрхний титэм судасны нарийсал гэх оноштойгоор 2015 оноос өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, төлөх ёстой төлбөрийг минь үнэн зөвөөр тогтоож, төлөх боломжоор хангаж өгнө үү. Уг гэмт үйлдэлдээ миний бие ихээр гэмшиж байгаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.У-ы өмгөөлөгч А.Шинэбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...У- бусдад 660.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний өөрийн болон хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “яллах дүгнэлтэд тусгасан хохирлын тооцоо зөрүүтэй, бодит хохирлын дүнг гаргаж чадаагүй”-г өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд, улсын яллагчийн зүгээс “хохирлын тооцоог тогтоох боломжгүй байсан учир хувь тэнцүүлж гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүн тус бүрт хувааж бичсэн” гэдэг тайлбарыг хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг бүрэн тогтоож, гэмт хэргийн оролцогч тус бүрээр бусдад учруулсан хохирлын хэмжээг тодорхойлж тооцох ёстой байтал бодитой бус хохирлын тооцоог хийсэн. У-ы бусадтай бүлэглэж үйлдсэн гэх зарим үйлдлийн хувьд хариуцан төлөх ёсгүй хохирлыг түүгээр төлүүлэхээр тооцсон нь үндэслэлгүй болсон. У- бусдад 660.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 270.000.000 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан, 390.000.000 төгрөгийн хохирол төлөх дутуу гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед мөн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж бусдаас хүлээж авсан мөнгөө хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан байтал анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж У-тай бүлэглэн үйлдсэн гэх Оюунчимэг, Баянбилэг нарыг тусгаарлан хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хэргийг тусгаарлах талаар улсын яллагч санал гаргаагүй, өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй байхад шүүх хэргийг тусгаарлаж шийдвэрлэснээр хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэх боломжгүй болж шүүхийн хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Учир нь, У-, Баянбилэг, Оюунчимэг нарын хооронд маш их хохирлын тооцооны зөрүү байдаг. У-ы хохирлын тооцоон дээр Баянбилэг, Оюунчимэг нарын төлөх ёстой мөнгөн дүнг хариуцан төлөхөөр тусгасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг зөрчиж байна. Иймд хохирлын тооцоог үнэн зөв гаргах, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нэг бүрчлэн нотлох шаардлагатай байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.У-ы өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У-, өмгөөлөгч Шинэбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч У-, Оюунчимэг, Баянбилэг нарын бүлэглэн үйлдсэн гэх үйлдлийн хохирлын тооцоог бодитоор тогтоож чадаагүй. Хэн хэдэн төгрөг авсан, одоо үлдэж байгаа хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоож танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Улсын яллагч өөрөө хохирлын тооцоо хийсэн гэх боловч хохирлын тооцоог тогтоох боломжгүй байсан учир хувь тэнцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуваан оногдуулсан гэдгээ хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Хууль зүйн хувьд энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Шүүгдэгч У- олон үйлдэлтэй гэж таамаглаж хохирлын тооцоог хийсэн болох нь харагдаж байна. Хохирогч Хэрлэнцогоос 7 дугаар хавтас хэргийн 219 дүгээр талд Оюунчимэг 29 сая төгрөг төлөх ёстой байхад У-аар 39 сая төгрөг төлүүлэхээр заасан, зөрүү нь 21 сая төгрөг. Хохирогч Энх-Амгалан, Отгонбаяр нараас 60 сая төгрөг, Ө- 15 сая төгрөг, Оюунчимэг 20 сая төгрөг төлөх ёстой байхад У- 44.350.000 төгрөг төлөхөөр зөрүү нь 25.350.000 төгрөг. Хохирогч Отгонжаргал 75 сая төгрөг, Оргилболд 27 сая төгрөг, Баянбилэгт 40 сая төгрөг, У-аас 33 сая төгрөг гаргуулахаар зөрүү нь 21 сая төгрөг. /8 дугаар хавтас хэргийн 24 дүгээр талд/ Хохирогч Б.Энхбат 40 сая төгрөг, Бат-Эрдэнэ 12.500.000 төгрөг, Баянбилэг 27 сая төгрөг, У-аар 27 сая төгрөг төлүүлэхээр зөрүү нь 27 сая төгрөг. Хохирогч Наранбаатар 55 сая төгрөг үүнээс Бадамханд 22,5 сая төгрөг, Оргилбаяр 13 сая төгрөг, Оюунчимэг 20 сая төгрөг төлөх ёстой байхад У-аас 20 сая төгрөг төлүүлэхээр зөрүү нь 20 сая төгрөг. Хохирогч Биндэръяа 16 сая төгрөгийг Оюунчимэг авсан учир Оюунчимэгээс нэхэмжилнэ гэсэн байна. Оюунчимэг нь 16 сая төгрөгөөс А-т 9 сая төгрөг өгөөд өөрөө 7 сая төгрөг авсан байхад У-аар 7 сая төгрөг төлүүлэхээр зөрүү нь 7 сая төгрөг. Хохирогч Жавхлангаас Ө- 10 сая төгрөг авсан байхад У-аас 30 сая төгрөг гаргуулахаар буруу шийдсэн. Хохирогч Оргилоос 20 сая төгрөгийг Оюунчимэг, Оюундалай, Нарантуяа нар авсан байхад огт оролцоогүй У-аар төлүүлэх зөрүү нь 30 сая төгрөг. Зөвхөн 8 үйлдлийн тооцооноос үзэхэд 171.350.000 төгрөгийн зөрүү гарч байна. Бүх үйлдлийг нарийн тооцоог хийх юм бол үүнээс их тооцоо гарах магадлалтай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Прокурор үүнд хяналт тавьж чадаагүй. Үүнээс үзэхэд улсын яллагч хохирлыг нотлох баримтаар бус өөрийн санаагаар хувааж бичсэнийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолд бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүх учирсан хохирлыг үйлдэл тус бүрээр нөхөн гаргах боломжгүй гэж үзэж байна. Нэр бүхий холбогдогч нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд нэр бүхий 25 иргэнээр зуучлуулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн. 8 хүн нэг нэг удаа, Оюундалай 20 удаа, Амартүвшин 6 удаа, Болорчимэг 7 удаа, Нарантуяа 9 удаа зуучилж мөнгө авсан. Эдгээрийн авсан мөнгийг тооцож үзвэл онц их хэмжээний мөнгөнд хүрэх магадлал өндөртэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд хамтран оролцогчийг зааж өгсөн. Гэмт хэрэгт хамтран оролцогчийг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хамтрагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үздэг. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ба тусгай ангид гэмт хэрэгт зуучлах гэх хуулийн зүйл заалт байхгүй. Харин Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зуучлалын гэрээний зохицуулалтыг хуульчилж өгсөн. Иргэний хуулийн 40.1 дүгээр зүйлд “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ. Энэ хэргийн хохирогч нарын ихэнх нь зуучилж байгаа хүмүүсийг таньж мэддэг эдгээрт хүмүүст мөнгө өгсөн. Өгсөн мөнгийг цааш нь дамжуулж өгсөн. Энэ үйлдлийг зуучлагч гэж үзсэнийг харах юм бол иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа мэт боловч хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Оюунчимэг, У-, Баянбилэг нарыг эрх бүхий хүмүүс гэж юугаар мэдэж байгаа юм бэ. Хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай. Хохирогч нарыг аж ахуй нэгжийн хувиар бус иргэний хувиар тооцсон. Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор У- нарт холбогдох хэргээс Оюунчимэг, Баянбилэг, Уртнасан нарт холбогдох хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ:” гэж заасан. Гэтэл улсын яллагч болон өмгөөлөгч нар ямар нэг санал гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачилгаар хэргийг тусгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2 дугаар хэсэгт “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл У-, Оюунчимэг, Батбилэг нар хамтарсан олон удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй, хохирлын тооцоо зөрүүтэй, зарим үйлдэл маргаантай зэрэг нь хэргийн байдлыг тогтооход нөлөөлөхөөр байхад хууль зөрчсөн. Шүүх хуралдаанд асууж тодруулах бололцоог үгүй болгосон. У-ы өмгөөлөгч Шинэбаярыг улсын яллагчтай мэтгэлцэх боломжгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. У-ы хувийн байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Хавтас хэргийг би 4 өдөр уншсан гэтэл зөвхөн эхийг нь асуусан байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дугаар хэсгийг тус тус удирдлага болгон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. 34 хүнд 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд 1.950.000 төгрөгийг авч дамжуулсан “Гал унтраахаар” оролцсон гэж хүнд зүйлчлэл оногдуулж байгаад гомдолтой байна. Би энэ 13 хүний өгсөн 150.000 төгрөг болох нийт 1.950.000 төгрөгийг У-д дамжуулан өгсөн гэм буруугаа хүлээн төлж барагдуулсан.

