| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00319/И |
| Дугаар | 136/шш2021/00282 |
| Огноо | 2021-11-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 136/шш2021/00282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Б хаягт оршин суух, Б овогт Дын Хүүхэндүү /...... /-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х миний бие 1967 оны 09 сарын 14-ний өдөр Д аймгийн Д суманд Д, Б нарын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Намайг төрөхөд тухайн үеийн сум, орон нутгийн засаг захиргааны бүртгэл хариуцсан ажилтан миний төрсний гэрчилгээн дээр миний овог нэрийг Бын Х гэж андуурч бичсэн байдаг юм байн лээ. Б нь миний төрсөн ээж бөгөөд аавыг Д гэдэг. Аав, ээж маань гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй ч насаараа хамт амьдарч 7 хүүхдийн эцэг, эх болцгоосон хүмүүс байсан. Миний бусад бичиг баримт болох бүртгэлийн 38 дугаартай төрсний гэрчилгээ, 4096 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, 522016728 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 20 дугаартай Д аймгийн Д сумын Т нэгдлийн даргын Мал туугчдийг томилох тухай тушаал, 1983 оны 05 сарын 10-ны өдрийн 16 дугаартай Д аймгийн Д сумын Т нэгдлийн Мал тууварчдыг томилох тухай тушаал, 1984 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаартай Д аймгийн Д сумын Т нэгдлийн даргын Мал тууварчдыг томилох тухай тушаалууд дээр миний овог, эцгийн нэр, өөрийн нэрийг маань бичиг баримт олгож байсан хүмүүс хэллэг, хэллэгээрээ, өөр өөрийнхөөрөө янз бүрээр бичсэн байдаг. Иймд дээрх бичиг баримтийн жинхэнэ эзэмшигчээр Д.Х намайг тогтоож өгнө үү.
Мөн миний бие бага наснаасаа эцэг эхийн хамт Д аймгийн Д сумын Т нэгдэлд мал маллаж аж төрж байсан бөгөөд 15 настайгаасаа буюу 1982 оны 05 сарын 14-ний өдрөөс эхлэн Д аймгийн Д сумын Т нэгдэлд үхэр туугчаар ажиллаж эхэлсэн. Мал туугчаар ажилд орсон хүмүүс улсын бэлтгэлийн малыг тарга хүч нэмэгдүүлж, хорогдолгүй улсад тушаасны дараа 14 хоногийн дотор нэгдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд тодорхой өөр ажил хүлээн авч цаашид тасралтгүй ажиллаж байсан. Ингээд 1985 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл тус нэгдэлд мал туугч, малчнаар тасралтгүй ажиллаж байгаад Хилийн цэргийн 0... дугаар ангид цэргийн алба хаахаар явсан. Цэргийн албанаас 1988 оны 08 сарын 10-ны өдөр халагдан ирсэн даруйдаа тус нэгдэлдээ тууварч малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 1993 оны 11 сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан билээ. Иймд миний Д аймгийн Д сумын Т нэгдэлд 1982 оны 05 сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл мал туугч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохын тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хүсэлт гаргагч нь анх төрсний гэрчилгээ ээж Баар овоглож авсан байх бөгөөд иргэний үнэмлэх аав Д овоглосон байна. Д.Хгийн ажиллаж байсан үеийн зарим тушаал болох Д аймгийн Д сумын Т нэгдлийн даргын 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 20 дугаартай Мал туугчдыг томилон тухай тушаалын хуулбар, 1983 оны 05 сарын 10-ны өдрийн 16 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1984 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1985 оны 05 сарын 14-ний өдрийн 30 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбарууд дээрх Д.Х гэж бичсэн байна.
Эдгээр тушаалуудад Д.Хгийн аав С.Д, ээж Д.Б, ах Д.Б нарын нэр давхар бичигдсэн байгаа, Д.Хгийн цэрэгт явсан болон халагдаж ирсэн хугацаатай тохирч байгаа, архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд томилсон тушаалын огноо, нэр зэрэгтэй тохирч байх тул дээрх тушаалуудын жинхэнэ эзэмшигч Д.Х мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Х нь Д аймгийн Д сумын Т нэгдэлд 1982 оны 05 сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл мал туугч, малчнаар, Д аймгийн Т ХК-д 1993 оны 07 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчин, мал туугчаар ажиллаж байсан болох нь Д аймгийн Д сумын Т нэгдлийн даргын 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 20 дугаартай Мал туугчдыг томилон тухай тушаалын хуулбар, 1983 оны 05 сарын 10-ны өдрийн 16 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1984 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1985 оны 05 сарын 14-ний өдрийн 30 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1989 оны 05 сарын 19-ний өдрийн 45 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, Зэвсэгт хүчний төв архивын 2006 оны 08 сарын 28-ны өдрийн 2525 дугаар архивын лавлагаа, Д аймгийн Д сумын Т ХК-ийн захирлын 1993 оны 08 сарын 03-ны өдрийн Д.Хг малчнаар томилох тухай тушаалын хуулбар, Д.Хгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 4096 дугаар цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, 522016728 дугаар цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, Төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Оын иргэний үнэмлэхний хуулбар, түүний гэрчийн мэдүүлэг, гэрч Д.О иргэний үнэмлэхний хуулбар, түүний гэрчийн мэдүүлэг, гэрч Н.Бын гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д. Хүүхэндүүг Д аймгийн Д сумын Т нэгдэлд 1982 оны 05 сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл мал туугч, малчнаар, Д аймгийн Т ХК-д 1993 оны 07 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчин, мал туугчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Д.Х /РД:/ Д аймгийн Д сумын Т нэгдлийн даргын 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 20 дугаартай Мал туугчдыг томилон тухай тушаалын хуулбар, 1983 оны 05 сарын 10-ны өдрийн 16 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1984 оны 05 сарын 31-ний өдрийн 27 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын хуулбар, 1985 оны 05 сарын 14-ний өдрийн 30 дугаар Мал тууварчдыг томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Д.Х /РД:......../ Д аймгийн Д сумын Т нэгдэлд 1982 оны 05 сарын 14-ний өдрөөс 1985 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл мал туугч, малчнаар, Д аймгийн Т ХК-д 1993 оны 07 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчин, мал туугчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