Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2021/00401

 

 

 



2021 10 28

10*******/ШШ2021/00*******01



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбар,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, зээлийн төлбөр 15.*******86.550 төгрөг гаргуулах тухай үндсэн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, зээлийн төлбөрт 21.0.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.*******, О. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.197.*******50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэгтгэсэн иргэний хэргийг 2020 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч О., нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.ай 2006 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах хугацаандаа 2006 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хүү У., 201******* оны ******* дүгээр сарын 18-ны өдөр охин У., 201******* оны 7 дугаар сарын *******-ны өдөр охин У. нарыг төрүүлсэн. 2020 оны 2 дугаар сараас эхлэн бидний харилцаа хөндийрч, эхнэр маань өөр хүнтэй санаад үхлээ хайраа гээд утсаар яриад байх болсон. Тэр хүнийх нь эхнэр надад эхнэрээ ав гэж хэлж байсан. Мөн Б. гэх залуутай дотно харилцаатай болж улмаар бие давхар болоод 2 сартай зулбаж байсан ба хэд хэдэн хүнтэй явалдаж үнэнч бус зан гаргаж байсан тул хамт амьдрах боломжгүй болсон. Том хүү У. маань 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Турк улсад суралцаж байгаа, хоёр охин маань бид хоёр дээр ирж очин явдаг. Би охидуудаа өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Ээж нь хүүхдүүдийнхээ хажууд архидан согтуурч, бусадтай ёс бус үйлдэх хийдэг, охидуудаа хойд эцгийн гар харуулмааргүй байна. Бидний гэр бүлийн дундын өмчид ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрших 1 өрөө орон сууц /*******5.000.000 төгрөгөөр үнэлэнэ/, Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг 1 дүгээр гудамжны 1*******1 тоотод байрших 700 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин /50.000.000 төгрөг/ , ******* тугалтай үнээ, ******* охин бяруу, 1 охин шүдлэн, 1 охин хязаалан нийт 11 тооны үхэр /нийтэд нь 6.000.000 төгрөг/ , Mitsubishi Outlander маркийн 1*******-*******6 УБИ улсын дугаартай авто машин /17.000.000 төгрөг/ зэрэг хөрөнгө байдаг. Би өөрөө зээл авч машинаа худалдаж авсан. Мөн хадгаламжийн мөнгөөрөө ******* үхэр худалдан авч, 11 толгой болгон өсгөсөн. д байгаа байшинг мөн л зээлээр аваад эхнэрийн нэр дээр бүртгүүлсэн, одоо ******* банкны барьцаанд байна. 1 өрөө орон сууцаа 25.000.000 төгрөгөөр авсан ба одоогоор гэрчилгээгээ гаргаж авч чадаагүй байгаа, харин эхнэр машинаа зарсан сурагтай байна. Би банкнаас 29.000.000 төгрөгийн зээл авч 1 өрөө орон сууцаа худалдан авч байсан. Дараа нь *******.000.000 төгрөг нэмж зээлээд О.ын дүүгийн сургалтын төлбөрийг төлсөн. Энэ зээлийн үлдэгдэл нь одоо 2*******.5*******1.000 төгрөг байгаа, гэрээний хугацаанд зээлийн төлбөр, хүү нийт *******0.77*******.100 төгрөг төлөх ёстой тул энэ зээлийн хагас 15.*******86.550 төгрөгийг О.аар төлүүлэх нь зөв байх. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээн дундын эд хөрөнгө болох ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрших 1 өрөө орон сууцыг бидний дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах, Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг 1 дүгээр гудамжны 1*******1 тоотод байрших 700 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, ******* тугалтай үнээ, ******* охин бяруу, 1 охин шүдлэн, 1 охин хязаалан нийт 11 тооны үхэр, Mitsubishi Outlander маркийн 1*******-*******6 УБИ улсын дугаартай авто машин зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг зээлийн төлбөрт 15.*******86.550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О., Н.******* нар нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн **************00008*******579******* тоот зээлийн гэрээ болон **************00008*******579*******/1 тоот барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг *******0 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг 1 дүгээр гудамжны 1*******1 тоотод байрших 700 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь үндсэн зээл *******.*******15.279 төгрөг, хүү *******.672.8*******8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******.*******78 төгрөгийг тус тус төлсөн ба гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.197.*******50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай нөхөр надтай хамт амьдрах хугацаандаа хүүхдүүддээ тавих анхаарал халамж муу, хичээл номонд нь анхаардаггүй, хажууд нь намайг зоддог, том хүүдээ ширүүн ханддаг, охиноо ширээ мөргүүлдэг байсан болохоор хүүхдүүдээ энэ хүнд өгөхгүй. Н.