2. Хоолны газар түрээслэхээр Энхтайванаас 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж аваад тэр өдрөө 1.000.000 төгрөгийг эргэн төлөлт, хүүнд тооцон уг хохирогчийн байрны хөлсөнд төлсөн нь байрны эзэн Чанцалдуламын мэдүүлгээр нотлогдсон атал уг мөнгийг хасаагүйд гомдолтой байна.

3. 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Уранчимэгийн 5374210879 дугаартай дансанд 300.000 төгрөгийг төлсөн.

4. 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цэндэд 420.000 төгрөг, Цэнгүүнд 370.000 төгрөг, Оюунгэрэлд 170.000 төгрөг зэргийг шилжүүлэн төлж барагдуулсан.

5. Хохирогч Азбаярын эхнэрийнх нь дансанд 316.000 төгрөгийг хийж, хохирлыг барагдуулсан.

6. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Х-гийн 5064387645 дугаартай дансанд 3.500.000 төгрөг шилжүүлэн төлсөн. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлсэн байгаа.

7. “Эм Жи Жи И Си” ХХК-ийн дарга Бат-Эрдэнэд 30.885.800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд түлш нийлүүлэх гэрээ хийж, дансаараа мөнгө авч өгсөн гэм буруугаа хүлээж байгаа. Харин У- нь өр төлбөрөө нэхэж дарамтлан надаар авахуулсан бодит хохирлыг тогтоолгохыг хүссэн боловч тогтоогоогүй.

Миний бие нь өөрийн гэм буруутай үйлдлээс болж бусдыг хохироосон үйлдлүүдийнхээ гэм хорыг бүрэн арилгасан. Энэ талаарх баримт, шилжүүлгүүд зэргийг шүүх хуралдаанд гарган өгсөн нь хууль бус орлогоор амьдралын эх үүсвэрээ болгоогүйг нотолно. Миний ажил эрхлэлтийн байдалтай холбоотой баримт нотолгоог гарган өгөөгүйгээс гадна, нэмэлт өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашигаа хамгаалуулах хүсэлтийг хангаж өгсөнгүй. Прокурор, шүүхийн байгууллагад хандан “2012 оноос үргэлжилсэн үйлдэлтэй, хохирогч холбогдогч олонтой, хохирлын хэмжээ ихтэй, миний үйлдэл оролцоогүй энэ хэргээс тусгаарлан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, гомдол гаргасаар байхад миний хувийн байдлыг дордуулж, яллах зарчмыг баримтлан энэ хэрэгт 2012 оноос эхлэн оролцож үйлдэл хохирлын салшгүй холбоотой 3 хүний хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах гэж санаатайгаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч ашигтай байдлаар нь тусгаарлан шийдвэрлэж, шударга бус хандаж ялгамжтай шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд надад тулгасан хүнд зүйлчлэлийг багасгаж өгч, 30.885.800 төгрөгийн бодит хохирлыг тогтоолгохыг хүсч байна. Холбогдох мөнгөн шилжүүлгийн баримт, авснаа баталгаажуулсан баримт зэргийг шалган тогтоож өгч тусална уу.  Надад нийт бодит хохирол 35.266.800 төгрөг гаргаснаас иргэн Цэндэд 420.000 төгрөг, Цэнгүүнд 370.000 төгрөг, Оюунгэрэлд 170.000 төгрөг, Азбаярт 316.000 төгрөг, Уранчимэгт 300.000 төгрөг, Дашрэгжалд 2.145.000 төгрөг, Дашпэлжээд 500.000 төгрөг зэргийг төлж барагдуулсан. Хохирогч Энхтайваны амьдрах байрны түрээсэнд 1.000.000 төгрөг төлсөн нь байрны эзний өгсөн /35хх 142/ хуудсанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн иргэний хэрэг гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас тогтоосны дагуу 750.000 төгрөг дансанд нь төлсөн зэргийг харгалзан холбогдох үйлдлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, үлдэгдэл хохирлоо иргэний хариуцагчаар төлж барагдуулах хугацаа олгож өгнө үү. 28.885.800 төгрөгийн хохирлоос би 10 хувийг дансандаа үлдээж шагнал болгон авсан. 26.600.000 төгрөгийг У- авсан баримт нь байгаа. 2.000.000 төгрөгийг Х-д шилжүүлсэн баримт байгаа. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокуророос иргэд хоорондын маргаан гэж тогтоосон мөрдөгч ямар ч байцаалт, мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөлгүй дансаар чинь өгсөн байна гэж хэт өрөөсгөл шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс Б-ийн гэмт хэрэг үйлдсэн хохирлын тооцоог 35.266.800 төгрөг гэж тогтоосон. Үүнээс 28.885.800 төгрөг нь хохирогч Бат-Эрдэнийнх байдаг. Б- нь энэ үйлдэл дээр маргадаг. У-ы мэдүүлгээр өгсөн, авсан эсэх дээр ямар нэг маргаан байхгүй. Үүнийг хасаж тооцохоор амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх нь тохирохгүй. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. 2019 ны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь Б-ийн үйлдэлтэй тохирохгүй байна. Дээд шүүхийн тогтоолд зааснаар өөрийн гэмт хэрэг үйлдсэн ашгийг өөрийн хамаарал бүхий этгээд зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг прокурорын зүгээс нотолсон байхыг шаарддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар 6.200.000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Иймд хэргийн зүйлчлэл хөнгөрөх боломжтой. Ганцаараа үйлдсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг хохирогч Энхтайванд өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг залилсан гэж үзэж байгааг Б-ийн хувьд эхнээсээ залилах санаа зорилгогүй байсан ба хоригдсоноос болж бусдад төлөх төлбөрөө буцаан төлж чадаагүй байдаг. Энэ хугацаанд төлбөрөө төлсөөр одоо 1.250.000 төгрөг дутуу байгаа. Үүнийг зээлийн гэрээнээс үүдэлтэй төлбөр дутуу авагдсаныг эрүүгийн хэргээр зүйлчилснийг иргэний хэрэгт хамаарах боломжтой гэж үзэж байна. 28.885.800 төгрөгийн хохирогч Бат-Эрдэнэтэй холбоотой хэрэгт гаргалгаа гаргах юм бол миний үйлчлүүлэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх бүрэн боломжтой. У- нь Б-ийг нь “Түшээ” дээд сургууль дээр суулгаж байгаад хохирогч нараас нэмж 150.000 авснаар Б- нь энэ хэрэгт холбогдсон байдаг. Угтаа бол хохирогч нар өмнө нь У- нарт мөнгөө өгчихсөн үйлдлүүд байгаа. Гэтэл бодит үйлдэл дээрээ зуучлагч гэх Ундрал, Алтантунгалаг нар нь Б-ээс илүү оролцоотой байдаг бөгөөд энэ тухай визний гэх 34 хохирогч бүгд мэдүүлсэн байдаг. Дээрх визэнд зуучилсан Ундрал, Алтантунгалаг гэх хүмүүс нь нэг хүнээс 500.000-1.000.000 төгрөгийг авсан байдаг бөгөөд хүмүүсийн виз гаргуулахаар өгч байгаа мөнгөний гуравны нэгийг авчихсан нь хэргийн оролцогч мэт буюу хамжигчаар оролцоод явж байсныг нотлоод байдаг. Б-ийн нийт 13 хүнээс 60 ам.доллар буюу нэг хүнээс 150.000 төгрөг авснаа У-д өгсөн. У- түүнийг нэг өрөөнд суулгаад хүмүүсээс мөнгө авахуулсны хөлс гэж 350.000 төгрөгийн цалин өгсөн. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б- өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Зохих эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгээ ойлгож гэмшдэг. Харин бусдад учруулсан хохирлыг тооцоог бодитоор хийгээгүй гэдэгт гомдолтой байдаг. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Хохирогч Тунгалагт 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 150.000 төгрөг төлсөн баримт 57 дугаар хавтас хэргийн 1 дүгээр талд авагдсаныг шүүх хасаж тооцоогүй. Мөн Хосбаярт 100.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Х-д 2017 оны 10 дугаар сарын  19-ний өдөр 2 сая төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Мөн нэмж 3.500.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан гэдгээ шүүгдэгч Х- шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. Б-ийн шилжүүлсэн 5.800.000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр хасаж тооцуулах санал гаргаж байна. Хохирогч Азбаяр 316.000 төгрөг хүлээн авсан гомдолгүй гэсэн. Эдгээрийг хохирлоос хасаж тооцож өгнө үү. У-тай хамтран 80.625.000 төгрөгийн хохирлыг нэр бүхий 34 хүнд учруулсан гэх дүгнэлтийг прокурор хийсэн. Нийт 120.000.000 хохирол учруулсан мэтээр дүгнэлт хийсэн нь ял шийтгэлд нөлөөлж эрх зүйн байдлыг дордуулж хохирлыг тооцоог буруу хийсэн. У-тай хамтран бусдад 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хүн тус бүрийн оролцоог нарийвчлан тогтоогоогүй. Прокурор ийм зөрүүтэй дүгнэлт хийсэн нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч Б- 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд нэр бүхий 13 хүнээс 3.400.000 төгрөгийг хүлээн авч үүнийг У-д дамжуулан өгсөн оролцоотой байхад хүндрүүлэн зүйлчилсэн гэж үзэж байна. Хохирогч Бат-Эрдэнэд 28.850.800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл маргаантай. Эрүүгийн хуульд зааснаар яллах цагаатгах талын нотлох баримтыг адил судална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар яллагдагчид ашигтайгаар хөнгөрүүлж шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний гаргасан алдаа өсвөр насны 15 настай хүүгийн маань сэтгэц, зан авир, ирээдүйдээ итгэх итгэлд нь ямар хор нөлөө учруулах бол гэж бодохоос сэтгэл минь зовж, маш их харамсаж байна. Мөн 5 настай бага хүү минь төрөлхийн тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд байнгын асаргаа, сувилгаа эмчилгээ шаардлагатай байдаг ба нарийн оношилгоо шинжилгээ хийлгэн цаашид мэс заслын заалттай хүлээгдэж байна. Гэм буруугаа хүлээсэн, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж шүүхээс тогтоосон ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Нэр бүхий олон хүнд холбогдсон нэгтгэсэн олон хэргээс шүүх А-д холбогдох хэргүүдийг дээрх байдлаар шийдвэрлэсний зарим хэсэг нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Эрдэнэцогтод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж 37.500.000 төгрөг авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед буюу 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Дээрх хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ариунболд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Энэхүү 201401050087 дугаартай хэргийг сүүлд 201201051319 дугаартай хэрэгт нэгтгэсэн. Нөгөө талаар Эрдэнэцогтоос 37.500.000 төгрөг залилсан гэх 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн үйлдлийн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд үргэлжилсэн үйлдэл, үргэлжилсэн гэмт хэрэг гэдэг ойлголт байгаагүй болно. Ийм учраас үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх гэдэг хуулийн заалт нь шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гарсан хэрэгт хамаарч үйлчлэх заалт юм. Нөгөө талаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай батлагдаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд уг хууль батлагдахаас өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн этгээдийг өршөөж хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийг журамлан энэ хэргийг өршөөлд хамруулж ялаас чөлөөлөх үндэслэлтэй байсан. Гэтэл үргэлжилсэн хэрэгт хамааруулан ял халдаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна.

2. Шүүх А-г 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч Ганбаатараас 300.000.000 төгрөгийг Ц-, Ө- нартай бүлэглэн залилсан гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар А- нарын залилж авсан гэх 300.000.000 төгрөг нь Ганбаатарын мөнгө биш харин ОХУ-ын иргэн Юрий Мехаловичийн мөнгө болох нь тодорхой байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нэхэмжлэгчээр тогтоож оролцуулаагүй.

3. Юрий Мехаловичийг шүүх хуралдаанд оролцуулах, хохирогчоор тогтоох бололцоогүй бол хэргийг тусгаарлаж бусад хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой. Гэтэл Ганбаатарыг залилаагүй, түүнийг хохироогоогүй байхад прокурор хохирогч тогтоох ажиллагааг буруу явуулсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүх хэлэлцэх боломжгүй.

4. Хохирогч Алтанзулын 42.200.000 төгрөгийн хохирлоос 24.200.000 төгрөгийн асуудал нь А-д ямар ч хамаагүй. Энэ 24.200.000 төгрөгийн асуудалд А- ямар ч оролцоогүй болох нь У-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан У-, Алтанзул нарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Харин 18.000.000 төгрөгийн тухайд А- нь “би А.Алтанзултай уулзаж байгаагүй, түүнийг танихгүй ... тухайн үед миний танил У- дансаар мөнгө авах хэрэгтэй байна, дансаа өгчих гэхээр нь дүү Төртулгын дансыг өгсөнд 18.000.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгөнөөс нь 5.000.000 төгрөг У-гоос зээлж авсан... 10.000.000 төгрөгийг У-д АТМ-ээс авч өгсөн, одоо болохоор аваагүй гэж гүрийдэг. /40хх 57, 76/, А-гийн дээрх мэдүүлэг нь хохирогч Алтанзулын мэдүүлэг, У-гийн мэдүүлэг, У-гийн бичгийн баримт зэргээр зөрүүгүй нотлогдсон.

Дээрх байдалд дүгнэлт хийхэд Алтанзулын 24.200.000 төгрөг А-д хамаагүй, 18.000.000 төгрөг Төртулгын дансаар орж ирсэн үйлдэлд А- гэм буруугүй, уг мөнгөнөөс А- төлөх хэсэг нь иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна. Гэтэл шүүх үүнийг ялгаж, салгаж дүгнэлт хийлгүй яллах дүгнэлтэд оруулж ирсэн байдлаар бусад хэрэгтэй нь хамаад гэмт хэрэг гэж үзээд ял оноосныг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Шүүх хохирол шийдвэрлэхдээ ... А- нараас 300.000.000 төгрөг гаргуулж Ганбаатарт, 3.000.000 төгрөг гаргуулж Орхонд олгохоор шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй болсон. Хохирогч Орхон ... би шилжүүлсэн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг Дарханцэцэгээс авсан, үлдсэн 3.000.000 төгрөгийг Дарханцэцэг төлсөн, миний хувьд А-гаас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг нотлох баримтын хүрээнд шинжлэн судалсан. Хохирогч өөрөө А-гаас нэхэмжлэх зүйлгүй гэж байхад 3.000.000 төгрөг гаргуулахаар заасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Ганбаатар хохирогч биш нь тодорхой байна. Түүнд 300.000.000 төгрөг төлөх үүрэг А- нарт үүсэхгүй.