******* нь өөрөө өөр хүнтэй харилцаатай байсан мөртлөө намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Том хүү маань Турк улсад сурахаар явсан боловч хэл сайн сураагүй тул сургуульд явахгүй завсардаж байна. Надтай ярихаараа ээжээ би очмоор байна гэдэг, нөхрийн дүү хүүгийн маань паспортыг авчихаад өгөхгүй байгаа болохоор би УОК-д хандаж хүүгээ авч чадахгүй байна. 2006 онд том хүүгээ гэдсэнд байхад нь айлын авгайтай хамт архи уучихаад намайг зодсон, үүнээс хойш удаа дараа зоддог болж шүүхээр шийтгүүлж байсан. 2012 онд манай найзтай нэг гэрт орж *******-******* сар хамт амьдрахаар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл өгсөн, тэр үед гуйсаар байгаад эргэж нийлж байсан. Намайг д замын гуанз ажиллуулдаг болохоор ирсэн жолооч нартай харддаг. Ер нь 2017 оноос хойш таарамжгүй харилцаатай болсон, амьдралын шаардлагаар хоёр талд ажиллаж, амьдарч ирсэн. Н.******* миний ажлыг ойлгодоггүй, надад тусладаггүй, хааяа ирчихээд хэрүүл маргаан л хийдэг. Дундын эд хөрөнгийн тухайд гэвэл 1 өрөө байраа хадгаламжаа авч дээр нь нөхрийн цалинг зээлэн 2017 онд худалдан авсан, цайны газраа авахдаа манай эгч О. *******0.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авахуулан, 20.000.000 төгрөгийг хашаа байшингаа зарж худалдан авсан. Эгчийн нэр дээр авахуулсан зээлээ би сар бүр 860.**************8 төгрөг төлдөг, 2020 оны 2 дугаар сараас зээл төлөх хугацааг ******* сараар хойшлуулж сар бүр 9**************.8 төгрөгөөр төлөхөөр болсон. Машинаа авахдаа мөн л зээл авсан. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, О. зээлийн үлдэгдэл төлбөр 19.515.618 төгрөг, ******* банкны зээлийн үлдэгдэл төлбөр 2*******.005.000 төгрөг нийт *******2.520.000 төгрөгийг хувааж 21.0.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр хамт амьдраад 15 жил болсон. нь хөдөө ажилладаг учир ирэн, очин байдаг байсан. Хүмүүс надад манай эхнэрийн талаар ийм тийм хүмүүстэй холбогдоод байна гэж хэлдэг байсан, бид үүний улмаас таарамжгүй харилцаатай байсан, цаашид амьдрах боломжгүй тул яриад байх юм байхгүй. Бид хоёр 2020 оны ******* дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, бид хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгө дээр эвлэрсэн тул гэрлэлтийг маань цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёрын салах шалтгаан бол манай нөхөр эцэг хүний хувьд сайн аав байсан боловч, би түүнийг эр нөхрийн хувьд үнэлдэггүй байсанд байгаа юм. Яагаад гэвэл нөхөр маань надад өгөх хайр, халамжийн тал дээр муу байсан. Нүдээр үзээгүй байж хүмүүсийн явган яриагаар шалтаглан намайг зоддог, доромжилдог байсан. Миний ажлын нөхцөл дандаа эрэгтэй хүмүүстэй харьцдаг учраас харддаг байсан гэж боддог. Хамгийн анх том хүү маань төрөх гээд намайг том гэдэстэй байхад гар хүрч байсан. Хэдий надад гар хүрч зоддог байсан ч би үр хүүхдээ бодоод тэвчээд өдийг хүрсэн. Миний хүүхдүүд төрсөн гэр орондоо аавтайгаа үлдэж байгаа болохоор би санаа зовохгүй байна. Хэдий бид 2 салж байгаа ч гэсэн ******* хүүхдийнхээ эцэг, эх нь хэвээрээ байна. Бага хүүхэд маань ээж ээ, би таньтай байя гэж гуйгаад байгаа гэхдээ ******* хүүхэд маань нэг эцгийн хүүхдүүд учир нэг доороо байсан нь дээр байх гэсэн үүднээс эцэгт нь үлдээж байгаа. Би хүүхдүүдтэйгээ байнга ойр дотно байж, зөв хүмүүжлээр өсгөөд явна. Бусад шаардлагын хувьд эвлэрэн хэлэлцсэн, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Хүү У., охин У., У. нарыг эцэг Н.*******ын асрамжид үлдээхээр, нэхэмжлэгч нь хариуцагч О.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар, Н.******* нь О.ыг эх байх эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад саад учруулахгүй, хүссэн үед нь хүүхдүүдтэй нь уулзуулж байхаар, О. нь хүүхдийн хэрэгцээ хангамжид өөрийн эрх үүргээ хүлээхээр, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хувьд Н.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцыг, О. нь Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг 1 дүгээр гудамжны 1*******1 тоотод байрших 700 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус авахаар, Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 11 тооны үхэр, Mitsubishi Outlander маркын 1*******-*******6 УБИ улсын дугаартай авто машин зэргээс татгалзаж, хариуцагч О. нь гуравдагч этгээд болох О. зээлүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр, дундын хөрөнгөө нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж хуваасан тул дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Н.******* нь банкны зээлийн үлдэгдэл төлбөр *******2.000.000 төгрөгийг хариуцан төлөхөөр,

******* банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр 21.197.*******50 төгрөгөөс Н.******* нь 11.590.000 төгрөгийг хариуцан төлөх ба төлбөрийг 2021.11.10-ны өдөр, 2021.12.10-ны өдөр, 2022.01.10-ны өдөр, 2022.02.10-ны өдөр, 2022.*******.10-ны өдөр, 2022.*******.10-ны өдөр, 2022.5.10-ны өдрүүдэд тус бүр 898.000 төгрөгөөр төлөхөөр, 2022 оны ******* дүгээр сараас өмнө хугацаа хэтэрсэн зээл болох 5.*******0*******.000 төгрөгийг төлж барагдуулахаар, үлдэх 9.60*******.950 төгрөгийг О. нь 2022.6.10-ны өдрөөс эхлэн сар бүр 898.000 төгрөгөөр төлж, зээлийн төлбөрийг бүрэн хааж дуусгахаар, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч харилцан тохиролцов. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч Н.*******, хариуцагч О., нэхэмжлэгч ******* банкны төлөөлөгч Э., байлцсан хариуцагчийн өмгөөлөгч Л. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, зээлийн төлбөр 15.*******86.550 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч О. нь нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, зээлийн төлбөрт 21.0.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, Н.*******, О. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.197.*******50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Зохигчид нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч О. нар нь 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын *******1-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2006 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хүү У., 201******* оны ******* дүгээр сарын 18-ны өдөр охин У., 201******* оны 7 дугаар сарын *******-ны өдөр охин У. нарыг төрүүлсэн болох нь 2*******9/000 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2*******9/000, 2*******9/000, 2*******9/0002*******9 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Зохигчид нь хоёр өөр газар ажиллаж, амьдардаг, хэн аль нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг нь гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, нэхэмжлэгч Н.******* нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Талууд хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, зээлийн төлбөр гаргуулах тухай нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тул дээрх шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.1**************.********************* төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******67.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.9*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, О. нараас улсын тэмдэгтийн хураамж *******.9*******7 төгрөгийг гаргуулж, ******* банкны ******* салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгсэд нь хүү У., охин У., У. нарыг эцэг Н.*******ын асрамжид үлдээж, хариуцагч О.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

*******.Хариуцагч О.ыг хүүхдүүдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эцэг Н.*******д үүрэг болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Н.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 8******* дүгээр байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцыг, О. нь Хэнтий аймгийн сумын ******* дүгээр баг 1 дүгээр гудамжны 1*******1 тоотод байрших 700 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус эзэмшилдээ авахаар, нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 11 тооны үхэр, Mitsubishi Outlander маркийн 1*******-*******6 УБИ улсын дугаартай авто машин зэргээс татгалзаж, хариуцагч О. нь гуравдагч этгээд болох О. зээлүүлсэн Голомт банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзахаар, нэхэмжлэгч Н.******* нь банкны зээлийн үлдэгдэл төлбөр *******2.000.000 төгрөгийг төлөхөөр, ******* банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр 21.197.*******50 төгрөгөөс Н.******* нь 11.590.000 төгрөгийг 2021.11.10-ны өдөр, 2021.12.10-ны өдөр, 2022.01.10-ны өдөр, 2022.02.10-ны өдөр, 2022.*******.10-ны өдөр, 2022.*******.10-ны өдөр, 2022.5.10-ны өдрүүдэд тус бүр 898.000 төгрөгөөр төлөхөөр, 2022 оны ******* дүгээр сараас өмнөх хугацаа хэтэрсэн зээл болох 5.*******0*******.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар, үлдэх 9.60*******.950 төгрөгийг О. нь 2022.6.10-ны өдрөөс эхлэн сар бүр 898.000 төгрөгөөр төлж, зээлийн төлбөрийг бүрэн хааж дуусгахаар, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.1**************.********************* төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******67.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.9*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 1*******1.969 төгрөг, О.аас улсын тэмдэгтийн хураамж 1*******1.969 төгрөгийг тус тус гаргуулж ******* банкны ******* салбарт олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