Эцэст нь товчлон дүгнэхэд, Эрдэнэцогтын 37.500.000 төгрөг залилсан гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох, Ганбаатарыг залилж 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг тусгаарлагдаж буцах, У-той бүлэглэж Алтанзулыг залилан 42.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс А-гийн дүү Төртогтохын дансруу 18 сая төгрөг шилжиж орсон асуудал нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болох, зөвхөн 2017 оны 2 дугаар сарын 23-наас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ТОСК-ийн орон сууцанд оруулж өгнө гэж Орхоноос Дарханцэцэгээр дамжуулан 3.000.000 төгрөг, Дарханцэцэгээс 1.500.000 төгрөг, Золбоогоос 3.000.000 төгрөг, Одгэрэлээс 17.500.000 төгрөг залилан авсан үйлдэлд ял хөнгөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хариуцлага хүлээх үндэслэлтэй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг хянаж шийтгэх тогтоолыг өөрчлөх, эсвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 3 хуудас хохирол төлсөн баримтыг гаргаж өгч байна. Эрүүгийн хариуцлагын зорилгод гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч А- нь бусдад 126.550.000 төгрөгийн хохирол төлбөртэй гарсан. Одгэрэлд 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 10.500.000 төгрөгийн хохиролтой байсан. Газар санал болгосон боловч авах талаар хараахан шийдвэр гаргаагүй. Хохирогч Алтанзулд 12.750.000 төгрөгийн хохиролтой. Ямар нэг байдлаар эд зүйл өгөх талаар төлөвлөсөн. Хохирогч Ганбаатарт 99.000.000 төгрөгийн хохиролтойгоос төлбөрийг барагдуулсан. Орхон, Дарханцэцэг нарт 4.400.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Нийт хохирлын тооцооноос 23.150.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд дурдсан өр төлбөрийн 90 хувийг төлж барагдуулсан. Шүүгдэгч А- гэм буруу дээр маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Хохирол төлбөрийг төлсөн ажил төрөл эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Хэрэв ялыг өөрчлөх боломжгүй бол тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан. Гэтэл шүүхээс “Рун Шин Шань” ХХК, Болорцэцэг, Алтанзул нарт төлсөн хохирлыг хохирлоос хасаж тооцоогүй, надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул хохирогч нарт төлсөн баримтыг үндэслэн хохирол төлөгдсөнд тооцож өгнө үү. Би 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бага хүүхдээ төрүүлээд 27 хоногтой байхдаа шүүхээр шийтгүүлж цагдан хоригдож нялх хүүхдээсээ холдож хөхний сүүгээрээ тэжээж өсгөж чадахгүй байгаадаа харамсаж байна. Мөн миний 0-4 насны гурван хүүхэд маань өнчирч үлдсэн. Миний бие өвдөж хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 0-4 насны 3 хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.У-, Б.У- нарын өмгөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тул давж заалдах гомдол гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлд У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэсэн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татсан асуудлаа залруулж шийдвэрлээгүй. Өмнөговь аймгийн татварын хэлтэс болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн Газрын гэрээт Цагдаагийн тасгийн албан бичигт “Рун Шин Шань” ХХК нь татвар төлөгчийн бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн баримт байхад компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, хохирогчоор тогтоогоогүй байж иргэн Игиймааг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг авсан нь Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт У-г “Рун Шин Шань” ХХК-иас 36,5 сая төгрөг залилсан, хохирлыг “Рун Шин Шань” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Прокурорын тогтоолд У-д иргэн Буянцэцэгийг хуурч 30.500.000 төгрөг залилан авсан гээд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан ба прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцооны “Рун Шин Шань” ХХК Игиймаад 33.500.000 төгрөг төлөх, Буянцэцэгт 33.500.000 төгрөг төлөхөөр давхардуулан хохирлын тооцоог гаргасан. Хохирогчоор хуулийн дагуу тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэдэг нь давхар нотлогдож байна. Хууль ёсны төлөөлөгч Игиймаа, гэрч Зуо Жин Пин нарын мэдүүлэгт хохирлоо Буянцэцэгээс гаргуулж авах талаар мэдүүлсэн. Гэтэл энэ хэрэгт Буянцэцэг хамааралтай эсэхийг шалгаагүй. Эсвэл иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдож байхад үүнийг шийдээгүй. Буянцэцэгтэй холбоотой хэргийг хаана шалгаж байгаа талаар судлахад Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Гантулга гэх хүн 19112696 дугаартай эрүүгийн хэрэг үүссэн байна. Энэ үйл баримтын талаар нотлох баримт авч ирэх гэсэн боловч чадсангүй. 45 дугаар хавтас хэргийн 145 дугаар талд хохирогч Алтанзулын эцэг Алтангэрэлийн дансанд Ичинхорлоогийн дансаар мөнгө шилжүүлсэн ба хохирогч Алтанзулаас У-гийн шилжүүлсэн мөнгийг авсан эсэх талаар тодруулан шалгах шаардлагатай байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Алтанзулыг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү. Шүүгдэгч У- хорих 461 дүгээр ангид 3 дахь удаагаа эмнэлэгт хэвтэж байна. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү. Хохирол төлөх хөрөнгийн баталгааг гаргаж өгсөн. Хохирогч Болорцэцэг, Игиймаа нарт газрын бичиг баримт өгсөн. Хохирол төлөх боломжтой зэргийг шүүхээс анхаарч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын тендерийн ажил авч өгнө гэж хуурч мэхлэн Шоовдороор зуучлуулж хохирогч Ганбаатараас 300.000.000 төгрөгийг залилсан гэх хэрэгт миний үйлдэл оролцоо гэм буруугийн тухайд огт байхгүй. Учир нь хохирогч Ганбаатартай нэг ч удаа уулзаж 300.000.000 төгрөг авч “Авто замын тендерийн ажил авч өгнө гэж” ойлгуулж итгүүлсэн зүйл байхгүй. Энэ хэрэгт намайг гэм буруутайд тооцож ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Миний бие Амартүвшин гэх хүний үгээр Ариунболд гэх хүнтэй 13.000.000 төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн. Улсын 1 дүгээр эмнэлгийн 5 өрөөг засаж тохижуулах ажил авч өгнө гэж Ариунболдыг хуурч залилсан зүйл байхгүй. Энэхүү хэргийг анх шалгаж эхлэхдээ мөрдөн байцаах албанаас дангаараа дур мэдэн шууд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед хэрэг тус бүрийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шалгадаг байсныг зөрчсөн. Тухайн үед Чехийн визтэй холбоотой хэрэг дээр хууль бусаар хорьж шалгасан бөгөөд мөрдөгч Манлай нь хууль бусаар үндэслэлгүй хэрэгт хүн хорьж шалгасан үйлдлээ далдлахын тулд иргэний журмаар харилцан тохиролцож гэрээ хийж төлбөрөө төлөөд явж байсан асуудлаас Ариунболдыг хууль бусаар хохирогчоор тогтоож намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасанд гомдолтой байна. Ц- нь анх Амартүвшин гэх хүний үгэнд орж итгээд Ариунболдтой 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Ариунболд нь удаа дараа надтай уулзахдаа Амартүвшин анх намайг залилсан. Би түүний АСЕМ-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажилд зориулаад 1 дүгээр эмнэлгийн 5 өрөөг засаж тохижуулах ажлыг авч өгч, найдвартай гэрээ хийгээд бэлэн мөнгө нь шууд гарна гэсэн үгэнд нь итгэсэн. Гэхдээ чи гэрээ хийсэн учраас төлбөр барагдуул гэж хэлдэг байсан. Би Ариунболдыг санаатайгаар шунахай сэдэлтэйгээр залилан мэхэлсэн асуудал байхгүй. Намайг энэ хэрэгт яллагдагчаар татсан тогтоол байхгүй. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хэр товч түүвэр хийхдээ яллагдагчаар мэдүүлэг өгсөн тухай огт дурдаагүй учир хавтаст хэргийн материалд яллагдагчаар татсан тогтоол байхгүй. Би Ариунболдын надаас нэхэмжилсэн мөнгийг бүгдийг барагдуулж дууссан. Ариунболд надад гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байгаа. Тиймээс 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр эмнэлгийн өрөөг тохижуулах ажил авч өгнө гэж хуурч 13.000.000 төгрөг залилсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү асуудал нь Амартүвшин, Ариунболд нарын хоорондын асуудлаас үүдэлтэй болохыг анхаарч үзнэ үү. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж гэм буруутайд тооцож ял халдаасанд гомдолтой байна.

3. Миний бие тухайн үед өөр хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Дээр нь хуулийн мэдлэггүйгээсээ болоод хэрэг дээрээ хэрэг нэмэхээс айгаад Б.Жаргалтуяад 4.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие Чех улсын визний ярилцлагын цаг авахтай холбоотойгоор нэг ч хүнийг хуурч мэхэлж залилсан асуудал байхгүй. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан гэм буруутайд тогтоон ял халдаасанд гомдолтой байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээрх 3 хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял халдаасныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Мөн өмгөөлөгч О.Батболд, О.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч дэмжинэ. Ганбаатарт 300.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийг прокурорт буцааж, Ариунболдод 13.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийг хэрэгсэхгүй болгох, Чехийн элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө гэж залилсан хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний хариуцагчаар тогтоож өгөх гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч О.Батболд, О.Оюунчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Хавтас хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Юрий Мехалович, Ганбаатар, Мөнгөншагай нар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль бус ашиг сонирхлоо хувь хүмүүсээр гүйцэлдүүлэх гэсэн санаа зорилгоос үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн үйл баримтаас харахад Ц- нь А-, Ө- нартай гэмт санаа зорилгын хувьд хэзээ, хэрхэн нэгдсэн, түүний үүрэг оролцоо хэрхэн тодорхойлогдсон нь тогтоогдоогүй байна. Хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөл зэргээс харахад А- нь Шоовдороор дамжуулан хохирогч гэх Ганбаатартай 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр авто замын тендерийн ажил авч өгнө гэж хуурч мэхлэн 300.000.000 төгрөг бэлнээр авснаар энэхүү гэмт хэрэг төгссөн болох нь хангалттай тогтоогдсон байхад энэ үйлдэлд Ц-г яллагдагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Иймээс Ц-д холбогдох 300.000.000 төгрөг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, энэ үйлдэлд нь 99.000.000 сая төгрөг бусдад төлөхөөр иргэний хариуцагчаар тогтоож өгнө үү. Түүнчлэн хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг эргэлзээтэй тогтоосон. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Мөнгөншагайгийн өгсөн мэдүүлэгт “...өөрийн хувь данснаас доллар авч солиулаад 300.000.000 төгрөг болгоод...” гэх мэдүүлгээс харахад энэхүү гэмт хэргийн хохирогч нь Ганбаатар биш болох нь харагдаж байна.

2. Ариунболдыг хууль бусаар хохирогчоор тогтоож Ц-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасанд гомдолтой байна. Ц- нь анх Амартүвшин гэх хүний үгэнд орж итгээд Ариунболдтой 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Ариунболд нь удаа дараа Ц-той уулзахдаа Амартүвшин анх намайг залилсан. Түүний АСЕМ-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажилд зориулаад Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг засаж тохижуулах ажлыг авч өгнө найдвартай гэрээ хийгээд бэлэн мөнгө нь шууд гарна гэсэн үгэнд нь итгэсэн. Гэхдээ Ц-г гэрээ хийсэн учраас төлбөр барагдуул гэж хэлдэг. Ариунболдыг санаатайгаар шунахай сэдэлтэйгээр залилан мэхэлсэн асуудал байхгүй. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр байцаагдахдаа Ариунболдыг үнэнээр нь хэлж гомдлоо гаргаасай гэж хүсэж байгаа тухай мэдүүлэг өгч байсан. Ц- Ариунболдын нэхэмжилсэн мөнгийг бүгдийг барагдуулж дууссан. Ариунболд гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байгаа. Иймээс энэ хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү асуудал нь Амартүвшин Ариунболд нарын хоорондын асуудлаас үүдэлтэй болохыг анхаарч үзнэ үү. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж гэм буруутайд тооцож ял халдаасанд гомдолтой байна.

3. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан 5022337749, 5071024943, 5030295504, 5059421617, 5086024639, 5755115235, 5017112451 болон бусад данснаас өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн ямар нэг дансаар бусдаас мөнгө шилжүүлж авсан үйлдэл тогтоогддоггүй. 2017 оны 1 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулалттай Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Энх-Ирээдүйн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавтас хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтын хүрээнд Ц- нь шунахайн сэдэлтээр бусдыг залилан мэхлэхэд чиглэгдсэн, залилан мэхэлж гэмт санаа зорилгоор гүйцэлдүүлсэн, төгсгөсөн үйлдэл холбогдол огт тогтоогдоогүй. Өөрөө эрх зүйн ухамсаргүй, хууль зүйн мэдлэггүй, эрх зүйн туслалцаа аваагүйгээс хохирогч Жаргалтуяагийн Хаан банкны 5071024943 гэх дансруу 4.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн. Мөн 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Өгсөн үйлдэл нь бусдын ятгалгад орж тусласны улмаас нэр бүхий хүмүүст бусдын заасан үгийг дамжуулсан. Үг үйлдэл нь У- А- нар нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа болж байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас хангалттай харагдаж байна.

2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Пүрэвлхам, шүүгч Мөнх-Эрдэнэ нарын энэхүү хэрэгт Ц-гийн үйлдэл оролцооны талаар шүүгдэгч А-, У- нараас асуусан асуултад шүүгдэгч нар нь Ц- нь Чех улсын Элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө гэж бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт оролцоогүй бөгөөд гагцхүү төлбөрийн тухайд Ц- хамаатай гэж мэдүүлсэн. Иймээс Ц-г энэхүү хэрэгт бусдыг залилсан үйлдэлд гэм буруугүйд тооцож холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тогтоож өгнө үү.

Дээрх 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурор хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн улмаар шүүхээр шийдвэрлүүлсэн байдал, хавтаст хэргийн хүрээ зэрэгт эрх зүйн дүгнэлт өгөхөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй. Яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй тогтворгүй, иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих хангалттай үндэслэл бүхий нөхцөлд гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял халдаан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр явуулан шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нарийвчлан шалгуулах хүсэлт гаргаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхлэхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шийтгэх тогтоол үндэслэлгүй гарах гол үндэслэл болсон. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаж үзсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үед хангалттай тогтоогдохоор байсан. Яллагдагч А-, Ө- нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Шоовдороор зуучлуулан иргэн Ганбаатараас 300.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэлд хохирогч нь тодорхойгүй, хохирогчоор тогтоогдох ёстой этгээд тогтоогдоогүйгээс төлбөр мөнгө төлөх, өр төлбөрөөс барагдуулах боломжгүй болж эрх зүйн байдал нь дордсон. Ганбаатартай энэ талаар ярихад “надад хамаагүй” гэж хэлж байсныг анхаарч үзнэ үү. Их хэмжээний хохиролтой үйлдлийн хохирогчийг зөв тогтоогоогүйгээс хэргийн нөхцөл байдал шүүгдэгч нарт асар хохиролтойгоор буюу эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэгдсэн болно. Хохирогчийг зөв тогтоох нөхцөл байдлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчин хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолоор гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй зарчмын талаар дурдсан байгаа. Гэтэл У- нь 32 дугаар хавтас хэргийн 197-199 дүгээр талд Чех улсын Элчин сайдын яаманд визний талаар өгсөн мэдүүлэгтээ Ц- энэ хэрэгт хамааралгүй талаар хэлсэн. Ц- тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад “чам дээр ийм хэрэг нэмэгдэх гэж байна. Өр төлбөрөө төлчих” гэхээр нь хохирогч Жаргалтуяад 4.100.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлж өгснөөр Ц-г энэ хэрэгт гэм буруутайд тооцсон. У- дахин мэдүүлэг өгөхдөө “бид хамтарсан, нийлсэн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалт явуулж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин үйлчлүүлэгчийг маань гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоосон байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүхээс гарсан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгийн хамтаар бусад гэрч нараас авсан мэдүүлгийг нэг бүрчлэн тусгаж үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотлохгүйгээс гадна Чех улсын визний гэх үйлдэлд Ц- оролцсон талаар хохирогч нар мэдүүлдэггүй, түүнд оролцсон ямар ч оролцоо байхгүй байсаар байхад энэ талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Ц- 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор нэг удаагийн шийтгэх тогтоолтой байхад маш олон удаагийн ял шийтгэлтэй мэтээр харагдуулахаар баримтыг хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч Т.Одгал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц-той холбоотой 3-4 шийтгэх тогтоол авагдсан боловч энэ нь нэг хэрэг юм. 18 настай байхдаа юу болсныг өөрөө ч мэдэхгүй ял шийтгэл авсан. Ц- байр авах зорилготойгоор 5.000.000 сая төгрөгтэй явж байгаад Уртнасанд 1.000.000 төгрөг өгснийгөө авах гэж хэдэн өдөр дагаж явж байхдаа тухайн үйлдлийг хараад өөрөө оролцсон үйлдэл оролцоогоо хүлээн мэдүүлдэг. Хохирол төлбөрөө төлсөн. Ариунболдод 7.000.000 төгрөг төлсөн баримт хавтас хэрэгт байсан боловч хайгаад олоогүй. Иймд дахин нотариатаар гэрчлүүлсэн баримтыг гаргаж өгмөөр байна. Шийтгэх тогтоолд нийт 8 хохирогч дурдагдсан. Ганбаатарын 99.000.000 төгрөгийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Наранбаатарын хохирлын тооцоог прокурор зөв бодож гаргаагүй. 45 сая төгрөгийн хохирлыг 3 холбогдогч нарт 15 сая төгрөгийг 3 хувааж өгсөн. Наранбаатарт 15 сая төгрөгийг төлсөн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд 13.750.000 төгрөг төлөхөөр заасан. 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Наранбаатарын мэдүүлэгт “7.350.000 төгрөгийн хохирол үлдсэн” гэж мэдүүлсэн байхад 13.750.000 төгрөг төлөхөөр анхан шатны шүүх шийдвэрлэж хохирлыг буруу бодсон. Хохирогч А- нь нөхөр Ганболдын хамт Долгор, Ганбат гэх хүмүүсээс нийт 15.000.000 төгрөгийг авсан. Гэтэл энэ хэрэгт А-ийн нөхөр Ганболд найз Болдбаатарын хамт нэхэмжлэгчээр орж, хариуцагчаар Долгорыг татсан. Иймээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрх зүйн мэдлэггүйн улмаас гомдол гаргасан гэсний дагуу Долгорын хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэтэл энэ хэрэгт А- нь хохирогчоор явж байна. Иргэний маргаан гэж үзэж байгаа юм бол энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Үүнийг тогтоолгүйгээр хэргийг хянасан. Анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй үйлдэл учир мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Сарантуяа, Нандинцэцэг, Отгонтамир нарын Чех улсын Элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө гэх асуудалд А-ийн нөхрийн өгсөн мэдүүлэгт “У- шар үстэй хүүхэнтэй хамт орж ирээд визний талаар яриад байдаг. Чи яагаад дахин хууль бус юм хийгээд байна гэхэд, тийм зүйл байхгүй гэсэн” гэх мэдүүлэгт Ц- байхгүй болох нь харагдаж байгаа. Ц-г зөвхөн холбогдогч нарын өгсөн мэдүүлгээр хэрэгт татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирол төлбөр төлснийг зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Нөхөр нь ихэнх хохирлыг шүүхийн шатанд төлсөн. Ялын асуудал яригдах учир хохирлыг заавал нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ганбаатартай холбоотой хэрэгт Ц-г гэм буруутайд тооцож шийдсэн. Гэтэл энэ хэрэгт Ц- ямар нэг байдлаар оролцоогүй, холбоогүй талаар хохирогч болон бусад гэрч нар тодорхой мэдүүлсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг өөртөө авснаар төгссөн. Нэгэнт энэ хэрэг дууссан байхад төгссөн гэмт хэрэгт мөнгө авснаараа яагаад энэ хэрэгт татагдаж байгаа юм бэ. Ц- энэ хэрэгт холбогдогч биш иргэний хариуцагчаар татагдах боломжтой. Үүнийг мөрдөгч болон прокурор тогтоогоогүй. Шүүгч анхааралгүйгээр шийдсэн. Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тодорхой зааж өгсөн. Ц- Ганбаатарт холбогдох хэрэгт эдгээр оролцогч нарын аль нь ч биш. Чех улсын Элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө мөн Ц-гийн үйлдэл байхгүй. Нэгэнт тэр иргэнийг залилж мөнгө авсны дараа өгөх ёстой байсан төлбөрөө хохирогчид төлснөөр энэ хэрэгтэй холбогдсон. Шүүхийн шийтгэх тогтоолд Сарантуяа, Орхонтамир нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Ц- гэх хүнийг танихгүй, оролцоогүй гэх байдлаар мэдүүлсэн байхад шүүх эсрэг мэдүүлгээр ял халдаасан байгаа нь үндэслэлгүй. Ариунболдод холбогдох хэрэгт цагдаагийн өргөдөл гомдолгүйгээр шалгасан. А- өөрөө хохирогч мөн эсэх энэ хэрэгт Болдбаатар, Ганболд гэх хүн мөнгө өгсөн. А- хамт явж байсан. Энэ хэрэгт хохирогчийг зөв тогтоогоогүй. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байхад давхардуулан эрүүгийн хэрэг үүсгэж байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Дэлгэрэнгүй тайлбар хэлэх гэсэн боловч давхардуулсан гэх үндэслэлээр яриулахгүй байгаа тул шүүх бүрэлдэхүүн бусад өмгөөлөгч нарыг гаргасан давж заалдах гомдлыг харж шийдвэрээ гаргана уу.” гэв.

Шүүгдэгч Т.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар 31.580.007 төгрөгөөс илүү буюу өөрийн ах дүү нарын мөнгийг оролцуулаад нийт 35.260.000 төгрөг түүнээс илүү мөнгийг авсан байдаг бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн төдийгүй өөрийн гараар авсан мөнгөн дүнгээ тооцоо нийлсэн бичгийн баримт байхад намайг ямар үндэслэлээр бусдыг залилсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Миний бие Б-ээс мөнгөө буцааж авахаар нэхэж, улмаар хууртагдсан болохоо мэдэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Ингээд уг хэргийг шалгасан мөрдөгч, прокурор нь Б-ийн үйлдлийг залилах гэмт хэрэг мөн байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Ийм учир би танил хүмүүсийнхээ мөнгийг өөрөө барагдуулж Б-ээс мөнгөө авах зорилготой байсан. Мөрдөгчийн зүгээс ч чи дамжуулж авч өгсөн юм чинь барагдуулаад дараа нь Б-ээс мөнгөө ав гэж хэлсний дагуу хохирол барагдуулсан. Гэтэл миний энэ байдлыг ашиглаж намайг буруутгаж хэргийг хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт нотолбол зохих байдал тогтоогдоогүй учир Х- шүүгдэгчийн сандалд сууж байна. Х- иргэний хариуцагч нараас юугаараа ялгаатай вэ гэхээр бүх хохирлыг барагдуулсан. Шийтгэх тогтоолын 138 дугаар талд Азбаярын мэдүүлэг байгаа. Азбаяр мэдүүлэгтээ Хөдөлмөрийн яаманд очиж хохирогч нар итгэл үнэмшил төрүүлдэг. Энэ үйлдлийн аргаа Х-д мөн адил хэрэглэсэн. Хөдөлмөрийн яамны ямар утаснаас ярьдаг талаар мөрдөгч тогтоогоогүй. Ийм байдлаар үйлдлээ тогтоогоогүйгээс болж иргэний хариуцагчийг хольж, сольж хохирлын хэмжээн дээр маргаж байгаа нь үүнээс үүдэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс үйлдлийг тодорхой болгож мөрдөгч нарын хийх ёстой ажлыг нь хийлгэх саналтай байна. Б- гэх хүн Х-гээс нэр бүхий 10 хүний мөнгийг хүлээн авсан талаар бичиг хийж өгсөн. Энэ бичгээ өөрөө хийж өгсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байхад яагаад Х-д ял халдаасныг гайхаж байна. Хэрэв хэргийг прокурорт буцаах юм бол үйлдлийн аргыг нарийвчлан тогтоож, Хөдөлмөрийн яаманд юу болсныг тодруул гэж магадлалдаа тодорхой зааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Олон хүнийг хохироосондоо гэмшиж, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Аль болох болох талаас нь хохирлыг төлнө.” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А- нь У-, Оюунчимэг нартай бүлэглэн барилга нураалтын ажил авч өгнө гэж бусдыг хуурч мэхэлсэн 6 үйлдэл байгаа. Шүүгдэгч А- нь эдгээр 6 үйлдлээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн. У-, Оюунчимэг нараас даалгасан бичиг баримтын бүрдүүлэлт хийх, процесс ажиллагааг гүйцэтгэх ажлыг хийх замаар уг үйл ажиллагаанд татагдан орсон бөгөөд өөрийн зүгээс санаачилж залилан мэхлэх бусдыг татан оролцуулах үйл ажиллагаа огт хийгээгүй болох нь хавтаст хэргийн материалд тодорхой байдаг. Өөрөө ч уг ажлуудыг гүйцэтгэлийн хэлбэрээр бүрэн гарна гэсэн итгэл үнэмшилтэй уг хэрэгт оролцсон байдаг. Мөн У-, Ц- нартай бүлэглэн Чех улсын Элчин сайдын яамны ярилцлагын цаг авч өгнө гэсэн үйлдлүүд, У-той бүлэглэн Норд бенз, Шаланз загварын том оврын авто машины гэрчилгээ гаргаж өгнө гэж “Рун Шин Шань” ХХК-ийг хохироосон үйлдлүүд дээр оролцсон оролцооны хувьд бага. Хүү Пүрэвсүрэн, дүү Ганхүү нарын банкны картыг өгч ашиглуулсан, зуучлагчийн хэлбэрээр оролцсон болох нь мөн хавтаст хэргийн материалд тодорхой байгаа төдийгүй эдгээр үйлдлийнхээ шагнал болгож бага хэмжээний мөнгө /Рун Шин Шаны хохирогч Буянцэцэгээс 1.300.000 төгрөг, хохирогч Өлзийжаргалд 800.000 төгрөг, хохирогч Отгонтамирт 433.330 төгрөг, хохирогч Нандинцэцэгт 1.400.000 төгрөг, хохирогч Сарантуяад 6.733.333 төгрөг/ авсан болох нь тодорхой байгаа юм. Эдгээр үйлдлүүдэд өмгөөлөгч Пүрэвлхамын хэлж байгаа үндэслэлийг дэмжиж байна. Рун Шин Шаны үйлдэлд өмгөөлөгч Энхтүвшингийн гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд яригдаж байсан асуудлыг эдгээр өмгөөлөгч нар хэлж байна. Хохирлын тооцоог нарийвчлан гаргаагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгч А-ийн хувийн байдалтай холбогдуулан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. 53 настай байнга даралт ихэсдэг, сахарын 2 дугаар зэрэгтэй, нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Хохирлын 60 хувийг нөхөн төлсөн. Үлдсэн 40 хувийг төлөхөө илэрхийлсэн байдлыг зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Т.Нарантуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дугаар заалтад хохирогч Батдоржид 700.000 төгрөг төлсөөр байхад шүүх 1.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  Ялтан У- нь Нарантуяа миний төлөх ёстой Баттүвшинд төлөх 6.000.000 төгрөг, Батдоржид төлөх 800.000 төгрөг, нийт 6.800.000 төгрөгийг хариуцан төлөхөө илэрхийлэн бичгээр баталгаа гаргаж өгсөн. Энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй ялтан У-ы авч хэрэглэсэн мөнгийг би хариуцаж төлөх үндэслэлгүй болно. Хохирогч Амарсайхан нь У-аас авах ёстой 9.000.000 төгрөгийнхөө авлагад миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Эмээлт бичилтийн 26 дугаар гудамжны 12 тоотод байрлах 0.7 га газрыг өрөнд нь шилжүүлэн өгч төлбөр тооцооны асуудал бүрэн дуусаад байхад шүүх дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Давж заалдах гомдолд хавсаргасан бичгийн нотлох баримтыг мөрдөн байцаалт, шүүх, прокурорын шатанд гарган өгсөн боловч авалгүй намайг хохироосон, мөн өрөнд оруулсан гомдолтой байна. Иймд гомдолд дурдагдсан асуудлыг хянаж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч А.Оюундалай гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие У-д өөрийн эзэмшлийн болон 2 хүүгийнхээ нэр дээр байсан 3 айлын газрыг хоёр нотариат дээр очиж хохирогч Алтанзаяад бүгдийг нь шилжүүлэн өгч 45.000.000 төгрөгийн өрийг нь бүрэн барагдуулсан байхад шүүх надаас шийтгэх тогтоолын 13 дахь заалтаар хохирогч Мөнхжаргалд 3.000.000 төгрөг, Батдоржид 300.000 төгрөг, Хэрлэнцогтод 5.000.000 төгрөг, Амарбаясгаланд 3.000.000 төгрөг, Мөнхтөрд 2.000.000 төгрөг, Энхбаатарт 3.000.000 төгрөг нийт 16.300.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч Батдоржид 300.000 төгрөг гаргуулах ямар ч үндэслэлгүй юм. Шийтгэх тогтоолд техникийн алдаа гаргаж бичсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч Хэрлэнцогтод төлөхөөр шийдвэрлэсэн 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Оюунчимэг авсан байхад надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна. Хохирогч Мөнхтөрд төлөх ёстой 2.000.000 төгрөгийг хохирогч У- авч хувьдаа хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад надад хариуцуулахаар заасан нь үндэслэлгүй байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч А.Ундрал гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие нэр бүхий хохирогч нарын 9.000.000 төгрөгийг шүүгдэгч У-д өгсөн. Уг мөнгөнөөс өөртөө завшсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У- энэ талаар тодорхой мэдүүлснээс гадна, мөнгө хүлээн авсан баримт дээр гарын үсгээ зурсан байдаг. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс надад холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч А.Ундралын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У-, Б- нарын зүгээс иргэний хариуцагч Ундралыг бодит байдлыг гуйвуулан залилан мэхэлсэн. Иргэний хариуцагч Ундралын зүгээс итгээд хамаатан садан найз нараасаа мөнгө авч өгсөн. Зарим мөнгийг Б-т өгсөн талаар мэдүүлэг өгсөн. Алтантунгалаг, Ундрал нар “бүх мөнгийг У- авдаг байсан” гэж мэдүүлдэг. Ундралыг иргэний хариуцагчаар тогтоон нэр бүхий 9 хохирогч нарт 9 сая төгрөг гаргуулахаар шийдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У- нийт 63 сая төгрөгийг Ундралаас авсан талаар тодорхойлолт бичиж нотариатаар гэрчлүүлсэн. Иймд Ундрал би 9 сая төгрөгийг хариуцахгүй бүх мөнгийг У-д өгсөн гэдэг. Дээрх бичгийн нотлох баримт У-, Алтантунгалаг, Ундрал нарын мэдүүлэг зэргийг шүүх үнэлж 9 сая төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч П.Ариунболд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2016 оны 4 дүгээр сард Амартүвшин гэх хүнтэй хуучин хамт ажиллаж байсан найз Амарсанаагаар дамжуулан танилцсан. Амартүвшин гэгч нь өөрийн хувийн барилгын компанийн гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал гэж хэлж байсан. Тухайн үед Амартүвшин Зайсангийн тэнд байдаг “Рич голдон бридж” компанийн байран дээр надтай уулздаг байсан. Амартүвшин надад “Манай компани концессын гэрээгээр 72 ширхэг сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барина, одоогоор 15 сургууль цэцэрлэг баригдаж байгаа, үүнээс гадна АСЕМ-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажилд зориулаад 1 дүгээр эмнэлгийн 5 өрөөг засч тохижуулах ажил байна, нийт 130.000.000 төгрөг болно. Сайдын ажлын багцаас гарна. Гэрээ хиймэгц бэлэн мөнгө нь шууд орж ирнэ” гэж итгүүлсэн. Ингээд л Амартүвшинд итгэсэн учраас энэхүү ажлыг авахаар тохироод 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Амартүвшинтэй уулзахад Ц- гэх хүнийг танилцуулсан. Тэр хүн нь энэ ажлыг авахын тулд компанитай байх ёстой гэхэд Амартүвшин надтай тусдаа ганцаарчлан уулзаад тэр компанийг нь би зохицуулна гэж итгүүлсэн. Үүний үндсэн дээр би Ц-той зээлийн гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээ Ц- бид хоёрын хувь хүмүүсийн ойлголцол дээр тулгуурлан хийгдсэн. Амартүвшин бүх санааг гаргаж, барилгын компанид ажилладаг тэрхүү компанийн ажлын байран дээрээ уулздаг байсан. Бүх зүйлийг зохицуулна гэж үнэхээр итгүүлж чадсан. Ажил бүтэхээ байсны дараа Ц- гэрээнийхээ дагуу 2.000.000 хүртэл төгрөгийг төлж байхад Амартүвшин би төлнө гэж хэлээд 4.000.000 төгрөг 2.500.000, 1.500.000 төгрөг цувуулж төлж байгаад алга болсон. Тухайн үед би Ц-гоос зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилж иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Ц- оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан байсныг буруу ойлгоод иргэний шүүх шийдэж өгөхгүй юм байна гээд бусдын ятгалгаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед иргэний шүүхээр шийдүүлэх бүрэн боломжтой байсныг сүүлд ойлгосон. Намайг итгүүлэн ятгасан гол хүн болох Амартүвшинг биш, түүний ятгалгаар түүний өмнөөс надтай гэрээ хийсэн Ц-г эрүүгийн хариуцлагад татагдсаныг буруу гэж үзэж байна. Ц- нь анхнаасаа гэмт хэргийн зорилго агуулаагүй, би цагдаад өргөдөл өгөхдөө Амартүвшинг голлож өгсөн бөгөөд гэрээ хийсэн учраас Ц-г холбогдуулж өгсөн. Гэтэл гол санаа үндсийг тавьсан Амартүвшин үлдээд түүний өмнө гэрээ хийсэн Ц- эрүүгийн хариуцлага хүлээсэнд харамсаж байна.

Тиймээс иргэний хувиар Ц-той холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц- намайг анхнаасаа залилах санаа байгаагүй, Амартүвшин бид хоёрыг өөр зорилгоор холбож аль алиныг маань хохироосонд гомдолтой байна Ц- гэрээний дагуу бүх мөнгөө төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. ...” гэжээ.

Хохирогч Б.Баясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх хуралдаанаар шүүгдэгч У-аас 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Туяацэцэгт олгохоор шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй байна. Иймд шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Б.Баясгалан, Б.Хүрэлбаатар, Д.Баярсайхан нарын өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг уншихдаа Туяацэцэгт 20.000.000 төгрөг гаргуулахаар гэж уншсан. Гэтэл тогтоол бичгийн хэлбэрээр гарахдаа Туяацэцэг гэх нэр байхгүй болсон. Иймд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Оюунчимэг, У-, Оюунбилэг нарт мөнгөө өгөөд алдсан. Оюунчимэг, У-, Оюунбилэг нар надаас мөнгө авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хохирогч М.Амарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирол төлбөрөө одоо болтол аваагүй. Шүүгдэгч нар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний хохирлыг хэзээ яаж төлөх бэ” гэв.

Хохирогч У.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын хэмжээнд маргаан байхгүй. Анхан шатны шийтгэх тогтоол гарснаас хойш одоо болтол надад хохирол төлбөрийг төлөөгүй. Би Болорчимэг гэх хүнтэй гэрээ хийгээд мөнгөө өгсөн. Одоо Болорчимэг гэх хүн шүүх хуралдаанд харагдахгүй байна.” гэв.

Хохирогч А.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдааны талаар надад мэдэгдээгүй учир би оролцож чадаагүй. Би 7 сая төгрөгийн хохиролтой. 5 сая төгрөгийг У- хүлээн зөвшөөрдөг. 2 сая төгрөг нь энэ явцад алга болсон. У-тай хамт Баярмаа гэх хүн байсан. Баярмаа гэх хүн алга болсон. Мөрдөн байцаалтын шатанд 2 сая төгрөгийг Баярмаа би авсан гэж хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Баярмаа байхгүй болсон. Би одоо болтол хохироод явж байна. Миний хохирлын асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогч А.Алтанзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хохирлыг зөв тооцсон. Хохирол төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Ц.Баттүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаагүй. Би анх Нарантуяа гэх хүнд 60.000.000 төгрөг өгсөн. Би хохирлоо Нарантуяагаас гаргуулж авмаар байна. Миний мөнгийг яасан бэ гэхээр миний үзэж хараагүй хүмүүст өгсөн гэдэг. 7-8 жилийн хугацаанд хохирол төлөөгүй. Хохирлын тооцоон дээр маргаан байхгүй. Би 60.000.000 төгрөгөө Нарантуяагаас гаргуулж авмаар байна.” гэв.

Хохирогч Г.Жавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын тооцоонд маргаан байхгүй. Хохирлыг одоо болтол төлөөгүй.” гэв.

Хохирогч Ж.Сандуйжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. У-аас 20 сая төгрөг авах ёстой. Одоо болтол хохирлоос нэг төгрөг ч төлөгдөөгүй.” гэв.

Хохирогч Б.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би У-аас 3.000.000 төгрөг авах ёстой. Гэтэл одоо болтол төлөгдөөгүй.” гэв.

Хохирогч Э.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Баярмаа гэх хүнд 47.000.000 төгрөг өгсөн. Гэтэл одоо У- гэх хүнээс аваарай гэж хэлээд өөрөө алга болсон. Би Баярмаагаар хохирлоо төлүүлмээр байна.” гэв.

Хохирогч Э.Хүчитбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргаан байхгүй. Хохирлоо аваагүй байгаа.” гэв.

Хохирогч Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Алтанзулын ээж нь байгаа юм. У-. А- нараас хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв. 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор шинжлэн судалж бодит байдлыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийсэн. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгч нарыг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын хэм хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Нотлох баримтаар тогтоогдож буй хэргийн үйл баримтын тухайд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бүлэглэн хамтран оролцсон хэлбэр нь их хэмжээний үнийн дүнтэй ашиг олох болон ашигтай ажиллахыг амласан барилга барих болон нураах барилгын засвар хийх зэрэг ажлыг олж өгч чадна. Урьдчилгаа мөнгөө өгсний дараа ажил нь гарна гэсэн худал мэдээллийг өгч тухайн мэдээллийг тараахдаа өөр бусдаар гүйцэтгүүлж тухайн ажлыг хийхийг сонирхож байгаа мөнгөтэй хүмүүсийг зуучилж олж ирвэл зуучлалын мөнгийг өгнө гэж ашиг амласан байдлаар мөнгө олуулдаг. Ийм аргаар гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй бусад хүмүүсийг ашиглаж хууль бус үйлдлээ гүйцэтгэсэн гэж дүгнэлт хийсэн. Бусдын мөнгийг шилжүүлж авсны дараагаар орж ирсэн мөнгөн дүнгээс 10 хувийг зуучлалын хөлс гэж мөнгө өгдөг. Хүний өгсөн мөнгийг нэг нэгдээ дамжуулан хуваан авсан нөхцөл байдал тогтоогдсон. Солонгос, Япон зэрэг гадаадын улсад аялах, амьдрах, ажиллах эрхийн бичиг виза гаргаж өгнө. Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө, хохирогчид тулгарсан аливаа саад бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна гэж амлалт өгч эд хөрөнгийг хуурч авсан. Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилсан үргэлжилсэн гэмт үйлдэл тогтоогдож байна. Хохирогч нараас мөнгөн хөрөнгийг өөрийн захиран зарцуулах эрхтэй шилжүүлж авахдаа ашигласан буюу зуучилсан хүмүүсийн тухайд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр тогтоогдоогүй гэж үзсэн. Урамшуулан өгсөн зуучлалын хөлс мөнгийг хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэж үзэж иргэний хариуцагчаар татсан. Холбогдох төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Энэ хэрэгт хохирлын баримтыг нэг бүрчлэн тулгаж тооцоог гаргасан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос А.У-ыг 2011 оны 8 дугаар сарын 4-нөөс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 14, бусадтай бүлэглэн 35 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 84 иргэнд нийт 1.786.040.000 төгрөгийн хохирол учруулсан буюу уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж,

            - С.Б-ийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 6, бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2016 оны 7 дугаар сараас залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 43 иргэнд нийт 120.875.929 төгрөгийн хохирол учруулсан буюу уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж,

            - Т.Х-г 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 1, бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 9 иргэнд нийт 31.580.007 төгрөгийн хохирол учруулсан буюу уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

            - Б.А-ийг 2014 оны 8 дугаар сарын 19-нөөс 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 1, бусадтай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 13 иргэнд нийт 266.998.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж,

            - Б.Ө-ыг 2014 оны 5 дугаар сарын 6-наас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 10 иргэнд нийт 501.350.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэж,

            - М.А-г 2013 оны 8 дугаар сарын 9-нөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 1, бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 7 иргэнд нийт 404.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж,

            - З.Ц-г 2012 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 3, бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 14 иргэнд нийт 463.298.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж,

            - Б.У-г 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 1, бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 8 иргэнд нийт 116.088.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусад нэр бүхий 7 шүүгдэгч буюу А.У-, С.Б-, Б.А-, Б.Ө-, М.А-, З.Ц-, Б.У- нарыг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, бусад нэр бүхий 7 шүүгдэгч буюу А.У-, С.Б-, Б.А-, М.А-, З.Ц-, Т.Х-, Б.У- нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл хэмжээний дотор зохих ялыг оногдуулж, ял эдлэх дэглэм, нөхцөл болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

            Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгаагүй, зарим шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг буюу “залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хэргийн үйл баримтад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгахдаа яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийг бүхэлд нь хуулж, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох”, “үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгах”, “хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг зөв тогтоох” талаар гаргасан санал, түүний үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй.

            Мөн “...Улсын яллагч “яллах дүгнэлтэд Ц.Баянбилэгийн үйлдлийг бичихдээ З.Ц-, Б.Ө- нарыг бүлэглэж ... А.Энхбаяраас 10.000.000 төгрөгийг залилсан” мэтээр андуурч бичсэнийг залруулан тайлбарлаж, уг үйлдлээр З.Ц-г яллаагүй тул түүнийг дээрх үйлдлийг үйлдсэн гэж үзээгүй болно. ...” гэж дүгнэхдээ шүүгдэгч Б.Ө-ы тухайд орхигдуулж ойлгомжгүй байдлаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг нийцээгүй байна.    

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шууд болон бусдаар дамжуулж өөртөө шилжүүлэн авдаг. Ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хэд хэдэн шүүгдэгч нарт холбогдох энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн гэм буруу, үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг эргэлзээгүй тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх этгээдийг зөв сонгож, хохирол төлбөрийн хэмжээг ялгамжтай хариуцуулахад ач холбогдолтой.

Түүнчлэн Б.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Учир нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль ч цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.

Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэдэгт гурван шатны шүүх хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.

Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч Б.Ө-ы үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг баримтаар нотлогдсон хэмжээнд хэрхэн үнэлсэн талаар тодорхой дүгнэлтийг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад төлөгдсөн зарим хохирлыг хасч тооцоогүй, өөрөөр хэлбэл хохирлын тооцоог хохирогч тус бүрээр нь нарийвчлан гаргалгүйгээр яллах дүгнэлтэд хавсарган ирүүлсэн хохирлын тооцоонд тулгуурлан шийдвэрлэснийг буруутган тэмдэглэх нь зүйтэй.

Эдгээр байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дэх хэсэгт Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчим, зорилгод нийцэхгүй байна.

Иймээс А.У-, Б.А-, Б.Ө-, М.А-, З.Ц-, С.Б-, Т.Х-, Б.У- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл оролцоо, хариуцан арилгавал зохих хохирлын асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.У-, Б.А-, Б.Ө-, М.А-, З.Ц-, С.Б-, Т.Х-, Б.У- нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч А.Шинэбаяр, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч З.Ц-, түүний өмгөөлөгч О.Батболд, О.Оюунчимэг, Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Т.Баярбат, шүүгдэгч Т.Х-, иргэний хариуцагч Т.Нарантуяа, А.Оюундалай, А.Ундрал, хохирогч Т.Х-, П.Ариунболд, Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.У-, Б.А-, М.А-, З.Ц-, С.Б-, Т.Х-, Б.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.У-, С.Б-, Б.А-, М.А-, З.Ц-, Б.У- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН